Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 0065

 

                                                                             А.Бөд холбогдох эрүүгийн хэргийн тухай

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч Ц.Туяа, С.Цэцэгмаа нарын бүрэлдэхүүнтэй Шүүх хуралдаанд: Прокурор Л.О Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Б Хохирогчийн өмгөөлөгч О.С Шүүгдэгч А.Б Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Ц Нарийн бичгийн дарга Ч.Буяндэлгэр нарыг оролцуулан Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 208 дугаар шийтгэх тогтоолтой А.Бөд холбогдох,  эрүүгийн хэргийн хохирогч Ц.О-ын давж заалдах гомдлыг үндэслэн 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Цэцэгмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Ц сартуул овгийн А.Б,

Шүүгдэгч А.Б нь 2017 оны 12 дугаар сарын 06-07-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут багийн 14а-01 тоот хашаанд 80 настай талийгаач З.Цийг гэртээ оруулахгүй гэж хаалгаа дотор талаас нь татсан байх үед гадна талаас нь хүчтэй татаж унаган амь насыг нь болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

2 Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 208 дугаар шийтгэх тогтоолоор: Шүүгдэгч Цэцэн сартуул овгийн А.Бийг хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Бөд хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, энэ хугацаанд согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5.д зааснаар шүүгдэгч А.Б нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн, шүүхээс тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг анхааруулж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1.д зааснаар шүүгдэгч А.Бөөс 4.985.500 төгрөг гаргуулан хохирогч /Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут баг 14а-1 тоот, регистрийн дугаар ФА88123175, утас 99175876, 96118800, 94352296/ Ц.О-т олгон, Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн камерын бичлэг бүхий СД-г хэрэгт хавсарган үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурьдаж, Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Бөд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Хохирогч Ц.О давж заалдах гомдолдоо: ...Миний бие хохирогч Ц.О нь талийгаач ээж Цэрэвтэй цуг амьдардаг тухайн газар буюу 2017 оны 12 дугаар сарын 6-7-нд шилжих шөнө нийтийн байранд амьдардаг Гончигмаагийнд хүмүүс амарч байна, дуу чимээгээ багасгаач гэсэн шаардлага тавихад Цогоо гэгч нь “Чи ямар том юм бэ?, мөнгийг нь өгч байгаа юм чинь яасан ч яадаг юм бэ?” гээд цуг явж байсан залуутайгаа цуг зодолдох уу? гээд маргаан үүсгэн над руу халдаж намайг боосон. А.Б нь мөн хажуу талаас салаавч гаргаж, зодож, цохих гэж дайрсан. Ингээд би эдгээр залуус согтуу байсан тул аль болохоор зугтах маягтай явсан боловч гадаа талбайд чирч аваачин доош дарах, Батмөнх нь нүүр лүү цохисон. Энэ үеэр эгч Баярмаа, талийгаач ээж Цэрэв, мөн Гончигмаа нар нь хойноос гарч ирсэн. Би тэр хоёроос өөрийгөө тавиулаад ээж намайг хамгаалж А.Бөөс зуурч түүнд чирэгдэж байсан би гэртээ ороход ээж араас орж ирээд хаалганы бариулаас бариад гэр лүү оруулахгүй гээд бариулаас нь барьж байхад А.Б гадна талаас нь 2-3 удаа маш хүчтэй татахад ээж маань татагдаж гадаа довжоон дээр унасан. Ээж унаад би ээжийг алчихлаа гэж орилож сандарч байхад 3 тэд хашааны хаалгаар гараад явсан. Эгч бид 2 цагдаа түргэн дуудсан боловч ээж маань нас барсан. Ер нь бол тухайн өдөр Батмөнх, Цогоо нар нь хүмүүсийг амарч байх үед амгалан тайван байдлыг алдагдуулан, хэрүүл маргаан үүсгэж, миний эрх чөлөөнд халдаж зодох гэж хөөн энэ үйлдлийн улмаас настай ээж маань гарч ирж боль гэсэн шаардлага тавьж үйл явдлыг зогсоож гэртээ орсон байхад хойноос хэрүүл маргаан хийх гэж хүрч ирэн хаалга үүд татсанаас ээж маань хүчинд нь татагдан унаж үүний улмаас нас барсан. Энэ хэргийг зөвхөн А.Бөд холбогдуулан шалгаж шүүхэд ирүүлсэн нь учир дутагдалтай. Бусдын амгалан тайван байдал алдагдуулсан танхайрсан үйлдэлд нь шалгах ажиллагаа хийгдээгүй хариуцлагад хэн нэгэн татагдахгүй үлдэж, хаалга хүчтэй татсан гэдгээр нь А.