Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 183/ШШ2024/02653

 

 

2024 оны 6 сарын 18 өдөр

Дугаар 183/ШШ2024/02653

Улаанбаатар хот

 

Хэргийг хялбаршуулсан журмаар

хянан шийдвэрлэх тухай

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Даваасүрэн би,

Нэхэмжлэгч:****** дүүргийн ** дүгээр хороо, **** гудамж, ** дугаар байр, ** тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, Д*******ийн С*******ын нэхэмжлэлтэй,

 Хариуцагч:****** дүүргийн ** дугаар хороо, ******, ** дугаар байр, ** тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, Б*******ын Г*******д холбогдох,

 Гэрээний үүрэгт 5.020.000 төгрөг гаргуулах тухай хэргийг хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцэж, нэхэмжлэгч Д.С*******ын нэхэмжлэлийн шаардлага 5.020.000 төгрөгийг хариуцагч Б.Г******* төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрөөс 2024 оны 7 дугаар сарын 15-ны өдөр 2.500.000 төгрөг, 8 дугаар сарын 15-ны өдөр 2.520.000 төгрөг тус тус төлж барагдуулахаар зохигчид төлөх хугацаан дээр тохирч эвлэрсэн болох нь нэхэмжлэгч Д.С*******, хариуцагч Б.Г******* нарын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна.

Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Д.С*******ын нэхэмжлэлтэй Б.Г*******д холбогдох гэрээний үүрэгт   5.020.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгч Д.С*******ын нэхэмжлэлийн шаардлага 5.020.000 төгрөгийг хариуцагч Б.Г******* төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрөөс 2024 оны 7 дугаар сарын 15-ны өдөр 2.500.000 төгрөг, 8 дугаар сарын 15-ны өдөр 2.520.000 төгрөг тус тус төлж барагдуулахаар зохигчид төлөх хугацаан дээр тохирч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 95.270 төгрөгнөөс 47.635 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, улсын төсвийн данснаас 47.635 төгрөг, хариуцагч Б.Г*******гээс 47.635 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Д.С*******д олгосугай.

 3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 4.Зохигч, тэдгээрийн төлөөлөгчид захирамжид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

  

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ  Д.ДАВААСҮРЭН