Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 184/ШШ2024/03699

 

2024 07 17

184/ШШ2024/03699

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Амин-Эрдэнэ би

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, ********** давхарт байрлах, *********** ХХК /РД:**********/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, ******* дүгээр хороо, ******* дугаар байр, ****тоот хаягт оршин суух, ********ийн *********** /РД:***********/,

 

Хариуцагч: Дорноговь аймаг, ******** сум, *************,******* тоот хаягт оршин суух, Өлзийтгол овогт ********* овогт ********ийн *********** /РД:********/ нарт холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 2,132,119.83 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, 2024 оны 6 дугаар сарын 20-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч *********** ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

...Н.***********, Н.*********** нар нь 2021 оны 1 сарын 20-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 1,999,900 төгрөгийг жилийн 39.6% хүүтэй, 24 сарын хугацаатай хэрэглээний зориулалтаар зээлж авсан. 2024 оны 6 сарын 11-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 1,210,830.51 төгрөг, хүү 842,303.38 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 72,185.94 төгрөг, нотариатын зардал 6,800 төгрөг, нийт 2,132,119.83 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Иймд хариуцагч нараас 2,132,119.83 төгрөгийг гаргуулж өгнө үү. Хариуцагч нарын тайлбар, төлбөр төлөх нөхцлийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

Зохигчийн эвлэрлийн гэрээнд: *********** ХХК-ийн нэхэмжилсэн 2,132,119.83 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна, уг төлбөрийг 2024 оны 7 сарын 20-ний өдөр 500,000 төгрөг, 8 сарын 20-ний өдөр 500,000 төгрөг, 9 сарын 24-ний өдөр 500,000 төгрөг, 10 сарын 24-ний өдөр 632,119.83 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцов гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч *********** ХХК нь хариуцагч Н.***********, Н.*********** нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2,132,119.83 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлага 2,132,119.83 төгрөгийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2024 оны 7 сарын 20-ний өдөр 500,000 төгрөг, 8 сарын 20-ний өдөр 500,000 төгрөг, 9 сарын 24-ний өдөр 500,000 төгрөг, 10 сарын 24-ний өдөр 632,119.83 төгрөгийг тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулахаар харилцан тохиролцов гэж эвлэрсэн болох нь хэрэгт авагдсан зохигчийн тайлбар, хүсэлт, эвлэрлийн гэрээ зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд зохигч эвлэрсэн... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ, 74.2-д Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч зохигч талуудын эвлэрлийг... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана, 74.6-д Зохигч эвлэрсэн тохиолдолд зохигч талууд нэхэмжлэлийн нийт шаардлага буюу тодорхой хэсгийн талаар тохиролцож шүүхийн өмнө эвлэрлийн гэрээ байгуулж болно. Гэрээний агуулгыг зохигч талууд бичгээр гарган түүнийг 2 тал хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурснаар эвлэрлийн гэрээ хүчин төгөлдөр болно. Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна гэж тус тус заажээ.

 

Талуудын дээрх эвлэрэл нь хуулийн дагуу, гуравдагч этгээдийн эрх ашгийг зөрчөөгүй байх тул тэдний эвлэрлийг батлах нь зүйтэй бөгөөд тухайн асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл, гомдол гаргах эрхгүй болон захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх талаар зохигчид танилцуулж, тайлбарласан байна.

 

Иймд *********** ХХК-ийн нэхэмжлэлтэй Н.***********, Н.*********** нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 2,132,119.83 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчийн эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт зааснаар *********** ХХК-ийн нэхэмжлэлтэй Н.***********, Н.*********** нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 2,132,119.83 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт ...Хариуцагч Н.***********, Н.*********** нар нь нэхэмжлэлийн шаардлага 2,132,119.83 төгрөгийг хүлээн зөвшөөрч, 2024 оны 7 сарын 20-ний өдөр 500,000 төгрөг, 8 сарын 20-ний өдөр 500,000 төгрөг, 9 сарын 24-ний өдөр 500,000 төгрөг, 10 сарын 24-ний өдөр 632,119.83 төгрөгийг тус тус нэхэмжлэгч *********** ХХК-д төлж барагдуулна гэх зохигчийн эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 49,064 төгрөгийг улсын орлогод үлдээн, хариуцагч Н.***********, Н.*********** нараас 24,532 төгрөгийг, Төрийн сангийн 100200900941 тоот данснаас 24,532 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч *********** ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь заасны дагуу захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Э.АМИН-ЭРДЭНЭ