Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 128/ШШ2021/0868

 

2021 12 15 0868

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэл д******* Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чанцалням  даргалжтус шүүхийн  шүүх  хуралдааны  тавдугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Н*******эмжлэгч: ******* ******* ******* ******* Түмэн ******* ХХК

Н*******эмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О

Хариуцагч: Байгаль орчин, аялал жуулчлалын сайд

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М

Гуравдагч этгээд: Т ХХК

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э нарын хоорондын Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны дугаар сарын 02-ны өдрийн Атоот тушаалыг хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: н*******эмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхжин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Н*******эмжлэгч ******* ******* ******* ******* Түмэн ******* ХХК нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбог*******лан гаргасан н*******эмжлэлийн шаардлагаа Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны дугаар сарын 02-ны өдрийн Атоот тушаалыг хүчингүй болгуулах гэж тодорхойлжээ.

2. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн Газар ашиглах эрх олгох тухай А/******* дугаар тушаалаар Баянзүрх дүүрэг, Богдхан уулын дархан цаазат газрын Залаатын амны хязгаарлалтын бүсэд 1.7 га газрыг аялагч түр буудаллах, отоглох, орон байрны зориулалтаар ******* ******* ******* ******* Түмэн ******* ХХК-д олгож, 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 0171188 дугаартай гэрчилгээ олгож, 2019 оны дугаар сарын 11-ний өдөр  дугаартай газар ашиглах гурвалсан гэрээ байгуулж, түүний газар ашиглах эрхийг Авлигатай тэмц******* газраас 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Зөрчлийг арилгаж, хуулийг хэрэгжүүлэн ажиллах тухай 01/10246 дугаартай албан бичиг ирүүлснийг үндэслэн 2020 оны дугаар сарын 02-ны өдрийн А/ дүгээр тушаалаар *******сгавар болгож, газар ашиглах гэрээг цуцалсан үйл явдал болсон байна.

3. Инг*******дээ 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр сонсох ажиллагаа зохион байгуулж, газар ашиглах эрхийг *******сгавар болгох тухай захиргааны акт гаргах болсныг урьдчилан мэдэгдэж, гүйцэтг******* захирал д танилцуулан түүнээс холбогдох тайлбар, нотлох баримтыг хүлээн авчээ.

4. ******* ******* ******* ******* Түмэн ******* ХХК нь маргаан бүхий захиргааны актыг 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр мэдэж, 2020 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр шүүхэд н*******эмжлэл гаргасан байна.

5. Н*******эмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч н*******эмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлахдаа:

1/ ******* ******* ******* ******* ******* ******* ХХК нь 2008 оны зургаадугаар сарын сүүлээр Богдхан уулын тусгай хамгаалалттай газрын захиргаанд Богдхан уулын Залаатын Бага богинын аманд 1,5 га газар ашиглах эрх авах хүсэлт гаргасан. 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас шүүлт хийж манай өргөдөлд заасан газар нь давхцалгүй байна гэж үзэж Байгаль орчин, аялал, жуулчлалын яаманд хүсэлтийг уламжилсан. Байгаль орчин, аялал, жуулчлалын яамнаас байгаль орчны ерөнхий үнэлгээний дүгнэлт гаргаж, нарийвчилсан үнэлгээ хийлг******* шаардлагатай гэсэн бичгийг 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдөр өгсөн. Ингээд Байгаль орчны нарийвчилсан үнэлгээг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хүргүүлсэн.

2/ 2018 оны сүүлээр Богдхан уулын дархан цаазат газрын захиргааны мэргэжилтнүүд нь 1.5 га газар нь үр ашиггүй талбай гарах гээд байна талбайн хэмжээг 1.7 га болго г******* зүйлийг амаар мэдэгдсэн. Үүний дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд урд хүсэлт өгч байсан гэдгээ тэмдэглээд хүсэлтийн газрын хэмжээгээ өөрчлөн 1.7 га болгож, бичиг баримт, газрын зурагт өөрчлөлт оруулан дахин Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд гаргаж өгсөн. Улмаар Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайдын 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын А******* дугаар тушаал гарсан.

