Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 2018/ДШМ/26

 

Н.******* нарт холбогдох хэргийн талаар

Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүхуралдааныг ерөнхий шүүгч Ж.Баттогтох даргалж, шүүгч Б.Ариунбаяр, Б.Намхайдорж нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Долгорсүрэн Прокурор Д. Яллагдагч Н.******* Д.******* Г.******* Б. Яллагдагч Б.ын өмгөөлөгч /ШЕЗ-с онлайнаар/ Э.Ганбат Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхээс /онлайнаар/ Яллагдагч Н.*******, Д.******* нарын өмгөөлөгч М.аа Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхээс /онлайнаар/ Яллагдагч Г.*******ын өмгөөлөгч С. Хохирогч Д. Хохирогчийн өмгөөлөгч В. нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 157 дугаартай захирамжийг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцэл болон мөн шүүхийн шүүгчийн 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 168 дугаартай захирамжийг эс зөвшөөрч гаргасан яллагдагч Н.*******, Д.******* нарын өмгөөлөгч М.аа, яллагдагч Г.*******ын өмгөөлөгч С. нарын давж заалдсан гомдлоор Н.******* нарт холбогдох 201513010089 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч шүүгч Б.Намхайдоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Яллагдагч: Монгол Улсын иргэн, 1993 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Завхан аймгийн Баянхайрхан сумд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-4, эхнэр 2 хүүхдийн хамт Завхан аймгийн Баянхайрхан сумын Асгат багийн нутагт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхээр ЭХ-ийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай овгийн *******ийн ******* РД:/*******/,

2. Яллагдагч: Монгол Улсын иргэн, 1992 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Завхаймгийн Асгат сумд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-2 эхнэрийн хамт Завхан аймгийн Асгат сумын Суварга багийн нутагт оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай овгийн *******ы ******* РД:/*******/

3. Яллагдагч: Монгол Улсын иргэн, 1994 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл сумд төрсөн, 24 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-6 эцэг, ах, эгч, дүү нарын хамт Завхан аймгийн Асгат сумын Аргалант багийн нутагт оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай овгийн *******ын ******* РД: /*******/

4. Яллагдагч: Монгол Улсын иргэн, 1990 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Завхан аймгийн Асгат сумд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-6, эцэг, эх, дүү нарын хамт Завхан аймгийн Асгат сумын Аргалант багийн нутагт оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2010 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 57 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзаж байсан, хэрэг хариуцах чадвартай овгийн ы РД: //

Яллагдагч Н.*******, Б., Д.******* Г.******* нар нь 2002 оны Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.11 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. Анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3 -д заасныг баримтлан Н.*******, Д.*******, Г.*******, Б. нарт холбогдох 201513010089 дугаартай эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газарт буцааж, хэргийг прокурорын газарт очтол яллагдагч Н.*******, Д.******* нарт хувийн баталгаа гаргах, Г.*******, Б. нарт барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээ өөрчилж, уг өдрөөс эхлэн Н.*******, Д.*******, Г.*******, Б. нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, яллагдагч Н.*******, Д.*******, Г.*******, Б. нарт цагдан хорих шийдвэр гарснаас хойш 2 цагийн дотор яллагдагчийг цагдан хорьсон талаар түүний гэр бүлийн 18 насанд хүрсэн гишүүн, эсхүл өмгөөлөгчид мэдэгдэхийг шүүгчийн туслах Н.т даалгаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хар өнгийн цахилгаан бороохой 1 ширхэг, улаан өнгийн судалтай хар ноосон малгай 1 ширхэг, спорт гэсэн бичигтэй хар өнгийн саравчтай малгай 1 ширхэг, Ерөөл гэсэн бичигтэй архины хагархай шил 1 ширхэг, хугархай ташуур 1 ширхэг, түрүүтэй хос гутал 1 ширхэг зэргийг хэргийн хамт прокурорт шилжүүлж, прокурор энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ. Прокурор давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ: Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Б. би Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 157 дугаартай шүүгчийн захирамжийг 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч

ХЯНАВАЛ:

