Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 2019/ДШМ/25

 

А.Бат-Өлзийд холбогдох хэргийн талаар

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүхуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Баттогтох даргалж, шүүгч Б.Ариунбаяр, Б.Намхайдорж нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Пүрэвдорж Прокурор Н.Баасанжав Шүүгдэгч А.Бат-Өлзий Шүүгдэгч А.Бат-Өлзийгийн өмгөөлөгч С.Энхболд Хохирогч Ч.Баасанжав өмгөөлөгч Г.Баттулга /Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхээс онлайнаар/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүхуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 80 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлээр А.Бат-Өлзийд холбогдох 1924000370033 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч шүүгч Б.Намхайдоржийн илтгэснээр хянан хэлэлцэв. Монгол Улсын иргэн, 1987 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Завхан аймгийн Их-Уул суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, Завхан аймгийн Их-Уул сумын Хуягт багт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, /ИЗ87011713 регистрийн дугаартай/ Гурван дархан овгийн Алтангэрэлийн Бат-Өлзий

Яллагдагч А.Бат-Өлзий нь 2017 оны 12 дугаар сарын 15-ны үед Завхан аймгийн Их-Уул сумын Хуягт багийн нутаг “Асгат” гэх газарт байрлах өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий этгээд буюу эхнэр Ч.Сэлэнгэтэй маргалдаж, түүний нуруу руу өшиглөж, зүүн талын шанаа руу цохих, гар утсаар толгойн тус газарт нь цохих зэргээр зодсон, 2018 оны 03 дугаар сарын 10-ны үед Завхан аймгийн Их-Уул сумын Хуягт багийн нутаг“Асгат” гэх газарт байрлах өөрийн гэртээ түүний хөл рүү 3-4 удаа өшиглөж зодсон, 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Завхан аймгийн Их-Уул сумын Баян-Ухаа багт байрлах өөрийн гэртээ түүний хоолойг нь боож, нүүрэн тус газарт нь 1 удаа цохиж, нуруу руу нь 1 удаа өшиглөх зэргээр зодсон, 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Завхан аймгийн Их-Уул сумын Баян-Ухаа багт байрлах өөрийн гэртээ түүний нуруу руу 2 удаа өшиглөж, 1 удаа гараараа цохих зэргээр зодсон, 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Завхан аймгийн Их-Уул сумын Хуягт багийн нутаг “Нахиу” гэх газарт байрлах өөрийн гэртээ түүний нүүрэн тус газарт нь өшиглөж эрүүл мэндэд нь зүүн нүдний болорын цайлт, судаслаг бүрхүүлийн үрэвсэл, наалдац, зүүн нүдний харааны бууралт 0.1, зүүн нүдний алимны салстанд цус хуралт, зүүн доод зовхинд зулгаралт,зүүн хацрын зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулж, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн, мөн 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Завхан аймгийн Их-Уул сумын Хуягт багийн нутаг “Нахиу” гэх газарт гэр бүлийн хамаарал бүхий этгээд буюу хүүхэд С.Пүрэв-Очирыг мотоциклоор дайрч эрүүл мэндэд нь баруун хөлний тавхайн зөөлөн эдийн гэмтэл цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. Анхан шатны шүүх: 1. Гурван дархан овогт Алтангэрэлийн Бат-Өлзийд холбогдох эрүүги1924000370033 дугаартай хэргийг Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газарт буцаасугай. 2. Шүүгдэгч А.Бат-Өлзийд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх архэмжээг хэргийг прокурорт очтол хэвээр үргэлжлүүлсүгэй. 3. Шүүгчийн захирамжийг эс зөвшөөрвөл прокурор шийдвэрийг хүлээн авснахойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдаж шийдвэрлэжээ. Прокурор Б.Сансарбаяр давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ: Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Б.