| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганхуягын Батзаяа |
| Хэргийн индекс | 131/2024/00673/И |
| Дугаар | 131/ШШ2024/00650 |
| Огноо | 2024-07-23 |
| Маргааны төрөл | Эцэг тогтоосон, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 07 сарын 23 өдөр
Дугаар 131/ШШ2024/00650
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянхонгор аймаг, *******,*******,*******,*******,*******
Хариуцагч: Баянхонгор аймаг,*******, 2 дугаар багт оршин суух, ВД95081619 регистрийн дугаартай,******* холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Хүүхдийн эцэг тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид: нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Цэрэнлхам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ньд холбогдуулан хүүхдийн эцэг тогтоолгож, тэтгэлэг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Миний бие 2021 ондтай танилцаж гэр бүлийн харьцаатай болсон. Бидний дундаас 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хүү төрсөн. Бид гэрлэлтийн баталгаагүй, өөрийн гэсэн гэр оронгүй эцгийндээ амьдарч байсан. Одоо хүү минь 1 настай, би өөрийн гэсэн ажилгүй. миний дугаар, фэйсбүүкийг блоколсон, арай гэж холбоо барихад та хоёр одоо надад хамаагүй, би өөр эхнэртэй болсон гэж надад хэлсэн. Би энэ залууд бие сэтгэлээрээ тоглуулсан, сэтгэл санаа тайван бус байна. Мөн хүүхдээ өөрийнх нь хүүхэд биш гэж яриад байгаа. 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдөр төрсөн хүүын төрсөн эцэг нь мөн болохыг тогтоож, хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
Нэхэмжлэгчын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. 2023 оны 6 дугаар сарын 22-нд төрсөн хүү Ууганбаатар нь миний хүүхэд тул эхын асрамжид үлдээж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгоход татгалзах зүйлгүй болно гэжээ.
3. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, Баянхонгор аймгийн *******ын Есөнбулаг*******ийн Засаг даргын 2024 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 9/512 дугаартай тодорхойлолт, өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт, хариуцагчийн иргэний үнэмлэхийн лавлагаа зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн, хариуцагчаас баримт ирүүлээгүй байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон
2.1. Хүү төрсөн эцгээрг тогтоолгох
2.2. Эцэггаас хүүт хүүхдийн тэтгэлэг гаргуулах
3. Хариуцагч нь хүү төрсөн эцэг нь мөн, хүүтаа тэтгэлэг төлнө. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэв.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, Баянхонгор аймгийн *******ын Есөнбулаг*******ийн Засаг даргын 2024 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 9/512 дугаартай тодорхойлолт, өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт зэрэг нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Зохигч нь 2021 онд танилцаж, гэр бүлийн харьцаатай байх хугацаанд 2023 оны 6 дугаар сарын 22-ны өдөр хүү төрж, эхаар овоглон төрсний гэрчилгээ авчээ.
Хариуцагч нь 2023 оны 6 дугаар сарын 22-ны өдөр төрсөн хүү төрсөн эцэг мөн болохоо хүлээн зөвшөөрсөн, хүүт сар бүр тэтгэлэг төлөхөө илэрхийлсэн, нэхэмжлэлийн шаардлагын талаар маргаагүй байна.
Иймд Б.Балсанг 2023 оны 6 дугаар сарын 22-ны өдөр төрсөн хүү төрсөн эцэг мөн болохыг тогтоож, хүүыг эхын асрамжид хэвээр үлдээж, эцэггаас тэтгэлэг гаргуулж шийдвэрлэлээ.
Мөн Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д зааснаар хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар эцэг эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй бөгөөд гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эцэг эхээрээ тэжээн тэтгүүлэх эрхтэй тул хүү нь хэний асрамжид үлдсэн эсэхээс үл хамааран асарч халамжлах, тэжээн тэтгэж байх үүргээс эцэг, эх нар чөлөөлөгдөхгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д тогтмол хугацаанд төлөгдөх ...тэтгэлэг ...шаардсан нэхэмжлэлд тэдгээрийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж нөхөн гаргуулахаар заасан тул хариуцагчгаас нэг жилийн хугацаанд төлбөл зохих 2,683,800 /223650х12/ төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжийн 57,891 төгрөгийг нөхөн гаргуулж төсвийн орлого болгохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д заасныг баримтлан хариуцагч Боржигон овогт Батбаатарын Балсанг 2023 оны 6 дугаар сарын 22-ны өдөр төрсөн хүү төрсөн эцэг мөн болохыг тогтоосугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2023 оны 6 дугаар сарын 22-ны өдөр төрсөн хүүыг эхын асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д зааснаар 2023 оны 6 дугаар сарын 22-ны өдөр төрсөн хүүт 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувийн хэмжээгээр, 11-16 нас / суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоон, эцэггаар сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчгаас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчд олгосугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар хариуцагчгийн нэг жилийн хугацаанд төлөгдөх хүүхдийн тэтгэлгийн хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамжид 57,891 төгрөгийг гаргуулж төсвийн орлогод оруулсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАТЗАЯА