Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 16 өдөр

Дугаар 184/ШШ2024/03690

 

2024 07 16

184/ШШ2024/03690

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Амин-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 26 дугаар хороо, *********** ***********, *** тоот хаягт оршин суух, ***** овогт ********гийн *********** /РД:********/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 26 дугаар хороо, *********** ***********, *** тоот хаягт оршин суух******* овогт ********ын *********** /РД:*********/-д холбогдох,

Хүүхдүүдээ өөрийн асрамжид үлдээж, тэтгэлэг тогтоолгох тухай үндсэн нэхэмжлэлтэй, хүүхдүүдээ өөрийн асрамжид үлдээж, тэтгэлэг тогтоолгож, дундын эд хөрөнгө мөн болохыг тогтоолгож ногдох хэсэг 40,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд  нэхэмжлэгч Л.***********, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Итгэл, хариуцагч Х.***********, хариуцагчийн өмгөөлөгч Б.Золзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Буянхишиг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Л.***********гаас нэхэмжлэл болон тайлбартаа:

...Би Х.***********тай 2010 онд танилцаж, 2011 онд миний эцэг эхтэй нэг гэрт хамт амьдарсан. Хамтран амьдрах хугацаанд 2012 оны 7-р сарын 29-ний өдөр анхны хүүхэд маань болох том хүү ***********гийн *********** минь мэндэлсэн, 2014 оны 9-р сарын 22-ны өдөр дунд охин ***********гийн ********** охин минь мэндэлсэн, 2018 оны 4-р сарын 20-ны өдөр бага охин ***********гийн ***********ыгаа өлгийдөн авсан бөгөөд эцэг эх болон өвөө, эмээгийн /Л.*********** миний эцэг, эх/ хайр халамж асрамжинд эрүүл саруул өсч, цэцэрлэг сургуульд сурч хүмүүжицгээж байна. Ингэж амьдарч байх хугацаандаа 2016 онд 4 ханатай гэр авч өрх тусгаарлаж, өөрсдийн гал голомтоо бадрааж, айлын дайтай айл шиг амьдарч амьдралаа үргэлжлүүлэн авч явцгаая гэж ярилцаад сайхан амьдарч байсан. Манай эхнэр Х.*********** гэртээ хүүхдээ асарч гэртээ байхдаа ааш зан сайтай эелдэг дөлгөөн хүн байсан. Манай эхнэр би гэрт амьдрахгүй байшинд амьдармаар байна гэж авирладаг болсон. 2016 онд хоёр хүүхдийг минь аваад би чамаас сална ингэж амьдарч тэсэхгүй юм гээд яваад өгсөн. Миний эцэг эх өөрсдийн өмчлөлийн газар дээр байшин барьсан бөгөөд би айлын ганц хүү нь учир 2017 оны сүүлээр 2 үрээ бодоод эргэж нийлэхийг гуйж явсаар байгаад 2018 оны эхээр байшин баригдаж дуусахаас өмнө эргэж нийлсэн. Үүнээс хойш хамт амьдарч байх хугацаандаа 2018 онд бага охиноо өлгийдөж авсан. 2018 оны 10 сард байшингаа барьж дуусаад 2018 оны 11 сард аав минь өөд болсон. 2018 оны 10 сараас би эхнэр хүүхдүүдийн хамт аавын барьсан байшинд амьдарсан. Ээж минь одоо монгол гэрт бидний хажууд нэг хашаанд амьдардаг. 2019 оноос бид зан харьцааны тааламжгүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болсоор өнөөдрийг хүрсэн.

Бид гэрлэлтээ батлуулаагүй, гэрлэлтийн гэрчилгээ байхгүй бидний хооронд дундаа хамтран өмчлөх үл хөдлөх эд хөрөнгө, хөдлөх хөрөнгө байхгүй тул маргаан байхгүй болно. Л.*********** миний бие 2009 онд Соёлын дээд сургуулийг компьютерийн оператор, эх бэлтгэгч мэргэжлээр төгссөн. Одоо Сүү ХК-д борлуулалт түгээлтийн ажилтнаар тогтвор суурьшилтай 2016 оноос өнөөдрийг хүртэл 7 жил ажиллаж байна. Миний хувьд тодорхой эрхэлсэн ажилтай, цалин хөлс орлоготой, үр хүүхдүүдээ тэжээн тэтгэх асрах, хүүхдийн хүмүүжил амьдрах таатай орчин нөхцөлийг бүрдүүлж сурах нөхцөл бололцоогоор бүрэн хангах боломжтой.

