Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 2018/ДШМ/27

 

Л.*******д холбогдох хэргийн талаар

Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Баттогтох даргалж, шүүгч Б.Ариунбаяр, Б.Намхайдорж нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Долгорсүрэн, Прокурор Б.*******а Яллагдагч Л.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 58 дугаартай захирамжид бичсэн прокурорын эсэргүүцлээр Л.*******д холбогдох 1723000410058 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч шүүгч Б.Намхайдоржийн илтгэснээр хянан хэлэлцэв. Яллагдагч Л.******* нь 1971 онд Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 47 настай, бүрэн дунд боловсролтой, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Төв аймгийн Сүмбэр сумын 1-р багийн Сүмбэр зоорь 1-2 тоотод оршин суух, ******* уул овгийн *******ын ******* РД /ЦЖ71121632/

Яллагдагч Л.******* нь 2017 оны 08 дугаар сарын 20-21 нд шилжих шөнөЗавхан аймгийн Яруу сумын Чандмань багийн нутаг болох “Улаан эрэг” гэх газраас иргэн Х.*******ийн эзэмшлийн ******* ******* улсын дугаартай “Toyato” маркийн тээврийн хэрэгслийг эзэмшигчийн зөвшөөрөлгүй авч явсан, мөн 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Завхан аймгийн Тэлмэн сумын Баян-Айраг гэх газраас иргэн О.*******ийн эзэмшлийн улаан өнгөтэй Мустанг-5 маркийн мотоциклийг хуурч мэхлэн залилан авсан гэмт хэрэгт холбогджээ. Анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасныг баримтлан яллагдагч ******* уул овгийн *******ын *******д холбогдох 1723000410058 дугаартай эрүүгийн хэргийг Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газарт буцааж, шүүгчийн захирамжийг прокурор, хохирогч, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарт танилцуулж, хэргийн материалыг хамт Завхан аймгийн Прокурорын газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах Н.д даалгаж, хэргийг прокурорт очтол шүүгдэгч Л.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг прокурор эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ. Дээд шатны прокурор бичсэн эсэргүүцэлдээ: Завхан аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор, хууль цаазын шадар зөвлөх Н. би, тус аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Ж.ийн “хэргийг прокурорт буцаах тухай” 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 58 дугаартай захирамжийг 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 12 цаг 00 минутад хүлээн авч танилцвал: Л.******* нь 2017 оны 08 дугаар сарын 20-21 нд шилжих шөнө Завхан аймгийн Яруу сумын Чандмань багийн нутаг болох “Улаан эрэг” гэх газраас иргэн Х.*******ийн эзэмшлийн ******* ******* улсын дугаартай “Toyato” маркийн тээврийн хэрэгслийг эзэмшигчийн зөвшөөрөлгүй авч явсан, мөн 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Завхан аймгийн Тэлмэн сумын Баян-Айраг гэх газарт О.*******ийн эзэмшлийн улаан өнгөтэй Мустанг-5 маркийн мотоциклийг хуурч мэхлэн залилан авсан гэх хэрэгт Завхан аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.*******агаас Л.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ. Гэвч Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Ж.ийн “хэргийг прокурорт буцаах тухай” 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 58 дугаартай захирамжид “...Хэрэг авагдсан гэрч Х.******* мэдүүлэхдээ "... Л.******* Улаанбаатар хотын төв гандангаас хулгайлагдсан эд зүйлсийг авсан хүн нь танай энд нуусан байгаа хоёулаа ухъя гэсэн..., миний урдаас хоёр гонзгой бөөрөнхий хуулиастай гадуур нь гялгар уутаар ороосон зүйл авчирсан, задлахад зурмал бурхан байсан...” "... надад өгөхөөр нь би унтдаг орныхоо араар гудсан доогуур хийсэн...” "... 