Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 00081

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж явуулсан эрүүгийн  шүүх хуралдаанаар:

                   Нарийн бичгийн дарга                    Б.Ариунсанаа

                   Улсын яллагч                                  Э.Энхбат

                   Шүүгдэгчийн өмгөөлөгч                 С.Сувдаа, А.Хандмаа

                   Шүүгдэгч                                             Н.Отгонмягмар, Х.Сэргэлэн, Б.Галбадрах, Д.Даваажаргал нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Н.Отгонмягмар, Х.Сэргэлэн, Б.Галбадрах, Д.Даваажаргал  нарт холбогдох 201718020142 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар:

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1990 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7-р баг, Минжийн хангайн №46 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, /М3:90051572/ Дарьт овогт Нэргүйн Отгонмягмар.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1993 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Сантехникч, гагнуурчин мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Мандал сумын 9-р баг, Партизаны №67 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, /М3:93092410/ Боржигон овогт Хажидмаагийн Сэргэлэн.

    Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1985 оны 07 дугаар сарын 19-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7-р баг, Нарангийн №27 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, /МЭ:85071978/ Мэргэд овогт Баттөмөрийн Галбадрах.

        Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1991 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 26 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2-р баг, Улиастайн №58 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, /М3:91032319/  Боржигон овогт Даваадуламын Даваажаргал.

 

         Шүүгдэгч Н.Отгонмягмар, Х.Сэргэлэн, Б.Галбадрах, Д.Даваажаргал нар нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр, Нарангийн давааны “Алцаалай ам” гэх газраас 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 2.90 метрийн урттай 32 ширхэг буюу 2,5 м3 хэмжээний нойтон нарс модыг зохих зөвшөөрөлгүй бэлтгэж, Бонго-3 загварын 50-95 УНН улсын дугаартай тээврийн хэрэгсэлд тээвэрлэж, ойн санд 1620000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                          ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Н.Отгонмягмар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ... 2017 оны 06 дугаар сарын 05-ны өглөө 8 цагийн үед Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг Нарангийн даваа руу Б.Галбадрах, Х.Сэргэлэн, Д.Даваажаргал гурвыг аваад Бонго-3 загварын 50-95 УНН улсын дугаартай тээврийн хэрэгслээр яваад хуурай шургааг хийхээр очсон. Тэгтэл машин маань уул өөд өгсөж чадахгүй байхаар нь наана нь цөөн хэдэн модны үзүүрээс нь 2,90 метрийн урттай 32 ширхэг нойтон нарс мод унагаад машиндаа ачаад Нарангийн даваа уруудаж яваад цагдаа нарт баригдсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэжээ.

Шүүгдэгч Х.Сэргэлэн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ... 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Н.Отгонмягмар, Д.Даваажаргал, Б.Галбадрах нарын хамт Нарангийн даваа гэх газар луу 50-95 УНН улсын дугаартай Бонго-3 загварын тээврийн хэрэгсэлтэй явсан. Тэгээд 32 ширхэг нойтон нарс мод бэлтгэж аваад Нарангийн даваа уруудаад явж байгаад цагдаа нарт баригдсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэжээ.

Шүүгдэгч Б.Галбадрах шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ... 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдөр намайг өглөө гэртээ унтаж байхад Н.Отгонмягмар манай гэрт орж ирээд мод ачилцаад өгөөч гэсэн. Тэгээд Н.Отгонмягмар, Х.Сэргэлэн, Д.Даваажаргал нарын хамт Нарангийн даваа гэх газар луу  Бонго-3 загварын 50-95 УНН улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй очоод Нарангийн даваанаас 32 ширхэг нойтон нарс мод бэлтгэн ачаад буцаад явж байхдаа цагдаа нарт баригдсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэжээ.

Шүүгдэгч Д.Даваажаргал шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ... 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Н.Отгонмягмар, Х.Сэргэлэн, Б.Галбадрах нарын хамт 50-95 УНН улсын дугаартай Бонго-3 загварын тээврийн хэрэгслээр Нарангийн даваа гэх газар очиж мод бэлтгэсэн нь үнэн. Эхлээд уг нь хуурай шургааг авах гэсэн боловч шургааг хийх газраа хүрч чадахгүй болохоор нь наана нь унагаад тавьчихсан байсан 32 ширхэг нойтон нарс модноос тайраад авч явж байгаад цагдаа нарт баригдсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэжээ.