3/ 2020 оны 4 дүгээр сард Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас *******даад танай газрыг эрхийг цуцлах талаар сонсох ажиллагаа хийнэ гэж мэдэгдсэн. Энэ үед манай компанийг тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийг зөрчсөн, Авлигатай тэмц******* газраас бичиг ирсэн гэж ярьсан. Бид Авлигатай тэмц******* газарт ямар нэгэн асуудал байхгүй. Усны тухай хууль, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийг зөрчөөгүй г******* тайлбараа буюу 82 хуудас материал бүрдүүлж гаргаж өгсөн.

4/ Ингээд Богдхан уулын дархан цаазат газрын захиргаанаас 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр А/ тоот манай компанийн газар ашиглах эрхийг цуцалсан тушаалтай танилцсан. Бид 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр шүүхэд хандаж, шүүгчийн захирамжийн дагуу н*******эмжлэлийн бүрдүүлбэр хангуулж өгсөн учир хөөн хэлэлц******* хугацааг зөрчөөгүй гэж үзэж байгаа.

5/ Маргаан бүхий акт буюу А/ тоот тушаалд Авлигатай тэмц******* газрын 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 01/10246 тоот албан бичгийг үндэслэсэн нь үндэслэлгүй гэдэг нь хэрэг хянан шийдвэрл******* ажиллагааны явцад бүрэн нотлогдож байна. Авлигатай тэмц******* газрын бичигт ******* ******* ******* ******* ******* ******* ХХК нь 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Богдхан уулын тусгай хамгаалалттай газрын захиргаанд хүсэлт гаргахгүйгээр шууд Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хүсэлт гаргасан гэж үндэслэлгүйгээр дурдсан байдаг. Тухай бүрд нь Богдхан уулын тусгай хамгаалалтай газрын захиргаанд хүсэлтүүд гаргаж байсан бөгөөд тухайлбал 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдөр, 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн хүсэлтүүд хэрэгт авагдсан баримтуудаар тодорхой харагдаж байгаа.

6/ Авлигатай тэмц******* газрын бичгийн нэг гол үндэслэл нь 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн дэмжсэн санал дээрх кадастрын цэгүүдийг үндэслэж, энэ газар нь компаниудын газруудтай давхцалтай байна гэсэн байдаг. 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Богдхан уулын дархан цаазат газрын захиргааны дэмжсэн санал нь манай өргөдөлд дурдсан газраас зөрүүтэй болох нь хэрэгт авагдсан баримтуудаас тодорхой харагддаг. 2018 оны 7 дугаар сард хийгдсэн Байгаль орчны нарийвчилсан үнэлгээнд Залаатын аманд гэж бичсэн байгаа. Гэтэл 7 дугаар сарын 02-ны өдрийн албан бичигт Залаатын аманд биш үүнээс цааш 7 км байдаг Б*******ын аманд байдаг газрын кадастрын цэгийг тавьж явуулсан нь энэ байдлын ******* үүсвэр болсон.

7/ Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайдын зүгээс Авлигийн эсрэг хуулийн 7.1.3-т заасныг зөрчсөн гэж дүгнэсэн байдаг. Гэтэл энэ хуулийг зөрчсөн бол Эрүүгийн хуулийн дагуу хариуцлага хүлэ******* ёстой байтал ийм хариуцлага хүлээсэн баримт байхгүй. Бидний зүгээс Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 10/7*******1 тоот албан бичиг нь Авлигатай тэмц******* газрын албан бичигт дүгнэсэн шиг манай хүсэлтийг буцаасан албан бичиг байсан бол захиргааны хэргийн шүүхэд н*******эмжлэл гаргасан. Гэтэл шүүхээс үүнийг захиргааны акт биш төрийн байгууллага хоорондын харилцаа гэж дүгнэсэн шүүгчийн захирамж хавтаст хэрэгт байгаа. А/ тоот тушаал нь хууль бус бөгөөд н*******эмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бодит үндэслэлгүйгээр газар олгосон шийдвэрийг хүчингүй болгосон гэж үзэж байна

8/ Хариуцагч нь 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр н.******* гэсэн захиралтай Т ХХК-ийг байгуулж, маргааш нь буюу 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүсэлт өгсөн г******* худал бичиг үйлдэж, 17-ны өдөр Т ХХК нь газар ашиглах эрх олгох тухай хүсэлт гаргасан г******* зохион байгуулалттай үйл ажиллагаа гэж бид харддаг.

