| 2024 06 04 | 184/ШШ2024/03130 | | Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Амин-Эрдэнэ би Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, **********хороо, ********************цогцолборын 7 давхар хаягт байрлах, ********** ХХК /РД: *******/-ийн нэхэмжлэлтэй, Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, **********хороо, Мандал овоо 3**********гудамж 15 тоот хаягт байрлах, ********** ХХК /РД: ********/-д холбогдох, Гэрээний үүрэгт 11,944,154 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад ТОДОРХОЙЛОХ нь: Нэхэмжлэгч ********** ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Нэхэмжлэгч ********** ХХК нь хариуцагч ********** ХХК-тай 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдөр TtB/22/3051 дугаартай Худалдааны хамтын ажиллагааны гэрээ-г байгуулж талуудаас аливаа санал гараагүй тул тухай бүр сунгаж явсан. Уг гэрээгээр ********** ХХК нь Улсын Их Дэлгүүрийн 5 давхарт 14,5 мкв талбайг түрээслэн Мобиком үүрэн холбооны үйлчилгээ эрхэлж улмаар cap бүр 1,100,550 төгрөгийг төлбөр төлөхөөр тохиролцсон байдаг. 2023 оны 08 дугаар сарын 13-ны өдөр тухайн үйл ажиллагаа явуулж буй 1 давхрын үйлчилгээний талбайн өмчлөх эрх шилжиж бидний хооронд байгуулагдсан худалдааны хамтын ажиллагааны гэрээ дуусгавар болсон. Гэвч ********** ХХК нь түрээсийн үлдэгдэл төлбөр болох 3,602,594 төгрөг, 2023 оны 05 дугаар сарын 01 -нээс 2023 оны 08 дугаар сарын 01-ний хүртэл талбай чөлөөлж өгөөгүй учир түрээсийн төлбөр 4,634,200 төгрөг төлөх үүргээ биелүүлээгүй тул төлбөр төлөх талаар удаа дараа шаардаж, шүүхийн бус журмаар шийдвэрлэх санал тавьсан боловч өнөөдрийг хүртэл ямар нэгэн төлөлт хийгээгүй байна. Талуудын хооронд байгуулсан Худалдааны хамтын ажиллагааны гэрээний 5.16-д заасны дагуу нэхэмжлэгч нь алданги тооцон авах эрхтэй бөгөөд Иргэний хуулийн 23**********зүйлийн 232.4- дахь хэсэгт заасны дагуу нэхэмжилж болох алдангийн хэмжээ 3,707,360 төгрөг болж байна. Иймд хариуцагч ********** ХХК-аас Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар Худалдааны хамтын ажиллагааны гэрээний үүрэгт түрээсийн үлдэгдэл төлбөр болох 8,236,794 төгрөг, алдангид 3,707,360 төгрөг буюу нийт 11,944,154 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж байна. гэжээ. Нэхэмжлэгч ********** ХХК шүүхэд гаргасан хүсэлтдээ: ... нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ********** ХХК нь ********** ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагчтай тохиролцсоны дагуу хохирлын төлбөр 3,809,850 төгрөгийг 2024.05.26-ны өдөр төлж барагдуулсан тул нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлтэй байна. гэжээ. ҮНДЭСЛЭХ нь: Нэхэмжлэгч ********** ХХК нь хариуцагч ********** ХХК-нд холбогдуулан гэрээний үүрэгт 11,944,154 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч, хариуцагч нар харилцан тохиролцож хариуцагч нь 3,809,850 төгрөгийг биелүүлж нэхэмжлэгчид бүрэн төлж барагдуулсан үндэслэлээр нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан талаарх хүсэлтээ бичгээр ирүүлсэн нь хэрэгт авагдсан зохигчийн тайлбар, хүсэлт, болон бусад бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ, 74.2-д Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана гэж тус тус заажээ. Иймд ********** ХХК-ийн нэхэмжлэлтэй, ********** ХХК-нд холбогдох гэрээний үүрэгт 11,944,154 төгрөг гаргуулх тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нь хариуцагчтай эвлэрсэн үндэслэлээр нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь: 1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт зааснаар ********** ХХК-ийн нэхэмжлэлтэй ********** ХХК-нд холбогдох гэрээний үүрэгт 11,944,154 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 206,056 төгрөгийг улсын орлогод үлдээн, Төрийн сангийн 100200900941 тоот данснаас 103,028 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ********** ХХК-нд олгосугай. 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай. ШҮҮГЧ Э.АМИН-ЭРДЭНЭ |