Н.Отгонмягмар нарын зохих зөвшөөрөлгүй бэлтгэж, тээвэрлэсэн модыг ачсан Бонго-3 загварын 50-95 УНН улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг

 

 хийж 32 ширхэг модыг тоолж хураан авсан тухай тэмдэглэл /ХХ-ийн 8-11-р хуудас/

 

Ойн инженер С.Баршагүлийн “Мод хэмжсэн тухай тэмдэглэл /ХХ-ийн 48-р хуудас/

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, шүүхийн гэрэл зургийн үзүүлэлт /ХХ-ийн 3-8-р хуудас/

Хараагийн бүсийн сум дундын ойн ангийн №2017/04 дугаартай шинжээчийн дүгнэлт /ХХ-49-51-р хуудас/

Сэлэнгэ аймгийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч Ж.Волоожийн 18-04-329/01 дугаартай улсын байцаагчийн акт /ХХ-ийн 59-р хуудас/

Иргэний нэхэмжлэгч Ю.Гүрбадамын мэдүүлэгт: … Гэмт хэргийн улмаас байгаль орчинд 1620000 төгрөгний хохирол учирсан ба уг хохирлыг нэхэмжилнэ гэх мэдүүлэг /ХХ-ийн 34-р хуудас/

Гэрч Б.Нямдаваагийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгт: ... 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 15 цагийн орчимд Цагдаагийн хэлтсийн шуурхай бүрэлдэхүүний хамт Сэлэнгэ аймаг Мандал сумын 1-р багийн нутаг дэвсгэр, Нарангийн даваа өгсөөд явж байтал өөдөөс Бонго-3 маркийн 50-95 УНН улсын дугаартай тээврийн хэрэгсэл явж байхад нь зогсоогоод ачаа тээшийг шалгатал, уг тээврийн хэрэгслийн ачааны бүхээгт 30 орчим нойтон нарс мод ачиж явсан. Тээврийн хэрэгслийг жолоодож явсан Н.Отгонмягмараас ямар учиртай, мод бэлтгэх зөвшөөрөл байгаа эсэхийг асуутал “зөвшөөрөлгүй” гэж хэлсэн. Н.Отгонмягмар нь Б.Галбадрах, Х.Сэргэлэн, Д.Даваажаргал нарын хамт нийт дөрвөн хүн явж байсан гэх мэдүүлэг /ХХ-ийн 41-р хуудас/

Н.Отгонмягмар, Х.Сэргэлэн, Б.Галбадрах, Д.Даваажаргал нарын ой хаалттай үед зохих зөвшөөрөлгүй мод бэлтгэж, тээвэрлэсэн гэх хэргээ хүлээж мэдүүлсэн мэдүүлгүүд /ХХ-ийн 87, 96-98, 91,100-101, 93, 103-104, 95, 106-107-р хуудас/

Н.Отгонмягмарын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл /ХХ-ийн 12-15-р хуудас/

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд: Багийн засаг даргын тодорхойлолтууд /ХХ-ийн 109, 110, 111, 113, 114  дугаар хуудас/, 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /ХХ-ийн 120-123 дугаар хуудас/, Эд мөрийн баримтаар тооцож, хураан авч хэрэгт хавсаргах тогтооол /ХХ-ийн 127 дугаар хуудас/, Эд мөрийн баримтаар тооцож, хураан авч хэрэгт хавсаргах тогтоол /ХХ-ийн 29 дүгээр хуудас/ зэрэг болно. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг баримтлан шүүгдэгч нарын гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор дараах байдлаар хянан шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Н.Отгонмягмар, Х.Сэргэлэн, Б.Галбадрах, Д.Даваажаргал нар нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр, Нарангийн давааны “Алцаалай ам” гэх газраас 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 2.90 метрийн урттай 32 ширхэг буюу 2,5 м3 хэмжээний нойтон нарс модыг зохих зөвшөөрөлгүй бэлтгэж, Бонго-3 загварын 50-95 УНН улсын дугаартай тээврийн хэрэгсэлд тээвэрлэж, ойн санд 1620000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Н.Отгонмягмар нарын зохих зөвшөөрөлгүй бэлтгэж, тээвэрлэсэн модыг ачсан Бонго-3 загварын 50-95 УНН улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг

