Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 183/ШШ2024/02761

 

 

2024 оны 6 сарын 18 өдөр

Дугаар 183/ШШ2024/02653

Улаанбаатар хот

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Даваасүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ****** дүүргийн ** дүгээр хороо, **** тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, Б*******ийн А*******ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:****** дүүргийн ** дүгээр хороо, ****** хотхон, ** дугаар байр, ** тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, Л*******гийн О*******д холбогдох,

 

Гэрээний үүрэгт 119.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч Б.А*******, хариуцагч Л.О*******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Болорчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.А******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага 119.000.000 төгрөгнөөс 59.000.000 төгрөг нэхэмжлэхээс татгалзаж, үлдэх 60.000.000 төгрөгийг хариуцагч хоёр хувааж төлөх буюу 2024 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн дотор 40.000.000 төгрөг, үлдэгдэл 20.000.000 төгрөгийг 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулхаар хариуцагчтай харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан тул бидний хооронд байгуулсан эвлэрлийг баталж өгнө үү гэв. 

 

Хариуцагч Л.О******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Нэхэмжлэгч талтай харилцан тохирч эвлэрлийн гэрээ байгуулсан тул бидний хооронд байгуулсан эвлэрлийг баталж өгнө үү гэв. 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.А******* хариуцагч Л.О*******д холбогдуулан гэрээний үүрэгт 119.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

 

Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх явцад нэхэмжлэгч Б.А******* нэхэмжлэлийн шаардлага 119.000.000 төгрөгнөөс 59.000.000 төгрөг нэхэмжлэхээс татгалзаж, үлдэх 60.000.000 төгрөгийг хариуцагч Л.О******* хоёр хувааж, 2024 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн дотор 40.000.000 төгрөг, үлдэгдэл 20.000.000 төгрөгийг 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахаар зохигчид үнийн дүн болон төлөх хугацаан дээр тохирч эвлэрсэн болох нь нэхэмжлэгч Б.А*******, хариуцагч Л.О******* нарын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээ болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Б.А*******ын нэхэмжлэлтэй Л.О*******д холбогдох гэрээний үүрэгт 119.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгч Б.А******* нэхэмжлэлийн шаардлага 119.000.000 төгрөгнөөс 59.000.000 төгрөг нэхэмжлэхээс татгалзаж, үлдэх 60.000.000 төгрөгийг хариуцагч хоёр хувааж, 2024 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн дотор 40.000.000 төгрөг, үлдэгдэл 20.000.000 төгрөгийг 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахаар зохигчид үнийн дүн болон төлөх хугацаан дээр тохирч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 752.950 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Л.О*******гээс 228.975 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.А*******т олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4.Зохигч, тэдгээрийн төлөөлөгчид захирамжид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ  Д.ДАВААСҮРЭН