04 цагийн үед сэрэхэд машин байхгүй, 2 зурмал бурхан байхгүй, хуучин цагийн орос дуран, харааны шил, гар утас, жолооны үнэмлэх, машины бичиг баримт байхгүй байсан...” гэж, Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.******* "... Улаанбаатар хотын Налайх дүүрэгт амьдардаг гэдэг чулууны ченж надаар Завхан аймгийн Алдархаан суманд у гэдэг чулуу ухуулсан, тэр үеэс , о, а нарыг таньдаг болсон. Тэд металл эрэгч багаж тавьж үзээд Х.*******ын тоосгоны үйлдвэрийн ойролцоо төв гандангаас хулгайлагдсан эд зүйлс байгаа талаар ярилцсан болохоор би очиж ухсан. Уг газраас хоёр хуучны зурмал бурхан олсон. Би архи уусан байх үедээ Х.*******ийн машины эд зүйлийг мөн нөгөө 2 бурханаа аваад явсан байсан. Би тай утсаар яриад Улаанбаатар хотоос Тэлмэн суманд ирж надтай уулзаад 2 зурмал бурхныг аваад явсан. “Ланд 80” маркийн өөрийнхөө машинтай, бас нэг залуугийн хамт ирж бурхныг надаас аваад надад бензин, хоолны мөнгө өгөөд явсан. Тэгж явахдаа цагдаатай таараад зугтааж О. гэх танихгүй айлд очиж тэнд нь машинаа үлдээгээд тэдний мотоциклыг худал хэлж унаж явсан. Уг мотоциклоо 4-н замын ойролцоо намайг машинд суулгаж өгсөн залуугийнд үлдээгээд явсан боловч одоо тэр айлыг олохгүй байгаа...” гэж мэдүүлжээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулинд зааснаар шүүгдэгч нь үнэн зөв мэдүүлэг өгөх, хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй ч түүний мэдүүлэг нь бусад нотлох баримтаар нотлогдож байвал нотлох баримтад үнэлэх боломжтой юм. Гэрч Х.******* болон шүүгдэгч нарын мэдүүлгээр Завхан аймгийн Яруу сумын Чандмань багийн нутаг Улаан эрэг гэх газарт байрлах тоосгоны үйлдвэрийн ойролцоо газраас шүүгдэгч, гэрч нар нь 2 ширхэг зурмал бурхан ухан авч бусдад худалдсан, дамжуулсан байж болох нөхцөл байдал байгаа хэдий ч энэ талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад шалгаж тогтоогоогүй байна. Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт улсын яллагч нь “... дээрх үйлдэлд холбогдуулан хэрэг бүртгэлийн ажиллагаа явуулаад 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн Прокурорын тогтоолоор хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэсэн...” гэж тайлбарлаж 5/30 дугаартай Завхан аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг нотлох баримтаар ирүүлсэн боловч уг тогтоолоор Завхан аймгийн Яруу сумын иргэн Г. нь 2017 оны 8 дугаар сарын 18-19- ний шөнө Улиастай сумын Жаргалант багийн нутаг “Толгойн шил” гэх газарт байх гэрээсээ 80.000 төгрөгний үнэ бүхий Цагаан дарь эх, 20.000 төгрөгний үнэ бүхий Ногоон дарь эх нэртэй зурмал бурхан хулгайд алдсан үйлдэлд хэрэг бүртгэлийн ажиллагаа явуулаад хэргийг хааж шийдвэрлэсэн тогтоол байна. Дээрх хэрэг бүртгэлийн хэрэг нь Л.*******д холбогдох эрүүгийн хэрэгт ямар ач холбогдолтой болох, дээрх хулгайд алдагдсан Ногоон болон Цагаан дарь эхийн зурмал бурхан нь шүүгдэгч *******д байсан 2 зурмал бурхан мөн эсэх, ямар шалтгаант холбоотой болох нь тогтоогдохгүй байна. Иймд Завхан аймгийн Яруу сумын Чандмань багийн нутаг Улаан эрэг гэх газарт байрлах тоосгоны үйлдвэрийн ойролцоо газраас 2 ширхэг зурмал бурхан ухаж авсан гэх үйлдэл болсон эсэх, дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулинд заасан өөр гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулж байгаа эсэх, шалгаж шийдвэрлэсэн эсэхийг тогтооход шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай байна. Мөн шүүгдэгчийн хувийн байдлыг бүрэн