Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 183/ШШ2024/02512

 

 

 

 

 

 

 

 

 

 

 2024 оны 06 сарын 07 өдөр                    Дугаар  183/ШШ2024/02512                          Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн 1 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: С дүүрэг, ** тоотод байрлах, Х***** ХХК /РД:********/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х дүүрэг, ** байранд байрлах, Ө ***** ХХК /РД:******/-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт нийт 159 590 385 төгрөг гаргуулах тухай,

Хариуцагч: Х дүүрэг, ** байранд байрлах, Ө****** ХХК /РД:******/-ийн,

Нэхэмжлэгч: С дүүрэг, ** тоотод байрлах, Х******* ХХК /РД:*******/-д холбогдох

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: Гадна фасадны ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 41 575 487 төгрөг гаргуулах, ажил гүйцэтгэхэд ашигласан барилгын гадна талын шатуудыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, хариуцагчид хүлээлгэн өг*******ийг нэхэмжлэгчид даалгуулах тухай сөрөг нэхэмжлэлийг 2021 оны 8 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, 2021 оны 8 дугаар сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Х*******,

           Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.С*******,                                                     

           Шинжээч Ж.У*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Жавзандулам нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Х******* ******* ******* ******* ХХК нь хариуцагч Ө******* ******* ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 159 590 385 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1.Х******* ******* ******* ХХК нь Ө******* ******* ХХК-тай 2020 оны 6 дугаар сарын 05-ны өдөр CON-2020-38 дугаартай гадна фасадны ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан. Энэхүү гэрээгээр гүйцэтгэгч буюу Ө******* ******* ХХК нь Г С Хилл гэр амралт цогцолборын 2,4,5,7,8,10,11,12-р блокийн гадна фасадны ажил гүйцэтгэж, захиалагч буюу Х******* ******* ******* ХХК нь ажлын хөлс нийт 198 103 840 төгрөгийг төл*******өөр харилцан тохиролцсон. Гэрээний дагуу Х******* ******* ******* ХХК нь ажлын хөлс болох 198 103 840 төгрөгөөс урьдчилгаа төлбөр болох 100 000 000 төгрөгийг 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Ө******* ******* ХХК-д шилжүүлсэн. Талууд харилцан тохиролцсоны дагуу ажлыг 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдөрт багтаан бүрэн дуусгахаар тохиролцсон боловч гүйцэтгэгч нь ажлын зарим хэсгийг буюу 70 734 990 төгрөгтэй тэнцэх ажлыг хийж гүйцэтгэсэн. Ө******* ******* ХХК нь 2020 оны 8 дугаар сарын 18-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл гэрээний үүргээ үл биелүүлж ажлыг бүрэн гүйцэтгээгүй хэвээр байна. Бидний зүгээс Ө******* ******* ХХК-ийн захирал Ү.Гтэй удаа дараа холбогдож 2-3 удаа биечлэн уулзахын зэрэгцээ нийт 6 удаа мэдэгдэл хүргүүлсэн боловч бидэнд хариу ирүүлээгүй. Үүний улмаас бидний ажил зогсонги байдалд орж хохирол амсаад байна. Ажил гүйцэтгэх гэрээний гүйцэтгээгүй ажлын үлдэх хөлс 29 265 010 төгрөг, гадна фасадны ажил гүйцэтгэх гэрээний 6.3-т "Гүйцэтгэгч Гэрээг үндэслэлгүйгээр цуцалсан, гэрээний 7.1 дэх хэсгийг зөрчсөн тохиолдолд гэрээний үнийн дүнгийн 30 хувьтай тэнцүү хэмжээний торгууль төл******* бөгөөд тийнхүү зөрчсөнөөс захиалагч болон түүний харилцагчид учирсан аливаа зардал хууль зүйн болон үйл ажиллагааны, хохирлыг барагдуулна" гэж заасан. Уг заалтад үндэслэн гүйцэтгэгчийг гэрээт ажлаа үндэслэлгүй орхиж явсан тул гэрээний үнийн дүн 108 103 840 төгрөгийн 30 хувь буюу 50 431 152 төгрөгийн торгууль бодогдсоноос Иргэний хуулийн 232.4-т анзийн нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн дүн 29 265 010 төгрөгийн 50 хувиар тооцож торгууль 14 632 505 төгрөг, мөн гадна фасадны ажил гүйцэтгэх гэрээний 6.1-т "Гүйцэтгэгч нь холбогдох чанарын шаардлага. Гэрээний н*******цөлийг бүрэн хангасан ажлыг гэрээний хавсралт 4-т заасан ажил дуусгах хугацаанд багтаан дуусгаж, захиалагчид хүлээлгэн өгөөгүй, гэрээгээр тусгайлан хугацаа тогтоож еговн үүргээ тухайн цаг хугацаанд нь биелүүлээгүй, зохих ёсоор гүйцэтгээгүй бол тухайн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувийн алданги төлнө" гэж заасан. Уг заалтад ундэслэн гүйцэтгээгүй үүргийн дүн 29 265 010 төгрөгөөс 2020 оны 8 дугаар сарын 18-ны өдрөөс 2021 оны 8 дугаар сарын 10-ны өдөр хүртэл нийт 358 өдрийн 0,5 хувийн алданги тооцоход 52 384 368 төгрөг буюу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрсэн тул Иргэний хуулийн 232.4-т анзийн нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн дүн 29 265 010 төгрөгийн 50 хувиар тооцож алданги 14 632 505 төгрөr болж байна. Иймд талуудын байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний гүйцэтгээгүй ажлын үлдэх хөлс 29 265 010 төгрөг, алданги 14 632 505 төгрөг, торгууль 14 632 505 төгрөг, нийт 58 530 020 төгрөгийг Ө******* ******* ХХК-иас гаргуулах нэхэмжлэл гаргасан.

1.2 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Гадна фасадны ажил гүйцэтгэх гэрээний үүргээ биелүүлээгүйгээс гүйцэтгээгүй ажлын хөлс 11 595 900 төгрөг, алданги торгууль 40 217 365 төгрөг, учирсан хохирол 42 858 845 төгрөг, 2020 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн  №CON-2020-021 тоот 3-р блокны гадна фасадны ажил гүйцэтгэх гэрээний үүрэг биелүүлээгүйгээс  алданги торгууль 4 881 745 төгрөг, учирсан хохирол 1 506 510 төгрөг, нийт 101 060 365 төгрөгөөр нэмэгдүүлж байна. Иймд хариуцагч Ө******* ******* ХХК-иас 159 590 385 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.М нь шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.С нэмэлт хариу тайлбар, сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа: Манай Ө******* ******* ХХК нь барилгын гадна болон дотор заслын ажил хийж гүйцэтгэдэг бөгөөд 2020 оны 6 дугаар сарын 05-ны өдөр CON-2020-38 дугаартай "Гадна фасадны ажил гүйцэтгэх гэрээ"-г Х******* ******* ******* ХХК-тай байгуулан хамтран ажилласан. Дээрх гэрээгээр Г С Хилл гэр амралт цогцолборын 2,4,5,7,8,10,11,12-р блок барилгын гадна фасадны ажлыг захиалагчийн материалаар, өөрийн багаж, тоног т*******өөрөмж, техник хэрэгслээр хийж гүйцэтгэхээр тохиролцсон. Манай компанийн зүгээс гэрээгээр тохиролцсон ажлыг хийж гүйцэтгэх явцад гэрээнд заасан хугацаа хоцорсон зөрчил байгаа хэдий ч захиалагч талын зүгээс бараа материалыг цаг хугацаанд нь бэлэн болгоогүй шалтгаан мөн байсан. Бид захиалагчаас ирсэн албан шаардлагын дагуу гэрээгээр тохиролцсон ажлыг хийж гүйцэтгэхээр очсон боловч захиалагч тал гүйцэтгүүлэхээс татгалзсан бөгөөд манай компанийн ажил гүйцэтгэхдээ ашиглаж байсан Солонгос улсад үйлдвэрлэгдсэн шатыг барьцаалаад өнөөдрийг хүртэл бидэнд өг*******гүй байгаа. Ажил гүйцэтгэхийг хориглосоноос хойш бидний зүгээс Х******* ХХК-тай ажлын акт үйлдэж хийж гүйцэтгэсэн ажлын хувь хэмжээг тодорхойлоогүй. Иргэний хуулийн 231-р зүйлийн 231.1-д үүргийн гүйцэтгэлийг хангах аргыг заасан бөгөөд мөн хуулийн 234-р зүйлийн 232.4-т үүргийг гүйцэтгэлийг хангуулах аргын нэг болох анзыг "Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна" хэмээн тодорхойлон заасан байна. Иймд гэрээний үүргийг хугацаанд нь биелүүлээгүйтэй холбогдуулан нэхэмжилсэн алданги торгуулийг хамтад нь төл******* болон гэрээ байгуулснаас хойшхи хийж гүйцэтгэсэн ажилд нэхэмжлэгч талын зүгээс тооцоолон гаргасан үнийн дүнг бүхэлд нь хүлээн зөвшөөр*******гүй байгаа болно.