Иймд бид цаашид хамтран амьдрах боломжгүй учраас 2012 оны 7-р сарын 29 ний өдөр төрсөн хүү ***********гийн *********** , 2014 оны 9-р сарын 22 ны өдөр төрсөн охин ***********гийн ***********, 2018 оны 4-р сарын 20-ны өдөр төрсөн бага охин ***********гийн *********** нарыг эцэг Л.***********гийн асрамжид үлдээж, эхээс нь хуульд заасан хувь хэмжээгээр тэтгэлэг тогтоож өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч Х.***********аас хариу тайлбар болон сөрөг шаардлагадаа:

...Миний бие нь Л.***********тай 2011 онд танилцаж хамт амьдарсан. Бид 2011 онд Наранбулаг төв Express сервис хивс цэвэрлэгээнд хамт ажиллаж байгаад 2011 онд анх жирэмсэлж 3 сартай байх үед нөхөр маань миний хүүхэд мөн биш дээр харилцан ярилцаж гэр бүлийн гишүүдээс минь зөвшөөрөл авч өөрийн үр шиг хайрлана гэж 2012 онд том хүү ***********ыг төрүүлсэн. Хүүхдээ төрүүлээд шууд би ажил хийж ар гэртээ олсон бүх мөнгөө зарцуулж байсан. 2014 онд 2 дахь охин Саран төрсөн. 2 дахь охиноо төрүүлээд 6 сар болгоод шууд ажилдаа орсон. Энэ үеэс нөхөр маань зан авир өөрчлөгдөж гарч хүрч эхэлсэн. Анхны хүүг маань хэлэх хэлэхгүй үгээр доромжилж байсан. Энэ үед би жирэмсэн болсон байсан. Гэтэл Л.*********** согтуу надад гар хүрч эхэс ховхортол өшиглөж тээх боломжгүй болж ураг том байсан учир Сайд нарын 1-р эмнэлэгт амийг таслуулж 1 сар хэвтэрт байсан. Бие тэнхрэхээр ажилдаа орж миний эгч 5-н ханатай гэрээ өгч 2 хүүхэдтэйгээ 3 сар амьдарч байтал *********** ирж уучлал гуйж өөрийн гараар дахиж тэгэхгүй гэж амлалт бичиж өгч хамт амьдарч 2018 онд 3 дахь хүүхэд *********** төрсөн. Би 2019-2022 онд Сонгинохайрхан дүүргийн 162 дугаар сургуульд бага ангийн багшаар ажиллаж шагнал урамшуулал авч амжилттай ажиллаж байгаа. Энэ хугацаанд ***********гийн зан авир дахин эвдэрч салах гэдэг үгийг байнга хэлж гар хүрэх нь ихэсч доромжилж гэр орондоо хонохгүй ууж идэх нь ихэссэн. 3 хүүхдийн минь хажууд хүчирхийлэл үйлдэж миний тэвчээр алдагдаж цагдаад хандан 14 хоног шийтгэл хүлээлгэсэн. Ар гэрээс нь ирж гар хүрч их доромжилсон нотлох баримт байгаа. Иймд хүүхдийн асрамж тэтгэлэг тогтоолгох хүсэлтэй байна. Гурван хүүхэд миний асрамжид байна. Охидоо эцгийн асрамжид өгөхгүй мөн цаашид хамт амьдрахгүй.

Бид хамт амьдрах хугацаанд би цалингийн зээл авч материал авч хашаа байшинтай болж, өнөөдрийг хүртэл хашаа байшиндаа амьдарч байна. Иймд хүү С.***********, охин С.***********, охин С.*********** эхийн асрамжид үлдээж, хүүхдүүдэд хуульд заасан хэмжээгээр тэтгэлэг гаргуулж мөн дундын эд хөрөнгө болох Сонгинохайрхан дүүргийн 26-р хороо, *********** 21-р гудамж, 10 тоотод байрлах хашаа байшин, ланд 100 маркийн автомашин зэрэг дундын эд хөрөнгөөс надад болон хүүхдүүдэд ногдох 40,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

 

3. Нэхэмжлэгч Л.*********** сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа:

...Х.***********ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байна. Хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах шаардлагаа дэмжиж байгаа тул хүүхдийн асрамжийн талаарх хариуцагчийн шаардлагыг зөвшөөрөхгүй, гэр бүлийн дундын эд хөрөнгөөс оногдох хэсгийг гаргуулах шаардлагын тухайд бол Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, *********** ***********, 10 тоот газар хашаа нь миний эцэг Ж.*********** эх Д.*********** нарын гал голомт буюу би Х.***********тай 2011 оны эхээр танилцаж, 2011 оны 02 сард хамт амьдарч эхлэхээс өмнө байсан миний эцэг эхийн хөрөнгө юм. Миний эцэг эх өөрсдийн өмчлөлийн газар дээр талийгаач эх *********** минь 2017 оноос байшинг барьж эхлэн 2018 оны 10 дугаар сард байшингаа барьж дуусаад 2018 оны 11 сард хөөрхий аав минь өөд болсон. Энэ байшинг баригдахаас өмнө Х.*********** 2016 онд хоёр хүүхдийг маань аваад би чамаас сална ингэж амьдарч тэсэхгүй юм гээд яваад өгсөн. Би айлын ганц хүү нь учир 2017 оны сүүлээр тэр үед 2 үрээ бодоод эргэж нийлэхийг гуйсаар байгаад 2018 онд байшин баригдаж дуусахаас өмнө нийлсэн. Иймд Х.*********** бид хоёрт дундын өмчлөлийн үл хөдлөх нд хөрөнгө байхгүй, миний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө байхгүй. Миний өмчлөлд ланд 100 автомашин байхгүй, байгаа ч үгүй тул сөрөг нэхэмжлэлээр шаардсан 40,000,000 төгрөгийг гаргуулах хууль зүйн үндэслэл байхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

4. Талуудын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээнд:

Л.***********гийн нэхэмжлэлтэй Х.***********ид холбогдох иргэний хэрэгт дараах байдлаар эвлэрч байна.

1. Хүүхдийн асрамжийн үндсэн болон сөрөг шаардлагын тухайд: Нэхэмжлэгч Л.***********, хариуцагч Х.*********** нар нь хүү С.***********, охин С.***********, охин С.*********** нарын асрамжийг харилцан тохиролцож хариуцагч эх ***********ийн асрамжид үлдээж, эх Х.*********** нь Л.*********** нь хүүхдүүдтэйгээ чөлөөтэй уулзуулж, хоногоор авч явахад саад учруулахгүй байх

2. Хүүхдийн тэтгэлгийн үндсэн болон сөрөг шаардлага харилцан тохиролцож хэн хэн нь авахгүй байх

3. Дундын эд хөрөнгө 40,000,000 төгрөг гаргуулах сөрөг шаардлагын тухайд: Хариуцагч 40,000,000 төгрөг гаргуулах шаардлагаас 10,000,000 төгрөгийг татгалзаж, үлдэх 30,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Л.*********** хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдөр 10,000,000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр 10,000,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 10,000,000 төгрөг тус тус өгөхөөр тохиролцов. Талууд эвлэрлийн гэрээг сайн дурын үндсэн дээр байгуулж байна. Дахин хүүхдийн асрамж, тэтгэлэг эд хөрөнгө дээр маргаан гаргахгүй гэжээ.

 

5. Хэрэгт авагдсан нотлох баримтууд.

5.1. Нэхэмжлэгчээс шүүхэд ирүүлсэн нотлох баримт - Улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг төлсөн баримт, СХД-ийн 39-р хорооны Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, Нийгмийн даатгал шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтууд, СХД-ийн 26-р хорооны Засаг даргын тодорхойлолт, Нийслэлийн ерөнхий боловсролын 162 дугаар сургуулийн тодорхойлолт, эрүүл өсөн бойжиж буй тодорхойлолт, фото зураг.

