Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 21

 

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Уртнасан даргалж,

Улсын яллагч Б.Сансарбаяр

Шүүгдэгч Ч.А, Б.Р

Шүүгдэгч нарын хууль ёсны төлөөлөгч: *******, *******

Шүүгдэгч нарын өмгөөлөгч: С.Энхболд, М.Гомборагчаа

Нарийн бичгийн дарга А.Бямбасүрэн нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн /2002 оны/ тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.А, Б.Р нарт холбогдох 201713010028 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, ** оны ** дугаар сарын **-ны өдөр ** аймгийн ** суманд төрсөн, 17 настай, эрэгтэй, ** боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, **аймгийн ** сумын ** дүгээр багт оршин суудаг, **хойшлуулсан, хэрэг хариуцах чадвартай, Ч.А, регистрийн дугаар **.

Монгол улсын иргэн, ** оны ** дүгээр сарын **-нд ** аймгийн ** суманд төрсөн, 17 настай, эрэгтэй, ** боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ** аймгийн ** сумын ** багт оршин суудаг, ** хойшлуулсан, хэрэг хариуцах чадвартай, Б.Р, регистрийн дугаар **,

 

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Ч.А, Б.Р нар нь бүлэглэн 2017 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Завхан аймгийн Их-Уул сумын Баян-Ухаа багийн нутагт байрлах *******гийн эзэмшлийн байшингийн цонхыг эвдэн орж 1.276.100 төгрөгний эд зүйл,

2017 оны 02 дугаар сарын 27-ны орой Завхан аймгийн Их-Уул сумын Баян-Ухаа багийн нутагт байрлах *******гийн эзэмшлийн байшингийн цонхыг эвдэн орж 20.000 төгрөг болон 550.000 төгрөгний эд зүйл,

2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөс 12-ны өдрийн хооронд Завхан аймгийн Их-Уул сумын Баян-Ухаа багийн нутагт байрлах *******ийн эзэмшлийн байшингийн цонхыг эвдэн орж 275.000 төгрөгний эд зүйл тус тус хулгайлж, бусдад нийт 2.121.000 төгрөгний буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Шүүгдэгч Ч.А, Б.Р нар нь бүлэглэн 2017 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Завхан аймгийн Их-Уул сумын Баян-Ухаа багийн нутагт байрлах *******гийн эзэмшлийн байшингийн цонхыг эвдэн орж 1.276.100 төгрөгний эд зүйл,

2017 оны 02 дугаар сарын 27-ны орой Завхан аймгийн Их-Уул сумын Баян-Ухаа багийн нутагт байрлах *******гийн эзэмшлийн байшингийн цонхыг эвдэн орж  570.000 төгрөгний эд зүйл,

2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөс 12-ны өдрийн хооронд Завхан аймгийн Их-Уул сумын Баян-Ухаа багийн нутагт байрлах *******ийн эзэмшлийн байшингийн цонхыг эвдэн орж 275.000 төгрөгний эд зүйл тус тус хулгайлж, бусдад нийт 2.121.000 төгрөгний буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргүүд  үйлдсэн болох хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

 

1. Хохирогч *******гийн: “...Манайх 2017 оны 2 дугаар сарын 9-ний өдөр Улаанбаатар хот яваад тэр цагаас хойш манай гэр эзэнгүй байсан юм. Тэгээд би хотод байж байгаад 2017 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр Их-Уул суманд ирээд гэртээ ороод эд зүйлээ бүртгэтэл манай гэрээс эхнэрийн ажилдаа хэрэглэж байсан нөөтбүүк, миний өөрийн жи мобайлын гар утас, 2 ширхэг зэс аяга зэрэг эд зүйлүүд алдагдсан байсан. Манай байшингийн урд талд байдаг вакум цонхны хамгийн баруун талын унтлагын өрөөний цонхны гонзгой босоо порчигийг онгойлгож дотогш орсон байна лээ... *******, ******* нар хохиролоо бүрэн барагдуулж өгсөн...” гэсэн мэдүүлэг,