2.1.Гадны фасадны ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 41 575 487 төгрөг гаргуулах, ажил гүйцэтгэхэд ашигласан барилгын гадна талын шатуудыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж, хариуцагчид хүлээлгэн өг*******ийг даалгах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан. Манай Ө******* ******* ХХК нь 2020 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн CON-2020-038 дугаартай Гадна фасадын ажил гүйцэтгэх гэрээ, мөн 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн CON-2020-021 дугаартай Гадна фасадын ажил гүйцэтгэх гэрээг тус тус байгуулж нийт 134 149 480 төгрөгийн ажил хийж гүйцэтгэсэн. Нэхэмжлэгч Х******* ХХК нь 3-р блокийн Гадна фасадын ажил гүйцэтгэх гэрээний нэг хувийг хадгалах үүргээ зөрчиж, уг гэрээний хувь байхгүй гэх нэрийдлээр бидний хийж гүйцэтгэсэн ажлыг 11 595 900 төгрөгөөр багасгаж, хэргийн үйл баримтыг үнэн бодитоор гаргахад саад учруулж үндэслэлгүй тооцоолол хийж байгаад гомдолтой байна. Гадна фасадын ажил гүйцэтгэх гэрээний дагуу ажил хийж гүйцэтгэж байх явцад Мэргэжлийн барилгын инженерүүдийн талбайн тооцооллоор блок бүрийн гадна фасадын талбай хэмжээ өөр өөр байсан, энэ талаар мэдэгдэхэд гэрээнд заасан тогтмол дүнгээр тооцно хэмээн мэргэжлийн бус зүйл яригдсан бид бол 400м2 будаад бусдыг нь дутуу үлдээх тийм мэргэжлийн бус зүйл гаргаагүй, тэгж болохгүй гэдгийг ойлгуулж гүйцэтгэсэн ажлын үр дүнгээрээ ажлаа дүгнүүлэх талаар мэдэгдэж байсан. Энэ н*******цөл байдал шинжээчийн дүгнэлтэд “Газрын гадаргуугаас хамааран барилгын гадна фасадын хэмжээ өөр өөр байв. Иймд барилга тус бүрд хийсэн ажлын тоо хэмжээг гаргах шаардлагатай байна. Эдгээр тооцооноос талбайн өөрчлөлтэй гаргасан үнийг Бодит байдалд нийцнэ гэж үзлээ" хэмээн тус тус дурдсан байгаагаар нотлогдож байна. Гэрээний урьдчилгаа төлбөр болох 100 000 000 төгрөгийг хүлээн авсан хэдий ч 134 149 480 төгрөгийн ажил хийж гүйцэтгэсэн тул Иргэний хуулийн 343-р зүйлийн 343.2-1 "Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна" гэж заасныг үндэслэн зөрүү 34 149 480 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Нэхэмжлэгч Х******* ХХК удаа дараагийн мэдэгдэл болон анхны үндсэн нэхэмжлэл дээр 3-р блокийн ажил гүйцэтгэлд 11 595 900 төгрөгийн ажлыг үр дүнг хүлээн авч зөвшөөрсөн. Х ү төв ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 603 дугаартай Хөрөнгө үнэлсэн тухай дүгнэлтэд "Нийт хийсэн ажлын дүн 108 774 458 төгрөг бөгөөд зөрүү нь 8 774 458  төгрөг” гэжээ. Шинжээч дүгнэлт гаргахдаа Талуудын хооронд Иргэний хуулийн 344-р зүйлд заасны дагуу ажлын хөлсний хэмжээг гэрээнд тохирсноос багасгаж тогтоосон нь хэргийн оролцогчийн эрх ашигт ср нөлөөлж хохиролтой тогтоогдсон тул гэрээнд заасан ажлын хөлсний хэмжээгээр зөрүү ажлын хөлсийг тооцоолов. Нийт 3169 м.кв талбайд барилгын шат засах дагалдах материалыг хийж гүйцэтгэсэн бөгөөд 13 943 600 төгрөг болсон ба шинжээч 8 870 596 төгрөгөөр тооцсон тул зөрүү 5 073 004 төгрөг, нийт 121 м.кв талбайд барилгын дөрвөлжин хийцийн ажил хийж гүйцэтгэсэн 4 356 000 төгрөг болсон ба шинжээч 2 722 500 төгрөгөөр тооцсон тул зөрүү 1 633 500 төгрөг, нийт 635 м.кв талбайд барилгын хаалга цонхны ажил хийж гүйцэтгэсэн 11 430 000 төгрөг болсон ба шинжээч 7 572 375 төгрөгөөр тооцсон тул зөрүү 3 857 625 төгрөг, нийт 310 м.кв талбайд барилгын дээд хүрээний ажил хийж гүйцэтгэсэн 6  510 000 төгрөг болсон ба шинжээч 2 325 000 төгрөгөөр тооцсон тул зөрүү 4 185 000 төгрөг, нийт 320 м.кв талбайд барилгын дунд хүрээний ажил хийж гүйцэтгэсэн 6 720 000 төгрөг болсон ба шинжээч 3 264 000 төгрөгөөр тооцсон тул зөрүү 3 456 000 төгрөг, ажил гүйцэтгэгч нь 5 блок барилга дээр барилгын хамгаалалтын гялгар тор, Таре-ын ажлыг 3 000 000 төгрөгөөр хийж гүйцэтгэсэн бөгөөд уг ажлыг гэрээний дүнд орж тооцогдоогүй байна иймд энэ ажлыг оруулаагүй болно" хэмээн шинжээч дүгнэлтдээ дурдсан. Талуудын гэрээнд тохиролцсон ажлын хөлсний хэмжээг багасган тооцсон зөрүү бол нийт 21 205 129 төгрөг ба хийж гүйцэтгэсэн ажил бөгөөд захиалагч үр дүнг хүлээж авсан тул ийнхүү нэхэмжлэх зүйтэй. Иргэний хуулийн 343-р зүйлийн 343.2-т "Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна" хэмээн заасан мөн 351-р зүйлийн 351.1-т Захиалагч нь "...ажлын үр дүнг хүлээн авмагц зохих журмын дагуу хөлс төл*******" үүрэгтэй гэж заасныг тус тус үндэслэн хариуцагч Х******* ХХК-наас "Гадна фасадын ажил гүйцэтгэх гэрээ"-ний үүрэгт нийт 41,575,487 төгрөг гаргуулж өгнө үү. Мөн ажил гүйцэтгэхэд ашигласан шатыг маань гаргуулж өгнө үү гэв.