 

 хийж 32 ширхэг модыг тоолж хураан авсан тухай тэмдэглэл /ХХ-ийн 8-11-р хуудас/, Ойн инженер С.Баршагүлийн “Мод хэмжсэн тухай тэмдэглэл /ХХ-ийн 48-р хуудас/, Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, шүүхийн гэрэл зургийн үзүүлэлт /ХХ-ийн 3-8-р хуудас/, Хараагийн бүсийн сум дундын ойн ангийн №2017/04 дугаартай шинжээчийн дүгнэлт /ХХ-49-51-р хуудас/, Сэлэнгэ аймгийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч Ж.Волоожийн 18-04-329/01 дугаартай улсын байцаагчийн акт /ХХ-ийн 59-р хуудас/, Иргэний нэхэмжлэгч Ю.Гүрбадамын мэдүүлэгт: … Гэмт хэргийн улмаас байгаль орчинд 1620000 төгрөгний хохирол учирсан ба уг хохирлыг нэхэмжилнэ гэх мэдүүлэг /ХХ-ийн 34-р хуудас/, Гэрч Б.Нямдаваагийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгт: ... 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 15 цагийн орчимд Цагдаагийн хэлтсийн шуурхай бүрэлдэхүүний хамт Сэлэнгэ аймаг Мандал сумын 1-р багийн нутаг дэвсгэр, Нарангийн даваа өгсөөд явж байтал өөдөөс Бонго-3 маркийн 50-95 УНН улсын дугаартай тээврийн хэрэгсэл явж байхад нь зогсоогоод ачаа тээшийг шалгатал, уг тээврийн хэрэгслийн ачааны бүхээгт 30 орчим нойтон нарс мод ачиж явсан. Тээврийн хэрэгслийг жолоодож явсан Н.Отгонмягмараас ямар учиртай, мод бэлтгэх зөвшөөрөл байгаа эсэхийг асуутал “зөвшөөрөлгүй” гэж хэлсэн. Н.Отгонмягмар нь Б.Галбадрах, Х.Сэргэлэн, Д.Даваажаргал нарын хамт нийт дөрвөн хүн явж байсан гэх мэдүүлэг /ХХ-ийн 41-р хуудас/, Н.Отгонмягмар, Х.Сэргэлэн, Б.Галбадрах, Д.Даваажаргал нарын ой хаалттай үед зохих зөвшөөрөлгүй мод бэлтгэж, тээвэрлэсэн гэх хэргээ хүлээж мэдүүлсэн мэдүүлгүүд /ХХ-ийн 87, 96-98, 91,100-101, 93, 103-104, 95, 106-107-р хуудас/, Н.Отгонмягмарын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл /ХХ-ийн 12-15-р хуудас/ болон тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх дүгнэв.

 

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох шүүгдэгч нарыг сэжигтэн, яллагдагчаар мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч Н.Отгонмягмар, Х.Сэргэлэн, Б.Галбадрах, Д.Даваажаргал нарыг ойгоос зохих зөвшөөрөлгүй нойтон нарс мод бэлтгэн  тээвэрлэж, ойн санд 1620000 төгрөгний хохирол учруулсан буюу /2002 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1-д зааснаар зүйлчлэн тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон байна гэж үзлээ.

