| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Давагийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 135/2024/00375/И |
| Дугаар | 135/ШШ2024/00685 |
| Огноо | 2024-05-22 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 05 сарын 22 өдөр
Дугаар 135/ШШ2024/00685
| 2024 оны 05 сарын 22 өдөр | Дугаар 135/ШШ2024/00685 | Дархан-Уул аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2024/00375/и
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* баг, ******* тоотод оршин суух, ******* , *******, ******* овогт ******* ийн ******* ы нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* баг, ******* хороолол, ******* байр, тоотод оршин суух, , , ХХК -д холбогдох,
40,000,000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид
Нэхэмжлэгч Н. *******,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Энхжаргал,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н. Борхүү,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Түвшинжаргал,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н. ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийнхээ шаардлагын үндэслэлийг дараах байдлаар тодорхойлж байна.
Нэхэмжлэлийн үндэслэл: Миний бие Н. ******* нь захиалагч УГТХ-ийн гүйцэтгэгч болох " "ХХК-ийн захирал С. тай ашиг орлогоо хувь тэнцүү хуваах талаар харилцан тохиролцсоны үндсэн дээр УГТХ-тэй харилцан зуучилж Дархан-Уул аймгийн УГТХ-ийн захиалгаар баригдах Дархан-Уул аймгийн Хонгор суманд баригдах "400 тн улаан буудайн үрийн агуулах"-ын барилгын зураг төслийг зохиох, барилгын хийгдэх ажлын тооцоо урьдчилсан төсөв хийх, инженерийн зөвлөгөөгөөр хангах, барилгын ажил хүлээлцэх акт үйлдэх, тус компанийн албан бичгийн хөтлөлт, лаборатор оффисын тохижилтын интерьер 3 хэмжээст зураг төсөл хийх, үнийн санал гаргах, барилга угсралтын ажлын явцад зөөврийн оффисыг оффисын тавилга хэрэгсэл, компьютер хэвлэх төхөөрөмжөөр хангах, барилгын ажлын явцын тайлан гаргах, санхүүжүүлэгч болон захиалагч, гүйцэтгэгч талуудын хоорондын гурван талт гэрээг боловсруулах, БНХАУ-руу 2 удаа явж бараа материалын захиалга хийх, нийлүүлэгч түнштэй холбох, барилга угсралтын ажилд биеэр оролцох, бараа материалын тээвэрлэлт хийх, барилгын ажил хүлээлцэх иж бүрэн акт үйлдэх зэрэг ажлуудыг бие даан хийж гүйцэтгэсэн. Миний хувьд дээр дурдсан ажлуудыг цаг тухайд нь хийж гүйцэтгэсэн бөгөөд хийсэн зураг төсөл, тооцоо, интерьерийн дагуу барилга баригдаж 2023 оны 12 сарын 20-нд, ашиглалтад орж захиалагч, санхүүжүүлэгч тал хүлээн авч төлбөрийг ХХК-д нэмэлт хийх ажлын гүйцэтгэл болох 3,523,200 төгрөгийг авч үлдээд нийт санхүүжилт болох 603,883,732 төгрөгөөс 600,360,532 төгрөгийг шилжүүлсэн. Гэтэл өнөөдрийг хүртэл " " ХХК нь миний хийж гүйцэтгэсэн ажлын хөлсийг төлөхгүй намайг хохироосоор байна. Иймд барилгын зураг төслийг зохиох, оффисын тохижилтын интерьер зураг төсөл хийх ажлыг гүйцэтгэхэд мөрддөг эрх бүхий байгуулга болох Барилга хот байгуулалтын сайдын 2020 оны 6 сарын 10-ны өдрийн 108 дугаар тушаалаар баталсан "Зураг төслийн ажлын жишиг үнэ"-ийн хавсралтад заасныг үндэслэж, жишиг үнэ тогтоогоогүй барилгын ажил хүлээлцэх акт болон компанийн албан бичгийн хөтлөлт хийх, тайлан гаргах, гурван тал гэрээг боловсруулах, инженерийн ажил зэрэг ажлуудыг тухайн үеийн зах зээлийн дундаж үнэлгээгээр бодож, ажлыг хөлсийг тооцож,
