| 2024 06 04 | 184/ШШ2024/03129 | | Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Амин-Эрдэнэ би Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, **********, Цагдаагийн гудамж хаягт байрлах, "**********" ХХК /РД:********/-ийн нэхэмжлэлтэй, Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, **********, ********** 16-ын гудамж *** тоотод оршин суух, Атийхан овогт Аюушжавын ********** /РД:**************/-т холбогдох, Зээлийн гэрээний үүрэгт 601,400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад ТОДОРХОЙЛОХ нь: Нэхэмжлэгч "**********" ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Аюушжав овогтой ********** нь **********ХХК-ийн үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч, 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр дараа төлбөрт Homemedia үйлчилгээний хэрэглэгч болох хүсэлт гарган 27325 дугаартай гэрээ байгуулсан. Гэтэл А.********** нь гэрээний үүргээ үл биелүүлэн 2024 оны 05 дугаар сарын байдлаар 601,400 төгрөгийн төлбөрийг төлөөгүй байгаа тул хэрэглэгчийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.6 дахь хэсэгт заасны дагуу үйлчилгээг хаасан. Бид төлбөр төлөхийг удаа дараа сануулан мэдэгдлийг өгч байсан боловч өдийг хүртэл төлөөгүй байна. Иймд хэрэглэгч нь Homemedia үйлчилгээний хэрэглэгчтэй байгуулсан гэрээний үүргээ зөрчсөн тул Монгол Улсын Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.7 дахь хэсэгт заасны дагуу **********ХХК-ийн зүгээс хугацаа хэтрүүлснээс үүдэлтэй хохирлыг арилгуулахаар үүрэг гүйцэтгэгчээс шаардах эрхтэй гэж үзэж байгаа тул хуулийн дагуу шийдвэрлэж улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 18,692 төгрөгийг нэмж гаргуулж өгнө үү гэжээ. Зохигчдын эвлэрлийн гэрээнд: .. Нэхэмжлэгч талаас төхөөрөмжийн үнэ 430,000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч **********ХХК-ийн нэхэмжилсэн 601,400 төгрөгөөс 171,400 төгрөгийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 06 сарын 15-ны өдрийн дотор төлж барагдуулна гэжээ. ҮНДЭСЛЭХ нь: Нэхэмжлэгч **********ХХК нь хариуцагч А.**********т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 601,400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч тал төхөөрөмжийн төлбөр 430,000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч А.********** нь 171,400 төгрөгийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 06 дугаар сарын 15-ны өдрийн дотор төлж барагдуулахаар эвлэрсэн болох нь хэрэгт авагдсан зохигчийн тайлбар, хүсэлт, эвлэрлийн гэрээ болон бусад бичмэл нотлох баримтуудаар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эвлэрэх эрхтэй болох нь түүнд олгогдсон 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 01/184 дугаартай итгэмжлэлээр тус тус тогтоогдож байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд зохигч эвлэрсэн... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ, 74.2-д Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч зохигч талуудын эвлэрлийг... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана, 74.6-д Зохигч эвлэрсэн тохиолдолд зохигч талууд нэхэмжлэлийн нийт шаардлага буюу тодорхой хэсгийн талаар тохиролцож шүүхийн өмнө эвлэрлийн гэрээ байгуулж болно. Гэрээний агуулгыг зохигч талууд бичгээр гарган түүнийг 2 тал хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурснаар эвлэрлийн гэрээ хүчин төгөлдөр болно. Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна гэж тус тус заажээ. Талуудын дээрх эвлэрэл нь хуулийн дагуу, гуравдагч этгээдийн эрх ашгийг зөрчөөгүй байх тул тэдний эвлэрлийг батлах нь зүйтэй бөгөөд тухайн асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл, гомдол гаргах эрхгүй болон захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх талаар зохигчид танилцуулж, тайлбарласан байна. Иймд **********ХХК-ийн нэхэмжлэлтэй А.**********т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 601,400 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд байгуулсан эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь: 1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт зааснаар **********ХХК-ийн нэхэмжлэлтэй, А.**********т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 601,400 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт Нэхэмжлэгч тал төхөөрөмжийн төлбөр 430,000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч А.********** нь 171,400 төгрөгийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 06 дугаар сарын 15-ны өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцов гэх зохигчийн эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 18,692 төгрөгийг улсын орлогод үлдээн, хариуцагч А.**********ээс 9,346 төгрөгийг, Төрийн сангийн 100200900941 тоот данснаас 9,346 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч **********ХХК-нд олгосугай. 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь заасны дагуу захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай. 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай. ШҮҮГЧ Э.АМИН-ЭРДЭНЭ |