| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбатын Амин-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 184/2024/04206/И |
| Дугаар | 184/ШШ2024/03219 |
| Огноо | 2024-06-06 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 06 өдөр
Дугаар 184/ШШ2024/03219
| 2024 06 06 |
184/ШШ2024/03219 |
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Амин-Эрдэнэ би
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, *********** гудамж, **** тоот давхар хаягт байрлах, *********** ХХК /РД: ********/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 6 дугаар хороо, тоогсо 18 дугаар гудамж 03 тоот хаягт оршин суух, Хүрэлбаатарын *********** /РД: ******/-д холбогдох,
Гэрээний үүрэгт 3,739,999 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч *********** ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
... *********** ХХК-тай Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ байгуулсан даатгуулагч ******** 20-05 УНД улсын дугаартай, Хариэр /Harrier/ маркийн тээврийн хэрэгслийг Х.*********** нь 2022 оны 08 сарын 28-ны өдөр жолоодон Хан-Уул дүүргийн, Үйлдвэрчний гудамж, Алтай хотхоны урд замд явахдаа 03-15УАМ, 66-47УНХ, 87-49УБС, 24-41УНК, 25-03УБГ тсын дугаартай тээврийн хэрэгслүүдийг зогсоолд байх үед нь мөргөж, зам тээврийн осол гаргасан байдаг. Ингээд Х.*********** нь даатгуулагчийн 20-05 УНД улсын дугаартай, Harrier маркийн оврийн хэрэгсэлд нийт 5,090,000 төгрөгийн хохирол учруулснаас *********** ХХК нь оврийн хэрэгслийн даатгалын гэрээний дагуу 4,072,000 төгрөгийн хохирлыг бүрэн барагдуулж, буруутай этгээд болох Х.***********тай тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ болон Даатгалын тухай хуулийн 8.7 дах заалтыг үндэслэн 2022 оны 09 сарын 26-ны өдөр Буруутай этгээдээс буцаан нэхэмжлэх хэлцлийг 6 сарын хугацаатай хуваарьт төлбөрийн дагуу буцаан төлүүлэхээр гэрээ байгуулсан боловч тэрээр 2 жилийн хугацаанд нийт нөхөн төлбөрөөс 1,578,667 төгрөгийг төлж, үлдэгдэл төлбөрийг огт төлөөгүй мөн төлөлт хийх тухай удаа дараагийн шаардлагыг биелүүлээгүй, Даатгалын тухай хуулийн 8.7 болон Иргэний хуулийн 443.7 дах зохицуулалт, талуудын хооронд байгуулсан хэлцлээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчсөөр ирсэн тул буруутай этгээдээс буцаан нэхэмжлэх хэлцлийн 3.4 дэх заалтын дагуу хариуцагчийн оршин буй хаягт хамаарах шүүхэд энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Иймд Х.***********аас үндсэн төлбөр 2,493,333 төгрөг, алданги 1,246,666 төгрөг нийт 3,739,999 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.
Нэхэмжлэгч *********** ХХК шүүхэд гаргасан хүсэлтдээ:
... нэхэмжлэл гаргасан даруйд хариуцагч Х.*********** нь 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдөр үндсэн төлбөр болох 2,493,333 төгрөгийг компанийн 5007739356 дансанд төлж компанийг хохиролгүй болгосон тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч *********** ХХК нь хариуцагч Х.***********т холбогдуулан гэрээний үүрэгт 3,739,999 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч, хариуцагч нар харилцан тохиролцож хариуцагч нь 2,493,333 төгрөгийг биелүүлж нэхэмжлэгчид бүрэн төлж барагдуулсан үндэслэлээр нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан талаарх хүсэлтээ бичгээр ирүүлсэн нь хэрэгт авагдсан зохигчийн тайлбар, хүсэлт, болон бусад бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ, 74.2-д Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана гэж тус тус заажээ.
Иймд *********** ХХК-ийн нэхэмжлэлтэй, Х.***********т холбогдох гэрээний үүрэгт 3,739,999 төгрөг гаргуулх тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нь хариуцагчтай эвлэрсэн үндэслэлээр нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт зааснаар *********** ХХК-ийн нэхэмжлэлтэй Х.***********т холбогдох гэрээний үүрэгт 3,739,999 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 74,789.98 төгрөгийг улсын орлогод үлдээн, Төрийн сангийн 100200900941 тоот данснаас 37,394.99 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *********** ХХК-нд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
ШҮҮГЧ Э.АМИН-ЭРДЭНЭ