- ХХК-ийн нэр дээр зохиосон Барилгын 595,84 м.кв талбай бүхий 1м.кв-ын зураг төслийн үнийг 37,989 төгрөгөөр тооцоход 22,635,365 төгрөг
-Барилга байгууламжийн 315 м.кв тайлбай бүхий 1м.кв-ын зураг төслийн үнийг -2,048 төгрөгөөр тооцоход 13,245,120 төгрөгөөр,
-Зах зээлийн үнээр Санхүүжүүлэгч " ", захиалагч "УГТХ, гүйцэтгэгч " " ХХК-ын хоорондын "Барилгын ажил гүйцэтгэх гурван талт гэрээ"-ний төслийг 1,500,000 төгрөгөөр,
- " ХХК-ийн 2023 оны 07 сарын 23-наас 2023 оны 12 сарын 20-ныг хүртэлх 164 хоногийн хугацаан дахь ХХК-ийн албан бичгийн хөтлөл, барилгын инженерийн зөвлөх үйлчилгээ, барилгын ажлын угсралт, тээвэрлэлтийн ажил, БНХАУ-руу явсан 2 удаагийн томилолт, барилгын ажлын тайлан, хүлээлцэх акт, нэмэлт ажлын төсөвт төлөвлөгөө хийх ажил 10,934,075 төгрөгөөр,
-Лаборатор оффисын тохижилтын ажлын интерьер 3с1 хэмжээст зураг төсөл, төсвийг 685,440 төгрөгөөр тус тус үнэлэхэд нийт 50,000,000 төгрөгийн ажил гүйцэтгэсэн гэж үзэж байна. Үүнээс 10,000,000 төгрөгийг төлж үлдэгдэл 40,000,000 төгрөгийг төлөөгүй болно.
-" " ХХК-ийн захирал С. нь дээрх ажил гүйцэтгэлийн тооцоо хийж, төлбөр тооцоо хийхгүй, намайг хохироосоор байна. Иймд ХХК-с ажлын хөлс 40,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Борхүү нь шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
2023 оны 07 сарын 21 өдөр манай компани Дархан-Уул аймгийн УГТХ-ны удирдлагуудтай уулзаж БНСУ-н Копиамонголтөв -ийн санхүүжилтээр 400 тн Улаан буудайн үрийн агуулах барихаар тохиролцож барилгын ажил гүйцэтгэх №23/011 тоот 3 талт гэрээ байгуулан гэрээний дагуу ажлаа гүйцэтгэн хүлээлгэн өгсөн билээ. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагадаа энэхүү гэрээг хэрэгжүүлэхдээ ХХК-тай ашиг орлогоо тэнцүү хуваан авах талаар харилцан тохиролцсон мэтээр дурджээ. Энэхүү гэрээг байгуулахад Н. ******* нь гэрээнд ямар нэг хэлбэрээр оролцох, ажил үүрэг гүйцэтгэх, үүрэг хүлээх, эрх эдлэх талаар талууд тохиролцсон зүйл байхгүй бөгөөд, гэрээ байгуулсан зүйл огт байхгүй юм. Дээрх гэрээ байгуулах явцад Н. ******* нь надтай хамт байж барилга баригдах явцад зарим бараа, материал нийлүүлэх боломжтой талаар л ярилцаж байсан. Ингээд манай компани гэрээний дагуу барилгын ажил эхлэхтэй зэрэгцэн Н. ******* ы ХХК-с аман тохиролцоогоор барилгын өрлөгийн бетон лего блок авахаар болж Амаргаджетс компани нь бараа материалаа авч ирж нийлүүлэн, өрлөг угсралтаа бүрэн хийж хүлээлгэн өгснөөр манай компанийн зүгээс төлбөрийг бүрэн шилжүүлж дууссан байдаг. Харин нэхэмжлэлийн шаардлагад дурдсан шиг зураг төслийг зохиох, оффисын тавилга хэрэгсэл, компьютер, хэвлэх төхөөрөмжөөр хангах, тайлан гаргах гэрээ боловсруулах барилга угсралтын ажилд биеэр оролцуулах гэх мэт ажлуудыг