Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 131/ШШ2024/00651

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баянхонгор аймаг, Баянхонгор сум, *******,*******,*******,*******,

Хариуцагч: Баянхонгор аймаг, Баянхонгор сум,*******,*******,*******,******* холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн 30,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч******* /цахим/, түүний өмгөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Ариунболд нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч нь, холбогдуулан зээлийн 30,000,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Миний бие 2023 оны 8 дугаар сарын 23-ны өдөр иргэн 30,000,000 төгрөгийг сарын 2,5 хувийн хүүтэй 2023 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүртэл зээлсэн. Гэтэл 2023 оны 9 дүгээр сарын сүүлд тухайн мөнгө зээлсэн нас барсан. Би 2 сарын зээлийн хүү авахаас татгалзаж байна. Харин үндсэн зээл 30,000,000 төгрөгийг одоо надад яаралтай хэрэг болж байгаа тул түүний төрсөн хүүгээс гаргуулж өгнө үү гэжээ.

1.1 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2023 оны 08 дугаар сарын 23-нд миний ээж ньт 30,000,000 төгрөгийг хүүтэй зээлсэн. 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр өгнө гэж гарын үсэг зурж гэрээ хийсэн. 2023 оны 09 сард нь өөд болж хүү Эрдэнэхүүтэй холбогдож мөнгө төгрөгийг авъя гэхэд өгнө гэж хэлсэн. Одоо хүртэл мөнгөө өгөөгүй сүүлдээ өгөхгүй, явдаг газраараа яв гэдэг болсон. Мөнгө төгрөгөө авах хэрэгтэй байна. Тэгээд зээлийн хүүг авахаа болъё гэсэн. Өөр хүсэх юм байх байхгүй гэв.

  2. Хариуцагч нь нэхэмжлэлийг дараах үндэслэлээр зөвшөөрөхгүй байна. Үүнд:

Миний бте Энхжаргал овогтой Эрдэнэхүү нь дээрх 30 сая төгрөгийг шууд төлөх боломжгүй байна. Миний ээж нь гэх хүнээс ийм хэмжээний мөнгө зээлсэн эсэх талаар миний бие ямар ч мэдээлэлгүй байсан бөгөөд миний бие 2019 онд тусдаа гарч тусдаа амьдралтай болсон. Миний бие ээжийн 2022 онд авсан /Хаан банк/ 200,000,000 төгрөгийн зээлэнд хамтран зээлдэгчээр гарын үсэг зурж байсан. Тэр зээлийнх нь үлдэгдэл 176,353,000 төгрөгийн үлдэгдэлтэй, мөн Голомт банкинд 13,000,000 төгрөг тус тус үлдэгдэлтэй байна. Иймд тус нэхэмжлэлийн дагуу 30,000,000 төгрөгийг бүхэлд нь төлөх боломжгүй байна гэжээ.

2.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. гэх хүнээс хэдэн төгрөг зээлсэн талаар болоод буцаан төлсөн эсэх талаар ямар ч мэдээлэл байхгүй. Хүүхдээс нь нэхэмжилж байгаа талаар нэхэмжлэл гаргасан. Хамаатан садны холбоотой байгаа дээр маргаагүй. Харин ээжийнхээ өмнөөс энэ мөнгийг төлнө гэдэг дээр маргаж байгаа. Төлөх боломжгүй гэдэг талаар шүүхэд хариу тайлбар өгсөн., нарын хооронд зээлийн харилцаа үүссэн байж болно. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар мөнгийгийн дансанд шилжүүлсэн. Үүнд ямар ч холбоогүй юм. нь үүрэг гүйцэтгэгчээрг татсан нь хууль зүйн үндэслэлгүй байна., нарын хооронд гэрээ хийгээгүй, харилцаа үүсээгүй гэж үзэж байгаа. Цорын ганц өвлөгч юм, үүрэг хүлээх үндэслэлтэй гэж Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.2-т зааснаар шаардаж байгаа юм байна. Өвлөгч өвлөн авсан өвийн хэмжээгээр өвлүүлэгчийн үүргийг хүлээнэ гээд заасан байгаа. Үүн дээр өв хөрөнгө хүлээж аваагүй хүн үүргийг хүлээх үндэслэлгүй юм. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан эрх зүйн дүгнэлтдээ:

Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэл байхгүй байна. Авсан мөнгө нь бодитой, данс руу нь орсон байна. Талийгаачийн дансанд 430 гаран сая төгрөг эргэлддэг байсан байна. Энэ хүн үнэхээр амьд байсан бол мөнгийг хугацаандаа өгөх боломжтой байсан. Иргэний хуулийн зохицуулалтаар яагаад нас барсны дараах харилцаа зохицуулаад байдаг юм бэ гэхээр ийм зүйл болоод маргавал шүүхээр шийдүүлээд аваарай л гэсэн хууль зүйн агуулга байгаа юм. Өвлөх үндэслэл, өв залгамжлах үндэслэл 2 нь уялдаа холбоотой нягт зүйл. Хамаагүй харь элгийн хүнээс мөнгө нэхээгүй. Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1-д зааснаар нас барсан этгээдийн өвлөгч нь мөн юм. Тийм учраас энэ хүнээс мөнгө нэхэж байгаа юм. Миний дансаар мөнгө ороогүй, би зарцуулаагүй болохоор төлөхгүй гэж байгаа нь харин хууль зүйн үндэслэлгүй. Харин ч хуулийн байгууллага хуульд чинь ингээд заасан байна гээд ойлгуулж байх ёстой. Тийм ч учраас эрхээ хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгочихвол хууль гэж байгаад яах юм. Гэтэл өнөөд банк үл маргах журмаар эд хөрөнгө барьцаалсан эд хөрөнгөөр машиныг маш хямдхан 9,000,000 төгрөгөөр авсан. Зах зээлийн үнэ нь 50,000,000 төгрөг болохоор машин байгаа. Хоорондоо гарын үсэг зурж гэрээ байгуулсан. Харин ч хүүг нь бид нар нэхээгүй байгаа. Энийгээ мэдээд хашаа байшин ав гэдэг байсан. Тэр хашаа байшингаа зараад мөнгийг нь өгч болох байсан. Нэхэмжлэл гаргах эрх нь байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл нь байна. Нотариат энд ямар ч хамаагүй. Шүүхээр л шийдүүлэх хэрэгтэй. Иймд Иргэний хуулийн 515 дугаар зүйл, 520 дугаар зүйлд заасан тус тус үндэслэл байна. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 2.1-д заасан үндэслэл байна гэв.

4. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, зээлийн баримт, Хаан банк ХК-ийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга, итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэргийг, хариуцагчаас Хаан банк ХК-ийн тодорхойлолт, зээл болон барьцааны гэрээ, итгэмжлэл, нотариатын бүртгэлийн хуудаснууд, өвлөх эрхийн гэрчилгээ авах хүсэлтүүд, өв хүлээн авахаас татгалзах хүсэлт, өвлөх эрхийн гэрчилгээнүүд, зээлийн шугамын гэрээнүүд, барьцааны гэрээнүүд зэрэг баримтуудыг тус тус шүүхэд гаргаж өгсөн.

Шүүхээс нэхэмжлэгчийн хүсэлтээр Төрийн банк ХК-ийн 2024 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 40/313 дугаар, Голомт банк ХК-ийн 2024 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 10/217 дугаар, Хаан банк ХК-ийн 2024 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн болон Хас банк ХК-ийн 2024 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 464 дугаартай албан бичгүүд, Баянхонгор аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 1/178 дугаартай албан бичиг, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, 1 дүгээр маягтын лавлагаа, хариуцагчгийн иргэний үнэмлэхийн лавлагаа, нас барсны бүртгэлийн лавлагаа, эд хөрөнгө бүртгэлтэй эсэх лавлагаа, Баянхонгор аймгийн авто тээврийн үндэсний төвийн тээврийн хэрэгслийн лавлагаа өмнөх өмчлөгчөөр гэх лавлагаа, Баянхонгор аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2024 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 240 дугаартай албан бичиг, газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, кадастрын зураг, үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа, Хас банк ХК-ийн 2024 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 627 дугаар албан бичиг, түүний хавсралт, Баянхонгор аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 1/372 дугаартай лавлагаа, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаанууд, Төрийн банк ХК-ийн 2024 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 40/657 дугаартай албан бичиг, түүний хавсралт, Хаан банк ХК-ийн 2024 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн албан бичиг, түүний хавсралт, Голомт банк ХК-ийн 2024 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 10/451 дугаартай албан бичиг, түүний хавсралт, Хаан банк ХК-ийн 2024 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 5225/01/524 дугаар лавлагаа зэргийг бүрдүүлжээ.