 

3.Нэхэмжлэгчээс итгэмжлэл, Төрийн банк ХК-ийн 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн гүйлгээний мэдээлэл, Худалдаа хөгжлийн банк ХК-ийн 2021 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн шилжүүлгийн мэдээлэл, Х******* ******* ******* ******* ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Х******* ******* ******* ХХК болон Ө******* ******* ХХК нарын хооронд 2020 оны 6 дугаар сарын 05-ны өдөр байгуулагдсан CON-2020-38 дугаартай гадна фасадны ажил гүйцэтгэх гэрээ, хавсралт, фасадны ажлын үнэлгээ, төлбөрийн н*******цөл, ажил гүйцэтгэх хуваарь, график, Х******* ******* ******* ******* ХХК-ийн 2021 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн №29/2021 тоот мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, Х******* ******* ******* ******* ХХК-ийн 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн №75/20 тоот мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, Х******* ******* ******* ******* ХХК-ийн 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн №76/20 тоот мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, Х******* ******* ******* ******* ХХК-ийн 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн №82/20 тоот мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, итгэмжлэл, Х******* ******* ******* ******* ХХК-ийн ажилтан Ц.Ц өөрийн @gmail.com цахим шуудангаас Ө******* ******* ХХК-ийн захирал Ү.Гийн @gmail.com хаягтай харилцаж байсан цахим шуудангийн фото зураг, Ц.Цгийн үүрэн телефоны 82 дугаараас Ө******* ******* ХХК-тай харилцаж байсан вайбер цахим платформын F гэсэн нэртэй групп чатны фото зураг, Х******* ******* ******* ******* ХХК болон Ж.У нарын хооронд 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдөр байгуулагдсан №СОN-2023-001 тоот Сингли хаус 2-н гадна фасадны ажил болон цаашид Phase 1 дээр хийгдэх бусад гадна фасадны ажлыг захиалгаар баталгаажуулж гүйцэтгүүлэх ажил гүйцэтгэх гэрээ, Х******* ******* ******* ******* ХХК болон Т ХХК нарын хооронд 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр байгуулагдсан №СОN-2022-007 тоот Phase 1-ийн 3,4-р блокийн гадна фасадны будагны ажил гүйцэтгэх гэрээ, ажлын төсөв, нэгж үнийн задаргаа, ажил гүйцэтгэх хуваарь, ажлын талбайд мөрд******* журам, Х******* ******* ******* ******* ХХК болон Ж.У нарын хооронд 2022 оны 6 дугаар сарын 18-ны өдөр байгуулагдсан №СОN-2022-027 тоот Сингли хаус 5-н гадна фасадны ажил гүйцэтгэх гэрээ, Х******* ******* ******* ******* ХХК болон П ХХК нарын хооронд 2021 оны 8 дугаар сарын 05-ны өдөр байгуулагдсан №СОN-2021-017 тоот 7-р блокийн гадна фасадны ажил гүйцэтгэх гэрээ, ажлын төсөв, нэгж үнийн задаргаа, төлбөрийн н*******цөл, ажил гүйцэтгэх хуваарь, Х******* ******* ******* ******* ХХК болон П ХХК нарын хооронд 2021 оны 8 дугаар сарын 14-ний өдөр байгуулагдсан №СОN-2021-018 тоот 8-р блокийн гадна фасадны ажил гүйцэтгэх гэрээ, ажлын төсөв, нэгж үнийн задаргаа, төлбөрийн н*******цөл, ажил гүйцэтгэх хуваарь, захиалгын хуудас, ажлын төсөв, нэгж үнийн задаргаа, захиалгын хуудас, Х******* ******* ******* ******* ХХК болон Ж.У нарын хооронд 2022 оны 8 дугаар сарын 03-ны өдөр байгуулагдсан №СОN-2022-022 тоот Сингли хаус 12-н гадна фасадны ажил гүйцэтгэх гэрээ, ажлын төсөв, нэгж үнийн задаргаа, төлбөрийн н*******цөл, ажлын талбайд мөрд******* журам, Х******* ******* ******* ******* ХХК болон Ө******* ******* нарын хооронд 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдөр байгуулагдсан №СОN-2020-021 тоот гадна фасадны ажил гүйцэтгэх гэрээ, ажлын төсөв, нэгж үнийн задаргаа, төлбөрийн н*******цөл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Төрийн банк ХК-ийн 2020 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн гялс банк интернет-гүйлгээний мэдээлэл, Худалдаа хөгжлийн банк ХК-ийн шилжүүлгийн мэдээлэлүүд, Х******* ******* ******* ******* ХХК болон Ө******* ******* нарын хооронд 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдөр байгуулагдсан №СОN-2020-022 тоот гадна фасадны ажил гүйцэтгэх гэрээ, ажлын төсөв, нэгж үнийн задаргаа, төлбөрийн н*******цөл, ажлын талбайд мөрд******* журам, Төрийн банк ХК-ийн 2020 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн гүйлгээний мэдээлэл, Худалдаа хөгжлийн банк ХК-ийн 2023 оны 5 дугаар сарын 31, 6 дугаар сарын 07, 12, 8 дугаар сарын 14, 30,31-ний өдрүүдийн шилжүүлгийн мэдээлэл, Х******* ******* ******* ******* ХХК-ийн 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн №6/2021 тоот албан бичиг, П ХХК-ийн хуулийн этгээд улсын бүртгэлд бүртгэлтэй эсэх лавлагаа, Х******* ******* ******* ******* ХХК-ийн 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн №77/20 тоот мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, Х******* ******* ******* ******* ХХК-ийн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн №79/20 тоот мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, Ө******* ******* ХХК-ийн Г с хилл төсөл дээрх фасадны ажлын гүйцэтгэл /1-р хавтаст хэргийн 3-28, 47-53, 160-227, 236-250, 2-р хавтаст хэргийн 1-27, 30-34, 63-70, 105-113, 128-130-р хуудас/ гэсэн баримтуудыг,

хариуцагчаас Ө******* ******* ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, дүрэм, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн и-мэйл, Х******* ******* ******* ХХК болон Ө******* ******* ХХК нарын хооронд 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдөр байгуулагдсан дотор заслын ажил гүйцэтгэх гэрээ, ажлын төсөв, нэгж үнийн задаргаа, төлбөрийн н*******цөл,  /1-р хавтаст хэргийн 36-40, 2-р хавтаст хэргийн 40, 76-90-р хуудас/ гэсэн баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

            Шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр тус шүүхийн шүүгчийн 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШЗ2022/10508 дугаар шүүгчийн захирамжаар шинжээч томилж, Б ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн шинжээчийн дүгнэлт, үзлэгийн тэмдэглэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр хариуцагч Ө******* ******* ХХК-иас 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн №CON-2020-021 тоот 3-р блокны Гадна фасадны ажил гүйцэтгэх гэрээ зэрэг баримтуудыг шүүх бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч Х******* ******* ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлээс 29 265 010 төгрөгийг хангаж, үлдэх 130 325 375 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Ө******* ******* ХХК-ийн сөрөг нэхэмжлэлээс барилгын талбайд үлдээсэн шатыг буцаан гаргуулж, хариуцагчид хүлээлгэн өг*******ийг нэхэмжлэгч Х******* ******* ******* ******* ХХК-д даалгаж, үлдэх 41 575 487 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

 

2.Нэхэмжлэгч нь хариуцагч Ө******* ******* ХХК-тай 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдөр 3 дугаар блокын гадна фасадын ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан боловч гэрээнд заасан ажлаа хийж гүйцэтгээгүй орхин явсан тул үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй алданги, торгуульд 4 881 745 төгрөг, үүргээ хугацаандаа гүйцэтгээгүйгээс учирсан хохиролд 1 506 510 төгрөгийг, 2020 оны 6 дугаар сарын 05-ны өдөр 2,4,5,7,8,10,11,12 дугаар блокын гадна фасадны ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, 198 103 840 төгрөгийн гадна фасадны ажил гүйцэтгүүлэхээр харилцан тохиролцож 100 000 000 төгрөгийг шилжүүлсэн боловч ажлын зарим хэсгийг буюу 59 139 090 төгрөгний ажлыг хийж гүйцэтгээд бусад ажлыг хийж гүйцэтгээгүй, гэрээний үүргээ биелүүлээгүй тул гүйцэтгээгүй ажлын хөлс 40 860 910 төгрөг, үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй алданги, торгууль 69 482 375 төгрөг, үүргээ гүйцэтгээгүйгээс учирсан хохиролд 42 858 845 төгрөг, нийт 159 590 385 төгрөгийг гаргуулахаар шаардсан.