Н. ******* аар гүйцэтгүүлж төлбөр мөнгө төлөх талаар бид аман болон бичгээр тохиролцож гэрээ байгуулсан зүйл огт байхгүй, ийм ажил ч огт хийгээгүй бөгөөд Н. ******* нь энэхүү нэхэмжлэл гаргахтайгаа зэрэгцэн өөрийн ХХК- наараа манай компанийг хариуцагчаар дуудан нэхэмжлэлийн шаардлага давхар гаргасан байна. Нэгэнт бидний дунд нэхэмжлэлд дурдсан ажлуудыг хийх тухай тохиролцоо байхгүй хийсэн зүйл ч байхгүй байхад үндэслэлгүйгээр олох ашиг хэмээн 40,000,000 төгрөг нэхэмжилсэн байгаа нь үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Энхжаргал нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Хамтарч ажилласан гэдэгт талууд маргахгүй байна. Н. ******* ы хувьд компани зүгээс бараа материал нийлүүлсэн асуудлыг нэхэмжилсэн. Хэрэгт авагдсан файлууд байна. Нэхэмжлэлийн шаардлага гаргасан. 2020 оны 06 дугаар 10-ны өдрийн хот байгуулалтын сайдын 108 дугаар тушаалд зураг төсөөлөл зохиох талаар үнэ тариф гаргасан байна. Найзуудын хувьд тохиролцсоны үндсэн дээр дараах ажил хийж гүйцэтгэсэн гэв.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан нотлох баримтаар улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн лавлагаа, фото зураг, ирүүлжээ.
Шүүх хуралдааны явцад гаргаж өгсөн Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн 1031 дугаартай гэрчилгээ, барилгын хөгжлийн төвийн дугаартай гэрчилгээ, дугаартай гэрчилгээ, дугаартай бакалаврын диплом, дугаартай магистрын диплом зэрэг нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэгч талд эгүүлэн өгчээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талын хүсэлтээр Б. ыг гэрчээр асуусан тэмдэглэл /хх 112-116 дахь тал/, 2024 оны 05 сарын 07-ны өдрийн 135/ШЗ2024/02814 дугаартай шүүгчийн захирамжийн дагуу мэйл хаяг болон компьютерт хийсэн үзлэгийн тэмдэглэл /хх-184-186/ зэргийг нотлох баримтаар шүүх бүрдүүлжээ.
Шүүх хуралдаанаар зохигч талуудын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Н. ******* нь хариуцагч -" " ХХК-д холбогдуулан 40,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргаж байна.
2. Нэхэмжлэгч нь шаардлагын үндэслэлийг .... 2023 оны 07 сарын 20-ны санхүүжүүлэгч тал нь Солонгос улсын санхүүжилттэй төслийн байгууллага, захиалагч тал нь манайх, харин танайх гүйцэтгэгчээр гурван талт гэрээ хийе гэх санал тавьсан. Манай компанид барилга угсралтын тусгай зөвшөөрөл байдаггүй. Манай туслан гүйцэтгэдэг компани буюу ХХК-ийн нэр дээр гэрээ хийе гэхэд болно, хамаагүй бид нар та нарт итгэж байгаа учраас уг төслийг бариад дагнаад яваач гэх хүсэлтийг тавьсан. ...Энх мөнхийн түмэн өргөө ХХК нь 07 дугаар сарын 14-ний өдөр барилга угсралтын 2А буюу барилга угсралтын тусгай зөвшөөрөл нь гарсан. Тусгай зөвшөөрөл гарсантай холбогдуулаад уг ажлын гэрээг ХХК-ийн нэр дээр хийсэн. ... ХХК-ийн өмнөөс албан тоот, долоо хоног бүрийн тайлан, хөрөнгө оруулалт, санхүүжилттэй холбоотой нэхэмжлэл гаргах, барилгын төсөв, зураг төсөл, оффисын зураг зохиох, шаардлагатай санхүүжилтийн тооцоо гаргах, захиалга хийх гэх мэтчилэн ажлуудыг хийсэн. Иймд