Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 143/ШШ2024/00202

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

******* аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Р.Уранчимэг даргалж, шүүгч Б.Отгонсүрэн, Д.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 Нэхэмжлэгч: ******* овогт *******ын ******* /РД: *******/, ******* аймаг, ******* сум, ******* баг, *******

Хариуцагч: ******* овогт гийн /РД: /, ******* аймаг, сум, баг, Шинэ захиргааны байр

 3 365 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.*******, хариуцагчийн өмгөөлөгч Н., иргэдийн төлөөлөгч А., нарийн бичгийн дарга З. нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэхэмжлэгч Д.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д. нь 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Даланзадгад сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт ӨМА улсын дугаартай машин жолоодон явж байхдаа Д.******* миний ӨМА машиныг маань мөргөж хохирол учруулаад зугтан алга болсон. Энэ асуудал аймгийн цагдаагийн газар дээр шийдвэрлэгдээгүй 4 сар болж байна.

Иймд Д.ээс машины хохирлын төлбөр болох 3 365 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 Нэхэмжлэгч Д.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагаа бууруулж 3 000 000 төгрөг болгосон. Д.ээс 1 500 000 төгрөг гаргуулахаар эвлэрсэн байгаа. Үлдэгдэл 1 500 000 төгрөгийг О.тай харилцан тохиролцохоор болсон гэв.

 Нэхэмжлэгч Д.*******, хариуцагчийн өмгөөлөгч Н. нар шүүх хуралдааны явцад эвлэрэхдээ:

Нэг талаас нэхэмжлэгч Д.*******, нөгөө талаас хариуцагч Д. бид хэн нэгний дарамт шахалтгүйгээр өөрсдийн сайн дурын үндсэн дээр хуульд заасан эрхийн хүрээнд доорхи нөхцөлтэйгөөр эвлэрэн хэлэлцэв.

1. Нэхэмжлэгч Д.*******ын нэхэмжлэлийн шаардлагаас 1 865 000 төгрөгөөс хариуцагч Д.ийн 1 500 000 төгрөг төлөх саналыг хүлээн зөвшөөрч, үлдсэн 1 865 000 төгрөгийн шаардлагаас татгалзахаа илэрхийллээ.

2. Нэхэмжлэгч Д.*******т 1 500 000 төгрөгийг хариуцагч Д. нь 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн дотор төлж барагдуулах үүрэг хүлээнэ.

3. Нэхэмжлэгч Д.******* нь автомашинд учирсан гэм хорын хохирлоос үлдэх төлбөр болох 1 500 000 төгрөгийг гуравдагч этгээд О.аас гаргуулахаар түүнтэй төлбөр барагдуулах гэрээ байгуулах болсныг дурдав.

4. Иргэний хэргийн оролцогч хоёр тал бид өөр хоорондоо эвлэрэн хэлэлцэж хэргийг шийдвэрлүүлж байгаа ба цаашид гарах хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон болно.

5. Төлбөр төлөх хугацаа: Хариуцагч Д. нь 1 500 000 төгрөгийг сар бүрийн 25-ны өдөр, 500 000 төгрөгөөр 3 сарын хугацаанд төлнө гэжээ.

 ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.******* нь нэхэмжилж буй 3 365 000 төгрөгийн 1 865 000 төгрөгөөс татгалзаж, нэхэмжлэгч Д.*******, хариуцагч Д. нар нь 1 500 000 төгрөгийн шаардлага дээр эвлэрэн хэлэлцсэн болох нь тэдний хооронд байгуулагдсан эвлэрлийн гэрээгээр нотлогдож байна. Тус гэрээ нь гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан, эрх ашиг сонирхлыг хөндөөгүй, Иргэний хуульд нийцэж байх тул зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 Зохигчид эвлэрэхдээ шүүхийн зардлыг өөрөөр хуваарилахаар тохиролцоогүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт заасныг баримтлан 3 365 000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж болох 68 790 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, эвлэрсэн үнийн дүн 1 500 000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 19 475 төгрөгийг хариуцагч Д.ээс гаргуулан нэхэмжлэгч Д.*******т олгох нь зүйтэй гэж үзэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 106 дугаар зүйлийн 106.6, 12 зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.******* нь 3 365 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох 1 865 000 төгрөгөөс татгалзаж, зохигчид 1 500 000 төгрөг дээр эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д. нь 1 500 000 төгрөгийг 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн дотор нэхэмжлэгч Д.*******т төлж хохиролгүй болго гэж тогтоосныг сайн дураар үл биелүүлбэл, шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 68 790 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.ээс 19 475 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.*******т олгосугай.

4. Энэ тогтоолд зохигчид давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.