| 2024 07 16 | 184/ШШ2024/03689 | | МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Амин-Эрдэнэ даргалж тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар Нэхэмжлэгч: УБ, Сүхбаатар дүүрэг ***-р хороо, ***** байр ***** тоотод оршин суух Намжим овогт ***********ийн *********** /******/-н нэхэмжлэлтэй Хариуцагч: УБ, Сонгинохайрхан дүүрэг ****-р хороо, ***** байр****** тоотод оршин суух Зана их богд овогт **********ийн *********** /********/-т холбогдох Зурмал шүтээн гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв. Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.***********, түүний өмгөөлөгч Л.Нарандаваа, хариуцагч С.***********, түүний өмгөөлөгч Ц.Батмэнд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Баасанжаргал нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь: 1. Нэхэмжлэгч Д.*********** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Миний аав ***********ийн ***********ээс надад үлдээсэн соёлын хуваарьт өв болох мөнгөн гуу бүхий нүдний элдэв өвчин, эмгэгт ач тустай хэмээгддэг зурмал шүтээнийг хариуцагч С.***********ээс гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Би 1938 онд Баянхонгор аймгийн Баянговь суманд төрсөн, одоо 83 настай. Эцэг, эхээс дөрвүүлээ, ах, эгч, дүүтэй ба дээд сургуулиа төгсөөд, ажиллаж байхдаа Богд сумаас аав, ээжийгээ дэргэдээ авч ирэн байнга хамт байж асардаг байсан. Аав маань 1973 онд миний гар дээр ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн. Аав ***********ийн *********** Баянзүрхийн хүрээнд 30 жил суусан аграмба хүн байсан бөгөөд хүүхдүүддээ өөрийн эдэлж, хэрэглэж байсан ном судар, бурхан зэргийг хуваан, өвлүүлж үлдээсэн билээ. 2005 онд миний төрсөн эгч Д.***********ын нүдний хараа муудахад би өөрийн шавь их эмч ********* үзүүлэн, үнэ төлбөргүй нүдний хагалгаа хийлгэж өгсөн, аав минь надад өвлүүлсэн нүдний шүтээнийг тус болох байх хэмээн хэрэглүүлэхээр эгчдээ өөрийн зээ охин Х.Шагайн хамт аваачиж өгсөн юм. Эгч маань 2019 онд нас барсан бөгөөд 49 хоногийг нь өнгөрөөгөөд аавынхаа шүтээнийг авах гэтэл хүүхдүүд нь өгөхгүй, намайг хэл амаар доромжилсон. Аавын минь зүсийг ч хараагүй, нэрийг нь мэдэхээс цаашгүй С.*********** ааваас минь үлдсэн, миний хувьд нандин шүтээнийг өдий хүртэл эзэмшиж буй нь шударга бус байна. Би гагцхүү аавынхаа надад үлдээсэн дурсгалт шүтээнээ л буцааж авахыг хүсэж байна. Жил ирэх тусам хараа минь муудаж - 9 харааны шил зүүж байгаа бөгөөд аавынхаа үлдээсэн шүтээнийг шүтэж, мөрөө харж яваад нүд анихыг хөгшин настай би хүсэж байна. Хариуцагчийн гэрчүүдийн мэдүүлэг болон нотлох баримтууд бүгд үгсэн хуйвалдсан, зохиомол, нэг мэдүүлэг нь нөгөөгөө үгүйсгэсэн хуурамч зүйл бөгөөд хууль шүүхийг доромжлон, хууран мэхэлж буй үйлдэлдээ хариуцлага хүлээнэ гэж найдаж байна. Ааваас минь өвлүүлж үлдээсэн нүдний шүтээнээ шүтэх л чин хүсэл байгаа билээ. Энэхүү шүтээн нь чүдэнзний хайрцгийн хэмжээтэй мөнгөн гуу бүхий зурмал *********** бөгөөд одоогийн ханшаар үнэ тогтоох боломжгүй. Зурмал шүтээнийг С.