гүйцэд тогтоогоогүй, түүний иргэний үнэмлэхийг хэрэгт ирүүлээгүй, хавтаст хэргийн 84 дүгээр хуудас “ ... танай нэхэмжилсэн ******* овогтой *******ы цахим үнэмлэхний лавлагааг хүргүүлэв. Хавсралт 1 хуудас...” гэсэн 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 1077 дугаартай Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Завхан аймгийн Цагдаагийн газарт ирүүлсэн албан бичиг байх боловч хавсралтаар ирүүлсэн гэх цахим үнэмлэхний лавлагаа нь хэрэгт байхгүй байгаа нь яллагдагч нь хэн болох, өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих зүйлийг нотолж ирүүлээгүй, гэмт хэргийг хэн үйлдсэн болох тогтоогдохгүй байна. Яллагдагч Л.******* нь хохирогч О.ын мотоциклыг үл таних айлд үлдээсэн гэх үйлдэлд холбогдуулан мөрдөгч нь мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааг явуулсан байх боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.5 дугаар зүйлд заасан таньж олуулах ажиллагаа, мөн хуулийн 25.4 дүгээр зүйлд заасан нүүрэлдүүлж мэдүүлэг авах ажиллагаа болон хуулинд заасан бусад арга хэрэгслээр гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийн сэдэлт зорилго, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл зэргийг мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлогдож тогтоогдсон байх шаардлагатай гэж дүгнэлээ. Мөн шүүгдэгч Л.******* нь хохирогч О.ын гэрт хохирогч Х.*******ийн машиныг үлдээгээд түүний мотоциклыг авч явсан, гэгчтэй уулзаж зурмал бурхан өгөхөөр Тэлмэн сумын төвд байсан, цагдаатай тааралдаж зугтаасан байж болзошгүй, мөн иргэн О.ын мотоциклыг 4-н замын ойролцоо айлд үлдээсэн зэрэг үйлдлүүд хэргийн нөхцөл байдлаас харагдаж байх боловч энэ талаар шүүгдэгчийн явсан маршрут, цаг хугацааг тогтоогоогүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад "... гэмт хэрэг гарсан байдал буюу гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн болох, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, яллагдагчид оногдуулах ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэргийг нотолсон байхаар хуульчилжээ. Яллагдагч Л.*******д холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж Завхан аймгийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байх боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх шаардлагатай байна гэж шүүх дүгнэлээ. Иймд дээр дурдсан мөрдөн шалгах ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул яллагдагч ******* уул овгийн *******ын *******д холбогдох эрүүгийн 1723000410058 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Завхан аймгийн Прокурорын газарт буцаах нь үндэслэлтэй байна...” гэсэн дүгнэлт хийж Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон, мөн хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасныг баримтлан яллагдагч ******* уул овгийн Лувсан- Очирын *******д холбогдох эрүүгийн 1723000410058 дугаартай хэргийг Завхан аймгийн Прокурорын газарт буцааж шийдвэрлэжээ. Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Ж. нь Л.*******д холбогдох эрүүгийн 1723000410058 дугаартай хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна. Иймд дараах үндэслэлээр эсэргүүцэл бичиж байна. Үүнд: 1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэснийг ноцтой зөрчиж, прокуророос Л.