| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Давагийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 135/2024/00413/И |
| Дугаар | 135/ШШ2024/00767 |
| Огноо | 2024-06-05 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 06 сарын 05 өдөр
Дугаар 135/ШШ2024/00767
| 2024 оны 06 сарын 05 өдөр | Дугаар 135/ШШ2024/00767 | Дархан-Уул аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2024/00413/и
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* баг, ******* хороолол, ******* тоотод оршин суух, *******, ******* овогт ******* ын ******* ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* баг, Буудай төв, *******, тоотод оршин байгаа, , ХХК-нд холбогдох,
Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч А. *******,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э. /цахимаар/,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г. ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болортуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч А. ******* нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг дараах байдлаар тодорхойлж байна.
А. ******* миний бие 2019 оны 09 сарын 12-ны өдөр "" ХХК-тай орон сууц захиалгаар бариулах гэрээг байгуулж, гэрээний дагуу Дархан сум баг, 13 дугаар хороолол нутаг дэвсгэрт байрлалтай Төрийн албан хаагчдын 216 айлын орон сууцны 331-р байрны 62 тоот 2 өрөө орон сууц үнэ 68,662,500 төгрөгийг гэрээний хугацаандаа буюу 2023 оны 05 сарын 05-нд бүрэн төлж барагдуулсан. Дээрх орон сууц 2021 оны 8 сард ашиглалтад орсон үеэс эхлэн бид тус орон сууцанд амьдарч байгаа боловч уг байрны өмчлөгчөөр бүртгүүлж чадахгүй, өмчлөх эрх зөрчигдсөөр өдий хүрлээ. Иймд иргэн А. ******* намайг Дархан сум баг, 13 дугаар хороолол нутаг дэвсгэрт байрлалтай Төрийн албан хаагчдын 216 айлын орон сууцны 331-р байрны 62 тоот 2 өрөө орон сууцыг өмчлөгч болохыг тогтоож өгнө үү гэв.
2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э. нь хариу тайлбартаа:
... ХХК нь банкны Дархан-Уулын аймгийн салбарт зээлийн үлдэгдэлтэй бөгөөд тухайн зээлийг төлж барагдуулж 332 дугаар байрны үл хөдлөх хөрөнгийн өмчлөх гэрчилгээ гараагүй айлууд чөлөөлөгдөх бөгөөд тухайн зээл төлж барьцаалбар чөлөөлөгдсөн өдрөөс эхлэн холбогдох материалыг бүрдүүлж эрх бүхий байгууллагад шилжүүлэх бөгөөд хуулийн хугацаанд гэрчилгээг гаргуулж өгөх болно. Манай байгууллага нь тухайн барилгын ажил явагдаж байх хугацаанд санхүүжилтийн зориулалтаар зээл авсан бөгөөд айл бүрийн гэрчилгээг гаргаж тус бүрд нь банкны барьцаанд тавиагүй болно. ХХК-ны зүгээс иргэн А. ******* ын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч гэрчилгээг гаргуулах асуудлаар холбогдох материалыг бүрдүүлж эрх бүхий байгууллагад шилжүүлэх болно. гэв.
3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г. нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
331 дүгээр байр анд барьцаалагдаагүй. Манай банканд 332 дугаар байр барьцаанд байгаа гэв.
4. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан нотлох баримтаар улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2019 оны 09 сарын 12-ны өдрийн №31 дугаартай Орон сууц захиалгаар бариулах гэрээ, Төрийн банкны шилжүүлгийн 2019.09.12, 2021.12.31, 2019.10.04, 2019.10.31, 2019.12.02, 2020.01.31, 2020.03.25, 2020.04.49, 2020.05.28, 2021.02.01, 2020.11.25, 2020.12.22, 2021.05.13, 2021.06.17, 2021.09.29, 2022.01.28, 2022.02.28, 2022.03.31, 2022.04.29, 2022.05.27, 2022.07.01, 2022.07.01, 2022.099.28, 2022.10.27, 2022.11.29, 2022.12.19, 2023.03.31, 2023.02.01, 2023.04.13 өдрүүдийн баримт зэргийг шүүхэд ирүүлжээ.
5. Нэхэмжлэгчийн хүсэлтээр 2022 оны 06 сарын 24-ний өдрийн 15/2022-д дугаартай барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт, 2021 оны 05 сарын 11-ний өдрийн 03/2021-д дугаартай барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт, 2018 оны 09 сарын 28-ны өдрийн 7/02 дугаартай Дархан сумын хаягийн зургийг батлах тухай Дархан-Уул аймгийн Дархан сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоол зэрэг нотлох баримтыг шүүх бүрдүүлжээ.