Сум дундын прокурорын газраас Г.*******, Б. нарт Эрүүгийн хуулийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д заасан, Н.*******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт буруутгаж 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдөр яллах дүгнэлт үйлдэн хэргийг Сум дундын шүүхэд шилжүүлсэн байна. Завхан аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 157 дугаартай захирамжийн заалтад: 1. Г.*******, Б. нарт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татахдаа Эрүүгийн хуулийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийг журамлалгүй Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д зааснаар яллагдагчаар татсан атлаа тэдэнд Эрүүгийн хуулийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д зааснаар зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.9 дүгээр зүйлд заасан “Прокурор яллах дүгнэлт үйлдэх үед яллагдагчийг буруутгаж байгаа Эрүүгийн хуулийн зүйл, хэсэг, заалтыг өөрчлөх, нэмэлт оруулах бол яллагдагчаар татах тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулж, яллагчдагчаар татах тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулж, яллагдагчаар татах тогтоолд оруулсан өөрчлөлтийг яллагдагчид танилцуулахыг мөрдөгчид даалгана” гэснийг зөрчсөн байна. 2. Мөн Д.*******ийг яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлтэд “нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, бусдад хүч хэрэглэн, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан” гэж яллаж байгаа бөгөөд Д.******* нь хэнтэй бүлэглэн, хэнд хүч хэрэглэж олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэж эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан болох, мөн яллах дүгнэлтдээ энэ талаар тодруулаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 30.17 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 32.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасныг зөрчсөн байна. 3. Түүнчлэн Н.******* нарт холбогдох хэрэгт хохирогчийн нас барсан шалтгааны талаар нийт 3 удаа шинжээч томилж дүгнэлт гаргуулсан ба дээрх дүгнэлтүүдээр хэдэн удаагийн биеийн аль хэсэгт үйлчилсэн үйлчлэлийн улмаас үүссэн гэмтлээс хохирогч нас барсныг тогтоогоогүй байна. Мөн хэрэгт 5 шинжээчийн дүгнэлт гаргасан боловч уг дүгнэлтэд хохирогчийг нас барахад хүргэсэн гэмтэл хэдэн удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой талаар дүгнэлт өгөөгүй байна гэсэн үндэслэлээр буцаасан захирамж нь дараах үндэслэлээр үгүйсгэгдэж байгаа болно. Үүнд: 1. Эрүүгийн хэрэгт авагдсан нотлох баримтаар Г.*******, Б. нар нь бүлэглэж 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Завхан аймгийн Асгат сумын Суварга багийн нутаг дэвсгэр Мараа толгой / овоотой толгой/ дээр Д.тай маргалдан муудалцаж, улмаар зодож алсан гэж яллагдагч Г. *******, Б. нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан. Тус хэргийг 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянаад Г.*******, Б. нарт Эрүүгийн хуулийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг 2.11-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Өөрөөр хэлбэл: Г.*******, Б. нарыг үйлдлээрээ санаатай нэгдэн хүнийг алсан гэж Эрүүгийн хуулийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д зааснаар прокурорын яллах дүгнэлт үйлдсэн. Энэ нь Эрүүгийн хэргийн хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.9 дүгээр зүйлд заасан “ Прокурорын яллах дүгнэлт үйлдэх үед яллагдагчийг буруутгаж байгаа Эрүүгийн хуулийн зүйл хэсэг, заалтыг өөрчлөх, нэмэлт оруулах бол яллагдагчаар татах тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулж, яллагдагчаар татах тогтоолд оруулсан өөрчлөлтийг яллагдагчид танилцуулахыг мөрдөгчид даалгана” гэснийг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй юм. Я.ийн “ Монгол хэлний товч тайлбар толь”-д / өөрчлөх-өөр болгох, ондоо болгох, хувиргах, юмны хэлбэрийг өөрчлөх, саналаа өөрчлөх, өөрчлөх, өөрчлөх, өөрчлөх алга, өөрчлөн засах, нэмэх- их болгох, олон болгох/ гэж тайлбарласан байдаг. Өөрөөр хэлбэл: Прокурор Эрүүгийн хуулийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийг журамлаж байгаа нь яллагдагчийг буруутгаж байгаа Эрүүгийн хуульд заасан сонгосон зүйл, хэсгийг хөнгөрүүлж, хүндрүүлж, шинээр Эрүүгийн хуулинд заасан зүйл, хэсэг заалтыг нэмж сонсгож байгаа ажиллагаа биш юм. Учир нь: хүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйгээр буруутгаж, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татдаг. Эрүүгийн хуулийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийг журамлан яллах дүгнэлт үйлдэж байгаа нь Г.*******, Б. нарыг буруутгаж байгаа зүйл, хэсэг, заалт биш. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий анги нь үндсэн асуудал болох гэмт хэрэг, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх дүгнэлт хийж шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх боломжтой. 3. Тухайн хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаараа тодруулж болох бүхий л ажиллагаа хийгдсэн байна. Завхан аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлт №161001, Монгол Улсын Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №751, Монгол Улсын Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 1157 дугаартай дүгнэлтүүдээр талийгаач Д. нь тархины аалзан бүрхүүл суурь болон аалзан бүрхүүлийн бүхэлдээ цус харвалт бага тархийг нилэнхүйд нь хамарсан аалзан бүрхүүл доорхи цус харвалт болон тархины ховдлуудын цус дүүргэлтийн улмаас амьсгал зүрх судасны дутагдалд орж нас барсан болохыг тогтоожээ. Хэрэгт шинжээчийн дүгнэлттэй холбогдуулан хохирогчийг нас барахад хүргэсэн гэмтэл хэдэн удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтойг тодруулах зорилгоор шинжээч нараас мэдүүлэг авахад шинжээч Ц. “... талийгаачийн үхэлд хүргэсэн гэмтэл нь толгойд цохих, доргих, савагдах хүчний үйлчлэлээр үүснэ.. талийгаачийн хүзүүний дээд хажуу хэсэгт цус хуралт байсан.. толгой, хүзүүний уулзвар хэсэг байсан.. хүчтэй хүч үйлчилэхэд толгой доргих, савагдах учир үхэлд гэмтэл үүсч болно.. өшиглөх үед үүсэх боломжтой.. богино хугацаанд ухаан алдана, бага тархинд цус харвасан учир хөдөлгөөн хийж боломжгүй.. “ гэх мэдүүлэг, шинжээч Т.