*******ыг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан”, мөн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурах аргаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг авсан” гэмт хэрэгт яллагдагчаар татаж, 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр 5/32 дугаартай яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн байхад тухайн шүүгдэгчийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэрэгт хамааралгүй “Завхан аймгийн Яруу сумын Чандмань багийн нутаг “Улаан эрэг” гэх газарт байрлах тоосгоны үйлдвэрийн ойролцоо газраас шүүгдэгч, гэрч нар нь 2 ширхэг зурмал бурхан ухан авч бусдад худалдсан, дамжуулсан” гэх үйлдэлд Л.*******ыг буруутган, уг үйлдлийг шалгуулахаар хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан. Энэ байдал нь шүүгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар олгосон анхан шатны шүүхийн эрх хэмжээг хэтрүүлж, хууль ноцтой зөрчсөнийг нотолж байна. 2. Прокуророос Л.*******ыг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан”, мөн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурах аргаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг авсан” гэмт хэрэг нь мөрдөн шалгах ажиллагааны явцад, хуулинд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон бөгөөд дээрх хоёр хэргийн талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд бүрэн шалгаж, нотолсон бөгөөд Л.******* нь үйлдсэн уг хоёр гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн байна. Гэтэл шүүгч Ж. нь “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүгдэгч нь үнэн зөв мэдүүлэг өгөх, хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй ч түүний мэдүүлэг нь бусад нотлох баримтаар нотлогдож байвал нотлох баримтад үнэлэх боломжтой юм. Гэрч Х.******* болон шүүгдэгч нарын мэдүүлгээр Завхан аймгийн Яруу сумын Чандмань багийн нутаг “Улаан эрэг” гэх газарт байрлах тоосгоны үйлдвэрийн ойролцоо газраас шүүгдэгч, гэрч нар нь 2 ширхэг зурмал бурхан ухан авч бусдад худалдсан, дамжуулсан байж болох нөхцөл байдал байгаа хэдий ч энэ талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад шалгаж тогтоогоогүй байна. ...” гэж прокуророос Л.*******ыг буруутгасан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан”, мөн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурах аргаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг авсан” гэмт хэргүүдийг шүүгдэгч Л.*******ы шүүхийн шатанд хүлээн мэдүүлээгүй, уг гэмт хэргүүдийг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд бүрэн шалгаж, нотлоогүй мэтээр дүгнэлт хийсэн нь хэргийн жинхэнэ байдалтай нийцэхгүй байна. Түүнчлэн шүүгдэгч Л.*******ы хуурах аргаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг авсан хэргийн хохирол болох улаан өнгөтэй Мустанг-5 мотоцикль нь 1.300.000 төгрөгийн үнэлгээтэй бөгөөд О.*******ид уг хохирол, хор уршиг учирсан нь шинжээчийн дүгнэлт, хохирогч, гэрч, яллагдагч нарын мэдүүлгүүдээр тогтоогдсон байхад уг мотоцикль хаана байгаа нь тодорхой үйл явдлыг гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, түүний шинж чанар, хэр хэмжээг тогтоох хууль зүйн ойлголтод хамруулсан нь хууль зүйн үндэслэлгүй болохыг илтгэж байна. Мөн “...шүүгдэгч Л.******* нь хохирогч О.ын гэрт хохирогч Х.*******ийн машиныг үлдээгээд түүний мотоциклыг авч явсан, гэгчтэй уулзаж зурмал бурхан өгөхөөр Тэлмэн сумын төвд байсан, цагдаатай тааралдаж зугтаасан байж болзошгүй, мөн О.ын мотоциклыг 4-н замын ойролцоо айлд үлдээсэн зэрэг үйлдлүүд хэргийн нөхцөл байдлаас харагдаж байх боловч энэ талаар шүүгдэгчийн явсан маршрут, цаг хугацааг тогтоогоогүй байна гэсэн хууль зүйн үг хэллэгээр бус, утга найруулгын логик алдаатай үг, өгүүлбэрээр мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчээс гэмт хэргийг хэзээ, хаана, хэрхэн, ямар аргаар үйлдсэн талаар тодорхой мэдүүлсэн мэдүүлгээ үгүйсгэх эсхүл нотлохыг шаардсан нь буруу байна. 