Шүүх хуралдаанаар зохигч талуудын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч А. ******* нь хариуцагч ХХК-д холбогдуулан Дархан-Уул аймаг, Дархан сум, баг, хороололд байрлалтай байрны орцны тоот 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2. Хариуцагч ХХК нь банкны Дархан салбарт зээлтэй, зээлийн төлбөрийг бүрэн төлж барагдуулаад 332 дугаар байрны үл хөдлөх хөрөнгийн өмчлөх гэрчилгээ гараагүй айлууд чөлөөлөгдөх бөгөөд тухайн зээл төлж барьцаалбар чөлөөлөгдсөн өдрөөс эхлэн холбогдох материалыг бүрдүүлж эрх бүхий байгууллагад шилжүүлж хуулийн хугацаанд гэрчилгээг гаргаж өгнө... 331 дүгээр байрны 62 тоот банкны барьцаанд байхгүй... 331 дүгээр байрны хувь лизингтэй айлууд зээлээ төлж дуусаагүй байсан учир гэрчилгээ гараагүй байсан. Дарханы татварын газарт 600 сая төгрөгийн өртэй байсан талаар Дархан салбарын захирлаас хэлсэн. Улмаар 331 дүгээр байрны 3 айлын гэрчилгээ гараагүй юм байна гэж тайлбар гаргаж байна.
3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад банк ХК-ийг шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татан оролцуулсан ба гуравдагч этгээдээс ... 331 дүгээр байр анд барьцаалагдаагүй. Манай банзанд 332 дугаар байр барьцаанд байгаа гэж тайлбар гаргаж байна.
4. Хэрэгт нотлох баримтаар авагдсан 2019 оны 09 сарын 12-ны өдрийн Орон сууц захиалгаар бариулах гэрээгээр нэг талаас ХХК, нөгөө талаас А. ******* нар харилцан тохиролцож Дархан-Уул аймаг, Дархан сум, баг, хороолол, Төрийн албан хаагчдын 216 айлын орон сууцны байрны орц, 2 давхарт 62 тоот, 54,93 мкв талбай бүхий 2 өрөө орон сууцыг батлагдсан зургийн дагуу захиалагчид хүлээлгэн өгөхөөр, 1мк талбайн үнэ 1,250,000 төгрөг нийт 68,662,500 төгрөгийг графикийн дагуу төлж барагдуулах, гүйцэтгэгч нь төлбөр бүрэн төлсөн баримтыг үндэслэн үл хөдлөх эд хөрөнгийг хүлээлцсэн акт үйлдэн түлхүүрийг хүлээлгэн өгнө, захиалагч талд үл хөдлөх эд хөрөнгөө баталгаажуулах, гүйцэтгэгчийн зүгээс шаардлагатай бүрдүүлбэл зохих бичиг баримтыг өгөхөөр, захиалагч нь үл хөдлөх эд хөрөнгийн төлбөрөө бүрэн төлсөн тохиолдолд худалдан авч байгаа эд хөрөнгөө өөрийн өмчлөлд шилжүүлэн авах, эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхтэй байхаар тохиролцжээ. / хх-ийн 3-4 дүгээр тал/
5. Дээрх гэрээ нь Иргэний хуулийн 40, 42, 189 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлагыг хангасан талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болсон хүчин төгөлдөр хэлцэл байна.
6. Талууд гэрээгээ Орон сууц захиалгаар бариулах гэрээ гэж нэрлэсэн боловч уг гэрээ байгуулагдах үед Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* багийн нутаг дэвсгэрт баригдсан дунд ангиллын Хөдөлмөр халамж үйлчилгээний газар, Нийгмийн даатгалын хэлтэс, Эрүүл мэндийн газрын захиалгаар баригдсан 2 орцтой, 108 айлын, зоорьтой 9 давхар, 18 автомашины дулаан зогсоолтой нийтийн орон сууцны зориулалттай барилга байгууламж ашиглалтад орсон байсан болох нь 2021 оны 5 сарын 11-ний өдрийн улсын комиссын дүгнэлтээр тогтоогдож байх тул талуудын хооронд орон сууц захиалгын гэрээ биш, бэлэн болсон байрыг худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна. /хх-67-82 дугаар тал/
7. Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.
8. Хариуцагч нь гэрээнд зааснаар орон сууцны төлбөрийг бүрэн барагдуулсан болох нь түүний шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож, талууд энэ талаар маргаагүй байна. / хх-ийн 6-36 дугаар тал/
9. Хариуцагч ХХК нь 62 тоот 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын талаар маргаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй.
Иймд Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар Дархан-Уул аймаг, Дархан сум, баг, хороолол, Төрийн албан хаагчдын 216 айлын орон сууцны 331 дүгээр байрны орц, 2 давхарт 62 тоот, 54,93 мкв талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр нэхэмжлэгч ******* овогт ******* ын ******* ыг тогтоох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 243 дугаар зүйлийн 243.1-д тус тус зааснаар Дархан-Уул аймаг, Дархан сум, баг, хороолол, Төрийн албан хаагчдын 216 айлын орон сууцны байрны орц, 2 давхарт оот, 54,93 мкв талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр нэхэмжлэгч регистрийн дугаартай, ******* овогт ******* ын ******* ыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А. ******* т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНТУЯА