| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцэрэнгийн Даваасүрэн |
| Хэргийн индекс | 183/2024/03819/И |
| Дугаар | 183/ШШ2024/02857 |
| Огноо | 2024-06-27 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 27 өдөр
Дугаар 183/ШШ2024/02857
| 2024 оны 06 сарын 27 өдөр | Дугаар 183/ШШ2024/02857 | Улаанбаатар хот |
Хэргийг хялбаршуулсан журмаар
хянан шийдвэрлэх тухай
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Даваасүрэн би,
Нэхэмжлэгч:****** дүүргийн ** дүгээр хороо, ***** гудамж, ****, ** давхар, ** тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, И******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч:****** дүүргийн ** дугаар хороо, ** дугаар байр, ** тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, А*******ын Г*******ад холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 2.002.998,36 төгрөг гаргуулах тухай хэргийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцэж, нэхэмжлэгч И******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 2.002.998,36 төгрөгийг хариуцагч А.Г******* төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрөөс 2024 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 200.000 төгрөг, 2024 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 500.000 төгрөг, 2024 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 500.000 төгрөг, 2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 802.998,36 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар зохигчид төлөх хугацаан дээр тохирч эвлэрсэн болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Ө*******, хариуцагч А.Г******* нарын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна.
Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.И******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй А.Г*******ад холбогдох зээлийн гэрээний үүрэгт 2.002.998,36 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгч И******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 2.002.998,36 төгрөгийг хариуцагч А.Г******* төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрөөс 2024 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 200.000 төгрөг, 2024 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 500.000 төгрөг, 2024 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 500.000 төгрөг, 2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 802.998,36 төгрөг тус тус төлж барагдуулахаар зохигчид төлөх хугацаан дээр тохирч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 46.997,97 төгрөгнөөс 23.498 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, улсын төсвийн данснаас 23.499 төгрөг, хариуцагч А.Г*******аас 23.498,97 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч И******* ББСБ ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Зохигч, тэдгээрийн төлөөлөгчид захирамжид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.ДАВААСҮРЭН