3.Хариуцагч нь нэхэмжлэгч Х******* ******* ******* ХХК-тай 2020 оны 5 дугаар сарын 14, 2020 оны 6 дугаар сарын 05-ны өдөр тус тус гадна фасадын ажил гүйцэтгэх гэрээнүүдийг байгуулж, ажлын хөлсний урьдчилгаанд 100 000 000 төгрөгийг шилжүүлэн авч, 134 149 480 төгрөгний ажлыг хийж гүйцэтгэсэн, нэхэмжлэгч нь ажлын талбайг чөлөөлж ажил гүйцэтгэх н*******цөл боломжоор хангаагүй тул гүйцэтгээгүй ажлын хөлс, алданги торгуулийг төл******* үндэслэлгүй гэж үгүйсгэсэн.

 

4.Хариуцагч Ө******* ******* ХХК нь нэхэмжлэгчтэй 2020 оны 5 дугаар сарын 14, 2020 оны 6 дугаар сарын 05-ны өдөр гадна фасадны ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, уг гэрээнүүдийн дагуу 134 149 480 төгрөгний ажлыг хийж гүйцэтгэсэн боловч 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн гэрээний хийж гүйцэтгэсэн 11 595 900 төгрөгний ажлыг тооцоогүй тул 11 595 900 төгрөг, шинжээчийн дүгнэлтээр хийсэн ажлыг 108 774 458 төгрөг гэж тооцсон тул ажлын хөлсний урьдчилгаанд шилжүүлсэн 100 000 000 төгрөгнөөс хасч зөрүү 8 774 458 төгрөг, шинжээчийн дүгнэлтэд дурдсанаар ажлын хөлсний хэмжээг багасган тооцсон зөрүүнд 21 205 129 төгрөг, нийт 41 575 487 төгрөгийг болон ажил гүйцэтгэхэд ашигласан барилгын туслах материал болох шатыг нэхэмжлэгчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, хүлээлгэн өг*******ийг даалгахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон. 

5.Нэхэмжлэгч Х******* ******* ******* ХХК нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөр*******гүй, хариуцагч нь гадна фасадны ажил гүйцэтгэх гэрээний үүргээ бүрэн гүйцэтгээгүй, ажлаа орхин явсан, ажлын гүйцэтгэл нь 108 774 458 төгрөг гэсэн нь эргэлзээтэй, барилгын туслах материал болох шатыг өөрсдөө барилгын талбайд орхин явсан, хууль бусаар эзэмшиж ашиглаагүй тул авах боломжтой гэж маргасан.

 

6.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримт, талуудын шүүхэд, шүүх хуралдаанд гаргасан тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

6.1.Нэхэмжлэгч Х******* ******* ******* ХХК нь хариуцагч Ө******* ******* ХХК-тай 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдөр №CON-2020-021 дугаартай 3-р блок гадна фасадны ажил гүйцэтгэх гэрээг байгуулж, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх Арцатын аманд аялал жуулчлалын зориулалтаар баригдах Г с хилл гэр амралт цогцолборын 3-р блокийн гадны фасадын ажлыг гэрээний хавсралт 4-т зааснаар хуваарийн дагуу гүйцэтгэх, хавсралт 1-д зааснаар ажлын хөлсийг нэг байшингийн төмөр бетон дотор заслын ажлын хөлс 19 526 980 төгрөг байхаар харилцан тохиролцжээ.

            6.2.Мөн нэхэмжлэгч Х******* ******* ******* ХХК нь хариуцагч Ө******* ******* ХХК-тай 2020 оны 6 дугаар сарын 05-ны өдөр №СОN-2020-038 дугаартай Гадна фасадны ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, хариуцагч нь Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх Арцатын аманд аялал жуулчлалын зориулалтаар баригдах Г с хилл гэр амралт цогцолборын 2,4,5,7,8,10,11,12-р блокийн гадна фасадны ажлыг техникийн шаардлагын дагуу чанартай хийж гүйцэтгэх, нэхэмжлэгч нь ажлын хөлсөнд 198 103 840 төгрөгийг төл*******өөр харилцан тохиролцсон байна.

 

            7.Талуудын маргааны зүйл нь гэрээнд заасан ажлыг бүрэн гүйцэтгэсэн эсэх, үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй алданги торгууль, үүргээ зөрчсөний улмаас учирсан хохирол төл******* эсэх талаар байна, гэрээ байгуулсан, гэрээ цуцлагдсан, ажлын хөлсний урьдчилгаанд 100 000 000 төгрөгийг шилжүүлсэн талаараа маргаагүй.

 

 8.Зохигч талууд 2020 оны 5 дугаар сарын 14, 2020 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн гадна фасадны ажил гүйцэтгэх гэрээнүүдийг байгуулсан, уг гэрээний дагуу ажлыг хийж гүйцэтгэж байсан талаар маргаагүй тул талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн, гэрээ байгуулагдсан байна гэж дүгнэв.

8.1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д “ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төл******* үүргийг тус тус хүлээнэ” гэж зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчид ажлын хөлсний урьдчилгаанд нийт 100 000 000 төгрөгийг шилжүүлсэн боловч хариуцагч нь гэрээнд заасан ажлаа бүрэн гүйцэтгэж, ажлын үр дүнг хүлээлгэн өгөөгүй гэж гүйцэтгээгүй ажлын хөлсийг буцаан шаардах эрхтэй байна.

8.2.Мөн Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1-д “гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол энэ хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо н*******өн төлүүлэхээр шаардах эрхтэй”, 355.2-д “ажил гүйцэтгэгч ажлыг бүрэн гүйцэтгэж дуусахаас өмнө захиалагч хэдийд ч гэрээг цуцлах эрхтэй” гэж заасан.

8.3.Зохигч талууд гадна фасадны ажил гүйцэтгэх гэрээг цуцласан талаар хэн аль нь маргаагүй бөгөөд хариуцагч нь ажлын талбайг орхин явсан гэж нэхэмжлэгч нь тайлбарласныг хариуцагч хүлээн зөвшөөрсөн, бараа материалаа хугацаандаа бэлэн болгоогүй, ажлын талбайг чөлөөлж өгөөгүйгээс талбайг орхисон гэсэн болно.

8.4.Нэхэмжлэгч нь хариуцагч Ө******* ******* ХХК-ийг 2020 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн Гадна фасадны ажил гүйцэтгэх гэрээний дагуу 2,4,5,7,8,10,11,12-р блокийн гадны фасадны ажлыг хийж гүйцэтгүүлэхээр ажлын хөлсний урьчдилгаанд 100 000 000 төгрөгийг шилжүүлсэн боловч 59 139 090 төгрөгний ажлыг хийсэн тул гүйцэтгээгүй ажлын хөлс 40 860 910 төгрөгийг гаргуулахаар шаардсан, хариуцагч нь 2020 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн болон 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн гэрээний дагуу 134 149 480 төгрөгний ажлыг хийж гүйцэтгэсэн, шинжээчийн дүгнэлтээр 108 774 458 төгрөгний ажлыг хийж гүйцэтгэсэн гэсэн тул гүйцэтгээгүй ажлын хөлс 40 860 910 төгрөгийг төл******* үндэслэлгүй гэж мэтгэлцсэн.

8.5.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.2-д “ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна”, 343.3-д “ажил гүйцэтгэгч ямар нэгэн эд зүйлийг хийсэн бол түүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлнэ” гэж заасан.