ийн”.. талийгаачийн үхэлд хүргэсэн гэмтэл нь толгойд цохих, доргих хүчний үйлчлэлээр үүснэ.. гэрэл зургийн үзүүлэлтээс харахад талийгаачийн хүзүүний зүүн дээд хэсэгт үүссэн цус хуралт үүсгэж байгаа зүйлээс хамаарч хүзүү, толгой хэсгийг хавсарч цохигдох үед уг гэмтэл үүснэ. Талийгаачийн үхэлд хүргэсэн гэмтлийг авсан хүн ямар нэгэн идэвхтэй хөдөлгөөн хийж чадахгүй..”, шинжээч Ч.”.. талийгаачийн үхэлд хүргэсэн гэмтэл нь хүзүү толгойг хавсарч буюу тухайн орчинд өшиглөж, цохих үед доргилт үүсэх боломжтой.. өөрөөр хэлбэл нэг удаагийн хүчтэй үйлчлэлээр хүзүүнд цус хуралт үүсэж, толгойд доргилт өгнө гэсэн үг.. гэмтэл авсан хүн ямар нэгэн идэвхтэй хөдөлгөөн хийх боломжгүй..”, шинжээч Ш.аагийн”.. гэрэл зургийн үзүүлэлтээс харахад нэг удаагийн үйлчлэлээр хүзүүнд цус хуралт үүсч, толгой доргиж савагдана. Уг гэмтлийн улмаас үхэлд хүргэх гэмтэл үүсэж болно.. тухайн гэмтлийг авсан даруйд хүн ямар нэгэн идэвхтэй хөдөлгөөн хийх боломжгүй...”, шинжээч М.ын “...шинжээчийн дүгнэлт гаргахад шинжээч нар санал нэгтэй гаргасан, санал зөрсөн шинжээч байхгүй..талийгаачийн үхэлд хүргэсэн гэмтлийг авсан хүн ямар нэгэн идэвхтэй хөдөлгөөн хийх боломжгүй талаар тус тус хангалттай мэдүүлжээ. Мөн захирамжид”.. шинжээч нарыг гаргасан дүгнэлтийнх талаар мэдүүлэг авахад дүгнэлтийнхээ талаар зөрүүтэй мэдүүлгүүд өгдөг ба шинжээч нарын мэдүүлэгт үндэслэн уг дүгнэлтийг шинжээчид санал нэгтэй гаргасан эсэх нь эргэлзээтэй байна..”гэжээ. Монгол Улсын Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 1157 дугаартай”.. 1. Талийгаач Д.ийн цогцост гавал тархины битүү гэмтэл, тархины 2 тал бөмбөлгийн чамархайн дэлбэн, бага тархины аалзан бүрхүүл доорхи цус харвалт.. гэмтэл учирчээ. Талийгаачийн бие учирсан бамбай булчирхай орчмын зөөлөн эдийн цус хуралт, дух зүүн хацрын урд доод хэсэг, зүүн шуу, сарвуу, баруун бугуй, шуу, зүүн шилбэнд зулгаралт, хүзүү, баруун бугуй, дух, зүүн эгэмний цус хуралт гэмтлүүд нь нийлээд гэмтлийн хөнгөн зэрэгт, гэмтлүүд нь тус бүрдээ гэмтлийн зэрэгт хамаарахгүй болно. 2. Талийгаач Д. ийн цогцост учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн гараар цохих, хөлөөр өшиглөх үед аль алинд нь үүсэх боломжтой. 3. Нас барсан барагч Д.ийн гавал тархины битүү гэмтэл, тархины 2 талын бөмбөлөгийн чамархайн дэлбэн, бага тархины аалзан бүрхүүл доорхи цус харвалт гэмтэл нь толгойд цохих, доргих үйлчлэлээр үүсэх боломжтой...” гэх дүгнэлт гаргасан. Шинжээч нар нь шинжилгээг прокурорын тогтоолыг үндэслэн бүрэлдэхүүнтэй хийсэн бөгөөд шинжилгээний эцэст үр дүнгээ нэгтгэн гаргасан. Харин бүрэлдэхүүнд санал зөрж, тусгай саналаа дүгнэлтэнд хавсаргасан удаа байхгүй байна. Дээрх дүгнэлттэй холбоотой бүрэлдэхүүнд оролцож дүгнэлт гаргасан шинжээч нараас мэдүүлэг авахад зарим шинжээч нар нь ”хүний хүзүүнд өшиглөх үед” үхэлд хүргэх гэмтэл үүснэ, үүсэхгүй гэсний дагуу мөрдөгч нь мэдүүлгийн зөрүүг гаргах зорилгоор шинжээч нараас мэдүүлэг авахад” хүний толгой, хүзүү хэсэгт цохих, өшиглөх үед үүснэ” гэж мэдүүлэг өгсөн байдаг. Хэрвээ шинжээч нарын мэдүүлэг эргэлзээтэй гэж үзэх юм бол шүүх хуралдаанд шинжээч нарыг оролцуулан мэдүүлэг авч, нөхөн гүйцэтгэх боломжтой ажиллагаа ба хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаагаар хуулинд заасан үндэслэл, журмын дагуу авагдсан нотлох баримтуудыг үндэслэн шүүх хуралдаанаар хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой юм. Дээрх дүгнэлтийг дүгнэн үзэхэд Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нь шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх, гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх боломжтой байхад Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээс хэргийг прокурорт буцаасан байх тул Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 157 дугаартай захирамжийг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичив. Яллагдагч Н.*******, Д.******* нарын өмгөөлөгч М.аа давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: Завхан аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нь Г.******* нарт холбогдох 201513010089 дугаартай эрүүгийн хэрэгт урьдчилсан хэлэлцүүлэг хийгээд хэргийг прокурорт буцаасан байна. Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр эсэргүүцэл гаргасантай холбогдуулан дараах тайлбарыг гаргаж байна. Эсэргүүцэлд дурдагдсан ...яллагдагч Д.*******ийг Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын тогтоолоор яллагдагчаар татаж мэдүүлэг авсан байна. Н.*******, Д.******* нар нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар талийгаач Д.