| 2024 07 17 | 184/ШШ2024/03696 | Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Амин-Эрдэнэ би Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, ***********, ***********, ****** тоот хаягт оршин суух, ********** овогт ************ийн *********** /РД:**********/-ийн нэхэмжлэлтэй, Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, ***********, *********** ********тоот хаягт оршин суух, ************* овогт *****ийн *********** /РД:********/-д холбогдох Газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг 2024 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, 2024 оны 6 дугаар сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад ТОДОРХОЙЛОХ нь: Нэхэмжлэгч М.*********** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Миний бие нь 2023 оны 1 сарын 26-нд СХД-ийн 22-р хороо, *********** 1-68 тоот хоосон газрыг худалдан авч 4 сарын 18-нд газрын гэрчилгээг өөрийн нэр дээр авсан болно. 2023 оны 6 сарын эхээр хашаагаа хатгаж нүүж очих гэтэл таньж мэдэхгүй бичиг баримтгүй айл газар дээр минь ирж буугаад өнөөдрийг хүртэл амьдарч байна. Газрын албанд хандан хүсэлт өгч шийдвэрлүүлсэн боловч нөгөө айл нүүхгүй байгаа тул Т.***********гаас газраа чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргав. Хариуцагчийн тайлбар, газар чөлөөлөх хугацааг хүлээн зөвшөөрч байна гэжээ. Зохигчийн эвлэрлийн гэрээнд: Т.*********** би СХД-ийн 22-р хороо, Тахилт *********** 1-68 тоот газрыг 2024 оны 7 сарын 31-ний дотор суллаж өгнө гэжээ. ҮНДЭСЛЭХ нь: Нэхэмжлэгч М.*********** нь хариуцагч Т.***********д холбогдуулан газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, СХД-ийн 22-р хороо, Тахилт *********** 1-68 тоот газрыг 2024 оны 7 сарын 31-ний өдрийн дотор суллаж өгнө гэж эвлэрсэн болох нь хэрэгт авагдсан зохигчийн тайлбар, хүсэлт, эвлэрлийн гэрээ зэрэг баримтуудаар тогтоогдож байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд зохигч эвлэрсэн... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ, 74.2-д Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч зохигч талуудын эвлэрлийг... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана, 74.6-д Зохигч эвлэрсэн тохиолдолд зохигч талууд нэхэмжлэлийн нийт шаардлага буюу тодорхой хэсгийн талаар тохиролцож шүүхийн өмнө эвлэрлийн гэрээ байгуулж болно. Гэрээний агуулгыг зохигч талууд бичгээр гарган түүнийг 2 тал хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурснаар эвлэрлийн гэрээ хүчин төгөлдөр болно. Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна гэж тус тус заажээ. Талуудын дээрх эвлэрэл нь хуулийн дагуу, гуравдагч этгээдийн эрх ашгийг зөрчөөгүй байх тул тэдний эвлэрлийг батлах нь зүйтэй бөгөөд тухайн асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл, гомдол гаргах эрхгүй болон захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх талаар зохигчид танилцуулж, тайлбарласан байна. Иймд М.***********гийн нэхэмжлэлтэй Т.***********д холбогдох газар чөлөөлүүлэх тухай иргэний хэрэгт зохигчийн эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэв. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь: 1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт зааснаар М.***********гийн нэхэмжлэлтэй Т.***********д холбогдох газар чөлөөлүүлэх тухай иргэний хэрэгт ...хариуцагч Т.*********** нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, СХД-ийн 22-р хороо, Тахилт *********** 1-68 тоот газрыг 2024 оны 7 сарын 31-ний өдрийн дотор чөлөөлж өгнө гэх зохигчийн эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээн, хариуцагч Т.***********гаас 35,100 төгрөгийг, Төрийн сангийн 100200900941 тоот данснаас 35,100 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч М.***********д олгосугай. 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь заасны дагуу захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй. 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай. ШҮҮГЧ Э.АМИН-ЭРДЭНЭ |