9/ Байгаль орчин, аялал жуулчлалын яам нь н*******эмжлэгч компанийн газар ашиглах эрхийг хүчингүй болгохдоо Т ХХК нь *******лээд газар ашиглах хүсэлт гаргасан байна г******* хариуг өгдөг. Гэтэл Т ХХК-ийн хүсэлтийг татгалзаж шийдвэрл*******дээ ******* ******* ******* ******* ******* ******* чуулга ХХК-д газар олгосон байна гэсэн хариуг өгсөн байдаг. Хоорондоо илт зөрчилтэй хариуг өгч байгаа нь захиргааны акт нь хүчингүй болох үндэслэл юм. Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын А/ дүгээр тушаалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч татгалзал, түүний үндэслэлээ тайлбарлахдаа:

1/ Т ХХК-ийн газрыг анх 02 дугаар сарын 18-ны өдрийн А/******* дугаар тушаалаар зөвшөөрөл олгосон байдаг. Уг зөвшөөрөл нь 2020 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн А/ дүгээр тушаалаар хүчингүй болгосон. Авлигатай тэмц******* газраас зөрчлийг арилгах, хуулийн хэрэгжилтийг хангах тухай албан бичгийг яаманд ирүүлсэн.

2/ Т ХХК-ийн Залаатын богинын ам г******* газар газар 1.7 га ашиглах хүсэлтийг 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр гаргасан. Уг саналыг судалж үзээд, Байгаль орчин аялал жуулчлалын яаманд 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 1607 тоот албан бичгээр өгсөн хүсэлтийг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хүргүүлсэн. Үүнээс Байгаль орчин, аялал жуулчлалын яам материалыг хүлээн авснаас хойш ямар нэгэн шийдвэр гаргахгүй байсаар 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдөр 10/4053 тоот албан бичгээр танай гаргасан хүсэлттэй танилцлаа тусгай хамгаалалттай газар нутгийн кадастрын мэдээллийн санд шалгаж үз*******эд иргэн, аж ахуйн нэгжийн газартай давхцалтай байгаа тул шийдвэрл******* боломжгүй гэсэн хариуг Т ХХК-д хүргүүлсэн байдаг. Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд өргөдөл гомдол хянан шийдвэрл******* тухай хуулийн дагуу ирсэн өргөдөл гомдлын хариуг 30 хоногийн дотор шийдвэрлэн хүргүүл******* ёстой байдаг. Гэтэл Т ХХК-д 6 сарын дараа давхцалтай хариуг өгсөн байдаг. Н*******эмжлэгч 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр газар эзэмших хүсэлтээ Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд хүргүүлсэн байдаг. Гэтэл хамгаалалтын захиргаанаас хүсэлт гаргасан өдөр 04 тоот албан бичгээр уг хүсэлтийг дэмжиж байгаагаа Байгаль орчин, аялал, жуулчлалын яам хүргүүлсэн байдаг. Үүнийг Тусгаа хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрх олгох тухай Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 02 дугаар 11-ний өдрийн А******* дугаар тушаалаар н*******эмжлэгч компанид Богдхан уулын Залаатын баруун амны богинын ам г******* газарт газар ашиглах эрх олгосон байдаг. Үүний дараа Т ХХК-д хариу хүргүүлсэн. Авлигатай тэмц******* газрын шалгалтаар үүн дээр зөрчил үүссэн гэж үзэж зөрчлийг арилгах тухай албан бичиг ирсэн. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийл******* тухай хуулийн 3 угаар зүйлийн 1.11, 6.7-т заасныг үндэслэн Авлигатай тэмц******* газраас албан бичиг ирсэн. Сайд газрыг буруу олгосон гэдгээ хүлээн зөвшөөрч тухайн тушаалаа хүчингүй болгосон. Үүнийг сонсох ажиллагаандаа дурдсан байдаг. Иймд хууль зүйн үндэслэлтэй тул н*******эмжлэлийн шаардлагыг хэрэгс*******гүй болгож өгнө үү гэжээ.

7. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа:

1/ Маргаан бүхий акт нь Авлигатай тэмц******* газрын гаргасан шаардлагыг үндэслэж гарсан. Авлигатай тэмц******* газрын гуравдагч этгээдийн гомдлоор шалгасан шалгалтаар илэрсэн зөрчил юм. Н*******эмжлэгч компани уг үйл баримтыг шалгаж тогтоосон актад захиргааны шүүхэд гомдол гаргаж, эсэргүүцээгүй учир Авлигатай тэмц******* газрын албан шаардлагыг зөвшөөрсөн гэж үзэж байна

2/ Н*******эмжлэгчийн шүүхээр сэргээгд******* хууль ёсны ашиг сонирхол байхгүй, анх газар ашиглах эрх авахдаа уг эрх нь хуулийн дагуу үүсээгүй гэж үзэж байна. ******* ******* ******* ******* ******* ******* ХХК нь төрийн статустай компани гэж бодож байтал хувьцаат компани байсан. Энэ компанийн нь хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүл*******дээ урлах соёлын арга хэмжээ зохион байгуулах чиглэлтэй гэсэн байсан.

3/ Гэтэл аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулдаг бүсэд газар эзэмших эрхгүй юм. Учир нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээнд явуулах үйл ажиллагааны чиглэлээ бичүүл******* ёстой байдаг. Аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаггүй байгууллага энэ чиглэлээр газар авах эрхгүй байсан. Н*******эмжлэгч компани нь 2018 онд газар ашиглах хүсэлт гаргасан гэдэг боловч уг хүсэлтдээ координат гуравдагч этгээдийн газартай давхцаагүй буюу Залаатын аманд биш Б*******ын аманд олгох ёстой байсан. Б*******ын аманд хүссэн газар нь бусад компанийн газруудтай давхцалтай байсан учир өөр кординат өгч газар хүссэн. Байгаль орчны нарийвчилсан үнэлгээнээс нь харвал газрын байршил нь өөр байгаа. Өөр газар хүсчихээд хүссэн газар нь давхцалтай байсан учир гуравдагч этгээдийн өмнө нь гаргасан хүсэлттэй давхцуулан хүсэлт өгсөн.

4/ Н*******эмжлэгч өөр газар эзэмших хүсэлт өгч Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд хандаад уг газар нь давхцалтай болохоор нь Байгаль орчин, аялал, жуулчлалын яамны сайдад хандаж уг газрыг гаргуулсан гэж үзэж байна. Байгаль орчин, аялал, жуулчлалын яамны сайд яагаад ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэж байна вэ г*******ээр Авлигатай тэмц******* газраас энэ хэргийг шалгах явцад сайд нэг нутаг байсан гэдгээ өөрөө хүлээн зөвшөөрсөн байдаг.

5/ Н*******эмжлэгч компани нь 2008 онд түрүүлж хүсэлт гаргасан гэдэг боловч тэр газар нь уг маргаан бүхий газар биш байсан. Гуравдагч этгээд нь хувийн компани бөгөөд нэг эзэмшигчтэй 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр газар эзэмших хүсэлтээ гаргасан. Н*******эмжлэгч компанийн 2018 оны хүсэлтэд 1.5 га газар эзэмших хүсэлт байдаг. Уг хүсэлтийг нь үндэслэж Байгаль орчин, аялал, жуулчлалын яамны сайд газрыг ашиглах эрх олгохдоо 1.7 га газар олгосон. Н*******эмжлэгч компани Залаатын богинын аманд 1.7 га газар ашиглах эрх хүссэн хүсэлт гаргасан. Хүсэлтийг нь хүлээж авч кадастрын шүүлт хийхэд уг газар нь хэн нэгэн этгээдийн газартай давхцалгүй, хүсэлт гаргаагүй байна гэсэн. Энэ шүүлтийг хийхдээ сайдын баталсан Тусгай хамгаалалттай газар нутагт газар эзэмшүүл******* түр журмыг баримталсан байдаг. Богдхан уулын хамгаалалтын захиргаанаас уг газар нь давхцалгүй, ямар нэгэн байдлаар зөрчилгүй байна гэсэн дүгнэлтийг 2018 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 16058 дугаар албан бичгээр ирүүлсэн байдаг. Яамнаас хүсэлтийг нь хянаж яамны ерөнхий шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 13/371 дугаар албан бичгээр байгаль орчны нарийвчилсан үнэлгээний тайланг эрх бүхий байгууллагаар хийлгэж ирүүл*******ийг шаардсан байдаг.