Сансарбаяр би, Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 80 дугаартай хэргийг прокурорт буцаах тухай захирамжийг 2019 оны 10 дугаар сарын 7-ны өдөр хүлээн авч ХЯНАВАЛ: А.Бат-Өлзий нь 2017 оны 12 дугаар сарын 15-ны үед Завхан аймгийн Их-Усумын Хуягт багийн нутаг Асгат гэх газарт байрлах өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох эхнэр Ч.Сэлэнгэтэй маргалдаж, түүний нуруу руу өшиглөх, зүүн талын шанаа руу цохиж, жи мобайлын гар утсаар толгойн тус газарт нь цохих зэргээр зодсон, 2018 оны 3 дугаар сарын 10-ны үед Завхан аймгийн Их-Уул сумын Хуягт багинутаг Асгат гэх газарт байрлах өөрийн гэртээ түүний хөл рүү 3-4 удаа өшиглөж зодсон, 2018 оны 12 дугаар сарын 4-ний өдөр Завхан аймгийн Их-Уул сумын Баян-Ухбагт байрлах өөрийн гэртээ түүний хоолойг боож, нүүрэн тус газарт 1 удаа цохих, нуруу руу нь 1 удаа өшиглөх зэргээр зодсон, 2018 оны 12 дугаар сарын 17-ны үед Завхан аймгийн Их-Уул сумын Баян-Ухаа багт байрлах өөрийн гэртээ түүнийг нуруу руу 2 удаа өшиглөж, 1 удаа гараараа цохих зэргээр зодсон, 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Завхан аймгийн Их-Уул сумын Хуягт багинутаг Нахиу гэх газарт байрлах өөрийн гэртээ түүний нүүрэн тус газарт нь өшиглөж, эрүүл мэндэд нь зүүн нүдний болорын цайлт, судаслаг бүрхүүлийн үрэвсэл, наалдац, зүүн нүдний харааны бууралт 0.1, зүүн нүдний алимны салстанд цус хуралт, зүүн доод зовхины зулгаралт, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулж, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэргийг, Мөн 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Завхан аймгийн Их-Уул сумын Хуябагийн нутаг Нахиу гэх газарт гэр бүлийн хамаарал бүхий этгээд буюу хүүхэд С.ПүрэвОчирыг мотоциклиор дайрч, эрүүл мэндэд нь баруун хөлний тавхайн зөөлөн эдийн гэмтэл, цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэх хэрэгт тус тус холбогдсон байна. Тус прокурорын газраас А.Бат-Өлзийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус буруутгаж 2019 оны 3 дугаар сарын 6- ны өдөр яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна. Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын шүүх хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр хянан хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3 дахь хэсэгт заасан “Шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх, мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн” гэсэн үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан анхан шатны шүүхийн захирамжид заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байх тул дараах эсэргүүулийг бичив. Үүнд: 1.Насанд хүрээгүй хохирогч С.Пүрэв-Очирыг гэрчээр асуухдаа яллагдагчиөмгөөлөгч С.Энхболдыг, гэрч Х.Сэржмядаг, Ц.Пүрэвдорж, Л.Наранчулуун, Р.Ренчинжүгдэр, Т.Энхцэцэг нараас мэдүүлэг авахдаа хохирогчийн өмгөөлөгч Г.Баттулгыг оролцуулсан гэжээ. Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Цагдаагийн хэлтсийн мөрдөгч, цагдаагиахлах дэслэгч М.Амгаланбаатар нь 2019 оны 5 дугаар сарын 1-ний өдөр насанд хүрээгүй хохирогч С.Пүрэв-Очироос гэрчээр мэдүүлэг авахдаа хавтаст хэргийн 22-р хуудсанд мэдүүлэг авах ажиллагаанд Нэг цэг үйлчилгээний төвийн нийгмийн ажилтан Н.Дашжаргалыг оролцуулав, 22-р хуудсаны ар хэсэгт мэдүүлгийн тэмдэглэлийг нийгмийн ажилтан Н.Дашжаргалаар уншуулж насанд хүрээгүй гэрчид танилцуулав гэжээ. Харин уг мэдүүлэг авах ажиллагаанд өмгөөлөгч оролцуулсан талаар огт дурьдаагүй, мэдүүлэг өгсөн, авсан, оролцсон хүний нэрийг компьютерээр гаргаж гарын үсэг үуруулсан харин өмгөөлөгч С.Энхболд нь гараар нэрээ бичиж гарын үсэг зурсан байдаг. Мөн өмгөөлөгч С.