3. Шүүгч хавтаст хэрэгт авагдаагүй нотлох баримтыг шийдвэрийн үндэслэл болгосон байна. Тодруулбал: шүүгч захирамжид “...Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт улсын яллагч нь “... дээрх үйлдэлд холбогдуулан хэрэг бүртгэлийн ажиллагаа явуулаад 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн Прокурорын тогтоолоор хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэсэн...” гэж тайлбарлаж 5/30 дугаартай Завхан аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг нотлох баримтаар ирүүлсэн боловч уг тогтоолоор Завхан аймгийн Яруу сумын иргэн Г. нь 2017 оны 8 дугаар сарын 18-19- ний шөнө Улиастай сумын Жаргалант багийн нутаг “Толгойн шил” гэх газарт байх гэрээсээ 80.000 төгрөгний үнэ бүхий “Цагаан дарь эх”, 20.000 төгрөгний үнэ бүхий “Ногоон дарь эх” нэртэй зурмал бурхан хулгайд алдсан үйлдэлд хэрэг бүртгэлийн ажиллагаа явуулаад хэргийг хааж шийдвэрлэсэн тогтоол байна. Дээрх хэрэг бүртгэлийн хэрэг нь Л.*******д холбогдох эрүүгийн хэрэгт ямар ач холбогдолтой болох, дээрх хулгайд алдагдсан Ногоон болон Цагаан дарь эхийн зурмал бурхан нь шүүгдэгч Л.*******д байсан 2 зурмал бурхан мөн эсэх, ямар шалтгаант холбоотой болох нь тогтоогдохгүй байна. ...” гэсэн дүгнэлт хийсэн боловч прокуророос шүүх хуралдааны явцад гаргаж өгсөн тухайн нотлох баримт шүүх хуралдааны тэмдэглэлд хавсаргагдаагүй байна. Түүнчлэн Л.*******д холбогдох 1723000410058 дугаартай эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг хэлэлцсэн 2018 оны 06 дугаар сарын 21-ны өдрийн 58 дугаартай шүүх хуралдааны тэмдэглэлийн 2 дугаар нүүрний хэсэгт ... прокуророос гаргасан хүсэлтийг шийдвэрлэхээр шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөх тасалгаанд орсон гэх боловч, уг хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн талаар хэрэгт ямар нэгэн баримт байхгүй, тэмдэглэлд энэ талаар тодорхой ойлгомжтой тусгагдаагүй байна. 4. Шүүгч шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжтой ажиллагааг хэргийг буцаах нэг үндэслэл болгосон нь буруу байна. Өөрөөр хэлбэл: шүүгч өөрийн санаачлагаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг зарлаж, уг шүүх хуралдааны явцад шүүгдэгчийн биеийн байцаалтыг шалгаж, энэ талаар тэмдэглэлд тусгуулсан атлаа түүний иргэний үнэмлэхийг ирүүлээгүй, лавлагааг холбогдох байгууллагаас ирүүлсэн байх боловч хэрэгт байхгүй нь яллагдагч нь хэн болох нь тодорхойгүй байна гэж дүгнэж, уг байдлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан гэмт хэргийг хэн үйлдсэн болохыг тогтоох заалтад хамааруулсан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүЖ.ийн 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 58 дугаартай захирамжийг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив. Прокурор Б.*******а давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дээд шатны прокурорын бичсэн эсэргүүцлийг дэмжиж шүүх хуралдаанд оролцож байна. Шүүгдэгч Л.******* болон шүүх бүрэлдэхүүн хэргийг уншиж танилцсан учраас эсэргүүцлийн гол агуулгын талаар яръя. Л.*******д холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн 17.3 дугзүйлийн 1 дэх хэсэгт заасан ...авто тээврийн хэрэгслийг завших зорилгоор өмчлөгч, эзэмшигч этгээдийн зөвшөөрөлгүйгээр авч явсан, мөн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ... хуурах аргаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, ашиглагчийн эд хөрөнгийг авсан гэмт хэрэгт яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Гэтэл энэ хэрэгт анхан шатны шүүхээс урьдчилсан хэлэлцүүлэг зарлаад урьдчилсан хэлэлцүүлэгтээ Л.