***********ээс гаргуулж өгнө үү гэв. 2. Хариуцагч С.*********** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний ээж Д.***********а нь эцэг эхээс дөрвүүлээ бөгөөд С.*********** буурал аавын хамгийн том охин нь юм. Харин нэхэмжлэгч Д.*********** эгч нь 3 дахь охин, отгон охин Д.*********** нь өнөөдрийг хүртэл амьд сэрүүн, Баянхонгор аймгийн төвд хүү Ч.***********ын хамт амьдарч байгаа. Миний бие талийгаач, буурал аав С.***********ийн хоёр дахь охин Д.***********ын бага охин бөгөөд бид эцэг эхээс 10-уулаа, ээжийг минь бурхны оронд залрахад ээжийн дүү Д.*********** болон түүний үр хүүхдүүд буян хураах ажилд нэг ч оролцоогүй бөгөөд 49 хоног хураах ажил дээр нэхэмжлэгч нь ирж аавынхаа бурхныг авна, танай ээжид түр хэрэглүүлсэн гэх мэтээр санаанд оромгүй худал зүйлийг ярьсан. Ээж минь амьд сэрүүн байхдаа өөрт хамгийн ойр байж, орж гарч эргэж тойрч байсан ах С.***********, С.***********, эгч С.***********, С.***********, ах С.*********** нарт аавынхаа өөрт нь өвлүүлэн өгсөн бурхан шүтээнээ отгон охин С.*********** миний биед өвлүүлж үлдээнэ гэж захиж байсны дагуу бурхныг надад өвлүүлэн үлдээсэн гэдгийг ах, эгч нар маань тайлбарлан хэлсэн. Энэхүү бурхан нь 2005 оноос өмнө манай ээж Д.***********ад байсан бөгөөд нэхэмжлэгч нь 2005 онд ээжид хэрэглүүлэхээр өгсөн гэдэг худал ташаа зүйл. Миний бие 18 нас хүрч Улаанбаатар хот руу сургуульд явах хүртэл ээж, аавтайгаа хамт амьдарсан байдаг. Энэ хугацаанд хар дарж зүүдлэх, цочиж сэрэх гэх зүйлд ээж хүзүүнд зүүж өгч унтуулдаг байсан, нэгдүгээр ангид ороход Улаанбаатар хот руу сургуульд явах зэрэгт адис өгч буурал аавынх нь бурханд даатгачихлаа, одоо алзахгүй гэж хэлж ерөөлөө айлдаж байсныг тодорхой мэддэг юм. Мөн ах, эгч нар болон бидний үр хүүхдүүдийг төрөх, ирэх, явах бүрд байнга адисалж ерөөж, удмын шүтээн бурханд даатгадаг байсныг бүгд гэрчлэх болно. Ээжид маань аав нь зурмал шүтээнээ хүүхдийнх нь өлгийд хийж өгсөн гэдэг, тэр цагаас ээжид минь байгаа. Тэгэхээр энэхүү бурхан шүтээн нь нэхэмжлэгч Д.***********н эзэмшил, ашиглалт, өмчлөлд нэг ч удаа байгаагүй, бидний мэдээ орсон цагаас л ээжийн маань хүзүүнд байнга зүүлттэй явдаг байсныг ахан дүүс бид бүгд мэддэг, ээжийг амьд сэрүүн байхад нэхэмжлэгч нь тус бурхныг авах талаар нэг ч удаа санал хүсэлт гаргаж байгаагүй. Хамгийн анх 1997 оны 6 дугаар сарын 15-ны өдөр буюу аргын тооллын 15, билгийн тооллын 15 давхцаж байсан өдөр манай аав Баянхонгор аймагт нас барсан. Баянхонгор аймагт ажил явдлыг нь өнгөрөөгөөд ээж бид 2 гэр рүүгээ буцсан. Тэр зун би элдэв зүүд зүүдлээд уйлаад огт унтахгүй байсан. Энэ тухай ээж нэг шөнө мэдчихээд бурхнаа зүү гэж хэлээд хүзүүнд зүүж өгч байсан. Би буцах хүртлээ бурхнаа хүзүүндээ зүүж байсан. Мөн миний тэмдэглэлийн дэвтэрт бурхнаа зүүж байгаа тухай тэмдэглэсэн байдаг. Би 2003 онд хүүгээ төрүүлээд ээж дээрээ очиход бурхнаараа адисалж хүү маань унтахгүй уйлагнаад байхад шөнө дэрэн доор нь хийж унтуулдаг байсан. Энэ бүгдийг би өөрөө мэдэж байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Бид