ийн биед халдаж, цохиж нас барах шалтгаан болсон үйлдэл хийсэн нь нотлогдоогүй байхад, мөн ЭХХШТ хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дахт хэсгийн 1.4-д заасныг зөрчсөн үндэслэл байхгүй байхад нь урьдчилсан хэлэлцүүлгээр, мөн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэж ойлгохоор яллагдагч нарын таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж байгаа нь шүүх яллагдагч нарын гэм буруутай талаар урьдчилсан хэлэлцүүлгээр дүгнэлт хийсэн мэт харагдаж байна. Гэхдээ Г.******* нарт холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа ЭХХШТ хуулийг зөрчсөн нь тогтоогдож байгаа бол хэргийг прокурорт буцаах нь зүйтэй юм. Учир нь: шүүгчийн захирамжид дурдсан ажиллагааг шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй юм. Яллагдагч Н.*******, Д.******* нарын өмгөөлөгч М.аа давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Завхан аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нь Г.******* нарт холбогдох эрүүгийн 201513010089 дугаартай эрүүгийн хэргийг урьдчилсан хэлэлцүүлгээр тус шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын03-ны өдрийн 157 дугаар шүүгчийн захирамжаар ЭХХШТ хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр хэргийг Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорт буцаахаар шийдвэрлэхдээ яллагдагч Н.*******, Д.******* нарыг ЭХХШТ хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д заасныг зөрчсөн гэж үзэж хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ болгон өөрчилсөн шүүгчийн шийдвэрийг хүчингүй болгуулж урьд авсан хувийн баталгаа авсан таслан сэргийлэх арга хэмжээг сэргээлгэх хүсэлтийг ЭХХШТ хуулийн 14.13 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1-д зааснаар гаргаж байгаа бөгөөд дараахь тайлбарыг гаргаж байна. Үүнд: Завхан аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн урьдчилсан хэлэлцүүлгийг шүүх хуралдааны товыг Н.*******, Д.******* нарт мэдэгдэхдээ 9 дүгээр сарын 03-ны өдрийн 14 цаг 00 минут гэж мэдэгдэж байснаа, техникийн шинжтэй асуудлаас болж 09 дүгээр сарын 03- ны өдрийн 10 цаг 00 минутад шүүх хуралдааныг явуулахаар өөрчилсөн байдаг бөгөөд энэ өөрчилсөн товоо яллагдагч нарт мэдэгдээгүй байна. Гэвч яллагдагч нар нь 09 дүгээр сарын 03-ны өдрийн 11 цаг 00 минутад анхан шатны шүүхэд ирсэн байгаа нь ЭХХШТ хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д заасан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх үндэслэл болохгүй байна. Учир нь: ЭХХШТ хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д заасан урд авсан таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн, шүүх, прокурорын мэдэгдэх хуудсаар дуудахад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй гэсэн байгаа нь яллагдагч нар нь дээрх хуулийн заалтуудыг зөрчөөгүй байна. Энэ таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх үндэслэл болохгүй байна. Өөрөөр хэлбэл: шүүх хуралдааны өөрчлөгдсөн товыг яллагдагч нарт буруутай үйлдэл, шүүхийг үл хүндэтгэсэн гэж үзэх боломжгүй юм. Иймд яллагдагч Н.*******, Д.******* нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг сэргээж өгнө үү гэжээ. Яллагдагч Г.*******ын өмгөөлөгч С. давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Н.******* нарт холбогдох эрүүгийн 201513010089 дугаартай эрүүгийн хэрэгт урьдчилсан хэлэлцүүлэг явуулаад 2018 оны 09 дүгээр сарын 03-ний өдөр 157 дугаартай шүүгчийн захирамжаар хэргийг прокурорт буцаажээ. Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас дээршүүгчийн захирамжийг эс зөвшөөрч 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр 5/05 дугаартай прокурорын эсэргүүцэл гаргасантай танилцан шүүгдэгчийн өмгөөлөгчөөс эс зөвшөөрч дараахь тайлбарыг гаргаж байна. Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 157 дугаартай шүүгчийн захирамж үндэслэл бүхий байна гэж дүгнэж байна. Үүнд: 1.Мөрдөн байцаалтын шатанд Г.Баасаням, Б. нарыг яллагдагчаар татахдаа Эрүүгийн хуулийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийг журамлаагүй эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д зааснаар яллагдагчаар татсан явдал нь ...яллагдагчийн ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдэх, хууль ёсны эрх нь зөрчигдөж, мөрдөгч, прокурор нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх хуулийг ноцтой зөрчсөн байна. Гэтэл прокурор хуулийг өөрийн үзэл бодлоор тайлбарлаж байгаа нь хууль хэрэгжүүлэгч субьектийн хувьд зохимжгүй байна гэж үзнэ. 2. Энэ хэсэгт яллагдагч Д.*******ийн өмгөөлөгч тайлбар гаргах нь зүйтэй. 3. Шинжээч нарын мэдүүлэг нотлох баримтын шинж чанараа алдсан, эргэлзээ бүхий байх тул шинжээчийн дүгнэлтэд эргэлзээ төрөхөөр байна. Учир нь: шинжээч эмч М., Т., Ц., Ч. Эрдэнэболор нар нь анх өгсөн мэдүүлэгтээ ...хүзүүнд үүссэн гэмтэл үхэлд хүргэх боломжгүй гэж мэдүүлсэн атлаа, дараагийн хоёрдахь мэдүүлэгтээ ...дээрх мэдүүлгээ үгүйсгэн хүзүүнд үүссэн гэмтэл үхэлд хүргэх боломжтой байдлаар мэдүүлсний алийг нь үнэн гэж үзэж нотлох баримтаар үнэлэх вэ гэдэгт эргэлзээ төрөхөөр байна. Иймд шинжээчийн дүгнэлтийг Эрүүл мэндийн яамны дэргэдэх шинжээчдийн комиссор магадлан дахин шинжилгээ хийлгэх шаардлагатай гэж үзнэ. Иймд прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв. Яллагдагч Г.*******ын өмгөөлөгч С. давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Яллагдагч Г.