 

5.2. Хариуцагчаас шүүхэд ирүүлсэн нотлох баримт - Хариу тайлбар, иргэний үнэмлэхийн хуулбар, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар, фото зураг, өргөмжлөлийн хуулбар, Сертификатын хуулбар, Бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар, Батламжийн хуулбар, Дипломын хуулбар, фото зураг, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, Өргөмжлөлийн хуулбар, Голомт банк ХК-ийн албан бичиг, сөрөг нэхэмжлэл, фото зураг, зээлийн хуулга, банкны дансны хуулга.

 

5.3. Талуудын хүсэлтээр шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримт - Хүүхдүүдийн санал асуусан тэмдэглэл, Авто тээврийн үндэсний төвийн лавлагаа, Улсын бүртгэлийн ерөнхий газрын лавлагаа, Хаан банк ХК-ийн албан бичиг, Сонгинохайрхан дүүргийн гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн шинжээчийн дүгнэлт, Ашид билгүүн ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний шинжээчийн дүгнэлт.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Л.***********гаас хариуцагч Х.***********ид холбогдуулан гаргасан хүүхдүүдээ өөрийн асрамжид үлдээж, тэтгэлэг тогтоолгох тухай үндсэн нэхэмжлэлтэй, хүүхдүүдээ өөрийн асрамжид үлдээж, тэтгэлэг тогтоолгох, дундын эд хөрөнгөөс ногдох хэсэг 40,000,000 төгрөг гаргуулах сөрөг шаардлагатай иргэний хэрэгт хариуцагчийн сөрөг шаардлагыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэгт заасны дагуу хангаж, үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийн талаар талууд эвлэрсэн болохыг баталж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч талаас гаргасан ...таарч тохирохгүй, цаашид хамт амьдрахгүй, хүүхдийн асрамж тогтоолгоно, тэтгэлэг гаргуулна гэх нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч тал эс зөвшөөрч, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгоно, гэр бүлийн дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулна сөрөг шаардлагыг гарган маргадаг.

 

3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч, хариуцагч нар нь харилцан тохиролцож ...Хариуцагч 40,000,000 төгрөг гаргуулах шаардлагаас 10,000,000 төгрөгийг татгалзаж, үлдэх 30,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Л.*********** хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдөр 10,000,000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр 10,000,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 10,000,000 төгрөг тус тус өгнө гэх байдлаар гэр бүлийн дундын эд хөрөнгөөс ноогдох хэсгийг гаргуулах шаардлагын хүрээнд эвлэрсэн ба нэхэмжлэгч хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах шаардлагаасаа, хариуцагч хүүхдийн тэтгэлэг тогтоолгох шаардлагаасаа тус тус татгалзсан, нэхэмжлэгч хүүхдийн асрамж тогтоолгох тухай хариуцагчийн сөрөг шаардлагыг хүлээн зөвшөөрсөн агуулга бүхий хүсэл зоригийг илэрхийлсэн болох нь шүүх хуралдаан дээр мэдүүлсэн тэдний мэдүүлэг, эвлэрлийн гэрээгээр нотлогдож байна.

 

4. Дээрх эвлэрэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т Нэхэмжлэгч гэж хуульд заасан эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэж эрхээ сэргээлгэхээр өөрийн болон бусдын нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргагч этгээдийг хэлнэ. Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй, 26.3-т Хариуцагч гэж нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурдсан этгээдийг хэлнэ. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх буюу хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй гэж, 106 дугаар зүйлийн 106.5-д Энэ хуулийн 106.3, 106.4-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх хариуцагчийн зөвшөөрөл, нэхэмжлэгчийн татгалзал, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана. Эдгээр тогтоол, захирамжид энэ хуулийн 74.4-т заасан зохицуулалт нэгэн адил хамаарна гэж тус тус заасантай нийцэж байх тул талуудын хооронд байгуулсан эвлэрлийг гэрээг батлах нь зүйтэй.

5. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нэхэмжлэгч, хариуцагч нарын хүүхдүүдийн төрсний бүртгэлийн гэрчилгээ, иргэний үнэмлэхийн хуулбар, эрүүл мэндийн болон боловсролын байгууллагын тодорхойлолт зэрэг баримтаар Л.***********, Х.*********** нар нь 2010 онд танилцаж, тэдний дундаас 2012 оны 07 дугаар сарын 29-ний өдөр хүү ***********гийн ***********, 2014 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр охин ***********гийн ***********, 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр охин ***********гийн *********** нар төрж, эрүүл өсч, сурч байгаа болох нь тус тус тогтоогдож байх бөгөөд хүүхдийн асрамжийн асуудлаар талууд харилцан тохиролцож хүү С.***********, С.***********, С.*********** нарыг эх Х.***********ийн асрамжид үлдээхээр эвлэрсэн нь Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх, түүнийг болон хөдөлмөрийн чадваргүй эхнэр, нөхрөө тэжээн тэтгэх, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хуваах тухайгаа бие даан, эсхүл эвлэрүүлэн зуучлалын журмаар харилцан тохиролцож болно гэж заасантай нийцнэ.

 

6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, эрүүл мэндийг нь хамгаалах, амьдрах эрүүл саруул, аюулгүй орчин бүрдүүлэх, нэн шаардлагатай хоол хүнс, орон байр, хувцас, тоглоом бусад шаардлагатай зүйлсээр хангах, хүүхдэд боловсрол эзэмшүүлэх боломж нөхцөлийг бүрдүүлэх зэрэг үүрэгтэй ба талууд хэн аль нь хүүхдийн тэтгэлгийг шүүхээр тогтоолгохгүйгээр сайн дураар дээрх үүргээ биелүүлэхээ илэрхийлж хүүхдэд тэтгэлэг тогтоолгох шаардлагаасаа татгалзсан нь нэхэмжлэгч, хариуцагч нарын хуулиар олгогдсон эрхийн хүрээнд байна.

 

7. Түүнчлэн эцэг, эх тусдаа амьдрах болсон хэдий ч Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.4, 26.6-д зааснаар хүүхдийн эрх ашиг, сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулах, хэн нэгнийхээ хүүхдээ хүмүүжүүлэхэд эдлэх тэгш эрхийг хязгаарлаж болохгүй бөгөөд эцгийн үүргээ биелүүлэхийг эцэг Л.***********д, дээрх эрхээ эдэлж, үүргээ хүлээхэд саад учруулахгүй байхыг эх Х.***********ид тус тус даалгав.

 

8. Дээрх үндэслэлүүдээр хүүхдүүдийг эхийн асрамжинд үлдээж, нэхэмжлэгч хариуцагч нар хүүхдийн тэтгэлэг тогтоолгох шаардлагаасаа татгалзсан, гэр бүлийн дундын эд хөрөнгийн талаар эвлэрсэн болохыг баталж, талуудаас урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200, 357,950 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид эвлэрсэн үнийн дүн болох 30,000,000 төгрөг ноогдох 307,950 төгрөгийг гаргуулан хариуцагчид олгож, шинжээчийн зардал хэн аль нь шаардахгүй гэснийг тэмдэглэж байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2012 оны 07 дугаар сарын 29-ний өдөр төрсөн хүү ***********гийн ***********, 2014 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр төрсөн охин ***********гийн ***********, 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн охин ***********гийн *********** нарыг эх Х.***********ийн асрамжид үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд харилцан тохиролцсон Хариуцагч 40,000,000 төгрөг гаргуулах шаардлагаас 10,000,000 төгрөгийг татгалзаж, үлдэх 30,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Л.*********** хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдөр 10,000,000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр 10,000,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 10,000,000 төгрөг тус тус хариуцагч Х.***********ид өгөхөөр харилцан тохиролцов гэх эвлэрлийг болон нэхэмжлэгч, хариуцагч нар хүүхдийн тэтгэлэг тогтоолгох шаардлагаасаа татгалзсаныг тус тус баталсугай.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.4, 26.6-д зааснаар хүүхдийн эрх ашиг, сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулах, хэн нэгнийхээ хүүхдээ хүмүүжүүлэхэд эдлэх тэгш эрхийг хязгаарлаж болохгүй бөгөөд эцгийн үүргээ биелүүлэхийг эцэг Л.***********, дээрх эрхээ эдэлж, үүргээ хүлээхэд саад учруулахгүй байхыг эх Х.***********ид тус тус даалгасугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 70,200, хариуцагчаас төлсөн 357,950 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж, нэхэмжлэгч Л.***********гаас улсын тэмдэгтийн хураамж 307,950 төгрөгийг гаргуулан хариуцагч Х.***********ид олгосугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.АМИН-ЭРДЭНЭ