ээжийнхээ үлдээсэн зүйлийг өв залгамжлан авч явна. 1973 оноос хойш 50 жил өөрийнхөөрөө шүтэж ирсэн бурхнаа өөрийн хүүхдэдээ өвлүүлэх эрх миний ээжид байгаа. Нэхэмжлэгч талаас энэ бурхныг нүдний бурхан гэж тайлбарладаг. Миний ээж энэ бурхныг өөрийнхөөрөө шүтэж бүх хүүхдээ адисалж байсан. Үр хүүхэд, ач нар нь тэмцээн уралдаанд явахдаа эмээгийн бурханд мөргөхөөр медаль авдаг гээд хүүхдүүд нь ирээд мөргөөд явдаг. Миний ээж ийм итгэл үнэмшлээр бурхнаа шүтдэг байсан. Бид ч мөн адил энэ итгэл үнэмшлээр нь шүтнэ. Ээж маань хэлэхдээ *********** гэх бурхныг бүхий л зүйлд шүтэж явах ёстой гэж надад хэлж байсан, нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэв. 3. Хэрэгт авагдсан нотлох баримтууд: 3.1. Нэхэмжлэгч талаас гаргасан нотлох баримт Улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг төлсөн баримт, иргэний үнэмлэхний хуулбар, итгэмжлэл, ***********ийн ***********н товч намтар, гэрэл зураг, Шинэ төв нүдний эмнэлгийн мэс ажилбарын бүртгэл дэвтрийн хуулбар, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, төрөл садангийн лавлагаа. 3.2. Хариуцагч талын гаргасан нотлох баримт - Гэрэл зураг, тэмдэглэлийн дэвтрийн хуулбар. 3.3. Шүүхийн журмаар бүрдсэн нотлох баримт - гэрч С.***********, С.***********, С.***********, Ч.***********, ***********нарын мэдүүлэг, шинжээч Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн дүгнэлт, тэмдэглэлийн дэвтэрт хийсэн үзлэгийн тэмдэглэл, хавсаргасан гэрэл зураг. ҮНДЭСЛЭХ нь: 1. Нэхэмжлэгч Д.***********гөөс хариуцагч С.***********т холбогдуулан гаргасан бурхан шашны зурмал шүтээнийг гаргуулах тухай нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасны дагуу хангаж шийдвэрлэв. 2. Нэхэмжлэгч талаас ...Миний ааваас надад өвлөгдөж ирсэн соёлын хуваарьт өв болох мөнгөн гуу бүхий нүдний элдэв өвчин, эмгэгт ач тустай хэмээгддэг зурмал шүтээнийг түр хэрэглүүлэхээр хариуцагчийн ээж, өөрийн эгч Д.***********ад өгсөн, түүнийг нас барсны дараа буцаан авах гэтэл хариуцагч өгөхгүй байна, үндэслэлгүйгээр эзэмшилдээ байлгаж байгаа тул нэхэмжлэл гаргасан гэж, хариуцагч талаас ...Буурал аав С.*********** нь өөрийн охин, манай ээж Д.***********ад зурмал шүтээнийг өвлүүлж үлдээсэн, буурал аавыг нас барснаас хойш *********** гуайд шүтээн байгаагүй, манай ээжид байсан, ээж маань нас барахдаа шүтээнийг надад өвлүүлж үлдээсэн тул нэхэмжлэл үндэслэлгүй гэж тус тус маргасан. 3. Хавтаст хэрэгт авагдсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан нотлох баримтын хэлбэрийн шаардлага хангасан баримтууд, 25 дугаар зүйлийн 25.2.1, 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт заасан бодит үнэнд нийцсэн үнэн зөв тайлбар гаргах хэргийн оролцогчийн үүргийн хүрээнд талуудаас гаргасан тайлбарууд, 43 дугаар зүйлд заасны дагуу шүүхэд асуугдсан гэрчийн мэдүүлгүүд, 47 дугаар зүйлд заасны дагуу хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүхээс томилсон шинжээчийн дүгнэлт, 48 дугаар зүйлд заасны дагуу ажиллагаа хийгдсэн үзлэгийн тэмдэглэл зэргийг харьцуулан судлаад нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага буюу хариуцагч С.