Энхболд нь би уг мэдүүлэгт оролцоогүй хэргийн материалтай танилцах явцдаа андуурч зурсан байна гэх тайлбарыг өгдөг. Түүнчлэн яллагдагч А.БатӨлзий нь өмгөөлөгч С.Энхболдтой 2019 оны 5 дугаар сарын 6-ны өдөр хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсан ба насанд хүрээгүй хохирогч С.Пүрэв-Очирыг гэрчээр асуух цаг хугацаанд А.Бат-Өлзий нь С.Энхболдыг өмгөөлөгчөөр сонгоогүй байсан байна. Мөн хохирогч Ч.Сэлэнгэ, С.Пүрэв-Очир нар нь өмгөөлөгч Г.Баттулгатай 2019 оны 5 дугаар сарын 6-ны өдөр хуульзүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсан ба Х.Сэржмядаг, Ц.Пүрэвдорж, Л.Наранчулуун, Р.Ренчинжүгдэр, Т.Энхцэцэг нарыг гэрчээр асуух цаг хугацаанд хохирогч Ч.Сэлэнгэ, С.Пүрэв-Очир нар нь Г.Баттулгыг өмгөөлөгчөөр сонгоогүй байсан байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчийг сонгох, өмгөөлөгч оролцуулах нь өөр өөр ойлголт юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэзаасан шаардлага бий болсон тохиолдолд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгч оролцуулан мэдүүлэг авна. Харин тухайн мэдүүлэг авах ажиллагаанд оролцож байгаа өмгөөлөгчийг заавал сонгон авсан байхыг шаардахгүй юм. Тухайлбал монгол хэл, бичиг мэдэхгүй хүний мэдүүлэг авах ажиллагааоролцсон өмгөөлөгч нь тухайн хүнээс авсан мэдүүлгийг уншиж танилцуулах төдийгөөр эрх нь хязгаарлагдах боломжтой юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.8 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй байхад хохирогч, сэжигтэн яллагдагчтай хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулаагүй байхдаа монгол хэл, бичиг мэдэхгүй хүний мэдүүлэг авах ажиллагаанд оролцсоныг нь төлөө хохирогч, сэжигтэн, яллагдагчтай хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулах эрхийг нь хассан тохиолдолд мэдүүлэг авах ажиллагаанд оролцох өмгөөлөгч орон нутгаас олдохгүй хүндрэлтэй нөхцөл байдал үүсэх юм. 2. Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын прокурорын газрыпрокурорын 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 4/22 дугаартай “Дахин шинжилгээ хийх” тухай тогтоолыг яллагдагч А.Бат-Өлзийд танилцуулаагүй гэжээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шинжилгээ хийлгэх үед зөвхөн оролцогч “эрх” эдлэхээр заасан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1.13 дахь хэсэгт “оролцогч” гэдэгт сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, хуулийн этгээд, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийг хамааруулан ойлгохоор заасан. Гэтэл уг дахин шинжилгээ хийлгэх тухай тогтоолыг үйлдэх цаг хугацаанд буюу 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдөр А.Бат-Өлзий нь тухайн хэргийн оролцогч болоогүй, А.Бат-Өлзийд холбогдуулж эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаагүй байсан тул уг тогтоолыг танилцуулах шаардлага байхгүй байсан. Мөн Эрүүгийн хэрэгхянан шийдвэрлэх тухай хуулийн 27.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “шинжээчийн дүгнэлт ...”-ийг хэргийн оролцогчид танилцуулахаар зааснаас шинжээч томилсон тогтоолыг танилцуулах талаар заагаагүй байна. 3. Яллагдагч А.Бат-Өлзий, хохирогч Ч.Сэлэнгэ нарыг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд заасны дагуу гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай этгээд эсэхийг бүрэн шалгаж тодруулаагүй гэжээ. Яллагдагч А.Бат-Өлзий, хохирогч Ч.Сэлэнгэ нар нь гэрлэлтээ бүртгүүлээгүй боловч хамтран амьдарч байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, гэрч Ж.Энхбаатарын: “... А.Бат-Өлзий 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр энэ Нахиу гэх газарт өөрийн эхнэр Ч.Сэлэнгэтэй маргалдаж муудалцсан гэж А.