2. Хохирогч Д.гийн: “...Манайх 2017 оны 2 дугаар сарын 27-ны орой 18 цагаас 22 цагийн хооронд эзэнгүй байсан. Тэр өдөр шинийн нэгний өдөр байсан учир эхнэр бид хоёр золголт хийгээд сумын төвөөр айл хэсэж байгаад гэртээ ирээд орохдоо мэдээгүй юм. Тэгсэн гал тогооны өрөөний цонх онгорхой байсан юм. Тэгээд эд зүйлээ бүртгэтэл унтлагын өрөөнд байсан манай эхнэр *******гийн нөөтбүүк компьютер, том өрөөнд бурханы өмнө байсан 20000 төгрөг, мөн том өрөөний тавилга дотор байсан мөнгөн аяга зэрэг зүйлүүд хулгайд алдагдсан байсан... ...Мөнгөн аягаа 250.000 төгрөгөөр, нөөтбүүк компьютераа 300.000 төгрөгөөр үнэлнэ... *******, ******* нар нь надад учруулсан хохиролоо бүрэн барагдуулж өгсөн...” гэсэн мэдүүлэг,

3. Хохирогч *******ийн: “...2017 оны 4 дүгээр сарын 4-нөөс 4 дүгээр сарын 12-ны өдрийн хооронд Их-Уул сумын төвд байрлах манай байшинд хулгай орж булган малгай, женсин өмд, 2 ширхэг гар утас алдагдсан байсан...Манай гэрийн хойд талд байдаг цонхны порчикыг түлхэж онгойлгоод орсон байсан... *******, нар нь надад учруулсан хохиролоо бүрэн барагдуулсан” гэсэн мэдүүлэг,

4. Иргэний нэхэмжлэгч ийн: “...Намайг 2017 оны цагаан сараар Их-Уул суманд эмээгийндээ очсон байхад шинийн 02-ны өдрийн 18 цагийн орчимд намайг гудамжинд ганцаараа явж байхад ганцаараа явж тааралдсан. Тэгээд л надад нэг нөөтбүүк байна, миний өөрийнх чи хэрэгтэй бол авах уу гэсэн тэгэхээр нь би утсаар ярьж байж больё гэсэн. Тэгээд л шинийн 03-ны өдрийн өглөө над руу яриад чи нөгөөдөхөө яах вэ авах уу гэж асуусан тэгэхээр нь авъя гээд өдрийн 15 цагийн орчимд гудамжинд авчирч өгсөн. Өгөхдөө 2 нөөтбүүк авчирсан. Тэгэхээр нь яах гэж байгаа юм гэтэл нэг нь асдаггүй юм чи цэнэглэгч олоод өгөөрэй гэж байсан. Тэгсэн хэдэд өгөх вэ гэсэн чинь би утсаар ярина, чи эхний ээлжинд 200000 төгрөг өг гэсэн тэгэхээр нь би очиж байгаад шилжүүлье гэсэн чинь одоо 50000 төгрөг өгчих гэсэн. Тэгэхээр нь би ид 20000 төгрөг өгсөн... Дараа нь над руу утасдаад би хотод байна чи нөгөө мөнгөө өгч явуул гэсэн. Тэгэхээр нь эгч ийн данснаас ийн шилжүүл гэж өгсөн данс руу 50000 төгрөг явуулсан, дараа нь 2-3 хоногийн дараа Хаан банкиар би өөрөө нэг хүний данс өгөхөөр нь тэр рүү нь 50000 төгрөг хийж өгсөн юм...нийт 120.000 төгрөг өгчихсөн байгаа...” гэсэн мэдүүлэг, “...30000 төгрөг, S3 гар утас авсан нь үнэн болно. Гомдол санал байхгүй” гэсэн тодорхойлолт,

5. Гэрч ын: “...Би найз гийн гэрт шинийн 3-нд буюу 3 дугаар сарын 01-ний өдөр очсон юм. Тэгэхэд надад манай гэрт шинийн нэгний шөнө хулгай ороод манай эхнэрийн нөөтбүүк, бурханы өмнө байсан 20000 төгрөг хулгайд алдагдсан байна гэж ярьж байсан. Тэр үед би г эд зүйлээ сайн бүртгээрэй гэж хэлж байсан. Тэгсэн хэд хоногийнн дараа манайд цай уусан юм тэгэхэд манай гэрээс 1 мөнгөн аяга дутаад байна. Тэр үеэр алга болсон байна гэж ярьж байсан...” гэсэн мэдүүлэг,