***********ээс зурмал шүтээн гаргуулах шаардлагыг үндэслэл бүхий гэж үзэв. 3.1. Нэхэмжлэгч талын ...нүдний өвчинд сайн гэдэг нүдний шүтээн, хариуцагч талын ...бүхий л зүйлд шүтэж явах ёстой *********** бурхан гэх тайлбаруудад дурдсан зурмал шүтээн гэх зүйлийн гадаад шинж чанар, дүрслэл нэг байх бөгөөд өөр өөр бурхан, шүтээнийн талаар талууд маргаагүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 40 дүгээр зүйлийн 40.4-т заасан нийтэд илэрхий үйл баримтад тооцогдох, ил нээлттэй байгаа мэдээлэл буюу https://opendatalab.mn/, http://mongoltoli.mn/ /Монгол хэлний их тайлбар толь/ сайтуудад Шүтээн гэдэг нь тахих, бишрэх, сүслэн шүтэх юм бурхан шүтээн (хүний итгэл бишрэл бүхий зурмал, сийлмэл, цутгамал бурхдыг нэрлэх ерөнхий нэр ба дээд шүтээн), онгод шүтээн (хоршоо үг) (бөө буух үед биед нь орж ирэх, хий сүг гэгч тахих бишрэх юм), онгон шүтээн (хоршоо үг) (а.тахин шүтэж буй эзэд, савдагийн сүг сүнс, тэдгээрийг дүрсэлсэн дүрс б.(шилжсэн утга) ариун нандин, эрхэм зүйл) гэж тайлбарласанаас үзэхэд Зурмал шүтээн нь тухайн хувь хүний итгэл бишрэлээр сүсэлсэн ариун нандин эрхэм зүйл байх бөгөөд Монголын бурхан шашинтны төв-Гандантэгчэнлин хийдийн гаргасан 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 525 дугаартай ...Бүтээлийн гадна шинж байдал хүзүүнд зүүж явахаар жижиг хэмжээтэй, дотор ирмэг нь хажтай мөнгөн гуутай, пайтуун дээр зурж бүтээсэн бүтээл байна. Дээрх эд өлгийн зүйл нь дүйнхор Бурханы хөрөнгө үсгүүдийн нэг юм. ***********, ***********, *********** гэсэн 3 тарни үсэг бөгөөд эдгээр 3 тарнийг унших, сахиус болгон зүүхэд нүдний хараанд сайн гэж ном сударт бичсэн байдаг гэх дүгнэлтээр биет байдалтай эд юмс байна. Иргэний хуулийн 83 дугаар зүйл, 84 дүгээр зүйлийн 84.1, 84.4 дэх хэсэгт заасан хөрөнгөд маргааны зүйл болох зурмал шүтээн хамаарах тул мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж заасны дагуу өмчлөгч гэх Д.*********** зурмал шүтээнийг шаардах эрхтэй, нөгөө талаар хариуцагч С.*********** хууль бусаар эзэмшиж байгаа нь тогтоогдох учиртай. 3.2. Нэхэмжлэгч, хариуцагч тал хэн аль нь тухайн Зурмал шүтээн-ийн өмчлөгч гэх үндэслэлээ ...Өөрийн аав ***********ээс өвлөж авсан хөрөнгө юм, түр хугацаанд хариуцагчийн ээж ***********ад шилжүүлсэн байсан, ...Ээж ***********а нь өөрийн аав ***********ээс өвлөж авсан хөрөнгө, ээж маань нас барахаасаа өмнө надад өвлүүлэхийг хүссэний дагуу би өвлөж авсан гэх агуулгаар тайлбарладаг. Дээрх үндэслэлүүдээ нотолж талуудаас зурмал шүтээн болон тухайн цаг хугацаанд хамаарах үйл явдлын гэрэл зураг, тэмдэглэл, баримтуудыг шүүхэд ирүүлсэн, хэнд хэзээ эзэмшилд нь байсан, өвлөгдсөн талаарх үйл баримтыг гэрчлүүлэхээр нэр бүхий гэрчүүдийг асуулгасан байдаг. 3.2.