8.6.Зохигч талуудын байгуулсан 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 3-р блок гадна фасадны ажил гүйцэтгэх гэрээний 4.1.1-д “ажлыг гэрээний Хавсралт5-т заасан мэргэжилтэнг томилж, гэрээнд заасан хугацаа, н*******цөлөөр, өөрийн хөрөнгө, багаж, техник хэрэгслийг ашиглан чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэн захиалагчид хүлээлгэн өг******* үүрэгтэй”, 5.1.3-д “гүйцэтгэгчийн хийж гүйцэтгэсэн ажлыг гэрээгээр тогтоосон н*******цөл, шаардлагыг хангасан байна гэж үзвэл хүлээн авах үүрэгтэй” гэж, 2020 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн Гадна фасадны ажил гүйцэтгэх гэрээний 2.2-д “ажлын хамрах хүрээ: гүйцэтгэгч нь гэрээний 1.1-т заасан ажлыг гүйцэтгэж, холбогдох хууль тогтоомж гэрээнд заасан шаардлагыг хангасан, иж бүрэн ажлын үр дүнг захиалагчид хүлээлгэн өгнө”, 4.1-д “гүйцэтгэгч нь ажлыг гэрээний хавсралт 5-т заасан мэргэжилтэнг томилж, гэрээнд заасан хугацаа, н*******цөлөөр, өөрийн хөрөнгө, багаж техник хэрэгслийг ашиглан чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэн захиалагчид хүлээлгэн өг******* үүрэгтэй”, 5.1.3-д “гүйцэтгэгчийн хийж гүйцэтгэсэн ажлыг гэрээгээр тогтоосон н*******цөл, шаардлагыг хангасан байна гэж үзвэл хүлээн авах үүрэгтэй” гэж тус тус харилцан тохиролцсон боловч талуудын хэн аль нь гэрээний үүргээ биелүүлж ажлын гүйцэтгэлийг хүлээн авч, хүлээлгэн өгч энэ талаар акт, баримт үйлдээгүй, 2021 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгээр хийгдсэн ажлын гүйцэтгэлийн дүнг нэхэмжлэгч Х******* ******* ******* ХХК-иас хариуцагч Ө******* ******* ХХК-нд хүргүүлж байсан, уг мэдэгдлийг хүлээн авсан талаар зохигч маргаагүй. 

8.7.Зохигч талуудын хийж гүйцэтгэсэн ажлын гүйцэтгэлийн талаар маргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Х ү төв ХХК-ийг шинжээчээр томилсон бөгөөд Х ү төв ХХК-иас 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 603 дугаартай Хөрөнгө ү тайланг шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн.

8.8.Хэрэгт авагдсан Х ү төв ХХК-ийн 2022 оны 10 дугаар 27-ны өдрийн 603 дугаар тайлангаар “...Хан-Уул дүүргийн Арцатын аманд байрлах амины сууцны гадна фасадын хийж гүйцэтгэсэн ажлын үнэ цэнийг харьцуулан үзэхэд хэмжилтийн талбайгаар тооцсон дүн 108 774 458 төгрөг, гэрээний талбайгаар тооцсон дүн 103 707 418 төгрөг” гэжээ.

8.9.Мөн дээрх тайланд “...барилгын ажлын талаар Х******* ******* ******* ******* ХХК нь Ө******* ******* ХХК-тай Гадна фасадны ажил гүйцэтгэх гэрээг 2020 оны 6 дугаар сарын 05-ны өдөр байгуулжээ. Гэрээгээр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр Арцатын аманд аялал жуучлалын зориулалтаар баригдах Гс хилл гэр амралтын цогцолборын 2,4,5,7,8,10,11,12 дугаар блокын гадна фасадын ажлыг 198 103 840 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр тохирчээ. Хийх ажлыг хавсралтаар дараах байдлаар тохирчээ. 2 дугаар блокийн фасадын ажлын үнэлгээ 19 526 980 төгрөг, 4,5,7,8,10,11,12 дугаар блокуудын фасадын ажлын үнэлгээ 178 576 860 төгрөг, эдгээр ажлын нийлбэр дүн 178 576 860+19 526 980=198 103 840 төгрөг болно. Гэрээний үнэ тохирохдоо хамгаалалтын торны үнийг тооцохгүйгээр гэрээ хийжээ. Иймд хамгаалалтын торны үнэлгээг оруулж тооцохгүй.

3 дугаар блокны ажлыг тусдаа гэрээгээр тохирчээ. 3 дугаар блокны ажлын төсөв 20 186 980 төгрөг, барилгын нийт ажлын гэрээний дүн 19 526 980+198  103 840=207 630 820 төгрөг болно. Хийсэн ажлын дүн барилгын зургийн хэмжилтээр хийсэн тооцоо бүгд дүн 23 391 830 төгрөг, 3,4,5,7,8,10,11,12 блокын дүн бүгд дүн 108 774 458 төгрөг болно. Гэрээгээр хийсэн ажлын дүн бүгд дүн 23 391 830 төгрөг, 3,4,5,7,8,10,11,12-р блокын бүгд дүн 103 707 418 төгрөг болно” гэж дүгнэсэн байна.

8.10.Хэрэгт авагдсан 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 3-р блок гадна фасадны ажил гүйцэтгэх гэрээний 3.1-д “ажлын хөлс нэг байшингийн төмөр бетон дотор заслын ажлын хөлс нь 19 526 980 төгрөг байна”, Гадна фасадны ажил гүйцэтгэх гэрээний Хавсралт1-д ажлын төсөв, нэгж үнийн задаргаа 19 526 980 төгрөг” гэж, 2020 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн Гадна фасадны ажил гүйцэтгэх гэрээний Хавсралт 1-д  2-р блокийн фасадны ажлын үнэлгээ гэрээний үнэ 19 526 980 төгрөг, /хамгаалалтын гялгар тор, tape 600 000 төгрөг/, 4,5,7,8,10,11,12-р блокуудын фасадны ажлын үнэлгээ: нэг блокийн гэрээний үнэ 25 510 980 төгрөг, блокуудын нийлбэр үнэ 178 576 860 төгрөг /хамгаалалтын гялгар тор, tape 600 000 төгрөг/” гэж харилцан тохиролцсон байх бөгөөд энэ талаар шинжээчийн дүгнэлтэд дурдсан, харин ажлын гүйцэтгэлийг хэмжилтийн талбайгаар тооцсон дүн 108 774 458 төгрөг, гэрээний талбайгаар тооцсон дүн 103 707 418 төгрөг гэж дүгнэлтэд дурдсан нь эргэлзээтэй гэж талууд маргасан нь үндэслэлтэй байх бөгөөд шүүх хуралдаанд оролцсон шинжээч нь шинжээчид тавьсан асуултад хариулсан, ажлын гүйцэтгэлийн хэмжилтийн тайлбай нь зөрүүтэй байсан гэж тайлбарласан болно.

8.11.Хэдийгээр талууд шинжээчийн дүгнэлттэй холбоотой маргаж байх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.3-д “шүүх шинжээчийн дүгнэлт бүрэн бус, эсхүл шинжилгээ хийлгэж байгаа асуудалтай холбоотой шинэ н*******цөл байдал бий болсон, эсхүл үндэслэлгүй, эсхүл үндэслэлтэй эсэх нь эргэлзээтэй гэж үзвэл Шүүх шинжилгээний тухай хуулийн 27, 28 дугаар зүйлд заасан нэмэлт, эсхүл дахин шинжилгээ хийлгэж болно” гэж заасан боловч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь уг ажил нь дуусгавар болсон, дахин өөр компаниар гүйцэтгүүлсэн тул одоо хэн, ямар ажил хийснийг ялгах боломжгүй болсон гэж тайлбарласныг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь үгүйсгээгүй.

8.12.Хэрэгт авагдсан нэхэмжлэгч Х******* ******* ******* ХХК-ийн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн №79/20 тоот хариуцагч Ө******* ******* ХХК-нд хүргүүлсэн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичигт “...бидний зүгээс одоогоор хийгдсэн байгаа гэрээт ажлыг Хавсралт 1-т /энэхүү албан бичигт хавсралтаар хүргүүлж байгаа болно/ заасны дагуу тооцож байгаа бөгөөд 2020.10.23-ны дотор санал зөрүүтэй бидэнд мэдэгдэхийг хүсье. Энэ хугацаанд мэдэгдээгүй, ирж уулзаж тооцоо нийлээгүй бол энэ дүнг зөвшөөрсөн гэж үзэж, ажлын дутуу гүйцэтгэлийг баталгаажсанд тооцохыг мэдэгдэж байна” гэсэн байх ба 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн №79/20 тоот албан бичгийн хавсралт 1-д “Ө******* ******* ХХК-ийн Г с хилл төсөл дээрх фасадны ажлын гүйцэтгэл нийт 70 734 990 төгрөг” гэжээ.

 8.13.Мөн 2021 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн №29/2021 дугаартай нэхэмжлэгч Х******* ******* ******* ******* ХХК-ийн хариуцагч Ө******* ******* ХХК-нд хүргүүлсэн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичигт “...гэрээнд хоёр байгууллага 2020.09.01 гэхэд бүрэн дуусгана гэж тохиролцож байсан боловч 2020.08.18-с хойш танай ажил бүрэн зогсож жил гаруй хугацаа өнгөрөөд байна. Хийгдсэн ажлын гүйцэтгэлийн дүн /2020.10.23-нд №79/20 албан бичгийн хавсралт/ барилгын дугаар 2-р блок 0 хувь, 3-р блок 50 хувь, 11 595 900 төгрөг, 3-р, 4-р, 5-р, 7-р блок тус бүр 50 хувь, 11 595 900 төгрөг, 8-р блок 0 хувь, 10-р, 11-р, 12-р блок тус бүр 35 хувь, 8 117 130 төгрөг, нийт 34 хувь буюу 70 734 990 төгрөг” гэсэн, уг мэдэгдлийг хүлээн авсан талаараа хариуцагч хүлээн зөвшөөрсөн, хийгдсэн ажлын гүйцэтгэлийн талаар санал зөрүүтэй байгаагаа мэдэгдсэн талаарх баримтгүй, шүүхэд гаргасан тайлбар, сөрөг нэхэмжлэлдээ 3-р блокны ажлын гүйцэтгэл 50 хувь буюу 11 595 900 төгрөг болохыг хүлээн зөвшөөрсөн байна гэж үзэв.

8.14.Иймд нэхэмжлэгчийн 2020 оны 5 дугаар сарын 14, 2020 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн гадна фасадны ажил гүйцэтгэх гэрээний гүйцэтгээгүй ажлыг хариуцагчид хүргүүлсэн мэдэгдэлд дурдсанаар тооцох нь үндэслэлтэй байна гэж үзэж, хариуцагчаас гадна фасадны ажил гүйцэтгэх гэрээний гүйцэтгээгүй ажлын хөлсөнд 29 265 010 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэв. /100 000 000 төгрөг – 70 734 990 төгрөг =29 265 010 төгрөг/

 

9.Нэхэмжлэгч нь хариуцагч Ө******* ******* ХХК-ийг 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 3 дугаар блокын гадна фасадын ажил гүйцэтгэх гэрээнд заасан ажлаа хугацаандаа гүйцэтгээгүй, орхин явсан тул үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй алданги, торгуульд 4 881 745 төгрөг, үүргээ хугацаандаа гүйцэтгээгүйгээс учирсан хохиролд 1 506 510 төгрөгийг, мөн 2020 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 2,4,5,7,8,10,11,12 дугаар блокын гадна фасадны ажил гүйцэтгэх гэрээнд заасан ажлаа бүрэн гүйцэтгээгүй, гэрээний үүргээ биелүүлээгүй тул үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй алданги, торгууль 69 482 375 төгрөг, үүргээ гүйцэтгээгүйгээс учирсан хохиролд 42 858 845 төгрөгийг тус тус гаргуулахаар шаардсан.

9.1.Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1-д “хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төл******* ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ”, 232.4-д “анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй”, мөн 232.5-д “үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал нь төл*******өөр хууль болон гэрээнд урьдчилан тодорхой хэмжээгээр заасан, эсхүл гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн тодорхой хувиар тогтоосон анзыг торгууль гэнэ”, 232.6-д “хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төл*******өөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж тус тус заасан.

Мөн Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д “гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй” гэжээ.

9.2.Талуудын хооронд байгуулагдсан 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 3-р блокийн гадна фасадны ажил гүйцэтгэх гэрээ, 2020 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн Гадна фасадны ажил гүйцэтгэх гэрээний 6.1-д “алданги: гүйцэтгэгч нь холбогдох чанарын шаардлага, гэрээний н*******цөлийг бүрэн хангасан ажлыг гэрээний хавсралт 4-т заасан ажил дуусгах хугацаанд багтаан дуусгаж, захиалагчид хүлээлгэн өгөөгүй, гэрээгээр тусгайлан тогтоож өгсөн үүргээ тухайн цаг хугацаанд нь биелүүлээгүй, зохих ёсоор гүйцэтгээгүй бол тухайн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувийн алданги төлнө. Гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнг тодорхойлох боломжгүй бол гэрээний 3.1-д заасан ажлын нийт хөлснөөс тооцно”, 6.2-д торгууль: гүйцэтгэгч гэрээг үндэслэлгүйгээр цуцалсан, гэрээний 7.1-д заасныг зөрчсөн тохиолдолд гэрээний үнийн дүнгийн 30 хувьтай тэнцүү хэмжээний торгууль төл******* бөгөөд ийнхүү зөрчсөнөөс захиалагч болон түүний харилцагчид учирсан аливаа зардал, хууль зүйн ажиллагааны хохирлыг барагдуулна” гэж харилцан тохиролцсон байна.

9.3.Нэхэмжлэгч нь хариуцагчийг ажлыг гэрээнд заасан хуваарийн дагуу хүлээлгэн өгөөгүй тул алданги, торгууль тооцож байна гэсэн боловч талуудын хооронд байгуулагдсан гэрээнүүдийн 2.1-д “хугацаа: гүйцэтгэгч захиалагчийн ажлыг энэхүү гэрээ байгуулагдсан өдөр /ажил эхлэх өдөр/-өөс эхлэн Хавсралт-4-т заасан ажил гүйцэтгэх хуваарийн дагуу гүйцэтцэж гэрээ, хууль тогтоомжид заасан чанарын шаардлага хангасан ажлын үр дүнг иж бүрнээр ажил гүйцэтгэх хуваарьт заасан ажил дуусгах өдөрт багтаан захиалагчид актаар хүлээлгэж өгнө” гэсэн боловч хэрэгт авагдсан 2020 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн Гадна фасадны ажил гүйцэтгэх гэрээний Хавсралт 4 хэрэгт ирүүлээгүй, мөн Хавсралт 3-д ажил гүйцэтгэх хуваарь гэсэн боловч хуваарийг байгуулаагүй, Гадна фасадны ажил гүйцэтгэх гэрээний Хавсралт3: ажил гүйцэтгэх хуваарь тохиролцоогүй, Г С Хилл төслийн 2-12 дугаар блокийн гадна фасадны ажил хийх ажлын графикийг ирүүлсэн боловч уг графикт 7.31-нээс 8.28 хүртэл гэсэн боловч хариуцагч Ө******* ******* ХХК-ийн захирал Ү.Г нь гарын үсэг зураагүй, харилцан тохиролцоогүй байна.