Шүүх зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч нь хариуцагч холбогдуулан зээлийн 30,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, миний ээж нь гэх хүнээс ийм хэмжээний мөнгө зээлсэн эсэх талаар миний бие ямар ч мэдээлэлгүй байсан бөгөөд миний бие 2019 онд тусдаа гарч тусдаа амьдралтай болсон. Иймд тус нэхэмжлэлийн дагуу 30,000,000 төгрөгийг бүхэлд нь төлөх боломжгүй байна гэж маргажээ.

3. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзэв. Учир нь:

3.1. Нэхэмжлэгч нь 2023 оны 8 дугаар сарын 23-ны өдөр нас барагчийн 5246255410 тоот данс руу 10,000,000 болон 20,000,000 төгрөгийн 2 удаагийн гүйлгээ хийсэн, улмаар Саранцэцэг овогтой Алтанцэцэг миний бие нь 2023 оны 08 сарын 23-ны өдөр Базар овогтой Лхагвасүрэнгээс 30 сая төгрөг сарын 2,5 хувийн хүүтэй 2023 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүртэл зээлэв. /сарын 750,000/ Зээлдүүлэгч, зээлдэгч гэж гарын үсэг зурсан гар бичмэлийг үйлдсэн үйл баримт тогтоогдож байна. /хх-ийн 5-6 дугаар тал/

4. Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-т Бичгээр хийх хэлцлийг дараахь тохиолдолд хийсэн гэж үзнэ, 43.2.1-т талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан гэж зааснаар нэхэмжлэгч, нас барагч нарын хооронд хэлцэл хийгджээ.

4.1. Тус бичгээр хийсэн хэлцэлд нэхэмжлэгч нь 30,000,000 төгрөгийг сарын 2,5 хувийн хүүтэйгээр зээлдэгчт зээлдүүлсэн талаар дурдсан, хариуцагч нь ээж болох нас барагчийг уг 30,000,000 төгрөгийг зээлээгүй гэж маргадаггүй болно.

5. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.

6. Иймд нэхэмжлэгч, нас барагч нарын хооронд бичгээр хийгдсэн хэлцлийг зээлийн гэрээ гэж үзэн, тэдгээрийн хооронд зээлийн гэрээ байгуулагдсан байна шүүх гэж дүгнэв.

7. Уг зээлийн гэрээгээр зээлдүүлэгч буюу нэхэмжлэгч нь зээлдэгч буюуийн өмчлөлд 30,000,000 төгрөгийг шилжүүлэх, зээлдэгч буюу нь шилжүүлэн авсан мөнгийг тохирсон хугацаанд буцаан төлөх үүргийг тус тус хүлээсэн байна.

8. Нэхэмжлэгч нь уг гэрээгээр хүлээсэн 30,000,000 төгрөгийгийн дансанд шилжүүлж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн, харин зээлдэгч нь 30,000,000 төгрөгийг, хүүний хамт 2023 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн дотор төлөх үүргээ биелүүлээгүй гэж нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргаснаас үзвэл зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, нэхэмжлэгч нь шаардах эрхтэй юм.

9. Гэвч зээлдэгч нь 2023 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр нас барж, тус зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх боломжгүй болжээ.

10. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа ... нас барсан. Би 2 сарын зээлийн хүү авахаас татгалзаж байна. Харин үндсэн зээл 30,000,000 төгрөгийг одоо надад яаралтай хэрэг болж байгаа тул түүний төрсөн хүүгээс гаргуулж өгнө үү гэж тодорхойлсон, түүний өмгөөлөгчөөс авсан мөнгө нь бодитой, данс руу нь орсон байна. Талийгаачийн дансанд 430 гаран сая төгрөг эргэлддэг байсан. Энэ хүн үнэхээр амьд байсан бол мөнгийг хугацаандаа өгөх боломжтой байсан. Иргэний хуулийн зохицуулалтаар яагаад нас барсны дараах харилцааг зохицуулсан. Өвлөх үндэслэл, өв залгамжлах үндэслэл 2 нь уялдаа холбоотой нягт зүйл. Хамаагүй харь элгийн хүнээс мөнгө нэхээгүй. Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1-д зааснаар нас барсан этгээдийн өвлөгч нь мөн юм. Тийм учраас энэ хүнээс мөнгө нэхэж байгаа гэж тайлбарласан зэргээс үзвэл нэхэмжлэгч нь нас барагчийн хүүгээс тус гэрээний үүргийг биелүүлэхийг шаардах эрхтэй байж болно.

11. Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.1-д Өвлүүлэгчийн эд хөрөнгө, эрх өвлөгдөнө, 515.2-т Өвлөгч өвлөн авсан өвийн хэмжээгээр өвлүүлэгчийн үүргийг хүлээнэ гэж тус тус заажээ.

12. Нэхэмжлэгч нь хариуцагч нь нас барагчийн ганц хүүхэд, тиймээс түүний хөрөнгийг ганц бүхэлд нь өвлөнө гэж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь уг тайлбартай маргадаггүй, гагцхүү нас барагчийн үлдээсэн хөрөнгийг банкнаас авсан зээлүүдэд нь хураалгаж, зээлийн зарим хэсгийг төлсөн гэж тус тус тайлбар гаргадаг.

13. Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1-д дор дурдсан этгээдийг хууль ёсны өвлөгч гэх бөгөөд тэдгээр нь адил хэмжээгээр өвлөх эрхтэй, 520.1.1-т нас барагчийн нөхөр, эхнэр, төрүүлсэн болон үрчилж авсан, түүнийг нас барсан хойно төрсөн хүүхэд, нас барагчийн төрүүлсэн болон үрчилсэн эцэг, эх гэжээ.

14. Нас барагч нь нас барах үедээ 40-66БНН улсын дугаартай, lexus RX450h маркын автомашиныг дангаараа өмчилж байсан, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын*******, Лувсанданзанжанцан өргөн чөлөө 5 гудамж, 512 байр, 30 тоотод байрлах, 49 м.кв, орон сууцны зориулалттай байрыг нөхөр Д.Энхжаргалын хамт хамтран өмчилж байсан болох нь Баянхонгор аймгийн авто тээврийн үндэсний төвийн тээврийн хэрэгслийн лавлагаа өмнөх өмчлөгчөөр гэх лавлагаа, Баянхонгор аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 1/372 дугаартай лавлагаа, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаанууд зэргээр тогтоогдож байна. /хх-ийн 80-81, 137-140 дүгээр тал/

15. Дээрх өмчлөлийн хөрөнгүүдээс Баянхонгор аймгийн Баянхонгор сумын*******, Лувсанданзанжанцан өргөн чөлөө 5 гудамж, 512 байр, 30 тоотод байрлах, 49 м.кв, орон сууцны зориулалттай байрыг хүү нь хүлээн авахаас татгалзаж,ийн төрсөн эх нь өвлөн авсан, харин lexus RX450h маркийн автомашиныг 9,000,000 төгрөгөөр үнэлж, хүү нь өвлөн авсан тус тус болох нь нотариатын бүртгэлийн хуудаснууд, өвлөх эрхийн гэрчилгээ авах хүсэлтүүд, өв хүлээн авахаас татгалзах хүсэлт, өвлөх эрхийн гэрчилгээнүүд зэргээр тогтоогджээ.

16. Хариуцагч нь нас барагчийн өмч хөрөнгөөс 9,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий суудлын автомашиныг өвлөн авсан тул Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.2-т зааснаар өвлөн авсан өвийн хэмжээгээр өвлүүлэгчийн үүргийг хүлээнэ.

17. Гэвч Иргэний хуулийн 240 дүгээр зүйлд үүрэг дуусгавар болох бусад үндэслэлийг дурдсан бөгөөд 240.1.2-т үүргийн гүйцэтгэл үүрэг гүйцэтгэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой ... үүрэг гүйцэтгэгч нас барсан тохиолдолд үүрэг дуусгавар болно гэжээ.

18. Зээлдэгч нь нас барснаар түүний үүрэг дуусгавар болсон байх ба нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд зээлийн гэрээ байгуулагдаагүй байна.

19. Нэхэмжлэгч, нас барагч нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний үүрэг нь Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2-т зааснаар зээлдэгч буюу нь нас барснаар дуусгавар болсон тул өвлөгч нь хуульд зааснаар дуусгавар болсон үүргийг хүлээхгүй гэж шүүх дүгнэв.

20. Иймд нэхэмжлэгчгийн хариуцагчгээс зээлийн 30,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

21. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 307,950 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 240 дүгээр зүйлийн 240.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Лхагвасүрэнгийн хариуцагчгээс зээлийн 30,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч **************** улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 307,950 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.БАТЗАЯА