*******тай “Хууль зүйн тусалцаа үзүүлэх гэрээ байгуулсны дагуу түүнд холбогдох эрүүгийн 201513010084 дугаартай хэрэгт таслан сэргийлэх арга хэмжээг урьдчилан хэлэлцсэн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 168 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Анхан шатны шүүхээс Эрүүгийн Хэрэг Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дүгээр зүйлд зааснаар ...урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн, шүүхээс мэдэгдэх хуудсаар дуудахад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй гэх үндэслэлээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан нь үндэслэл бүхий биш байна гэж үзнэ. Учир нь: миний үйлчлүүлэгч Г.******* нь урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг зөрчөөгүй, зөрчсөн тухай хэрэгт баримтгүй байтал яллагдагч Н.*******, Д.******* нартай адил хэмжээнд хамааруулан дүгнэсэн нь буруу байна. Шүүх хуралдааны товыг 14 цагт гэснээ хохирогч, түүний өмгөөлөгч нар Улаанбаатар хотоос /онлайнаар/ оролцох цаг таарахгүй байна. ШЕЗ-өөс боломжит цаг нь 10 цагаас гээд өөрчлөлт оруулсан. Товлосон цагаараа байсан бол шүүгдэгч нар байж л байх байсан. Замдаа мотоцикл нь саатсан учраас яллагдагч нар хоцорч ирсэн, яллагдагч нарыг шүүх хуралдаанд оролцуулаагүй хэргийг шийдвэрлэсэн. Хуулинд зааснаар яллагдагчийг дуудахдаа мэдэгдэх хуудсаар дуудахаар хуульчилсан атлаа утсаар мэдэгдснээ мэдэгдсэн гэж үзсэн нь учир дутагдалтай байна. Шүүгчийн захирамжид шүүх хэзээний мэдэгдэх хуудсаар яллагдагч нарт шүүх хуралдааны товыг шүүх хэзээ мэдэгдсэн, гардуулсан талаар шүүгчийн захирамжийн үндэслэх хэсэгтээ дурьдаагүй нь захирамж үндэслэл бүхий гараагүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийлвэрлэх тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт ...шүүхийн шатанд оролцогч, бусад оролцогчийг шүүхийн мэдэгдэх хуудсаар дуудан ирүүлнэ” гэснийг зөрчсөний зэрэгцээ, мөн хуулийн 12.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мэдэгдэх хуудсыг ...яллагдагчид өөрт нь гардуулж өгөх заалтыг тус тус зөрчсөн атал яллагдагч нарт шүүхийн мэдэгдэх хуудсаар яллагдагч нарыг дуудсан гэж үзэх үндэслэлгүй байна. Шүүхээс мөрдөн байцаалтанд хэрэг буцаахдаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, шинжээчийн дүгнэлт гаргуулахаар дурдсан бөгөөд энэ хугацаанд яллагдагч нарыг болон гэрч нарыг байцаах ямар ч шаардлагагүйн зэрэгцээ хуулинд зааснаар цагдан хорих үндэслэл байхгүй байна. Мөн энэхүү хэргийг шийдвэрлээгүй даруй 3 жил болох хугацаанд шүүгдэгч нар нь шүүх, прокурор, мөрдөгчийн дуудсан цагт байнга хүрэлцэн ирж байсан бөгөөд тэр бүгдэд өөрсдийн зүгээс зардлаа гарган ирж эдийн засгийн ихээхэн хохирол амсч байгаа билээ. Яллагдагч Г.******* нь одоо барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээнд үлдээсэн мөнгөөрөө давхар эдийн засгийн хохирол амсахаар байна. Иймд дээрхи нөхцөл байдлыг шүүх харгалзана гэдэгт найдаж байна. Дээрхи нөхцөл байдлыг харгалзан шүүгчийн захирамжийг хүчингүй болгон, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээг сэргээж өгнө үү гэжээ. Яллагдагч Б.ын өмгөөлөгч Э.Ганбат/ШЕЗ-өөс онлайнаар/ давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Завхан аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 157 дугаартай захирамжийг эс зөвшөөрч прокурор эсэргүүцэл бичсэн байгаа. Д.ын өмгөөлөгчийн хувьд шүүгчийн захирамжийг үндэслэлтэй гэж үзэж байгаа. Шүүгчийн захирамжид 2 асуудлыг үндэслээгүй байна гээд хэргийг прокурорт буцаасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулинд заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.9 дүгээр зүйлд заасан “Прокурор яллах дүгнэлт үйлдэх үед яллагдагчийг буруутгаж байгаа зүйл, заалтыг өөрчлөх, нэмэлт оруулах бол яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулж, яллагдагчаар татах тогтоолд оруулсан өөрчлөлтийг яллагдагчид танилцуулахыг мөрдөгчид даалгана” гэснийг зөрчсөн байна. Мөн Д.*******ийг яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлтэнд “нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, бусдад хүч хэрэглэн олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан” гэж яллаж байгаа бөгөөд Д.******* хэнтэй бүлэглэн, хэнд хүч хэрэглэж олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэж эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан болох, мөн яллах дүгнэлтдээ энэ талаар тодруулаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 30.17 дугаар зүйлийн 3 дах хэсэг, 32.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасан заасныг зөрчсөн байна гэж хэргийг прокурорт буцаасаныг үндэслэлтэй гэж үзэж байна. Хэргийг эцэслэн шийдвэрлэх шүүх хуралдаан хийх тохиолдолд хохирогчийг үхэлд хүргэсэн гэмтлийг хэн учруулсан, холбогдогчдын оролцоо, талийгаачийг үхэлд хүргэсэн шалтгааныг нарийвчлан тогтоосны үндсэн дээр хэргийн оролцогч нарт тохирсон шийтгэлийг оногдуулж хэргийг шийдвэрлэх учраас энэ талаарх ажиллагаа бага хийгдсэн. Эдгээр оролцогч нарын хэн нь үхэлд хүргэсэн гэмтлийг учруулсан бэ? гэдгийг шинжээч нараар тогтоолгох, үхэлд хүргэсэн гэмтлийг учруулсан этгээдийг тогтоож байж хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой. Шинжээч нарын хамгийн сүүлд гаргасан 1157 дугаартай дүгнэлт байдаг/ хавтас хэргийн 6 дугаар хавтаст хэргийн 6 дугаар хуудас/ бага тархины аалзан бүрхүүл доорхи цус харвалт гэсэн гэмтэл тогтоогдсон гэсэн боловч мөрдөгч өөрийн эрх мэдлийн хүрээнд болон шүүхээс өмнө нь буцаасан магадлал, захирамжийн хүрээнд мөрдөгч гэмтлүүдийн аль нь талийгаачийг үхэлд хүргэсэн гэмтэл юм бэ? гэдгийг тодруулахаар мэдүүлэг авсан, гэтэл шинжээч нар нь хоорондоо зөрүүтэй мэдүүлэг өгсөн байсан. Тийм учраас шинжээч нарыг санал нэгтэй дүгнэлт гаргасан гэдэгт эргэлзээтэй байна. Хэрвээ гэм буруугийн шүүх хуралдаан хийсэн бол шинжээч нарыг оролцуулж мэдүүлэг авах боломжтой. Шинжээч Ц. мэдүүлэгтээ ...