Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 184/ШШ2024/03215

 

 

 

 

 

 

 

 

2024 06 06

 

 

 

 

 

 

184/ШШ2024/03215

 

 

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Амин-Эрдэнэ би

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, ***********, Эрх чөлөөний талбай ***********19 давхар 1901 тоотод байрлах *********** ХХК /РД:***********/-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, ***********, *********** ** дүгээр гудамж, ****тоотод оршин суух, Долмоддоржийн *********** /РД:******/-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 1,203,970 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч *********** ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

...Зээлдэгч Д.*********** нь 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдөр манай банк бус санхүүгийн байгууллагын KMOBIMN цахим зээлийн үйлчилгээнд №7683 дугаартай цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулж 800,000 төгрөгийг 30 хоногийн 28,900 төгрөгний шимтгэлтэй, хугацаа хэтэрсэн тохиолдолд сарын 4 хувийн хүүтэй тохиролцож зээлсэн. Бидний хооронд байгуулсан зээлийн эрх нээх гэрээний 4 дүгээр зүйлийн 2.2 дахь хэсэгт зээл тус бүрийн эргэн төлөх хугацаанд тухайн ашигласан зээлийн дүнг, түүнд ногдох шимтгэлийн хамт үл маргах журмаар төлөх 4 дүгээр зүйлийн 2.3 дахь хэсэгт Зээл, зээлийн шимтгэлийг тухайн зээлийн эргэн төлөх хугацаанд төлж барагдуулаагүй тохиолдолд хүү тооцож эхлэх бөгөөд эдгээр төлбөрийг нийтэд төлүүлэх эрхтэй гэж заасан.

2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн байдлаар зээлдэгч нь дараах зээлийн өр төлбөртэй байна. Үүнд үндсэн зээлийн үлдэгдэл 698,899 төгрөг, хүүгийн үлдэгдэл 505,071 төгрөг нийт 1,203,970 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч *********** ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хүсэлтдээ:

... Д.*********** нь нэхэмжлэлийн шаардлага 1,203,970 төгрөгийг төлж барагдуулсан тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч *********** ХХК нь хариуцагч Д.***********д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,203,970 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан талаарх хүсэлтээ бичгээр ирүүлсэн нь хэрэгт авагдсан зохигчийн тайлбар, хүсэлт, болон бусад бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ, 74.2-д Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзлыг... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана гэж тус тус заажээ.

 

Иймд *********** ХХК-ийн нэхэмжлэлтэй, Д.***********д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1,203,970 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн үндэслэлээр нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт зааснаар *********** ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д.***********д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1,203,970 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 33,450 төгрөгийг улсын орлогод үлдээн, Төрийн сангийн 100200900941 тоот данснаас 16,725 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *********** ХХК-нд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Э.АМИН-ЭРДЭНЭ