Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 184/ШШ2024/03309

 

2024 06 11

184/ШШ2024/03309

 

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Амин-Эрдэнэ даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 28 хороо, *********** *** гудамж, ***тоот хаягт оршин суух, *****овогт *********ын *********** /РД: ***********/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, ***********, ***********, **** байр, *******тоот хаягт байрлах, ***********ХХК /РД: **********/-д холбогдох

96-52 УНЯ дугаартай автомашиныг өөрийн ашиглалтад шилжүүлэхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч **/******, нарийн бичгийн дарга Г.Баасанжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Н.*********** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Миний бие Н.*********** нь 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Т.Мөнхтулга гэх хүнээс Тоёото үйлдвэрийн Приус-30 маркийн арлын ZVW301263636 дугаартай автомашиныг 24,000,000 төгрөгөөр худалдан авахаар хэлцэл хийж урьдчилгаа 18,9% болох 4,550,000 төгрөгийг худалдагч Т.Мөнхтулгын Хаан банкны 5151085395 тоот дансруу шилжүүлж үлдэгдэл төлбөрийг Сонгинохайрхан салбар - ***********ХХК-иас №208202836 тоот Зээлийн гэрээ байгуулж нэг сарын 3,10%-ийн хүүтэй, 48 сарын хугацаатай, 19,950,000 төгрөгийн зээлийг авч, мөн тус зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Үүргийн гүйцэтгэлийн хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ /Автомашин/ байгуулж, арлын ZVW301263636 дугаартай, 96-52 УНЯ улсын дугаартай автомашиныг өөрийн эзэмшил, ашиглалтад байлгаж зээлийн гэрээний дагуу төлбөрийг төлөхөөр харилцан тохиролцсон.

Миний бие 2023 оны 09 дүгээр сард ажлаас гарсан бөгөөд №208202836 тоот Зээлийн гэрээний хавсралтад заасан эргэн төлөлтийг 2023 оны 12 дугаар cap хүртэл төлж байсан бөгөөд 2024 оны 01, 02 сарын төлөлтийг хийж чадаагүй ба түүнтэй холбоотой тайлбар, хүсэлтийг зээлдэгч талд удаа дараа өгч байсан. Би 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Говь эрдэнэ кашмер ХХК-д ажилд орсон бөгөөд 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдөр дээрх төлөөгүй үлдээсэн зээлийн үндсэн дүн, түүний хүү болон нэмэгдүүлсэн хүүг төлсөн боловч тус өдөр Сонгинохайрхан салбар - ***********ХХКомпанийн ажилтан над дээр ирээд ...автомашиныг чинь оношилгоонд оруулах хэрэгтэй байна. Бид зээл олгосон автомашинуудаа ингэж шалгадаг юм аа. Та маргааш ирээд авчих... гэж хэлээд миний эзэмшлийн 96-52 УНЯ улсын дугаартай автомашиныг аваад явсан. Түүний маргааш буюу 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдөр би Сонгинохайрхан салбар - ***********ХХК дээр очиж 96-52 УНЯ улсын дугаартай автомашиныг авах гэсэн боловч намайг гэрээний үүргээ биелүүлээгүй учир зээлийн гэрээний үлдэгдэл дүн болох 18,131,389 төгрөгөнд тооцож бид хураан авна гэх тайлбарыг өгөөд дээрх автомашиныг өгөөгүй.

Миний бие зээлийн гэрээний үүргээ хугацаа хожимдуулж биелүүлсэн гэдэгтээ маргаагүй бөгөөд учир байдлаа тайлбарлаад мөн орлогоо нотлохын тулд шинэ ажилд орсон тушаал болон хөдөлмөрийг гэрээгээ үзүүлж дээрх хожимдуулж биелүүлсэн мөн хуримтлагдсан зээлийн дүн түүний хүү болон нэмэгдүүлсэн хүүг хүртэл төлсөн ба өнөөдрийн байдлаар зээлийн гэрээний үүрэгт нийт 7,688,854 төгрөг төлсөн мөн автомашин худалдсан хүнд тус автомашины үнийн 18,9% болон 4,550,000 төгрөгийг төлсөн байхад зээлдэгч нь өөрийн эрх ашгийн хүрээнд тухайн автомашиныг зах зээлийн үнээр бус зээлийн гэрээний үлдэгдэл дүнд тооцож буцаан авна гэх тайлбар өгч байгаа нь надад хохиролтой байна.