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д Хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий байдлыг мэдэж байгаа хэн ч гэрч байж болно, 43.7-д Зохигчийн эхнэр, нөхөр, эцэг, эх, хүүхдийг зөвхөн өөрсдийнх нь зөвшөөрснөөр гэрчээр мэдүүлэг авч болно... гэж заасны дагуу гэрчүүдээс өгсөн мэдүүлэг нь нотолгооны хэрэгсэл болох бөгөөд маргааны зүйл, үйл баримтын талаарх бодит байдлыг гэрчийн мэдүүлэг тогтоож байгаа бол уг мэдүүлгүүд нотлох баримт болох юм. Гэрч нь нотолгооны эх сурвалж, түүний мэдүүлэг нь нотолгооны хэрэгсэл болдогийн хувьд талуудаас бодит байдлыг сайн мэдэх эх сурвалж бүхий гэрчүүд гэж доорх хүмүүсийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулсан. - Хариуцагч С.***********ийн төрсөн ах, 1958 оны 12 сарын 30-ны өдөр төрсөн, гэрч С.***********ийн ...Миний бие 8-р ангиа төгсөөд аймгийн төвд 9-р ангид элсэн орсон цагаас буурал аав ***********ийн ***********, буурал ээж Урдын *********** нарын хамт Баянхонгор хотод 9-р байрны 3 тоотод хүрэн ахынд амьдардаг байсан. Буурал аавыг 1973 оны 3 сарын 9-нд нас барахад би ***********ахынд байсан бөгөөд Б.*********** эгчийн нөхөр хүрэн ах С.*********** банкны Уаз-469 машиныг гарга намайг хөдөө явуулснаар би Дашвандан ахыг хөдөөнөөс авчирч байсан, манай аав, ээж 2 ирээгүй. Д.*********** эгчийн ээжид маань хэрэглүүлсэн шүтээн Б.***********ахынд байхыг, харин буурал ааваас манайд үлдсэн хүүхдийн гэгддэг судар байсныг , тэр судраар ээж маань биднийг домнодог байсныг би мэднэ гэх тайлбар /тодорхойлолт/-аа дэмжиж ...Буурал аав өв залгамжлалын талаар юм ярьж байсаныг би мэдэхгүй, 1973 онд би 9-р ангийн хүүхэд байсан, самбар дээр бичсэн зүйлийг харахгүй байна гэж *********** эгчид хэлэхэд нэг бурхан гаргаж ирээд миний нүдийг 2, 3 удаа арчиж өгч байсан, тэр бурхныг нүдний бурхан гэж хэлж байсан, тэгээд удалгүй би аймгийн төвийн нүдний шилний газар очиж нүдний шилтэй болж байсан. 2003 оны зун гэр бүлийн хамт нутагтаа очиход ээж баяртай угтсан, 2003 оны зун нүдний хагалгаанд ороод гарсны дараа *********** минь түр хэрэглэж бай гээд надад бурхнаа үлдээсэн гэж хэлж байсан. ...Миний мэдэхээр 1973 онд *********** эгчид байсан ...2003 оны зун *********** эгч ээж ***********ад авчирч өгснийг мэдсэн. Ээж ***********а 2003 оны зун нүдний хагалгаа хийлгэж байсныг мэднэ гэж мэдүүлсэн мэдүүлэг, - Нэхэмжлэгч Д.***********н зээ охин, 1993 оны 06 сарын 08-ны өдөр төрсөн, гэрч Х.Шагайгийн ...Шүтээнийг мэднэ, манай эмээгийнд байдаг байсан, усан будгаар зурсан юм шиг жижиг жаазтай зураг шиг шүтээн байсан. Би эмээ ***********гийн бурхан шүтээний зүйлээр багадаа их тоглодог байсан болохоор сайн мэдэж байна, тэр шүтээний доор маанийн үрэлтэй хайрцаг байсан, тэр үрэлнээс авч иддэг байсан, хайрцаг дээр байсан шүтээнийг сайн мэднэ. ***********а эмээ нүдний хагалгаанд орсон учраас өвөөгийн нүдний шүтээнийг эмээ бид хоёр хамт аваачиж өгсөн. 2005 оны өвөл, би 7 дугаар ангид байсан, сарыг нь сайн санахгүй байна, өвөл хүйтэн байсан гэж мэдүүлсэн мэдүүлэг, - Нэхэмжлэгч Д.***********н охин, 1962 оны 03 сарын 12-ны өдөр төрсөн, гэрч Ж.***********ийн ...