******* нь өөр гэмт хэргийг үйлдэж байж болзошгүй байдалд байна гэдэг үндэслэлээр буюу 2 ширхэг зурмал бурхан хулгай хийсэн гэдэг асуудал дээр шалгаж тогтоогоогүй гэдэг зүйлийг ярьдаг. 2018 оны 05 дугаар 19-ний өдрийн 05/30 дугаартай прокурорын хэрэг хаах тухай тогтоолыг шинжлэн судлуулахаар урьдчилсан хэлэлцүүлэгт оруулсан байсан. Тухайн үед Л.*******ыг шалгаж тогтоогоогүй бус тухайн бурханыг хулгай хийж авсан байж болзошгүй шалтгаанаар хэрэг бүртгэлтийн ажиллагааг хийгээд хохирлын хэмжээ хүрээгүй учраас 60 дугаартай эрүүгийн хэргийг хааж шийдвэрлэсэн байдаг. Тэр хэрэгт 2017 оны 08 дугаар сарын 18-наас 19-ний хооронд шилжих шөГ.гийн гэрээс 2 ширхэг зурмал бурхан алдагдсан гэсэн гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл тусдаа бүртгэгдэж орж ирсэн. Түүнийг шалгахад гэ лын хэмжээ хүрэхгүй байсан. 2 ширхэг зурмал бурхан нь 100.000 төгрөгний үнэлгээтэй гарсан учраас уг хэргийг хааж шийдвэрлэсэн байдаг. Өнөөдрийн шүүх хуралдаан дээр тухайн хэргийг авч ирсэн. Энэ үйлдэлтэй холбогдуулан Л.*******ыг сэжиглэсэн. Тэгээд мөрдөн байцаалтын хэрэг нээж, шалгаад тухайн хэргийг гэмт хэргийн шинжгүй хохирлын хэмжээ хүрэхгүй байсан учраас хэргийг хааж шийдвэрлэсэн. Мөн 2 дугаартай шүүгчийн захирамжийн заалтад дурдагдсан Л.******* нь тээврийн хэрэгслийг авч яваад Тэлмэн сумд авч очиж иргэн О.ийн гэрт очихоор мотоциклийг авч явсан энэ мотоциклийн унаж яваад хаана тавьсан болон тэр талаар Л.*******ы явсан машрутийг тогтоож мэдүүлгийг газар дээр шалгах ажиллагаа хийгдсэн байдаг. Тухайн мөрдөн шалгах ажиллагааны явцад Л.*******ыг цагдаагийн а/х Булгантамир мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаа хийсэн. Гэтэл мотоцикл хаана байгаа нь тогтоогдоогүй. Гэтэл Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ...залилангийн шинжтэй гэмт хэргийн үйлдэл нь өөрөө тухайн хүний өмчлөгчийн эд хөрөнгийг өөрийн эзэмшилийн эд хөрөнгөд оруулснаар тухайн хэрэг нь гэмт хэрэгт тооцогдоно гэж заасан. Анхан шатны шүүхээс мотоцикл хаана байгааг тогтоогоогүй байна гэж үзсэн гэтэл тэр хавийн айлуудаас мотоцикл хаана байгаа талаар асууж мэдүүлэг авсан байдаг. Мэдүүлэг авахад тухайн цаг үед ийм мотоциклтой дээлтэй хүн явж байсан уу? гэж ерөнхий байдлаар асуухад тийм хүн хараагүй гэж 3-4 хүн мэдүүлсэн байсан. Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ...авто тээврийн хэрэгслийг зохих эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэх зүйл, ангийн талаар тухайн шүүгчийн захирамжид дурдсан байсан. Тээврийн хэрэгсэл дотор байсан гар утас, дуранг хулгайлсан байж болзошгүй гэж үзсэн боловч хохирлын хэмжээ хүрэхгүй байсан. Ийм учраас хулгайн гэмт хэрэг гэдэг утгаар нь зүйлчлээгүй. Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ...гэмт хэргийнхээ хүрээнд яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн асуудал байгаа гэтэл шүүх таамаглал мэтийн зүйл, дэвшүүлж байна гэж шүүгчийн захирамжид дурдаж өгсөн байдаг. Мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаагаар мотоциклийг хаана байгааг тогтоож байгаа нь өөрөө ач холбогдолгүй таньж олуулах ажиллагаа хийх болон өөр байдлаар асуудлыг шийдвэрлэх боломжтой байсан гэж шүүгчийн захирамжид зааж байгаа үндэслэлгүй гэж үзэж эсэргүүцэл бичсэн. Энэ хэргийг шалгагдаж байх явцад Л.******* нь өөр гэмт хэрэг үйлдээгүй гэдгийг тайлбарлаж хэлмээр байна. Л.*******ы ял шалгах хуудас цагдаагийн газарт байх боловч хавсралтаар ирүүлээгүй, цахим үнэмлэхний лавлагаа ирүүлээгүй талаар тодруулах зүйл байна гэсэн асуудлыг ярьдаг ч өнөөдөр Эрүүгийн Хэрэг Хянан шийдвэрлэх ажиллагаа болон нотолбол зохих байдал дээр хувийн байдлыг тогтоож шалгана гэсэн шаардлага байхгүй. Мөн мөрдөн байцаалтын явцад ...