Би зээлийн гэрээний үүргээ биелүүлж байгаа зээлийн гэрээ дуусгавар болоогүй байхад зээлдэгч нь тухайн автомашины эзэмших, ашиглах эрхийг надад олгохгүй байгаа нь өөрсөддөө давуу байдал үүсгэж байна. Иймд 96-52 УНЯ улсын дугаартай автомашиныг миний эзэмшил, ашиглалтад шилжүүлэхийг даалгаж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: ...Шүүх хуралдаан дээр хариуцагч талын нөхцлийг хүлээн авч бид эвлэрч байна, хугацаа нь болоогүй байгаа зээлийн төлбөрийг төлөх нь үндэслэлгүй, харин төлөгдөөгүй зээл, зогсоолын төлбөрийг даруй төлье гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: ....Нэхэмжлэгчийн гаргасан зээлийн гэрээ үргэлжлүүлэх хүсэлтийг хүлээн авч болно, зээлийн үлдэгдэл, зогсоолын төлбөрийг төлчихсөн тохиолдолд машиныг буцаан өгнө, зээл төлөх болоогүй байгаа сарын зээлийг төлбөрт тооцохгүй байж болно гэв.

 

Зохигчид эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч Н.*********** нь 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдөр хариуцагчид зээлийн үүссэн төлбөр 1,680,481 төгрөг, зогсоолын төлбөр 246,400 төгрөг, нийт 1,926,881 төгрөгийг төлөх, хариуцагч дээрх төлбөр төлөгдсөн тохиолдолд 96-52 УНЯ улсын дугаартай авто машиныг нэхэмжлэгчийн ашиглалтад өгөхөөр эвлэрч байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Н.*********** нь хариуцагч ***********ХХК холбогдуулан 96-52 УНЯ улсын дугаартай автомашиныг өөрийн ашиглалтад шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

 

Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх явцад нэхэмжлэгч болон хариуцагч тал харилцан тохиролцож Н.*********** нь 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдөр хариуцагчид зээлийн үүссэн төлбөр 1,680,481 төгрөг, зогсоолын төлбөр 246,400 төгрөг нийт 1,926,881 төгрөгийг төлөх, хариуцагч дээрх төлбөр төлөгдсөн тохиолдолд 96-52 УНЯ улсын дугаартай авто машиныг нэхэмжлэгчийн ашиглалтад өгөх гэсэн эвлэрлийн гэрээ байгуулсан болох нь тэдний тайлбар, хүсэлт, шүүх хуралдааны тэмдэглэлээр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эвлэрэх эрхтэй болох нь түүнд олгосон 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 0224 дугаартай итгэмжлэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эвлэрэх эрхтэй болох нь 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 01/088 дугаартай итгэмжлэлээр тус тус тогтоогдож байна.

 

Иймд Н.***********ийн нэхэмжлэлтэй, ***********ХХК-нд холбогдох иргэний хэрэг дэх талуудын эвлэрэл нь хуулийн дагуу бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эвлэрлийн нөхцөлийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүлээн зөвшөөрсөн, гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, зөрчөөгүй байх тул тэдний эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Энэхүү эвлэрэл нь талуудын автомашин эзэмшил, ашиглалтын тухайн цаг хугацаан дахь маргааныг харилцан тохиролцож шийдвэрлэж байгаа асуудал бөгөөд цаашид гарах зээлийн гэрээний үүрэгт саад болохгүй болохыг дурдаж байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасны дагуу Н.***********ийн нэхэмжлэлтэй, ***********ХХК-нд холбогдох 96-52 УНЯ улсын дугаартай автомашиныг ашиглалтад шилжүүлэхийг даалгах тухай иргэний хэрэгт Нэхэмжлэгч Н.*********** нь 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдөр хариуцагчид зээлийн үүссэн төлбөр 1,680,481 төгрөг, зогсоолын төлбөр 246,400 төгрөг, нийт 1,926,881 төгрөгийг төлөх, хариуцагч дээрх төлбөр төлөгдсөн тохиолдолд 96-52 УНЯ улсын дугаартай авто машиныг нэхэмжлэгчийн ашиглалтад өгөхөөр эвлэрч байна гэх зохигчийн эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 106 дугаар зүйлийн 106.6-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамж 248,600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ***********ХХК-аас 124,300 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.***********т олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг талууд сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.АМИН-ЭРДЭНЭ