Би айлын хамгийн том хүүхэд, буурал ээж, аав дээрээ, өөрийн аав, ээжтэйгээ хамт амьдарч, өссөн, мэдээ орсон цагаасаа энэ сахиусыг мэднэ, хүүхэд байхад буурал аав *********** маань нүдэнд сайн сахиус гэж хэлж байсан. Буурал аав, ээж маань 1974, 1976 онуудад нас барсны дараа буурал аавын эд зүйл бүгд ээжид маань үлдсэн, буурал ааваас ээжид өвлөж ирсэн сахиус. ***********а эгчийн нүдийг эмчлүүлэхээр сахиусаа өгсөн гэж мэдүүлсэн мэдүүлэг, - Хариуцагч С.***********ийн төрсөн эгч, 1965 оны 12 сарын 09-ний өдөр төрсөн, гэрч С.***********ий ...1973 онд манай дүү С.*********** Баянхонгор аймагт төрсөн, төрөөд ирэхэд аав нь энэ жижиг дөрвөлжин зүйл хүүхдэд байх ёстой гэсэн гэж ээж хэлсэн, би аваад харахад жижиг дөрвөлжин зүйл байсан, түүнийг ээж байнга өлгийнд нь нуучихдаг байсан. 1973 оноос хойш манай ээжид байнга байдаг байсан. Д.***********н өмчлөлд байсныг мэдэхгүй. Ээж 2003 онд нүдний хагалгаанд орсон гэж мэдүүлсэн мэдүүлэг, - Хариуцагч С.***********ийн төрсөн эгч С.***********ий төрсөн охин, 1990 оны 02 сарын 04-ний өдөр төрсөн, гэрч Т.***********ын ...2000 оны 01 дүгээр сард бид нар ***********а эмээгийнд очиход эмээгийн бие маш муу байсан ...эмээ бурхнаа надад өгөөд энэ тарнийг ингэж уншиж, бурхнаа яаж барихыг зааж өгсөн ...тэр шүтээнийг 6 наснаасаа хойш хамгийн их ашиглаж байгаа хүн нь би байна ... эмээ бурхнаа чамд үлдээе гэж бодож байсан юм ... гэхдээ чи бөө мөргөлийн шашинтай айлын бэр болоод бөө шүтэж байгаа болохоор шүтэж болох хүнд нь үлдээе гээд судартайгаа хамт хамгийн олон хүүхэдтэй учраас ***********т үлдээе гэж өөрөө хэлсэн байдаг гэж мэдүүлсэн мэдүүлэг, - Хариуцагч С.***********ийн төрсөн ах, 1960 оны 7 сарын 09-ны өдөр төрсөн, гэрч С.***********ы ...зурмал шүтээн бурхан нь анх миний ээж болох Пагамын аав болох манай өвөө ***********ийн өмчлөлийнх байсан, өвөө нас барахад ээж Пагамд ирсэн гэсэн, тэр үеийг сайн санахгүй байна, ээж Пагам нас барахад манай хамгийн бага дүү болох С.***********т өвлөгдөж очсон, *********** эгчийн мэдэлд байгаагүй. *********** нь бурхнаа буцааж авах талаар огт ярьж байгаагүй. Ээж ***********а нүдний хагалгаа хийлгэж байсан, хэдэн онд хийлгэснийг санахгүй байна гэж мэдүүлсэн мэдүүлэг, - Хариуцагч С.***********ийн төрсөн ах, 1973 оны 2 сарын 21-ний өдөр төрсөн, гэрч С.***********ын ...би 1989 онд 8 дугаар анги төгссөн тэр цагаас эхлэн сайн мэддэг болсон ...анх манай ээж Д.Пагамын ээв *********** гэх хүнд байсан гэсэн ...2005 оноос өмнө ээж Д.Пагамын эзэмшилд байсан, миний мэдэхийн *********** гэдэг хүнд байгаагүй, ээж ***********а нүдний хагалгаа хийлгэж байсан, оныг нь сайн санахгүй байна, 2002, 2003 оны үед байх. *********** нь бурхнаа буцааж авах талаар огт ярьж байгаагүй гэж мэдүүлсэн мэдүүлэг, - Хариуцагч С.***********ийн төрсөн эгч, 1971 оны 3 сарын 30-ны өдөр төрсөн, гэрч С.***********ийн ...би 1986 онд 8 дугаар анги төгсөөд оюутан болсон, тэр цагаас хойш ээж Д.***********ын эзэмшилд байхыг мэднэ, ээж ярихдаа хамгийн олон хүүхэдтэй хамгийн бага отгон болох С.***********т өгнө гэж ярьдаг байсан, одоо С.***********т байгаа. Миний мэдэхийн Д.