хүзүүний хэсгийн цус хуралт байна, өшиглөх хүч үйлчлэхэд тархины аалзан бүрхүүлийн цус хуралтын гэмтэл үүсэхгүй гэдгийг мэдүүлсэн /хавтаст хэргийн 156 дугаар хуудас/ комиссын бүрэлдэхүүнд орсон шинжээч М.ын ...хүзүүний хэсгийн цус хуралтын үед хүч үйлчлэхэд эхний гэмтэл үүсэх боломжтой гэж мэдүүлсэн /хавтаст хэргийн 106 дугаар хуудас/ шинжээчээс дахин асуухад ...хүзүүний хэсгийн цус хуралтын үед хүч үйлчлэхэд тархины аалзан бүрхүүлийн гэмтэл үүсэх боломжтой. Учир нь: хүзүү, толгой хоорондоо холбогдсон учраас гэмтэл үүснэ гэж өөр, өөрөөр тайлбарласан байдаг. Хэргийг эцэслэн шийдвэрлэхэд ээдрээ төвөгтэй байдал үүссэн байдаг учраас хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээс хэргийг прокурорт буцаасан байна. Шинжээч нараас дүгнэлтийг нэгтгэж гаргахдаа тусгай саналгүйгээр гаргасан ч гэсэн мэдүүлэг авахад зөрүүтэй мэдүүлгүүдийг өгдөг. Тийм учраас шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд асуудлыг шийдвэрлэх боломжтой гэж үзсэн үндэслэл байгаа. Шүүхийн захирамжид ...өмнө нь авсан таслан сэргийлэх арга хэмжээ авсан асуудлыг өөрчилж цагдан хорьсон. Энэ талаарх тайлбарыг бусад шүүгдэгч нарын өмгөөлөгч нараас тодорхой ярьсан. Д. нь шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээс хоцорсон нь автобус, унааны техникийн байдлаас болж хоцорч ирсэн. Өмнө нь авсан таслан сэргийлэх арга хэмжээний хувьд хууль зөрчсөн асуудал байгаагүй. Сүүлд авсан арга хэмжээний хувьд таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан юм шиг зүйл ажиглагдаж байна. Шүүгч цагдан хорих арга хэмжээг авсан бол барьцаа авсан таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгох хуулийн заалтыг барих ёстой байсан. Ийм учраас цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, өмнө авсан анхан шатны шүүхийн таслан сэргийлэх арга хэмжээнд нь хэвээр үлдээж өгнө үү гэв. Яллагдагч Н.*******, Д.******* нарын өмгөөлөгч М.аа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүгчийн хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамж үндэслэлтэй байна. Шүүгчийн хэргийн прокурорт буцаасан захирамжтай танилцсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэл байгаа учраас хэргийг прокурорт буцаах хуулийн зохицуулалт байгаа. Шүүхийн хэлэлцүүлэгт үүнийг нөхөн гүйцэтгэх боломжгүй. Яллагдагч нарт авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилсөнтэй холбогдуулан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсантай холбогдуулан шүүгчийн захирамжид гомдол гаргасан. Өөрөөр хэлбэл: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт ...яллагдагчийг цагдан хорих хугацаа 1 сар гэж байгаа шүүгчийн захирамжид хэдий хугацаагаар цагдан хорих тухай хугацааг заагаагүй байна. Эдгээр хүмүүс урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн асуудал байхгүй. Шүүхийн хэлэлцүүлэг зарлагдаад шүүхийн хэлэлцүүлгийн товд заасан хугацаанд ирж байсан ч техник хэрэгсэл, унааны байдлаас хамаараад хоцорсноос биш өөрсдөө шүүхийг үл хүндэтгэн ирээгүй гэсэн асуудал байхгүй. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн тов 2018 оны 09 дүгээр сарын 03-ны 14 цаг 30 минут гэж тов хэлээд техникийн шинжтэй асуудлаас болж хэлэлцүүлгийн тов урагшилсан байсан, үүнийг шүүгдэгч нарт хэлээгүй. Эдгээр хүмүүс нь өөрсдийн унаагаар гарч яваад цаг агаарын байдлаас болж замдаа саатаад 2018 оны 09 дүгээр сарын 03-ны 11 цагийн үед ирэхэд урьдчилсан хэлэлцүүлэг хийсэн байсан. Шүүгчийн захирамжийн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан захирамжид өөрчлөлт оруулах хүсэлтэй байна. Мөн шүүгдэгч нараас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт яагаад хоцорсон талаар асуувал тодорхой хариултыг өгөх байх гэв. Яллагдагч Г.*******ын өмгөөлөгч С. давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өмнө нь гаргасан тайлбараа давхардуулан ярьмааргүй байна. 2 үндэслэлээр захирамжийг эс зөвшөөрч байгаа, анхан шатны шүүхийн захирамжийн 2 дахь хэсэг буюу таслан сэргийлэх арга хэмжээ авсан асуудал дээр давж заалдах гомдол гаргаж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1.4 дэх зүйлд заасан ...урьд нь авсан таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн гэж үзэх үндэслэл байхгүй. Мөн шүүх, прокурорын мэдэгдэх хуудсаар дуудахад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй гэж үзэх үндэслэл хараахан байхгүй. Яагаад гэвэл шүүгдэгч нарт мэдэгдэх хуудас гардуулж өгсөн асуудал байхгүй. Өмнө авсан таслан сэргийлэх арга хэмжээг зөрчиж байсан асуудал байхгүй байна. Яллагдагч Н.