авсан биеийн байцаалт, шүүхийн хүчинтөгөлдөр шийтгэх тогтоол дээр болон урьдчилсан хэлэлцүүлгийн явцад Л.*******аас өөрөөс нь шүүгч нэг бүрчлэн асууж авсан биеийн байцаалтын тэмдэглэл зэрэг байгаа учраас дээд шатны прокурорын бичсэн эсэргүүцлийг дэмжиж шүүх хуралдаанд оролцож байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Анхан шатны шүүхийн мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурбуцаасан шүүгчийн захирамж хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ. Яллагдагч Л.******* нь 2017 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 21-нд шилжих шөнө Завхан аймгийн Яруу сумын Чандмань багийн нутаг болох “Улаан эрэг” гэх газраас иргэн Х.*******ийн эзэмшлийн ******* ******* улсын дугаартай “Toyato” маркийн тээврийн хэрэгслийг эзэмшигчийн зөвшөөрөлгүй авч явсан, мөн 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Завхан аймгийн Тэлмэн сумын Баян-Айраг гэх газарт О.*******ийн эзэмшлийн улаан өнгөтэй Мустанг-5 маркийн мотоциклийг хуурч мэхлэн залилан авсан гэмт хэрэгт холбогджээ. Тосонцэнгэл сум дахь Сум дундын прокурорын газраас түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн 17 дугаар зүйлийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ. Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хянаж үзэхэд Завхан аймгийн Яруу сумыЧандмань багийн нутаг “Улаан эрэг” гэх тоосгоны үйлдвэрийн ойролцоо газраас шүүгдэгч Л.*******, хэрэгт гэрчээр асуугдсан Х.******* нар нь 2 зурмал бурхан ухан авч бусдад дамжуулсан, худалдсан гэх боловч энэ талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогоогүй байна. Өөрөөр хэлбэл: шүүгдэгч Л.*******, гэрч Х.******* нар нь зурмбурхан ухаж авсан гэх үйлдэл үнэхээр болсон эсэхийг үзлэг хийж, шалгаагаагүй, мөн энэ бурхан алдагдсан, хулгайлагдсан эсхүл олдмол, түүхийн үнэт зүйл эсэхийг нарийвчилан тогтоогоогүй, мөн Л.******* нь бурханыг аваад цааш нь хүнд дамжуулсан гэж тодорхой мэдүүлсэн байхад шүүгдэгчийн мэдүүлгийг шалгалгүй, хайхрамжгүй орхисон нь мөрдөгч, прокурор нь хэргийн бодит байдлыг тогтооход хуульд заасан бүх арга хэмжээг авах үүргээ биелүүлээгүй гэж үзэхээр байна. Түүнчлэн шүүгдэгчийн хэн болохыг түүний иргэний үнэмлэх болон түүнийг орлбаримт бичгэнд үндэслэн тогтоогоогүй байна. Үүнийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2-ийн 1.1 дэх хэсэгт заасан ...нотолбол зохих зүйлийг нотолж ирүүлээгүй, гэмт хэргийг хэн үйлдсэнийг тогтоогоогүй байна гэж анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна. Түүнчлэн шүүгдэгч Л.******* нь хохирогч О.ын мотоциклийг 4-н замын ойролцоо айлд үлдээсэн гэж мэдүүлдэг бөгөөд шүүгдэгчийн энэ мэдүүлгийг хангалттай шалгаагүй орхигдуулсан байна. Эдгээр ажиллагааг анхан шатны шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгтул хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, дээд шатны прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгэзүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 58 дугаартай захирамжийг хэвээр үлдээж, дээд шатны прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Давж заалдах шатны шүүхийн магадлалд оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцлийг магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлсэнээс хойш 30 хоногийн дотор Хяналтын шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БАТТОГТОХ

ШҮҮГЧИД Б.АРИ*******АЯР

Б.НАМХАЙДОРЖ