***********н эзэмшилд байгаагүй. Ээж 2003 оны намар болорын хагалгаа хийлгэж байсан. Ээж 2019 оны 5 сараас бие нь муудаж хэвтрийн дэглэмтэй байсан, Тэр үед дүү *********** нь ирж хоорондоо ярьж сууцгаадаг байсан, тэр үед бурхан ил залаатай байдаг байсан, нэхэж байгаагүй гэж мэдүүлсэн мэдүүлэг тус тус хэрэгт авагджээ. Дээр мэдүүлгүүдээс үзэхэд гэрч С.*********** болон Ж.*********** нар нь 1973 онд С.***********, түүний эхнэр У.***********, охин Д.***********, түүний нөхөр /хүргэн/ Б.***********нарын хамт амьдарч байсан гэх тайлбар, үйл баримтыг хариуцагч тал үгүйсгээгүй байх бөгөөд мэдүүлгийн шууд эх сурвалж болох гэрч С.***********, Ж.***********, Х.Шагай нарын мэдүүлэг нэхэмжлэгч талын тайлбар, үндэслэлийг дэмжиж нотолж байна гэж үзэв. Тодруулбал, Сангийн *********** 1973 онд нас барсны дараа түүний зурмал шүтээнийг ***********ийн *********** өвөлж авсан, эзэмшиж байсан, ***********ийн ***********ын нүдний хагалгаанд хамаатуулан 2003-2005 оны үед ***********, ***********, *********** гэсэн 3 тарни үсэг бүхий нүдний хараанд сайн гэх зурмал шүтээнийг өгсөн үйл баримт нотлогдож байна. Харин гэрч С.***********, Т.***********, С.***********, С.***********, С.*********** болон гэрч П.***********, Д.***********, С.***********, Ч.***********, Ж.***********, Х.Түвшин, П.*********** нарын мэдүүлгүүдээр зурмал шүтээн дурдсан цаг хугацаанд хаана байсныг гэрчилдэг хэдий ч Д.*********** болон Д.***********ын хэнд өвлөгдсөн талаарх үйл баримтыг нотлохгүй, мэдүүлгийн шууд эх сурвалж болж чадахгүй, нотолгооны ач холбогдолгүй болно. 3.2.2. 2003 оны 7 сард С.***********, хүүхдийн хамт авахуулсан, эвтэй дөрвөн амьтны сувинерт шүтээн өлгөөтэй байгаа гэх 2 ширхэг гэрэл зургийн хувьд цаг хугацааг 2003 оны 7 сар гэж тодорхойлж байгаа нь, маргааны зүйл болох зурмал шүтээн гэрэл зурагт дүрслэгдсэн, тухайн шүтээн мөн болох нь эргэлзээтэй, баримтаар болон бусад нотолгооны хэрэгслээр нотлогдоогүй, ...2005 он, ***********ийн ***********а, 71 настай, эмэгтэй мэс ажилбарын бүртгэл гэх бичмэл баримт нүдний хагалгаа, мэс ажилбарын бүртгэл болох нь эргэлзээтэй, түүнчлэн хариуцагч С.***********ийн 1999 онд хөтөлж тэмдэглэж байсан тэмдэглэлд ...хар дарж зүүдлээд болдоггүй, бурхан зүүж унтаж байгаа гэх бичвэрээс маргааны зүйл зурмал шүтээнийг зүүж унтсан үйл баримт гэж дүгнэх нь мөн эргэлзээ бүхий байна. 3.2.3. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ, хариуцагч татгалзлын үндэслэлээ зурмал шүтээн-ийг эцэг *********** 1973 онд нас барах үед хамт амьдарч асарч байсан охин *********** өвлөж авсан гэх агуулгаар, эсхүл охин ***********а 1973 онд төрж хүү ***********ыг төрүүлэхэд эцэг *********** нь хүүхдийн өлгийд хийж өгснөөр ***********а өвлөж авсан, ***********а нас барснаар охин *********** өвлөж авсан гэх агуулгаар тус тус тайлбарладаг. Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1-д Дор дурдсан этгээдийг хууль ёсны өвлөгч гэх бөгөөд тэдгээр нь адил хэмжээгээр өвлөх эрхтэй, 520.1.1-д нас барагчийн нөхөр, эхнэр, төрүүлсэн болон үрчилж авсан, түүнийг нас барсан хойно төрсөн хүүхэд, нас барагчийн төрүүлсэн болон үрчилсэн эцэг, эх гэж заасан бөгөөд дээр дүгнэсэн үйл баримтын хүрээнд Сангийн *********** нь 1973 онд нас барснаар өв нээгдэж улмаар хамт амьдарч байсан, асарч байсан ***********ийн *********** нь зурмал шүтээн-ийг өвлөж авсан байна. ***********ийн ***********ын хувьд мөн адил өвлөх эрхтэй хэдий ч тухайн цаг хугацаанд өвлөж авсан үйл баримт тогтоогдоогүй ба С.*********** нас барахаас өмнөх үйл явдал болох ...хүүхдийн өлгийд хийж өгсөн гэх тайлбар нотлогдоогүй, өв залгамжилсан нь үнэн зөв, эргэлзээгүй гэж дүгнэх боломжгүй байна. 4. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасан өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэсэн зохицуулалтын хүрээнд Зурмал шүтээн гэх эд зүйл нь нэхэмжлэгч Д.***********д өвлөгдөж ирсэн өмч болох нь тогтоогдсон. Нэхэмжлэгчийн өмч болох зурмал шүтээнийг хариуцагч С.*********** эзэмшилдээ байлгаж байгаа нь хууль бус байх тул гэрчүүдийн мэдүүлэг, үйл баримтаар нотлогдож байгаа нэхэмжлэгчийн тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1, 42 дугаар зүйлийн 42.1-д заасан хэргийн оролцогчийн үүргийн хүрээнд гаргасан үнэн зөв, бодит үнэнд нийцсэн тайлбар гэж үзлээ. 5. Шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх тайлбарын хувьд Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байна, 75 дугаар зүйлийн 75.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа арван жил байна гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нь өөрийн эцгээс өвлөгдөн ирсэн, мөнгөн гуутай, тарнийн үсэг бүхий зурмал шүтээн буюу эд зүйлийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжлэл гаргасан нь хуульд заасан хөөн хэлэлцэх 10 жилийн хугацаа өнгөрөөгүй гэж үзэх үндэслэлтэй байна. Нэхэмжлэгч нь хариуцагчийн эх Д.***********ад түр хугацаагаар шилжүүлсэн өвийн зүйл болох зурмал шүтээнийг өөрөө эзэмших, ашиглах эрх зөрчигдсөн буюу Д.***********а нас барсан үеэс хариуцагчид шилжсэн үеэс зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр шүүхэд хандах эрхтэй. Тухайн зөрчигдсөн эрхээ сэргээлгэх, шаардах эрх үүссэн цаг хугацаа нь 2019 оноос эхлэх тул хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй, энэ талаарх хариуцагч талын тайлбар үндэслэлгүй. 6. Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитой, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй /эргэлзээ бүхий баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй/ талаас нь харьцуулан дүгнээд хариуцагч С.***********ээс зурмал шүтээн гэх эд зүйлийг гаргуулж нэхэмжлэгч Д.***********д олгож, нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч С.***********ээс ***********, ***********, *********** гэсэн 3 тарнийн үсэгтэй, мөнгөн гуутай зурмал шүтээнийг гаргуулж нэхэмжлэгч Д.***********д олгосугай. 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг хариуцагч С.***********ээс гаргуулан нэхэмжлэгч Д.***********д олгож, нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй. 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.АМИН-ЭРДЭНЭ | | |