*******г өмнө нь гэмт хэрэг үйлдэж байсан байдлыг нь шүүгчийн захирамжид дурдсан байдаг үүнийг хамруулж болохгүй. Н.*******гийн хувьд ийм үйлдэл байгаа, гэхдээ үүнийг тухайн хэрэгт хамруулан үзэх боломжгүй юм. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн товыг 14 цагт гэж байснаа хохирогч, хохирогчийн өмгөөлөгчид Улаанбаатар хотоос /онлайнаар/ шүүх хуралдаанд оролцох болоод боломжит цагийг асуухад 10 цаг гэж хэлэхэд шүүхийн хэлэлцүүлгийг 10 цагаас хийж шүүхийн хэлэлцүүлэг 10 цаг 30 минутад дууссан байсан. Эдгээр хүмүүс нь мотоциклтой аймаг руу гараад замдаа саатаад хоцорч ирсэн. Хуулинд зааснаар яллагдагч нарт шүүхийн мэдэгдэх хуудсаар шүүх хуралдааны товыг мэдэгдэх ёстой байсан гэвч утсаар шүүх хуралдааны тов мэдэгдэхийг шүүх хуралдааны тов мэдэгдсэн гэж үзэх үү гэдэг нь учир дутагдалтай байна. Мөн шүүхийн мэдэгдэх хуудсаар хэзээ яллагдагч нарт мэдэгдсэн, гардуулсан талаар шүүгчийн захирамжид тодорхой заасан зүйл байхгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт шүүхийн шатанд оролцогч, бусад оролцогчийг шүүхийн мэдэгдэх хуудсаар дуудаж ирүүлнэ гэж заасан заалтыг зөрчсөн гэж үзэж байна. Мөн хуулийн 12.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мэдэгдэх хуудсыг яллагдагчид өөрт нь гардуулж өгөх заалтыг мөн зөрчсөн. Ийм учраас яллагдагч нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авах хууль зүйн үндэслэл байхгүй байна. Яагаад вэ гэхээр шүүхээс хэргийг мөрдөн байцаалтад буцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулинд заасан журмыг ноцтой зөрчсөн, мөрдөн шалгах ажиллагаа дутуу хийгдсэн байх тул шүүх санаачлагаараа хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж үзсэн байна. Харин яллагдагч нарыг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авах шаардлагагүй байсан гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явц нь шинжээчийн дүгнэлт гаргуулах тухай асуудал байсан. Эдгээр шүүгдэгч нар шүүгч, мөрдөгч, прокурорын дуудсан цагт тогтмол ирж байсан. Шүүгдэгч нар шүүхийн дуудсан цагт ирэхдээ өөрсдийн унаагаар ирж санхүүгийн хувьд давхар хохирч байна. Эдгээр байдлуудыг харгалзан үзээч гэж шүүхээс хүсч байна. Мөн хэргийг эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад яллагдагч нарыг цагдан хорьж байгааг нь хүний эрхийг зөрчиж байна гэж үзэхээр байна. Хуулинд зааснаар хэргийг хянан шийдвэрлээгүй байхад хэнийг ч гэм буруутайд тооцож болохгүй гэв. Хохирогч Д. давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: Яллагдагч нарт цагдан хорих арга хэмжээ авсаныг зөв гэж үзэж байна. Цаашдаа цагдан хорих арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх саналтай байна. Г.*******ын мэдүүлэгт 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдөр би гэрээсээ гарч маргааш өглөө нь үхрээ авах гэж яваад Н.*******тай таарсан. Тэр үед Н.******* надад 3 хоногийн өмнө сумын төв орж Томоотой/талийгаач Д.тай/ зодолдоод толгойг нь хага ташуурдах гэсэн чинь сургууль руу орчихоод чадаагүй. Өнөөдөр Томоог олж зодно гэж ярьсан. Сумын төв рүү явж байхдаа Н.*******, Б. хоёр Томоо буюу ийг зодно гэж ярьж байсан. Энэ мэдүүлгээс үзэхэд санаатайгаар үйлдсэн хүн амины хэрэг гэж үзэж болохоор байна. Яагаад яллагдагч нарын өмгөөлөгчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх гээд байгаа юм бэ? би ч гэсэн хэлэлцүүлгийн товыг бичгээр аваагүй, шүүхээс утсаар/надад мэдэгдсэн/ иргэн хүний үүргээ биелүүлээд хуралдаа ирж байхад, эд нар яагаад ийм, тийм шалтгаантай байсан гээд шүүхэд үл хүндэтгэсэн байдалтай байгаа юм бэ? Би ч гэсэн өнөөдөр бүхий л зүйлээрээ хохироод л явж байна. Үхсэн хүн, үг хэлж чадахгүй гэж ингэж байгаа юм уу, хохирсоноороо бид нар л хохирох ёстой юм уу?, Та нараас илүү би талийгаач дүүгээрээ хохирч яваа гэж бодож байгаа шүү. Өчнөөн олон, өнчин хүүхэд тэжээн тэтгэх хүнгүй, айлын баруун хаяанд хэвтэж байгаа, үүнийг бас харгалзан үзнэ үү. Амьд хүн хохирч, үхсэн хүн хохирохгүй гэсэн зүйл байхгүй гэв. Хохирогч Д.ын өмгөөлөгч В. давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: Хэрэг гараад 3 жил гаруй боллоо. Хохирогчийн хувьд хүнээрээ, сэтгэл санаагаараа, эдийн засгаараа маш их хохирч байна гэв. Яллагдагч Н.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмээг өөрчилж өгнө үү гэсэн хүсэлтэй байна гэв. Яллагдагч Д.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмээг өөрчилж, хувийн батлан даалтанд гаргаж өгнө үү гэсэн хүсэлтэй байна гэв. Яллагдагч Б. давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмээг өөрчилж өгнө үү гэсэн хүсэлтэй байна гэв. Яллагдагч Г.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмээг өөрчилж, хувийн батлан даалтанд гаргаж өгнө үү гэсэн хүсэлтэй байна гэв. Прокурор Д. давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтэндээ: Миний хувьд прокурор Б.ийн бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна. Өмгөөлөгч нарын ярьж байгаа шиг шинжээч нар нь эрс, зөрүүтэй мэдүүлэг өгсөн зүйл байхгүй. Шинжээч Ц., Т., Ч., М. нар нь санал нэгтгэн дүгнэлт гаргасан, хоорондоо маргасан, санал зөрүүтэй зүйл байхгүй. Тусгайлан гаргасан саналыг хэрэгт хавсаргасан зүйл байхгүй. Ийм учраас анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин анхан шатны шүүхээр хэлэлцүүлж, прокурорын бичсэн эсэргүүцлийг хүлээн авна уу гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Анхан шатны шүүх мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорын газарт буцаасан шүүгчийн захирамж үндэслэл бүхий байна. Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын Прокурорын газраас Г.*******, Б. , Н.******* нар нь бүлэглэн хүнийг санаатай алсан гэмт хэрэгт, Д.******* нь нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, бусдад хүч хэрэглэж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогдуулан, Г.*******, Б. нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх хэсгээр, Н.*******г Эрүүгийн хуулийн 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх хэсгээр, Д.*******ийг Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр тус тус зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ. Хэргийг хянахад мөрдөн шалгах ажиллагааг дутуу хийсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэх үндэслэлүүд тогтоогдсон байна. Үүнд: 1. Г.*******, Б. нарт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол үйлдэхдээ яллагдагч нь ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдэх эрхийг хангалттай эдлүүлээгүй байна. Өөрөөр хэлбэл: яллагдагч нарт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татахдаа тэднийг үйлдлээрээ санаатай нэгдэж, хүнийг санаатай алсан гэмт хэрэгт яллагдаж байгааг нь танилцуулаагүй атлаа яллах дүгнэлт үйлдэхдээ Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь яллагдагчийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.3.1 дэх хэсэгт заасан эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэхээр байна. Энэ зөрчлийг прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.9 дүгээр зүйлд зааснаар яллах дүгнэлт үйлдэх үед зөвтгөх боломжтой байхад зөвтгөөгүй байна. 2. Д.*******ийг нийтийн хэв журам бүлэглэн зөрчиж, бусдад хүч хэрэглэн олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулсан гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн боловч Д.******* нь хэнтэй бүлэглэн, хэнд хүч хэрэглэж, олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулсан байж болох талаар яллах дүгнэлтэд тодорхой дүгнэлт хийгээгүй, мөн яллагдагч нь өөрийгөө хэнтэй бүлэглэсэн гэж яллаад байгааг мэдэх эрхийг хангаагүй, нөгөө талаар яллагдагчаар татах тогтоол, яллах дүгнэлт үйлдсэн талаарх Эрүүгийн хэрэг хянан шийвэрлэх тухай хуулийн 30.17 дугаар зүйлийн 3 дах хэсэг, 32.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасныг тус тус зөрчжээ. 3. Хүнийг алах гэмт хэргийн хохирогч нас барсан шалтгааныг тогтооход тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлт голлох чухал нотлох баримт болдог . Гэтэл дээрх хэрэгт 3-н удаа шинжээч томилж дүгнэлт гаргуулсан боловч дээрх дүгнэлтүүдээр биеийн аль хэсэгт үйлчилсэн үйлчлэлийн улмаас талийгаач Д. нас барсан болохыг тогтоож чадаагүй, шинжээч нар нь дүгнэлтүүдийнхээ талаар зөрүүтэй мэдүүлсэн нь тухайн дүгнэлтүүдийг шүүх үнэлэхэд эргэлзээ төрүүлэхүйц байна. Шинжээчийн дүгнэлт нь үнэлэхэд эргэлзээгүй, ойлгомжтой үнэн зөв байх нь хэргийн бодит байдал болон шүүгдэгч нарын гэм буруугийн хэр хэмжээг тогтооход чухал ач холбогдолтой юм. Талийгаач Д.ийн үхлийн шалтгааныг дахин тогтоох шинжээчийн дүгнэлтийг Эрүүл мэндийн яамны дэргэдэх шинжээчдийн комиссоор дахин дүгнэлт гаргуулвал зохино. Иймд Г.*******, Б. , Н.*******, Д.******* нарт холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулинд заасан яллагдагчийн эрхийг ноцтой зөрчсөн, мөрдөн шалгах ажиллагааг дутуу хийсэн үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй байх тул прокурорын бичсэн эсэргүүцлийг хүлээн авах боломжгүй байна. Харин анхан шатны шүүх яллагдагч нар нь 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн шүүх хуралдаанд дуудсан цагт хүрэлцэн ирээгүй гэсэн үндэслэлээр урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээнүүдийг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан байх боловч хэрэгт авагдсан баримтуудаар яллагдагч нар нь урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул тэдэнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх нь зүйтэй юм. Энэ талаар гаргасан яллагдагч Н.*******, Д.******* нарын өмгөөлөгч М.аа, яллагдагч Г.*******ын өмгөөлөгч С. нарын гомдлыг хүлээн авах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 157 дугаартай хэргийг прокурорт буцаах тухай захирамжийн захирамжлах хэсгийн 2, 3 дахь заалтуудыг хүчингүй болгож, захирамжийн бусад заалтыг хэвээр үлдээж, прокурор Б.ийн бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгоөгнөсугай.

2. Яллагдагч Г.*******, Б. нарт өмнө нь авсан барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээнд хэвээр, Д.*******, Н.******* нарт хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус авсугай.

3. Давж заалдах шатны шүүхийн магадлалд оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцлийг магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлсэнээс хойш 30 хоногийн дотор Хяналтын шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БАТТОГТОХ

ШҮҮГЧИД Б.АРИУНБАЯР

Б.НАМХАЙДОРЖ