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газраас шүүгдэгч Н.Отгонмягмар, Х.Сэргэлэн, Б.Галбадрах, Д.Даваажаргал нарт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хууль буюу 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр батлагдсан Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэг болгон өөрчилөн шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иймд шүүгдэгч Н.Отгонмягмар, Х.Сэргэлэн, Б.Галбадрах, Д.Даваажаргал нар нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр, Нарангийн давааны “Алцаалай ам” гэх газраас 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 2.90 метрийн урттай 32 ширхэг буюу 2,5 м3 хэмжээний нойтон нарс модыг зохих зөвшөөрөлгүй бэлтгэж, Бонго-3 загварын 50-95 УНН улсын дугаартай тээврийн хэрэгсэлд тээвэрлэж, ойн санд 1620000 төгрөгний хохирол учруулсан нь тогтоогдож байх тул 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр үйлчилж буй Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж хянан харгалзах хугацаа тогтоох боломжтой байна гэж үзлээ.

Шүүгдэгч Н.Отгонмягмар, Х.Сэргэлэн, Б.Галбадрах, Д.Даваажаргал нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.

 

Иргэний нэхэмжлэгч нь хохирол төлбөр төлөгдсөн тул гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул энэ хэрэгт хэлэлцэгдэх хохирол төлбөргүй байна гэж дүгнэв.  

 

Энэ хэрэгт мөрдөн байцаагчийн тогтоолоор битүүмжилсэн, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Бонго-3 маркын 50-95 УНН улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь шүүгдэгч нарын өмчлөлийн тээврийн хэрэгсэл биш, уг тээврийн хэрэгсэлийн хууль ёсны өмчлөгч нь тээврийн хэрэгсэлийг гэмт хэрэг үйлдэхэд ашиглаж байгааг мэдээгүй байсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул тээврийн хэрэгсэл битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож уг тээврийн хэрэгсэлийг хууль ёсны өмчлөгч болох “Монсүү” ХХК-д буцаан олгох нь зүйтэй байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн улаан өнгийн Makita chainsaw гэсэн бичигтэй цахилгаан хөрөө 1 ширхэг, 2.90 метрийн урттай 32 ширхэг нойтон нарс мод зэргийг Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 3-д зааснаар улсын орлого болгох, шүүгдэгч Н.Отгонмягмар, Х.Сэргэлэн, Б.Галбадрах, Д.Даваажаргал нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдаад:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4,  36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газраас шүүгдэгч Н.Отгонмягмар, Х.Сэргэлэн, Б.Галбадрах, Д.Даваажаргал нарт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнийг Эрүүгийн хуулийн 1.9 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан  2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр батлагдсан Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 2.2 дах хэсэг болгон өөрчлөн зүйлчилсүгэй.

2. Дарьт овогт Нэргүйн Отгонмягмар, Боржигон овогт Хажидмаагийн Сэргэлэн, Мэргэд овогт Баттөмөрийн Галбадрах, Боржигон овогт Даваадуламын Даваажаргал нарыг зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Отгонмягмарыг хорих ялыг оногдуулахгүйгээр  01 /нэг/ жил 02 /хоёр/ сарын хугацаагаар, Х.Сэргэлэнг хорих ялыг оногдуулахгүйгээр 01 /нэг/ жил 02 /хоёр/ сарын хугацаагаар, Б.Галбадрахыг хорих ялыг оногдуулахгүйгээр 01 /нэг/ жил 02 /хоёр/ сарын хугацаагаар, Д.Даваажаргалыг хорих ялыг оногдуулахгүйгээр  01 /нэг/ жил 02 /хоёр/ сарын хугацаагаар тус тус тэнссүгэй.

4. Н.Отгонмягмар, Х.Сэргэлэн, Б.Галбадрах, Д.Даваажаргал нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг дурьдсугай. 

5. Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт “Монсүү” ХХК-н эзэмшлийн Бонго-3 маркын 50-95 УНН улсын дугаартай тээврийн хэрэгсэл битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар улаан өнгийн “Makita chainsaw” гэсэн бичигтэй цахилгаан хөрөө 1 ширхэг, 2.90 метрийн урттай 32 ширхэг буюу 2,5 м3 хэмжээний нойтон нарс мод зэргийг улсын орлого болгохоор ШШГЕГазрын харьяа, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлсүгэй.

6. Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 5 дах хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг анхааруулсугай.

7. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Отгонмягмар, Х.Сэргэлэн, Б.Галбадрах, Д.Даваажаргал нарт авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

9. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Ж.ЭРДЭНЭБАТ.