Бат-Өлзийгийн ээж Сэржмядаг гуай 4 дүгээр сарын 15-ны өдөр орой надад хэлсэн юм...” гэх /ХХ-ийн 23-24-р хуудас/, гэрч П.Ганбилэгийн: “...Би 2018 оны 3 дугаар сарын 10-дын үеэр Хуягт багаар эргэлтээр явж байгаад Асгат гэх газарт очиж байсан юм. Тухайн үед Асгат гэх газарт Бат-Өлзийнх Пүрэвдоржийнхтой хамт айл байсан юм. Би тэр үед Бат-Өлзийгийн Бүдханд гэдэг хүүхдийг үзэх гээд гэрт нь ороход эхнэр Сэлэнгээ гэртээ уйлаад сууж байхлаар нь юу болсон талаар асуухад Сэлэнгээ манай нөхөр намайг зодоод байна гэж хэлсэн. Тухайн үед Сэлэнгэ гэртээ хүүхдийнхээ хамт байсан харин түүний нөхөр Бат-Өлзий хониндоо явчихсан байсан ...” гэх /ХХ-ийн 25-26-р хуудас/, гэрч Ц.Пүрэвдоржийн: “...А.Бат-Өлзий, Ч.Сэлэнгэ хоёр 2017 оны 12 дугаар сарын 15-ны үед гэртээ маргалдаж муудалцаад том том дугаралдаад байхаар нь би өдөр 13 цагийн үед тэднийд орж байсан юм... Мөн 2018 оны 3 дугаар сарын 10-дын үеэр Асгат гэх газарт байхдаа А.Бат-Өлзийгийн гэрт санаандгүй яваад ортол Бат-Өлзий, Сэлэнгэ хоёр хоорондоо маргалдаж муудалцсан бололтой Сэлэнгээ гэртээ уйлчихсан Бат-Өлзий ууртай харагдсан юм. Тэр өдөр манай Хуягт багийн эмч Б.Ганбилэг манайхны хотонд ирж байсан юм. Би тухайн үед Ганбилэг эмчид манай хажуу талын Бат-Өлзий эхнэртэйгээ маргалдаж муудалцаад цохиж зодоод байх шиг байна. Чи БатӨлзийд хэлж яриад өгөөч гэж захиж байсан ...”гэх /ХХ-ийн 30-31-р хуудас/, гэрч Р.Ренчинжүгдэрийн: “...Намайг 2018 оны 3 дугаар сарын эхээр хонио хариулж яваад өдөр 16 цагийн үед хониноосоо ирээд А.Бат-Өлзийгийн гэрт ортол А.Бат-Өлзий хониндоо явчихсан эхнэр Сэлэнгэ нь гэртээ бага хүүхэдтэйгээ байсан юм...тухайн үед Пүрэвдорж бид хоёр Б.Ганбилэг эмчид манай хажуу талын Бат-Өлзий эхнэрээ өнөөдөр цохиж зодсон юм шиг байна эхнэр нь уйлаад байна гэж хэлж байсан юм...” гэх //ХХ-ийн 34-р хуудас/, гэрч Л.Нэргүйгийн: “...Миний санаж байгаагаар 2019 оны 4 дүгээр сарын 15-ны үед байх Сэлэнгээс чи наад нүүрээ яачихсан юм бэ гээд асуутал Сэлэнгэ надад нөхөр Бат-Өлзий намайг цохичихсон юм гэсэн. Тухайн үед Сэлэнгийн зүүн талын нүд хавдчихсан байсан...” гэх /ХХ-ийн 37-р хуудас/, гэрч Ц.Энхцэцэгийн: “...Манайх энэ жил А.Бат-Өлзийнтэй хамт Их-Уул сумын Хуягт багийн нутаг Нахиу гэх газарт хаваржсан юм. 2019 оны 4 дүгээр сарын 15-ны үед байх намайг тэр үед сумын төв яваад ирсэнмй маргааш өглөө нь Бат-Өлзийгийн ээж Сэржмядаг гуай манай гэрт орж ирээд надад хэлэхдээ манай Бат-Өлзий эхнэрээ өчигдөр орой зодоод би Бат-Өлзийг хүчирхээ байчихжээ..” гэх мэдүүлгээр хангалттай нотлогдддог. 4. Улсын яллагчийн яллах дүгнэлтийн 172 дугаар хуудас, 173 дугаар хуудасны ар талын хуудас давхардсан нь утга агуулгын хувьд зөрчилтэй буюу яллах дүгнэлт хуульд заасан шаардлагыг хангаагүй гэжээ. А.Бат-Өлзийд холбогдох эрүүгийн хэргийн яллах дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан боловч хавтаст хэрэгт хавсаргасан яллах дүгнэлтийн 172 дугаар хуудасны ар, 173 дугаар хуудасны ар давхардаж хэвлэгдсэн байна. Үүнийг утга агуулгын хувьд зөрчилтэй буюу яллах дүгнэлт хуульд заасан шаардлагыг хангаагүй гэж үзэх үндэслэлгүй юм. 5. Шүүгдэгч А.Бат-Өлзийгийн 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Завхан аймгийн Их-Уул сумын Хуягт багийн нутаг “Нахиу” гэх газарт гэр бүлийн хамаарал бүхий этгээд буюу хүүхэд С.Пүрэв-Очирыг мотоциклоор дайрч, эрүүл мэндэд нь баруун хөлний тавхайн зөөлөн эдийн гэмтэл цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн хэд дэх хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хөнгөн хохирол учруулсан гэж зүйлчилсэн болох нь тодорхойгүй гэжээ. А.Бат-Өлийд холбогдох эрүүгийн 1924000370033 дугаартай хэргийн яллах дүгнэлтэнд “...гэр бүлийн хамаарал бүхий этгээл буюу хүүхэд С.Пүрэв-Очирт хөнгөн хохирол учруулсан ...” гэж зааж өгсөн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар зүйлчилсэн нь тодорхой байна. Иймд Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 80 дугаартай хэргийг прокурорт буцаах тухай захирамжийн зарим хэмгийг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэрэгт зааснаар улсын яллагчийн эсэргүүцэл бичив гэжээ. Яллагдагч А.Бат-Өлзийгийн өмгөөлөгч С.Энхболд давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Мөрдөгч насан хүрээгүй хохирогч С.Пүрэв-Очирыг гэрчээр асуусан байгаа. Би андуураад гарын үсэг зурчихсан байсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өмгөөлөгч оролцох явдал амьдрал, практикт их гардаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт шинжээчийн дүгнэлтийг оролцогчдод танилцуулна гэж заасан. Гэтэл шинжилгээ хийлгэх тухай тогтоолыг танилцуулна гэсэн зохицуулалт байхгүй байгаа. Яллах дүгнэлтийн 172, 173 дугаар хуудас давхардсан агуулгын хувьд зөрчилтэй техникийн алдаа байгаа гэв. Хохирогч Ч.Сэлэнгээгийн өмгөөлөгч Г.Баттулга /Тосонцэнгэл сумын шүүхээс онлайнаар/ давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гэрч асуулгах ажиллагаанд миний бие хувийн ашиг сонирхол байхгүйгээр оролцсон байгаа. 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хохирогч Ч.Сэлэнгэ, С.Пүрэв-Очир нар уулзаж өөрсдөө төлбөрийн чадваргүй талаараа хэлсэн. Иргэн хүн өөрөө өмгөөлөгчөө сонгон оролцох эрхтэй. Дахин шинжилгээ хийлгэх тухай тогтоолыг яллагдагч А.Бат-Өлзийд танилцуулаагүй гэж байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар яллагдагч, шүүгдэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчид шинжээч томилох шийдвэрийг танилцуулна гэсэн байдаг. Тухайн үед А.Бат-Өлзий нь гэрчийн хувиар оролцож байсан. Гэрчид шинжээчийн дүгнэлтийг танилцуулна гэсэн ойлголт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулинд байдаггүй. Оролцогч гэдэг нь: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.3-т заасан байдаг. Яллагдагч А.Бат-Өлзий, хохирогч Ч.Сэлэнгэ нар нь гэрлэлтээ батлуулаагүй ч нэг гэр бүлийн хүмүүс юм. Тийм учраас шүүгчийн захирамжид дурдсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэсэн хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв. Прокурор Н.Баасанжав давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 1. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна. Шүүгдэгч прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрснөөс үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгоогүй байна гэсэн үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан. Энэ буцаасан заалтыг прокурорын зүгээс хүлээн зөвшөөрч байгаа. 2. Процесс зөрчсөн буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх туххуулийг ноцтой зөрчсөн гэх үндэслэлээр хэргийг буцаасан. Эдгээр заалтуудыг прокурорын зүгээс хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Насанд хүрээгүй хохирогч С.Пүрэв-очирыг гэрчээр асуухдаа яллагдагч А.БатӨлзийгийн өмгөөлөгч С.Энхболдыг оролцуулсан гэж хэргийг прокурорт буцаасан. Насанд хүрээгүй хохирогч С.Пүрэв-Очирыг гэрчээр асуух ажиллагаанд яллагдагчийн өмгөөлөгч С.Энхболд нь оролцоогүй талаараа тайлбараа хэлэх байх. Яллагдагчийн өмгөөлөгч хэргийн материалтай танилцах явцдаа тухайн насанд хүрээгүй хохирогч С.Пүрэв-Очирыг гэрчээр асуусан мэдүүлгийн доор нь гараараа нэрээ бичиж гарын үсгээ андуурч зурсан байсан. Энэ нь хэргийн оролцогч нарт танилцуулсаны дараа гарсан алдаа байгаа юм. Нэр дурдсан 5 хүнээс гэрчийн мэдүүлэг авахдаа хохирогч Ч.Сэлэнгээгийн өмгөөлөгч Г.