барилгын зураг төслийг зохиох, оффисын тохижилтын интерьер зураг төсөл хийх ажлыг гүйцэтгэхэд мөрддөг эрх бүхий байгуулга болох Барилга хот байгуулалтын сайдын 2020 оны 6 сарын 10-ны өдрийн 108 дугаар тушаалаар баталсан "Зураг төслийн ажлын жишиг үнэ"-ийн хавсралтад заасныг үндэслэж, жишиг үнэ тогтоогоогүй барилгын ажил хүлээлцэх акт болон компанийн албан бичгийн хөтлөлт хийх, тайлан гаргах, гурван тал гэрээг боловсруулах, инженерийн ажил зэрэг ажлуудыг тухайн үеийн зах зээлийн дундаж үнэлгээгээр бодож, ажлыг хөлсийг тооцож,
- ХХК-ийн нэр дээр зохиосон Барилгын 595,84 м.кв талбай бүхий 1м.кв-ын зураг төслийн үнийг 37,989 төгрөгөөр тооцоход 22,635,365 төгрөг
-Барилга байгууламжийн 315 м.кв тайлбай бүхий 1м.кв-ын зураг төслийн үнийг -2,048 төгрөгөөр тооцоход 13,245,120 төгрөгөөр,
-Зах зээлийн үнээр Санхүүжүүлэгч " ", захиалагч "УГТХ, гүйцэтгэгч " " ХХК-ын хоорондын "Барилгын ажил гүйцэтгэх гурван талт гэрээ"-ний төслийг 1,500,000 төгрөгөөр,
- " ХХК-ийн 2023 оны 07 сарын 23-наас 2023 оны 12 сарын 20-ныг хүртэлх 164 хоногийн хугацаан дахь ХХК-ийн албан бичгийн хөтлөл, барилгын инженерийн зөвлөх үйлчилгээ, барилгын ажлын угсралт, тээвэрлэлтийн ажил, БНХАУ-руу явсан 2 удаагийн томилолт, барилгын ажлын тайлан, хүлээлцэх акт, нэмэлт ажлын төсөвт төлөвлөгөө хийх ажил 10,934,075 төгрөгөөр,
-Лаборатор оффисын тохижилтын ажлын интерьер 3с1 хэмжээст зураг төсөл, төсвийг 685,440 төгрөгөөр тус тус үнэлэхэд нийт 50,000,000 төгрөгийн ажил гүйцэтгэсэн гэж үзэж байна. Үүнээс 10,000,000 төгрөгийг төлж үлдэгдэл 40,000,000 төгрөгийг төлөөгүй тул гаргуулна.
Би нэхэмжлэлдээ ажлын хөлс буюу барилга угсралтын ажлаас олох байсан ашгийн хувь 40 000 000 төгрөг гэж дурдсан боловч энэ нь миний өөрийн хийж гүйцэтгэсэн ажлын хөлс гэж тайлбарласан.
3. Хариуцагч татгалзлын үндэслэлийг ... 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн Дархан-Уул аймгийн Ургамал, газар тариалангийн хүрээлэнгийн удирдлагуудтай уулзаж Бүгд найрамдах Солонгос улсын Кофе монгол төвийн санхүүжилтээр 400 тооны улаан буудайн үрийн агуулах барихаар харилцан тохиролцож, барилгын ажил гүйцэтгэх гурван талт гэрээ байгуулаад гэрээний дагуу ажлаа гүйцэтгэн хүлээлгэн өгье гэсэн боловч өнөөдрийг хүртэл хугацаанд барилгыг хүлээлгэж өгөөгүй, өмнөх тооцоолсон зардлаас даваад өнөөдрийг хүртэл ажил нь гадаад засалд 20 гаран сая төгрөг, дотоод засалд ажлын хөлс 20 гаран сая төгрөг төсөвлөгдөөд хийгдээд явагдаж байна. Н. ******* ы хэлж байгаагаар бол хамтарч хийсэн зураг төсөл, төсөв, өөрийнхөө хийсэн ажлын хөлсийг авъя гээд нэхэмжилж байна. Хариуцагчийн зүгээс хамтарч ажилласан, найз нөхдийн харилцаатай байсныг үгүйсгэхгүй байгаа. Өнөөдрийг хүртэл хийгдээд явж байгаа барилга, хүлээлгэж өгөөгүй, хийсэн зураг төсөл нь стандартын бус, үүнээс үүдээд гадаад засалд 20 гаран сая төгрөг, дотоод засалд ажлын хөлс 20 гаран сая төгрөг төсөвлөгдөөд хийгдээд явж байна. Н. ******* нь ХХК-тай хөдөлмөрийн гэрээ хийгээгүй учраас нэхэмжилж буй шаардлага нь үндэслэлгүй гэж тайлбарласан.