6. Гэрч гийн: “...Манай найз 2017 оны 02 сарын эхээр гэр бүлийн хамт Улаанбаатар хот руу явсан юм. Явахдаа манай байшинг эргэж тойрч байгаарай гэж надад захиад гэрийнхээ түлхүүрийг үлдээгээд явсан юм. Тэгээд би хаяа эргэж тойрдог байсан. Яг хэдний өдрийг нь санахгүй байна. 2017 оны 3 дугаар сарын 5, 6-ны үед би үдээс хойш найз агийн хадам дүү ийн хамт байшинг эргээд очтол урд талын нүүрний 3 ширхэг цонхны хамгийн баруун талын цонхны порчиг дотогшоогоо 10 орчим см онгойчихсон байхаар нь би шууд найз а руу утсаар яриад танай байшингын цонх нь онгойчихсон байна, хулгайч орсон байж магадгүй байна гээд хэлсэн... Тухайн үед айхтар сэжигтэй зүйл мэдэгдээгүй. Гэхдээ байшин руу нь яах аргагүй хүн орсон байсан, дотор талын өрөөний хоёр хаалгыг онгойлгоод хаячихсан байсан... а 2017 оны 4 дүгээр сарын 9, 10-ны үед Их-Уул суманд ирээд надтай уулзаад манай гэрээс манай эхнэрийн нөөтбүүк, зэс аяга, миний жи мобайлын гар утас алга болсон байна лээ гэж надад ярьсан юм...” гэсэн мэдүүлэг,

7. Гэрч гийн: “...Манай хүргэн ах *******ийн сумын төвийн Хөгжил хороололд байдаг байшингийн хойд талын вакум цонхны порчикоор нь 2017 оны 4 дүгээр сарын 10-дын үеэр хулгайч орж булган малгай, жэнсин өмд, жи мобайлын 2 ширхэг гар утас хулгайд алдагдсан байна гээд манай эгч ярьж байсан...” гэсэн мэдүүлэг,

8. Гэрч ын: “...манай дүү надад 2017 оны 4 дүгээр сарын 15-ны үед сумын төвд манай байшингийн хойд талын вакум цонхны порчикоор хулгайч ороод манай нөхөрийн булган малгай, жэнсин өмд, жи мобайлын 2 ширхэг гар утас хулгайд алдагдсан гэж ярьж байсан...” гэсэн мэдүүлэг,

9. Яллагдагч Ч.А-ийн: “...2017 оны 2 дугаар сарын 25-ны өдөр хичээлээ тараад ийнд очсон чинь компьютер олмоор байна гэсэн. Тэгээд бид хоёр тэднийхээс хамт гараад даргын хашааны хойно нь очоод хашааг нь даваад орсон. Тэгээд байшингын урд талын цонхны порчигыг түлхээд хоёулаа дотогш ороод хойморынх нь өрөөнөөс 1 ширхэг зэс аяга авсан, тэгээд унтлагын өрөөний шкафан дотроос хар өнгийн нөөтбүүк аваад буцаж гарсан. Тэдийнхээс авсан зүйлсээ аваад гэр рүүгээ явсан, би бас гэр рүүгээ явсан. Тэгээд хоёр хоногийн дараа би хөдөө явчихаад орой орж ирэхдээ той хамт ийн ахын мотоцикльтой  ирсэн. Тэгээд сумын төв орж ирээд зогсож байхдаа би өмнө нь ахыг нөөтбүүк бариад явж байхыг харсан, өнөөдөр тэднийх эзэнгүй байгаа хоёулаа тэднийд орж нөөтбүүк авъя гээд тэдний хашаа руу явган очоод, хашааных нь урдуур ороод угаалгынх нь өрөөний цоожийг түлхэж ороод тэдний гэрээс хойморынх нь тавилга дээр байсан 1 ширхэг мөнгөн аяга, унтлагын өрөөнд нь байсан хар өнгөтэй 1 ширхэг нөөтбүүкийг нь авсан. Тэгээд л тэднийд орсон цонхоороо буцаж гараад ийнд очсон, тэндээс гэрт хүргэж өгсөн. Дараа нь бид хоёр хамт явж байгаад би Ганхөлөг ахын хашааных нь хойно үлдээд хашааг нь давж ороод байшингийн арын цонхыг нь түлхчихсэн чинь онгойчихсон тэгэхлээр нь би хойноос нь хашаа давж ороод байшингийн хойд цонхоор нь дотогш ороод хойморынх нь өрөөнд байсан түмбүүшигнээс нэг ширхэг булган малгай, женсин өмд аваад гал тогооны өрөөний түмбүүшигний шургуулганаас хар өнгөтэй гар утас, ногоон өнгөтэй гар утаснууд авсан. Энэ утаснууд нь жи мобайлын утаснууд байсан. Тэгээд тэндээс гараад би ногоон өнгийн утсыг нь аваад бусдыг нь аваад бид хоёр гэр  гэр рүүгээ явсан” гэсэн мэдүүлэг,

