Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 183/ШШ2024/02767

 

 

 

2024 оны 06 сарын 24 өдөр

 

Дугаар 183/ШШ2024/02767

 

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Даваасүрэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:****** дүүргийн ** дугаар хороо, **********, **********, ******** хаягт байрлах, ******* регистрийн дугаартай, Х******* ХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Х.Н*******, Д.Л******* нарыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болорчимэг оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Х******* ХК иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Х.Н*******, Д.Л******* нарыг эрэн сурвалжлуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Х.Н*******, Д.Л******* нар Х******* ХК-ийн Их хүрээ тооцооны төвтэй 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдөр ЗГ/201742975350 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулж, 10.000.000 төгрөгийг, жилийн 22.8 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, цалингийн зээлийн зориулалтаар 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдөр ЗГ/201843472991 тоот зээлийн гэрээ байгуулж, өмнөх зээлийн үлдэгдэл 7.360.000 төгрөг дээр 3.000.000 төгрөгийг нэмэлтээр авч, нийт 10.360.000 төгрөгийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, цалингийн зээлийн зориулалтаар, 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр ЗГ/201844046228 тоот зээлийн гэрээ байгуулж, өмнөх зээлийн үлдэгдэл 8.505.148,49 төгрөг дээр 3.000.000 төгрөгийг нэмэлтээр авч нийт 11.505.148,49 төгрөгийг, жилийн 20.4 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай цалингийн зээлийн зориулалтаар авч, уг зээлийн гэрээнд зээлдэгчийн хүсэлтээр 2020 оны 10 дугаар сарын 05-ны ЗГ/201844046228-02 тоот зээлийн гэрээнд 2020 оны 10 дугаар сарын 05-ны ЗГ/201844046228-02 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ байгуулж, зээлийн гэрээний хугацааг 6 сараар сунгаж, эргэн төлөлтийн хуваарийг өөрчилж гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан. Зээлдэгч нь зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарьт хугацааг хэтрүүлсэн тул зээлээ төлөх талаар зээл төлөх мэдэгдэл хүргүүлэх холбогдох арга хэмжээ авсан боловч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй зөрчсөн тул банк гэрээ болон хуульд заасан арга хэмжээ авч зээлдэгчид холбогдуулан түүний оршин сууж буй хаягаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч тус шүүхийн шүүгчийн 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 102/ШЗ2024/00914 дугаартай захирамжаар хариуцагч нь нэхэмжлэлд дурдсан хаягт оршин суудаггүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Х.Н*******, Д.Л******* нарыг эрэн сурвалжилж, хаягыг тогтоож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд ирүүлсэн хүсэлтдээ:Миний бие шүүх хуралдаанд оролцох боломжгүй тул эзгүйгээр шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэлүүд, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн ЗГ201742975350 дугаар барьцаат зээлийн гэрээ , зээлийн эргэн төлөлтийн хуваарь, барьцаа хөрөнгийн жагсаалт, мөнгөн шилжүүлгийн баримт, 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн Х*******инд гаргасан Х.Н*******ийн хүсэлт, Х.Н*******ийн зээл хүсэгчийн анкет, Д.Л*******гийн зээл хүсэгчийн анкет, 2017 оны 03 дугаар сарын 14-ний 01/03 дугаар Глобал интертаймент ТВ ХХК-ийн тодорхойлолт, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн ЗГ/201843472991 дүгээр зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн БГХ201843472991 дугаар барьцааны гэрээ, мөнгөн шилжүүлгийн баримт, 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн Х*******инд гаргасан хүсэлт, 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн ЗГ/201844046228 дугаар зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн БГХ201844046228 дугаар барьцааны гэрээ, Х*******ны гүйлгээний баримт, 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн Х*******инд гаргасан хүсэлт, зээлдэгч нарын иргэний үнэмлэхийн хуулбар, Х.Н*******ийн өргөдөл, зээлийн гэрээний нөхцөл өөрчлөх хүсэлт, иргэний үнэмлэхийн хуулбарууд, 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн ЗГ/201844046228-02 дугаар зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

 

2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Д.Л*******, Х.Н******* нараас зээлийн гэрээний үүрэг нэхэмжилж, шүүх хаягаар мэдэгдэх хуудас хүргүүлэхэд хариуцагч нар хаягтаа бүртгэлтэй боловч оршин суудаггүй болох нь Монгол шуудангийн магадалгаа, хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдсон гэж Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 914 дүгээр шүүгчийн захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгосон. Иймд хариуцагчийн хаяг тодорхойгүй, хаана байгаа нь мэдэгдэхгүй байх тул Х.Н*******, Д.Л******* нарыг эрэн сурвалжлах үндэслэлтэй гэж тайлбарласан.

 

3.Х.Н*******, Д.Л******* нар ****** дүүргийн ** дүгээр хороо, ******** гудамж, ** дугаар байр, ** тоот хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар болон Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 914 дүгээр шүүгчийн захирамжаар тогтоогдож байна.

 

4.Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Х.Н*******, Д.Л******* нар ****** дүүргийн ** дүгээр хороо, ******** гудамж, ** дугаар байр, ** тоот хаягаа өөрчлөн, одоо хаана байгаа газар нь мэдэгдэхгүй, хаяг нь тодорхойгүй байгаагаас нэхэмжлэгч Х******* ХК хуульд заасан харьяаллын дагуу Х.Н*******, Д.Л******* нарыг эрэн сурвалжлах хүсэлт гаргасныг хүлээн авч, хаягыг тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх нь зүйтэй гэж үзэв.

 

5.Х******* ХК-ийн хүсэлттэй хэргийг хэлэлцэх шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч биечлэн оролцох боломжгүй, байлцуулахгүйгээр шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж байх тул хэрэгт цугларсан баримтуудыг үндэслэн хэргийг түүний эзгүйд шийдвэрлэснийг тэмдэглэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар Х*******ын Н******* /РД:*******/, Д*******гийн Л******* /РД:*******/ нарыг эрэн сурвалжилсугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар Х.Н*******, Д.Л******* нарыг эрэн сурвалжлах, хаягийг тогтоох ажиллагааг Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэст гүйцэтгэхийг даалгасугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.ДАВААСҮРЭН