Хэрэгт нэхэмжлэгч талаас авагдсан Дархан-Уул аймгийн Хонгор суманд баригдах 400 тн үрийн буудай агуулахын барилгын ажлын төсөв, Барилгын ажил гүйцэтгэх гэрээ, Барилгын ажлын гүйцэтгэлийн тойм, ХХК-аас төвд гаргасан хүсэлт хүргүүлэх тухай албан бичгийн төсөл, 400 тн улаан буудайн үрийн агуулахын барилгын нэмж гүйцэтгэвэл зохих ажлын төсөвт төлөвлөгөө .... зэрэг хавтас хэргийн 5-65, 118-177 дугаар талд авагдсан баримтуудыг ХХК-ийн өмнөөс төсөвлөж, зураг, төслийг гаргаж гүйцэтгэсэн гэж өөрийн мэйл хаягт үзлэг хийлгэх хүсэлт гаргасны дагуу шүүх үзлэг хийж бэхжүүлсэн байна.
Дээрх баримтууд, талуудын тайлбараар ХХК нь Дархан-Уул аймгийн Ургамал газар тариалангийн хүрээлэнгийн захиалгаар Бүгд Найрамдах Солонгос улсад төвтэй Копиа Монгол төвийн санхүүжилтээр Дархан-Уул аймгийн Хонгор суманд 19х30 м хэмжээтэй, 400 тн багтаамжтай, улаан буудайн үрийн агуулахын барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэж хүлээлгэн, хуанлийн 64 хоногт хүлээлгэн өгөхөөр харилцан тохиролцсоны дагуу уг ажлыг 2023 оны 12 сарын 21-ний өдөр хүлээлгэн өгсөн боловч нэмэлт 8 ажлыг хийгээд 2024 оны 3 сарын 25-ны өдөр хүлээлгэн өгөхөөр дахин тохиролцсон боловч одоог хүртэл уг ажлыг бүрэн хүлээлгэж өгөөгүй үйл баримт тогтоогдож байна.
Дээрх ажлыг ХХК гүйцэтгэх явцад нэхэмжлэгч Н. ******* нь компаний өмнөөс барилгын ажлын зураг төсөл, уг компанийн албан бичгийн хөтлөлт хийх, тайлан гаргах, гурван талт гэрээг боловсруулах, барилын инженерийн зөвлөх үйлчилгээ хийх, барилгын ажлын угсралт, тээвэрлэлтийн ажил, БНХАУ руу 2 удаагийн томилолт зэрэг ажлыг хийж гүйцэтгэсэн болох нь түүний өөрийн мэйл хаягаас хуулбарлаж ирүүлсэн нотлох баримтууд, түүнийг бэхжүүлсэн үзлэгийн тэмдэглэл, хариуцагч талаас ирүүлсэн Иргэний шаардлага хүргүүлэх тухай нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хариуцагч тал нь дээрх ажлыг гүйцэтгүүлэх талаар амаар болон бичгээр ямар нэгэн хэлцэл хийгээгүй, ийм ажил огт хийгээгүй гэж маргаж байгаа боловч өөрийн татгалзалтай холбоотой нотлох баримтыг ирүүлээгүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан татгалзалтай холбоотой нотлох баримтыг гаргаж өгөх, цуглуулах үүргээ биелүүлээгүй байна.
Харин хариуцагч талаас шүүх хуралдаанд нэхэмжлэгч нь тус компанид 31,992,474 төгрөг гаргуулах шаардлага хүргүүлж байсан гэтэл одоо 40,000,000 төгрөг нэхэмжилж байгаа зэрэг нь зөрүүтэй бөгөөд үндэслэлгүй байна гэж маргаж иргэний шаардлагын эх хувийг нотлох баримтаар ирүүлсэнтэй нэхэмжлэгч маргаагүй ба энэ нь хариуцагчийн татгалзлыг нотлохгүй.