Баттулгыг оролцуулсан гэсэн байсан. Завхан аймгийн Тосонцэнгэл сумд өмгөөлөгчийн хүрэлцээ бага байдаг. Бичиг үсэг, мэдэхгүй гэрчүүдээс мэдүүлэг авахдаа дээрх өмгөөлөгч нарыг оролцуулчихаад дараа нь хэргийн оролцогч нараас эдгээр өмгөөлөгч нарыг оролцуулахаас өөр аргагүй болдог. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулинд гэрчээс мэдүүлэг авахад өмгөөлөгчийг оролцуулсан тохиолдолд яллагдагч, хохирогч нь эдгээр өмгөөлөгч нараас сонгож болохгүй гэсэн хориглосон заалт байхгүй. Шүүгчийн хэргийг прокурорт буцаасан захирамж нь процессийн хуулийн ямар, ямар заалтыг зөрчиж байгааг тодорхой дурдаагүй. Дахин шинжилгээ хийлгэх тухай прокурорын тогтоолыг яллагдагч А.БатӨлзийд танилцуулаагүй гэж үзсэн. Дахин шинжилгээ хийлгэх прокурорын тогтоол гарах цаг хугацаанд А.Бат-Өлзий нь яллагдагчаар татагдаагүй, тухайн хэрэгт гэрч гэдэг нэрийн доор оролцож байсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулинд шинжээчийн дүгнэлтийг яллагдагчид танилцуулна гэж байхаас. Тогтоолыг яллагдагч, хэргийн оролцогч нарт танилцуулна гэсэн заалт байхгүй. Мөн яллагдагч А.Бат-Өлзийд шинжээчийн дүгнэлт болон хэргийн материалыг танилцуулсан. Ямар нэгэн байдлаар яллагдагч А.Бат-Өлзийгийн эрхийг зөрчсөн зүйл байхгүй. Яллагдагч А.Бат-Өлзий, хохирогч Ч.Сэлэнгэ нарыг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай гэдгийг тогтоогоогүй гэж шүүх үзсэн. Хавтаст хэргийн материалд авагдсан гэрчүүдийн мэдүүлэг, мөн шүүгдэгч А.Бат-Өлзий, хохирогч Ч.Сэлэнгэ нарын дундаас Б.Дүүриймаа гэсэн охин төрсөн, төрсний гэрчилгээн ч хавтаст хэрэгт авагдсан байгаа. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд зааснаар дундаасаа хүүхэдтэй буюу эсвэл хамтран амьдардаг хүнийг гэр бүлийн хамаарал бүхий этгээд гэж ойлгоно гэсэн заалт байгаа. Яллах дүгнэлтэд техникийн шинжтэй алдаа гарсныг прокурорын зүгээс хүлээн зөвшөөрч байна. Насанд хүрээгүй хохирогч С.Пүрэв-Очирт хөнгөн хохирол учруулсан байгаа. Хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдсэн. Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2-т заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн байх юм бол хүндрүүлнэ гэж заасан байдаг. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийн зарим хэсгүүдийг хүчингүй болгуулах саналтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч А.Бат-Өлзийд холбогдох 192400070033 дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр 4/40 дугаартай прокурорын яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ. Анхан шатны шүүх 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцээд 80 дугаартай шүүгчийн захирамжаар хэргийг прокурорт буцаасан байна. Хэргийг прокурорт буцаасан үндэслэл нь ... шүүх хуралдаан дээр шүүгдэгч А.БатӨлзий нь прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөхгүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэх нь тодорхойгүй, мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад зарим ажиллагаа дутуу хийгдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэжээ. - Шүүгчийн захирамжид Нэг. шүүх хуралдаанд шүүгдэгч А.Бат-Өлзий нь прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөхгүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэх нь эргэлзээ төрүүлж байх учир хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжгүй байна гэж буцаасан нь үндэслэлтэй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдаагүй тул шүүх мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэргийг прокурорт буцаасан нь зөв болжээ. Хоёр...гэрч Х.Сэржмядаг, Ц.Пүрэвдорж, Л.Наранчулуун, Р.Ренчинжүгдэр, Т.Энхцэцэг нараас мэдүүлэг авахдаа хохирогч Ч.