| 2024 06 06 | 184/ШШ2024/03220 | | Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Амин-Эрдэнэ би Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, *** дугаар хороо, ****төв, ****** тоотод байрлах *********** ББСБ ХХК /РД:*********/-ийн нэхэмжлэлтэй Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 24 дүгээр хороо, *********** *** тоотод оршин суух, Отгонбатын *********** /РД:**********/-д холбогдох, Зээлийн гэрээний үүрэгт 269,739.54 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад ТОДОРХОЙЛОХ нь: Нэхэмжлэгч *********** ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Зээлдэгч О.*********** нь ЖэСи Электроникс ХХК-с гар утас худалдан авах зорилгоор *********** ББСБ ХХК-с 2022 оны 09 дугаар сарын 28-ны өдөр ЗГ0200220587 тоот Зээлийн гэрээ-ээр 690,000 төгрөгийг сарын 2,8 хувийн хүүтэй, 10 сарын хугацаатайгаар зээлж авсан байдаг. Зээлдэгчтэй байгуулсан гэрээний хугацаа нь 2023 оны 07 дүгээр сарын 28-ны өдөр дуусгавар болсон. Зээлдэгч нь зээлийн гэрээ байгуулагдсанаас хойш уг гэрээний 4 дүгээр дүгээр зүйлийн 4.1.1 -т заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл төлөх үүргээ зөрчин зээлийн гэрээний хугацааг хэтрүүлсэн бөгөөд түүнд гэрээний үүргээ биелүүлэх талаар удаа дараа утсаар болон бусад хэлбэрээр мэдэгдсэн боловч зээлийн эргэн төлөлтөнд ямар нэг үр дүн гарахгүй байна. Зээлдэгч нь нэхэмжлэл гаргах үеийн байдлаар зээлийн үндсэн төлбөрт 203,577 төгрөг, үндсэн хүүнд 55,983.69 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 10,178.85 төгрөг, нийт 269,739.54 төгрөгийн өр төлбөртөй байна. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-т заасны дагуу О.***********г зээлийн 269,739.54 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. Нэхэмжлэгч *********** ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хүсэлтдээ: ... О.*********** нь нэхэмжлэлийн шаардлага 269,739.54 төгрөгийг төлж барагдуулсан тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ. ҮНДЭСЛЭХ нь: Нэхэмжлэгч *********** ББСБ ХХК нь хариуцагч О.***********д холбогдуулан зээлийн гэрээний 269,739.54 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан талаарх хүсэлтээ бичгээр ирүүлсэн нь хэрэгт авагдсан зохигчийн тайлбар, хүсэлт, болон бусад бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ, 74.2-д Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзлыг... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана гэж тус тус заажээ. Иймд *********** ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, О.***********д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 269,739.54 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн үндэслэлээр нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь: 1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт зааснаар *********** ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч О.***********д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 269,739.54 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 8,743 төгрөгийг улсын орлогод үлдээн, Төрийн сангийн 100200900941 тоот данснаас 4,371.5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *********** ББСБ ХХК-нд олгосугай. 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай. ШҮҮГЧ Э.АМИН-ЭРДЭНЭ |