| 2024 06 13 | 184/ШШ2024/03382 | | Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Амин-Эрдэнэ би Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, *** дугаар хороо, ****** ***** tower, *** давхар, 1905 тоот хаягт байрлах, "*********** ББСБ" ХХК /РД:**********/-ийн нэхэмжлэлтэй, Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, *** дүгээр хороо, *** дугаар байр **** тоот хаягт оршин суух, Луугар овогт Эрдэнэтуяагийн *********** /РД:********/-д холбогдох, Зээлийн гэрээний үүрэгт 426,687 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад ТОДОРХОЙЛОХ нь: Нэхэмжлэгч "*********** ББСБ" ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Зээлдэгч Э.*********** /РД:**********/ нь 2021 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр манай банк бус санхүүгийн байгууллагын KMOBIMN цахим зээлийн үйлчилгээнд №34538 дугаартай цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулж, 180,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай, 13,500 төгрөгний шимтгэлтэй, 50,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай, 4,400 төгрөгийн шимтгэлтэй 4 хувийн хүүтэй тохиролцож гэрээ байгуулсан. 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар зээлдэгч нь дараахь зээлийн өр төлбөртэй байх бөгөөд үндсэн зээлийн үлдэгдэл 230,000 төгрөг, шимтгэл 16,100 төгрөг, хүүгийн үлдэгдэл 180,587 төгрөг нийт 426,687 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. Зохигчдын эвлэрлийн гэрээнд: ... *********** ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 426,687 төгрөгийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2024 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 150,000 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 150,000 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 126,687 төгрөгийг тус тус төлж барагдуулна. гэжээ. ҮНДЭСЛЭХ нь: Нэхэмжлэгч *********** ББСБ ХХК нь хариуцагч Э.***********т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 426,687 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Э.*********** нь нэхэмжлэлийн шаардлага 426,687 төгрөгийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2024 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 150,000 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 150,000 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 126,687 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар эвлэрсэн болох нь хэрэгт авагдсан зохигчийн тайлбар, хүсэлт, эвлэрлийн гэрээ болон бусад бичмэл нотлох баримтуудаар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эвлэрэх эрхтэй болох нь түүнд олгогдсон 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 01/1772 дугаартай итгэмжлэлээр тус тус тогтоогдож байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд зохигч эвлэрсэн... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ, 74.2-д Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч зохигч талуудын эвлэрлийг... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана, 74.6-д Зохигч эвлэрсэн тохиолдолд зохигч талууд нэхэмжлэлийн нийт шаардлага буюу тодорхой хэсгийн талаар тохиролцож шүүхийн өмнө эвлэрлийн гэрээ байгуулж болно. Гэрээний агуулгыг зохигч талууд бичгээр гарган түүнийг 2 тал хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурснаар эвлэрлийн гэрээ хүчин төгөлдөр болно. Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна гэж тус тус заажээ. Талуудын дээрх эвлэрэл нь хуулийн дагуу, гуравдагч этгээдийн эрх ашгийг зөрчөөгүй байх тул тэдний эвлэрлийг батлах нь зүйтэй бөгөөд тухайн асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл, гомдол гаргах эрхгүй болон захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх талаар зохигчид танилцуулж, тайлбарласан байна. Иймд *********** ББСБ" ХХК-ийн нэхэмжлэлтэй Э.***********т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 426,687 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд байгуулсан эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь: 1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт зааснаар *********** ББСБ" ХХК-ийн нэхэмжлэлтэй, Э.***********т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 426,687 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2024 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 150,000 төгрөг, мөн оны 07 дугаар сарын 10-ны өдөр 150,000 төгрөг, 07 дугаар сарын 25-ны өдөр 126,687 төгрөгийг тус тус төлж барагдуулна гэх зохигчийн эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 13,460 төгрөгийг улсын орлогод үлдээн, хариуцагч Э.***********аас 6,730 төгрөгийг, Төрийн сангийн 100200900941 тоот данснаас 6,730 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч *********** ББСБ ХХК -д олгосугай. 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь заасны дагуу захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай. 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай. ШҮҮГЧ Э.АМИН-ЭРДЭНЭ | |