Сэлэнгээгийн өмгөөлөгч Г.Баттулгыг оролцуулж байцаалт авсан, мөн насанд хүрээгүй хохирогч С.Пүрэв-Очирыг гэрчээр асуухдаа яллагдагчийн өмгөөлөгч С.Энхболдыг оролцуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж буцаасан нь үндэслэлтэй байна. Хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар дээрх байдлууд тогтоогдсон байх бөгөөд энэ нь оролцогч нарт ашиг сонирхолын зөрчил үүсгэж, нотлох баримт цуглуулах, бүрдүүлэх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулинд заасан журмыг ноцтой зөрчсөн гэж үзэхээр байна. Гурав... Яллах дүгнэлтийн 172, 173 дугаар хуудсаны ар талын хуудас давхардсан нь утга агуулгын хувьд зөрчилтэй, яллах дүгнэлт хуулинд заасан шаардлагыг хангаагүй байна гэжээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлд ...прокурорын бичсэн яллах дүгнэлт нь ойлгомжтой, утга, найруулга, агуулгын хувьд зөрчилгүй байхаар заасан байна. Гэтэл А.Бат-Өлзийд холбогдох эрүүгийн хэргийн яллах дүгнэлт нь дээрх хуулийн шаардлагыг хангаагүй ба 172, 173 дугаар хуудасны ар талын хуудас давхардсан байгаа нь яллах дүгнэлтийн агуулгыг ойлгомжгүй болгожээ. Энэ талаарх шүүгчийн захирамжийн хэсэг үндэслэлтэй байна. Харин шүүгчийн захирамжийн дараах заалтуудыг үндэслэлгүй гэж үзэв. Нэг.шүүгдэгч А.Бат-Өлзийгийн гэр бүлийн хамаарал бүхий этгээд буюу дагавар хүү С.Пүрэв-Очирыг мотоциклоор дайрч эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хохирогчид хөнгөн хохирол учруулсан гэж зүйлчилсэн байх боловч Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн хэд дэх хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдал гэж зүйлчилсэн болох нь тодорхойгүй байна гэжээ. Шүүгч хэрэгт авагдсан бичгийн баримтад тулгуурлан шүүгдэгч А.Бат-Өлзий нь Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг тогтоох боломжтой ба энэ нь хэргийг прокурорт буцаах үндэслэл болохооргүй байна. Хоёр. Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газрын 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 4/22 дугаартай “Дахин шинжилгээ хийлгэх” тухай тогтоолыг яллагдагч А.Бат-Өлзийд танилцуулаагүй гэжээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.7 дугаар зүйлд ...шинжээчийн дүгнэлтийг оролцогчид танилцуулна гэж заасан байх бөгөөд дахин шинжилгээ хийлгэх тухай тогтоолыг заавал оролцогч нарт танилцуулна гэсэн хуулийн заалт байхгүй учраас Шүүгчийн захирамжийн энэ хэсэг хууль зүйн үндэслэлгүй болжээ. Гурав. яллагдагч А.Бат-Өлзий, хохирогч Ч.Сэлэнгэ нарыг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулинд заасны дагуу гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай этгээд эсэхийг бүрэн шалгаж тодруулаагүй гэжээ. Яллагдагч А.Бат-Өлзий, хохирогч Ч.Сэлэнгэ нар нь гэр бүлийн хамаарал бүхий этгээд мөн эсэхийг хэрэгт авагдсан баримтын хүрээнд шийдвэрлэх боломжтой байхад хамаарал бүхий этгээд мөн эсэхийг тогтоолгохоор буцаасан нь үндэслэл муутай байна. Иймд анхан шатны шүүхийн хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжид бичсэн прокурорын эсэргүүцлийн зарим хэсгийг хүлээн авч, зарим хэсгийг хэвээр үлдээж, хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 80 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Б.Сансарбаярын бичсэн эсэргүүцлийн зарим хэсгийг хүлээн авсугай.

2. Хэргийг прокурорт очтол А.Бат-Өлзийд өмнө авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрвөл оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцлийг магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлсэнээс хойш 30 хоногийн дотор Хяналтын шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БАТТОГТОХ

ШҮҮГЧИД Б.АРИУНБАЯР

Б.НАМХАЙДОРЖ