ХХК-г ажил гүйцэтгэх явцад нэхэмжлэгч Н. ******* нь барилгын материал авахаар тус компаний захирал нар БНХАУ руу 2 удаа явсан, нэхэмжлэгч Н. ******* нь гэрээний санхүүжилт орж ирээгүй үндэслэлээр хувиасаа 7 сая гаруй төгрөг гаргаж байсан талаар гаргасан тайлбарыг хариуцагч маргаагүй ба түүнд буцаагаад 10,000,000 төгрөгийг дансаар шилжүүлсэн гэсэн тайлбарыг нэхэмжлэгч үгүйсгээгүй.
Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээнэ гэж заасан хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн гэх үндэслэлтэй байна.
Талууд хамтран ажил үүрэг гүйцэтгэхдээ хураамжийн хэмжээг тогтоогоогүй боловч нэхэмжлэгчийн зүгээс уг компанид үйлчилгээ үзүүлэх хэлбэрээр төлсөн гэж үзэх үндэслэлтэй байх тул Иргэний хуулийн 477 дугаар зүйлийн 477.1, 477.2-т заасан шаардлагыг хангасан гэж үзэхээр байна.
Хэдийгээр талууд хамтран ажиллах гэрээг бичгээр байгуулаагүй боловч хамтын үйл ажиллагааны зорилгыг тодорхойлж, нэхэмжлэгчийн зүгээс уг компанид үйлчилгээ үзүүлэх, үйл ажиллагааг хамтран хэрэгжүүлж байсан үйл баримт түүнээс ирүүлсэн нотлох баримтууд, талуудын тайлбараар тогтоогдож байна.
Мөн Иргэний хуулийн 479 дүгээр зүйлийн 479.1-д зааснаар хамтран ажиллах гэрээнээс хэдийд ч гарч болохыг зохицуулсан бөгөөд уг компаний гэрээгээр хүлээсэн үндсэн үүрэгтэй холбоогүй тул нэхэмжлэгч нь гэрээнээс гарсныг буруутгах үндэслэлгүй байна.
Иймд хариуцагчаас Барилга хот байгуулалтын сайдын 2020 оны 6 сарын 10-ны өдрийн 108 дугаар тушаалаар баталсан Зураг төслийн ажлын жишиг үнэ-ийн дагуу нэхэмжлэгч Н. ******* ы ХХК-ийн нэр дээр зохиосон барилгын 595,84 м.кв талбай бүхий 1.м.кв-ын зураг төслийн үнийг 37 989 төгрөгөөр тооцож 22 635 365 төгрөг, барилга байгууламжийн 315 м.кв талбай бүхий 1 м.кв-ын зураг төслийн үнийг 42 048 төгрөгөөр тооцож 13 245 120 төгрөг нийт 35 880 485 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н. ******* д олгох нь зүйтэй.
Харин нэхэмжлэлийн шаардлага болох зах зээлийн үнээр Санхүүжүүлэгч " төв", захиалагч "УГТХ, гүйцэтгэгч " " ХХК-ын хоорондын "Барилгын ажил гүйцэтгэх гурван талт гэрээ"-ний төслийг 1,500,000 төгрөгөөр, " ХХК-ийн 2023 оны 07 сарын 23-аас 2023 оны 12 сарын 20-ыг хүртэлх 164 хоногийн хугацаан дахь ХХК-ийн албан бичгийн хөтлөл, барилгын инженерийн зөвлөх үйлчилгээ, барилгын ажлын угсралт, тээвэрлэлтийн ажил, БНХАУ-руу явсан 2 удаагийн томилолт, барилгын ажлын тайлан, хүлээлцэх акт, нэмэлт ажлын төсөвт төлөвлөгөө хийх ажил 10,934,075 төгрөгөөр, Лаборатор оффисын тохижилтын ажлын интерьер 3с1 хэмжээст зураг төсөл, төсвийг 685,440 төгрөгөөр тус тус үнэлж ирүүлсэн боловч уг үнэлгээ зах зээлийн ямар үнэ цэнэтэй жишиж, харьцуулсан эсэх талаар нотлох баримт ирүүлээгүй, энэ нь баримтаар тогтоогдоогүй тул уг шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д зааснаар хариуцагч ХХК-с 35,880,485 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н. ******* д олгож, нэхэмжлэгчийн 4,119,510 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 358,000 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35,880,485 төгрөгт тооцогдох улсын тэмдэгтийн хураамж 337,352 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНТУЯА