| 2024 06 06 | 184/ШШ2024/03229 | | Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Амин-Эрдэнэ би Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, ***********, ******** дугаар хороо, *********** кампанийн байр хаягт байрлах, *********** ХХК /РД:*********/-ийн нэхэмжлэлтэй, Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, *** дугаар хороо, ******* дугаар гудамж *** тоотод оршин суух, Боржгон овогт ***********гийн *********** /РД:******/-д холбогдох, Гэрээний үүрэгт 632,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад ТОДОРХОЙЛОХ нь: Нэхэмжлэгч *********** ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Хариуцагч *********** овогтой *********** нь манай кампанитай 2022 оны 05-р сарын 21-ний өдөр "TENTECH-2 үйлчилгээний №ТТ02560 тоот хэрэглэгчийн гэрээ" байгуулсан. Бид уг гэрээнд LITE-5, ROUTER, VOO болох сүлжээ хүлээн авагч 404,000 төгрөгний төхөөрөмжийг дагалдуулан өгсөн. Энэхүү гэрээгээр " ***********" ХХК нь интернет, телевиз болон камер харах багцалсан үйлчилгээг үзүүлэх үүргийн дагуу үйлчилгээг хэрэглэгчид хүргэж ирсэн. Хэрэглэгч нь гэрээний 4.4-ийн дагуу үйлчилгээний төлбөрийг сар бүрийн 05-аас 20-ны хооронд нэмэлт үйлчилгээний төлбөрийн хамт төлөх үүргийг хүлээсэн боловч 5 сарын хугацаанд дараах төлбөрийг өнөөдрийг хүртэлх хугацаанд төлж барагдуулахгүй гэрээний үүргээ зөрчиж байна. Үүнд: 2024 оны 04-р сарын 01-ний байдлаар дараах төлбөрийн үлдэгдэлтэй байна. 2023 оны 11, 12-р сарын үйлчилгээний төлбөр 225,500 төгрөг, Төхөөрөмжийн төлбөр 404,000 төгрөг, Шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбоотой гарсаг зардал 2500 төгрөг. Иймд хариуцагч *********** овогтой ***********аас нийт 632,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. Зохигчдын эвлэрлийн гэрээнд: ... *********** ХХК-ийн нэхэмжилсэн 632,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2024 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн дотор төлж барагдуулна. гэжээ. ҮНДЭСЛЭХ нь: Нэхэмжлэгч *********** ХХК нь хариуцагч Ц.***********т холбогдуулан гэрээний үүрэгт 632,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ц.*********** нь нэхэмжлэлийн шаардлага 632,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн дотор төлж барагдуулахаар эвлэрсэн болох нь хэрэгт авагдсан зохигчийн тайлбар, хүсэлт, эвлэрлийн гэрээ болон бусад бичмэл нотлох баримтуудаар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эвлэрэх эрхтэй болох нь түүнд олгогдсон 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 24/03-159 дугаартай итгэмжлэлээр тус тус тогтоогдож байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд зохигч эвлэрсэн... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ, 74.2-д Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч зохигч талуудын эвлэрлийг... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана, 74.6-д Зохигч эвлэрсэн тохиолдолд зохигч талууд нэхэмжлэлийн нийт шаардлага буюу тодорхой хэсгийн талаар тохиролцож шүүхийн өмнө эвлэрлийн гэрээ байгуулж болно. Гэрээний агуулгыг зохигч талууд бичгээр гарган түүнийг 2 тал хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурснаар эвлэрлийн гэрээ хүчин төгөлдөр болно. Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна гэж тус тус заажээ. Талуудын дээрх эвлэрэл нь хуулийн дагуу, гуравдагч этгээдийн эрх ашгийг зөрчөөгүй байх тул тэдний эвлэрлийг батлах нь зүйтэй бөгөөд тухайн асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл, гомдол гаргах эрхгүй болон захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх талаар зохигчид танилцуулж, тайлбарласан байна. Иймд *********** ХХК-ийн нэхэмжлэлтэй Ц.***********т холбогдох гэрээний үүрэгт 632,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд байгуулсан эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь: 1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт зааснаар *********** ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ц.***********т холбогдох гэрээний үүрэгт 632,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцов гэх зохигчийн эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 19,610 төгрөгийг улсын орлогод үлдээн, хариуцагч ***********9,805 төгрөгийг, Төрийн сангийн 100200900941 тоот данснаас 9,805 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч *********** ХХК -д олгосугай. 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь заасны дагуу захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай. 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай. ШҮҮГЧ Э.АМИН-ЭРДЭНЭ |