Б ганцаараа татагдан орж ирж шүүхээс түүнд ял хариуцлага оногдуулахгүйгээр тэнсэж байгаа нь хүний амь нас, үндсэн хуулинд заасан амьд явах, тайван амгалан орчинд амьдрах, үндсэн эрх хэрхэн хамгаалагдаж буйд огт дүгнэлт хийгээгүй нь хүний амь нас ямар ч үнэ цэнэгүй үлдэж байна. Иймд шүүхийн тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ. Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Л.О дүгнэлтдээ: Шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээх саналтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь: Шүүгдэгч А.Б нь 2017 оны 12 дугаар сарын 06 наас 07-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут багийн 14а гудамжны 01 тоот хашаанд согтууруулах ундааны зүйл уусан үедээ хохирогч Ц.О-тай маргалдан улмаар гэрт нь орох гэж хаалгыг нь хүчтэй татах үед гэртээ оруулахгүй гээд хаалганы дотор талаас татаж байсан 80 настай З.Цийг хүчтэй татаж унаган амь насыг нь болгоомжгүй хохироосон гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг, гэрч Ц.Баярмаа, Б.Хишигхүү, Б.Цогоо нарын мэдүүлэг, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, шүүхийн шинжилгээний албаны задлан шинжилгээний дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, шүүгдэгчийн үйлдсэн хэргийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв байна. Анхан шатны шүүх шүүгдэгч А.Бийг хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, гэм буруугаа хүлээн зөвшөөрч учруулсан хохирлоос 6.000.000 төгрөг төлсөн, үлдэх 4.985.000 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг байдлуудыг харгалзан үзээд хорих ял оногдуулахгүйгээр түүнийг 2 жилийн хугацаагаар тэнсэж, энэ хугацаанд согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоож шийдвэрлэжээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1.д заасны дагуу давж заалдах шатны шүүх хэргийг хянаж үзвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1.д заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэхдээ хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор 4 уршгийг арилгасан, эсхүл учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн шүүгдэгчид түүний хувийн байдлыг харгалзан үзэж хэрэглэхээр зохицуулагдсан байна. Гэтэл шүүгдэгч А.Б нь хөнгөн ангилалын гэмт хэрэг үйлдсэн байгаа ч хохирогчийн нэхэмжилсэн хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлээгүй хохирогчид учирсан хор уршиг арилсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байхад хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн үйлдсэн хэргийн нөхцөл байдал, түүний хувийн байдалд тохироогүй байна. Иймд давж заалдах шатны шүүх шүүгдэгч А.Бөд холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэснийг хүндрүүлэн өөрчилж, шүүгдэгч А.Бийг 2 жил хорих ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1.д зааснаар анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана гэж зааснаар шүүх хэргийг хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шийдвэрлэсэн байх тул хохирогч Ц.О-ын ...Энэ хэргийг зөвхөн А.Бөд холбогдуулан шалгаж ирүүлсэн нь учир дутагдалтай.., Бусдын амгалан тайван байдал алдагдуулж танхайрсан үйлдэлд нь шалгах ажиллагаа хийгдээгүй.., хариуцлагад хэн нэгэн татагдахгүй үлдэж А.Б ганцаараа татагдан ирж шүүх түүнд ял хариуцлага оногдуулахгүйгээр тэнсэж байгаа нь хүний амь нас, үндсэн хуульд заасан амьд явах эрх, тайван амгалан орчинд амьдрах үндсэн эрх хэрхэн хамгаалагдсан эсэхэд огт дүгнэлт хийгээгүй тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү... гэсэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4, 39.9 дүгээр зүйлийн 2.д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 208 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дугаар заалтыг ...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1.д зааснаар шүүгдэгч А.Бийг 2 жил хорих ялаар хорьж шийтгэсүгэй... гэж өөрчилж, тогтоох хэсгийн 3 дугаар заалтыг хүчингүй болгосугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4.д зааснаар шүүгдэгч А.Бөд оногдуулсан 2 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

3. Шүүгдэгч А.Бөд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай. 

4. Тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

5. Хохирогч Ц.О-ын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай. ,

6.. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ З.ХОСБАЯР

ШҮҮГЧИД Ц.ТУЯА

С.ЦЭЦЭГМАА