9.4.Мөн нэхэмжлэгч нь хариуцагчтай байгуулсан гэрээг цуцласан гэж тайлбарласан атлаа үүргээ хугацаандаа биелүүлээгүй гэж алданги шаардсан байх бөгөөд гэрээг цуцлахад үүргийн харилцаа дуусгавар болох учир үүргийн харилцаанаас үүссэн шаардах эрх мөн дуусгавар болдог. Нэхэмжлэгч нь хэдийгээр үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй гэж алданги, торгуулийг нэхэмжилсэн боловч хариуцагч нь ажлын талбайг чөлөөлж өгөөгүй, хэмжилтийн зөрүү үүссэн, гэрээний үнийн дүн буюу ажлын хөлс болох санхүүжилтээс бартераар юу өг******* нь тодорхойгүй байсан, цар тахалаас шалтгаалан хил хаалттай барилгын материал байхгүйгээс ажил гүйцэтгэх боломжгүй байсан гэж тайлбарласан.

9.5.Талуудын хооронд байгуулагдсан гэрээнүүдийн 5.2.2-д “гүйцэтгэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор гүйцэтгээгүй бол захиалагч гэрээг нэг талын санаачилгаар цуцлаж, захиалагчид урьдчилан төлсөн төлбөр, учирсан зардал /хууль зүйн болон үйл ажиллагааны, бусад хохирлоо нэхэмжлэн авах” талаар заасан боловч цар тахалтай холбоотойгоор хөл хорио тогтоогдож байгууллага, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа доголдсон нь нийтэд илэрхий үйл баримт юм.

Иймд нэхэмжлэгчийн хариуцагчаас үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй гэж алданги, торгууль нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна гэж үзэв.

 

9.6.Мөн нэхэмжлэгч нь хариуцагчийг 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн гэрээний үүргээ биелүүлээгүй, ажлыг дутуу орхин явснаас учирсан хохиролд 1 506 510 төгрөгийг гаргуулахаар шаардаж, хариуцагчийн хийж дуусгаагүй ажлыг 2022 оны 2 дугаар сарын 21-ний өдөр Т ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж гүйцэтгүүлэн 11 270 000 төгрөгний зарлага гарсан, 2020 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, ажлыг дутуу гүйцэтгэсний улмаас хохиролд 42 858 845 төгрөгийг гаргуулахаар шаардаж, 2022 оны 6 дугаар сарын 18-ны өдөр, 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр, 2022 оны 8 дугаар сарын 03-ны өдөр, 2023 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн Ж.Утай, 2022 оны 2 дугаар сарын 21, 2022 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн Т ХХК-тай, 2021 оны 8 дугаар сарын 05, 2021 оны 8 дугаар сарын 14-ний өдөр П ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж 140 962 685 төгрөгний зардал гарсан гэж тайлбарласан.

9.7.Хэрэг нотлох баримтаар нэхэмжлэгч Х******* ******* ******* ХХК-ийн 2022 оны 6 дугаар сарын 18-ны өдөр, 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр, 2022 оны 8 дугаар сарын 03-ны өдөр, 2023 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн Ж.Утай, 2022 оны 2 дугаар сарын 21, 2022 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн Т ХХК-тай, 2021 оны 8 дугаар сарын 05, 2021 оны 8 дугаар сарын 14-ний өдөр П ХХК-тай байгуулсан Сингл хаус 2-н гадна фасадын ажил болон цаашид PHASE 1 дээр хийгдэх бусад гадна фасадны ажлыг захиалгаар баталгаажуулж гүйцэтгүүлэх ажил гүйцэтгэх гэрээ, 3,4-р блокийн гадна фасадны будагны ажил гүйцэтгэх гэрээ, Сингл хаус 5-н гадна фасадны ажил гүйцэтгэх гэрээ, 7-р блокийн гадна фасадны ажил гүйцэтгэх гэрээ, 8-р блокийн гадна фасадын ажил гүйцэтгэх гэрээ, 3,4-р блокийн гадна фасадын будагны ажил болон цаашид  Phase1 дээр хийгдэх бусад фасадны ажлыг захиалгаар баталгаажуулж гүйцэтгүүлэх ажил гүйцэтгэх ерөнхий гэрээ /гэрээ/-ний нэмэлт гэрээ буюу 2022 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн захиалгын хуудас, Сингли 5-н гадны фасадны ажил болон цаашид хийгдэх бусад гадны фасадны ажлыг захиалгаар баталгаажуулж гүйцэтгүүлэх ажил гүйцэтгэх ерөнхий гэрээ /гэрээ/-ний нэмэлт гэрээ буюу 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн захиалгын хуудас, Сингли хаус 12-н гадны фасадны ажил гүйцэтгэх гэрээ, 3-р блок гадна фасадны ажил гүйцэтгэх гэрээг ирүүлсэн бөгөөд Худалдаа хөгжлийн банкны шилжүүлгийн мэдээллээр иргэн Г.Батбаяраас Ж.Ут, Х******* ******* ******* ХХК-иас Т ХХК, Х******* ******* ******* ХХК-иас П ХХК-нд шилжүүлсэн мөнгө шилжүүлсэн баримтыг ирүүлжээ.

9.8.Хариуцагч нь хохирлыг хүлээн зөвшөөр*******гүй, гэрээнд зааснаар хийсэн ажлыг хүлээн аваагүй, талбайн хэмжилтийн талаар харилцан тохиролцож ажлаа гүйцэтгэх саналтай байсан боловч гэрээг цуцлаж, ажил хийх н*******цөл бололцоогоор хангаагүй байж хохирол нэхэмжилсэн нь үндэслэлгүй, мөн дутуу хийгдсэн ажлыг гүйцэтгүүлэхээр гэрээ байгуулсан гэсэн атлаа нэмэлт ажил гүйцэтгүүлсэн гэсэн нь үндэслэлгүй гэж мэтгэлцсэн.

9.9.Зохигч талуудын хооронд байгуулсан гэрээний 5.2.1-д “захиалагч нь ажлыг гүйцэтгэх явцад хяналт тавих, хэдийд ч ажлын явц, чанарыг шалгах, ингэхдээ гүйцэтгэлийн чанар, технологийн шаардлагын мөрдөлт, төлөвлөгөөт хугацааны биелэлт, бараа материалын чанар, гарал үүсэл, стандартын шаардлага хангаж буй эсэх зэрэгт өөрөө, эсхүл мэргэжлийн байгууллагаар зайнаас болон газар дээр нь хяналт шалгалт хийлгэх, гэрээтэй холбоотой асуудлаар хэдийд ч үндэслэл бүхий санал, заавар, дүгнэлт өг*******, биелэлтийг шаардах” эрхтэй байх бөгөөд гэрээний 5.2.5, 5.2.6-д зааснаар ажлыг хүлээн авах үед эсхүл гомдлын шаардлага гаргах хугацаанд гүйцэтгэсэн ажлын гүйцэтгэл дутагдалтай, холбогдох чанарын шаардлага хангахгүй байна гэж үзвэл уг хугацаанд шаардлагыг гүйцэтгэгч биелүүлээгүй бол өөр гуравдагч этгээдээр уг дутагдлыг арилгуулах, гүйцэтгүүлэх бөгөөд үүнтэй холбогдон гарсан бүх зардлыг гүйцэтгэгчээр төлүүлэх эрхтэй гэж заасан боловч нэхэмжлэгч нь ажлын үр дүн, гүйцэтгэлийг өөрөө болон мэргэжлийн байгууллагаар шалгуулах эрхээ хэрэгжүүлээгүй, мөн гүйцэтгэсэн ажлын үр дүнг хүлээн аваагүй, хохиролд дутуу хийгдсэн ажил, эсхүл нэмэлт ажил гүйцэтгүүлсэн эсэх нь тодорхойгүй байх тул хохирол гаргуулахаар шаардсан нь үндэслэлгүй байна гэж үзэв.

9.10.Иймд нэхэмжлэгч Х******* ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлээс гүйцэтгээгүй ажлын хөлс 29 265 010 төгрөгийг хариуцагч Ө******* ******* ХХК-иас гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 130 325 375 төгрөгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

 

10.Хариуцагч Ө******* ******* ХХК нь нэхэмжлэгч Х******* ******* ******* ХХК-нд холбогдуулан 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 3-р блокын гадна фасадны ажил гүйцэтгэх гэрээний дагуу 11 595 900 төгрөгний ажлыг хийж гүйцэтгэсэн боловч ажлыг тооцоогүй тул 11 595 900 төгрөг, шинжээчийн дүгнэлтээр хийсэн ажлыг 108 774 458 төгрөг гэж тооцсон тул ажлын хөлсний урьдчилгаанд шилжүүлсэн 100 000 000 төгрөгнөөс хасч зөрүү 8 774 458 төгрөг, шинжээчийн дүгнэлтэд дурдсанаар ажлын хөлсний хэмжээг багасган тооцсон зөрүүнд 21 205 129 төгрөг, нийт 41 575 487 төгрөгийг гаргуулах, ажил гүйцэтгэхэд ашигласан барилгын туслах материал болох шатыг нэхэмжлэгчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, буцаан хүлээлгэн өг*******ийг даалгахаар шаардсан.

10.1.Нэхэмжлэгч Х******* ******* ******* ХХК нь хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөр*******гүй гэж маргаж, хариуцагчийг гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, гадна фасадны ажил гүйцэтгэх гэрээний үүргээ бүрэн гүйцэтгээгүй, ажлаа орхин явсан, барилгын туслах материал болох шатыг хариуцагч нь барилгын талбайд орхин явсан тул хууль бусаар эзэмшиж ашиглаагүй гэж мэтгэлцсэн.

10.2.Талуудын хооронд байгуулагдсан 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 3-р блокийн гадна фасадны ажил гүйцэтгэх гэрээний ажлын гүйцэтгэлийг 11 595 900 төгрөг болохыг зохигч талууд хэн аль нь хүлээн зөвшөөрч маргаагүй бөгөөд нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажлын гүйцэтгэлийн дүнд орсон болох нь хэрэгт авагдсан 2021 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн №29/2021 тоот “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичигт дурдсан, мөн уг үнийн дүнг хийсэн ажлын гүйцэтгэлд оруулан тооцсон тул нэхэмжлэгчээс гаргуулан хариуцагчид олгох үндэслэлгүй байна гэж үзэв.

10.3.Мөн хариуцагчаас Х ү төв ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 603 дугаартай “Хөрөнгө үнэлсэн тухай” тайланд нийт хийсэн ажлын дүнг 108 774 458 төгрөгөөр тооцсон тул зөрүү 8 774 458 төгрөгийг гаргуулахаар шаардсан боловч шинжээчийн дүгнэлтээр ажлын гүйцэтгэлийг хэмжилтийн талбайгаар тооцсон дүн 108 774 458 төгрөг, гэрээний талбайгаар тооцсон дүн 103 707 418 төгрөг гэж дүгнэсэн, хариуцагч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа талбайн хэмжээ зөрүүтэй байсан, тооцоо нийлэх талаар нэхэмжлэгчид мэдэгдэж байсаны гэж тайлбарласан боловч талууд тооцоо нийлж акт, баримт үйлдээгүй талаараа маргаагүй.  

10.4.Хариуцагчаас шинжээчийн дүгнэлтээр ажлын хөлсний хэмжээг гэрээнд тохиролцсоноос багасган тооцсон зөрүү болох 21 205 129 төгрөгийг гаргуулахаар шаардсан боловч ажлын хөлс, гүйцэтгэх ажлын төсвийг талууд гэрээнийн 3.1-д, гэрээний хавсралт 1-ээр харилцан тохиролцсон, мөн талуудын хооронд байгуулагдсан гэрээнүүдийн 3.1-д ажлын хөлсийг эцсийн үнэ ба талууд өөрчлөлт оруулахгүй байхаар харилцан тохиролцов гэсэн байх тул зөрүү 21 205 129 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэгчээс шаардсан нь үндэслэлгүй байна гэж дүгнэв.

10.5.Хариуцагч нь нэхэмжлэгчийн ажлын талбайд барилгын туслах материал болох шатыг орхин явсан, уг шатыг нэхэмжлэгчийн хууль бус эзэмшлээс гаргуулахаар шаардсан боловч нэхэмжлэгч нь уг барилгын шатыг барилгын талбайд байгаа, хариуцагч нь өөрөө орхин явсан тул буцаан өг*******өд татгалзахгүй гэж тайлбарласан.

   10.6.Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.5-д “ажил гүйцэтгүүлэхээр шилжүүлсэн захиалагчийн материалыг зориулалтын дагуу арвилан хэмнэлттэй ашиглаж, материалын зарцуулалтыг захиалагчид тайлагнах, үлдэгдэл материалыг ажил гүйцэтгэж дууссаны дараа захиалагчид шилжүүлэх”, 351.1.3-д “гэрээнд заасан бол ажил гүйцэтгэхэд шаардлагатай материал, багаж, тоног т*******өөрөмж, ажлын байр гаргаж ажил гүйцэтгэгчид шилжүүлэх” гэж заасан.

10.7.Иймд хариуцагч Ө******* ******* ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас барилгын туслах материал болох шатыг нэхэмжлэгч Х******* ******* ******* ХХК-иас гаргуулж, хариуцагчид буцаан олгохыг даалгаж, үлдэх 41 575 487 төгрөгийг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

11.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т “нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагч буюу нэхэмжлэгчид хуваарилан хариуцуулна” гэж зааснаар нэхэмжлэгч Х******* ******* ******* ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 955 600 төгрөг, хариуцагч Ө******* ******* ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 436 028 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ө******* ******* ХХК-иас 304 275 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х******* ******* ******* ******* ХХК-нд, нэхэмжлэгч Х******* ******* ******* ******* ХХК-иас 70 200 төгрөгийг гаргуулж хариуцагч Ө******* ******* ХХК-д олгох нь хуульд нийцнэ.

12.Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр “Х ү төв” ХХК-ийг шинжээчээр томилсон бөгөөд шинжээчийн зардалд 2 500 000 төгрөгийн баримтыг шинжээчээс шүүхэд ирүүлсэн, хариуцагчийн төлөөлөгч нь дээрх шинжээчийн зардлыг төлсөн талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1-д “шүүхээс гаргасан дараахь зардлыг зохигчоор н*******өн төлүүлнэ”, 53.1.1-д “шинжээч, орчуулагч, хэлмэрчийн тээвэр, байр, хоолны зардал, шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжаар гүйцэтгэсэн ажил үүрэгт ажилд нь хамаарахгүй бол ажлын хөлс”-ийг н*******өн төл*******өөр заасан тул шинжээчийн ажлын хөлс болох 2 500 000 төгрөгийг нэхэмжлэгч Х******* ******* ******* ХХК болон хариуцагч Ө******* ******* ХХК-иас тус тус гаргуулан “Х ү төв” ХХК-нд олгох нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг уддлага болгон

 

       ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар хариуцагч Ө******* ******* ХХК-иас гүйцэтгээгүй ажлын үлдэх хөлс 29 265 010 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х******* ******* ******* ******* ХХК-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 130 325 375 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Ө******* ******* ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас барилгын талбайд үлдээсэн шатыг нэхэмжлэгч Х******* ******* ******* ХХК-иас буцаан гаргуулж, хариуцагч Ө******* ******* ХХК-нд хүлээлгэн өг*******ийг нэхэмжлэгч Х******* ******* ******* ******* ХХК-д даалгаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 41 575 487 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Х******* ******* ******* ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 955 600 төгрөг /450 600 + 443 000 + 63 000/, хариуцагч Ө******* ******* ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 436 028 /365 828 + 70 200/ төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ө******* ******* ХХК-иас 304 275 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х******* ******* ******* ******* ХХК-нд, нэхэмжлэгч Х******* ******* ******* ******* ХХК-иас 70 200 төгрөгийг гаргуулж хариуцагч Ө******* ******* ХХК-д олгож, зохигчдын хэн алинаас нь 1 250 000 төгрөгийг тус тус гаргуулж, Х ү төв ХХК-нд олгосугай.

 

   3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай. 

 

 

 

 

        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Д.ХУЛАН