10. Яллагдагч Б.Р-ийн: “...2017 оны 2 дугаар сарын 25-ны өдөр гэртээ байж байсан чинь ******* залгаад юу хийж байна гэхлээр нь хийсэн юмгүй гэсэн чинь надад мөнгөний хэрэгцээ гараад байна гэхлээр нь хүрээд ир гээд манай хашааны гадаа уулзсан. Тэгээд шинэ хорооллын баруун тал руу яваад даргын эзэнгүй байхлаар нь хоёулаа ийшээ ороё гэж хэлсэн. Бид хоёр хашааных нь хойно очоод хашааг нь давж ороод би байшингынх нь баруун талын цонхны порчигийг нь түлхэж онгойлгосон, бид хоёр дотогшоо орооод тавилган дээр нь байсан 1 ширхэг зэсэн аяга, унтлагынх нь өрөөнд байсан шкапнаас хар өнгөтэй нөөтбүүк авсан. Тэгээд бид хоёр орж ирсэн цонхоороо гараад гэр гэр рүүгээ явсан. Тэднийхээс авсан зүйлүүдээ би аваад явсан. Тэрнээс хойш цагаан сарын шинийн нэгний өдөр бид хоёр хөдөө таарсан. Тэгээд хоёулаа орой ахын мотоциклийг хонь хариулчихаад ирье гэж аваад ******* бид хоёр сумын төв рүү орсон. Тэгээд би гуайнх гэрэлгүй байна гэж хэлээд тэднийд орохоор болоод манай гэрийн гадаа ахын мотоциклийг тавьчихаад хоёулаа алхаад  тэдний гадаа очсон. Бид хоёр хашааных нь урдуур даваад цонхон дээр нь очсон. Би эхлээд цонхыг нь түлхсэн чинь онгойгоогүй, тэгсэн ******* түлхээд онгойлгочихсон. Тэгээд бид хоёр дотогш унтлагынх нь өрөөнийх нь цонхоор ороод би шкафан дотор нь байсан хар өнгөтэй нөөтбүүк, тавилган дээр нь байсан нэг ширхэг зэс аягыг аваад хоёулаа цонхоор буцаж гараад манайд очсон. Би авсан зүйлүүдээ гэрийнхээ ойролцоох эзэнгүй хашаанд орхичихоод *******ийг хүргэж өгсөн. Хамгийн сүүлд ******* гэдэг айлын байшинд ороход ******* над руу утсаар залгаад утасныхаа мөнгийг авъя гэхээр нь би хүрээд ир гэж хэлчихээд гийнхаас мөнгө авч өгөх гээд дагуулаад явсан. гийнхаас мөнгө авч *******эд өгчихөөд явж байх замд бид хоёр руу нохой дайраад хоёулаа зугтаагаад нэг айлын хашаа руу орсон чинь байшин нь цоожтой байхыг хараад хоёулаа санаачлаад тэднийд орохоор болсон. Тэр байшингийн арын цонхыг нь би түлхэж онгойлгоод бид хоёр дотогшоо орсон. Тэр байшинд ороод гал тогооных нь өрөөнд байсан хоёр ширхэг гар утас, том өрөөнийх нь авдар дотор байсан булган малгай, женсин өмд хоёр авсан. Би буцаад орж ирсэн цонхоороо гараад бас эзэнгүй айлын хашаа руу ороод булган малгай, женсин өмд хоёроо нуучихаад нэг нэг гар утсаа аваад харьсан...” гэсэн мэдүүлэг, болон хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хулгайлагдсан эд зүйлүүдийг хураан авсан болон, хүлээлгэн өгсөн тэмдэглэл, эд зүйлийн үнэлгээний комиссын үнэлгээ тогтоосон дүгнэлтүүд зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Эдгээр нотлох баримтуудыг энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулан авсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэллээ.

Шүүгдэгч Ч.А, Б.Р нарын дээрх үйлдэл нь хулгайлах гэмт хэргийг  хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн шинжээрээ Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнийг агуулж байна.

Гэвч 2015 оны Эрүүгийн хуулиар, 2002 оны Эрүүгийн хуульд тухайн төрлийн гэмт хэрэгт оногдуулахаар заасан байсан ялын төрлийг цөөрүүлсэн, хорих ялын дээд хэмжээг нэмэгдүүлсэн буюу гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан байх тул шүүгдэгч Ч.А, Б.Р нарыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг бүлэглэж, орон байранд нэвтэрч үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч Ч.А, Б.Р нар нь Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 11 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг ялын шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан байх тул энэ шийтгэх тогтоолоор оногдуулах ялыг өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ял дээр нэмж нэгтгэн, нийт эдлэх ялын хэмжээг тогтоох нь зүйтэй юм.

Шүүгдэгч нар нь 18 насанд хүрээгүй байхдаа гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулах хорих ялыг 2 дахин багасгах үндэслэлтэй байна.

Мөн шүүгдэгч Б.Р-ийн цагдан хоригдсон 14 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй ба энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нар бусдад төлөх өр төлбөргүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нар санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдаж, шүүгдэгч нарын хувьд оногдох эд хөрөнгийг болон гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан мотоциклийг битүүмжилсэн тогтоолуудыг хүчингүй болгож, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан мотоциклийг хууль ёсны өмчлөгчид нь буцаан олгохоор шийдвэрлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ч.А, Б.Р нар нь Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 11 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг шүүхээс 1 жилийн хугацаагаар хойшлуулсан байх боловч  шийтгэх тогтоол гарсанаас хойш шинээр дахин гэмт хэрэг үйлдээгүй, энэ шийтгэх тогтоолоор ял шийтгэл оногдуулж байгаа үйлдлүүд нь 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрөөс өмнөх үйлдлүүд байна.

Иймд шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулсан энэ шийтгэх тогтоолыг биелүүлэхийг хойшлуулах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ч.А, Б.Р нарыг бусдын эд хөрөнгийг  хулгайлах гэмт хэргийг бүлэглэж, орон байранд хууль бусаар нэвтэрч  үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн /2002 он/ тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.А-д эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Б.Р-д эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.А, Б.Р нарт оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял дээр 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 11 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт ялын хэмжээг 5 жилийн хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1, 2, 5 дахь хэсэг, 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.А, Б.Р нарт оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ялыг 2 дахин багасгаж, биечлэн эдлэх ялыг 2 жил 6 сарын хугацаагаар тогтоож, ялыг сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Р-ийн цагдан хоригдсон 14 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

6. Шүүгдэгч нар нь бусдад төлөх өр төлбөргүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нар нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэснийг болон хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдсугай.

7. Шүүгдэгч нарын хувьд ногдох эд хөрөнгийг битүүмжилсэн 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн мөрдөн байцаагчийн тогтоолууд болон гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийг хууль ёсны өмчлөгч д  буцаан олгосугай.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.А, Б.Р нарт 2 жил 6 сарын хугацаагаар оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсугай.

9. Шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд дээрх этгээдүүд санаатай гэмт хэрэг шинээр үйлдвэл шүүх тэдэнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасныг баримтлан ял оногдуулахыг анхааруулсугай.

10. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан хувийн батлагаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

11. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болно.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

13. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Б.УРТНАСАН