6/ Ингээд маргааш нь танай газар давхцалтай байна гэсэн хариуг өгсөн байдаг. Иймд н*******эмжлэгч нь танил талаараа энэ газрыг шийдвэрлүүлсэн гэж үзэж Авлигатай тэмц******* газар гомдол гаргасан байдаг. Н*******эмжлэгчийн гаргасан хүсэлтийг шийдвэрл*******дээ маш хурдан хугацаанд гаргасан байдаг.

7/ Иймд хариуцагч Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд өргөдөл, гомдол гаргах журмын тухай хууль, Захиргааны ерөнхий хууль, Газрын тухай хууль, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд заасны дагуу түрүүлж гаргасан өргөдлийг хуульд заасан журмын дагуу шийд******* ёстой, иймд Авлигатай тэмц******* газраас уг өргөдлийг үндэслэлтэй гэж үзсэн. Иймд н*******эмжлэгчийн н*******эмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгс*******гүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

8. Шүүхээс болсон үйл баримтыг хэргийн оролцогчдын маргаж байгаа хүрээнд, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч нараас бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбар зэргийг судлаад, н*******эмжлэлийн шаардлага үндэслэлтэй байх тул бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

9. Н*******эмжлэгч  ******* ******* ******* ******* ******* ******* ХХК-аас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Газар ашиглах эрх *******сгавар болгох тухай А/ дүгээр тушаалыг хүчингүй болгуулах-ыг хүссэн н*******эмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ  ...2018 онд 1.5 га газар ашиглах хүсэлтээ гаргаж Богдхан уулын дархан цаазат газрын захиргаа, Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас өгсөн заавар чиглэлийн дагуу төслөө боловсруулан Байгаль очинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ, Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ болон 2018-2022 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг боловсруулан батлуулсан, яамнаас 1.5 биш харин 1.7 га газар олгох боломжтой гэсэг тул 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүсэлтээ өөрчлөн дахин гаргасныг хууль бус гэж үзсэн нь үндэслэлгүй гэж, хариуцагчаас ...Авилгатай тэмц******* газрын шалгалтаар Т ХХК нь 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр уг газарт газар ашиглах хүсэлтээ гаргасан болохыг тогтоож, Авлигын эсрэг хуулийг зөрчсөн, хуулийн этгээдэд давуу байдал олгосон шийдвэр байх тул шийдвэрээ эргэн харж, үүргээ хэрэгжүүлэн ажиллахыг мэдэгдсэн албан бичиг тус яаманд ирүүлсэн тул сайдын 2020 оны дугаар сарын 02-ны өдрийн Адүгээр тушаалыг гаргасан нь үндэслэлтэй гэж маргажээ.

10. Маргаанд хамаарах үйл баримтыг дурдвал, н*******эмжлэгч нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн А/******* дугаар тушаалаар Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн Богд хан уулын дархан цаазат газрын Залаатын амны хязгаарлалтын бүсэд 1.7 га талбайг аялагч түр буудаллах, отоглох, орон байрны зориулалтаар 5 жилийн хугацаатайгаар ашиглах эрх авч, улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 0171188 дугаар гэрчилгээ олгогдож, гэрчилгээнээс үзвэл н*******эмжлэгчийн маргаан бүхий газрыг ашиглах эрх нь 2024 оны 02 дугаар сарын 13-ны өдөр *******сахаар байжээ.

11. Гуравдагч этгээдээс Авлигатай тэмц******* газарт гаргасан гомдлын дагуу тус байгууллагын шалгалтаар:

1/ Т ХХК нь Богдхан уулын дархан цаазат газрын Залаатын баруун богины аманд байршилтай 1.7 га газрыг солбицлын цэгтэйгээр аялал жуулчлалын зориулалтаар ашиглах хүсэлтээ 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаанд гаргасныг тус захиргаанаас шалгаж, материалыг 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 1607 дугаар албан бичгээр Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хүргүүлсэн боловч Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газар материалыг хүлээн авснаас хойш ямар нэгэн арга хэмжээ авалгүйгээр 2019 оны 06 дугаар сарын11-ний өдрийн 10/4053 дугаар албан бичгээр ...давхцалтай тул шийдвэрл******* боломжгүй гэсэн хариу хүргүүлсэн.

12. Харин ******* ******* ******* ******* Түмэн ******* ХХК дээрх газрыг ашиглах хүсэлтээ 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаанд гаргахад тухайн өдрөө татгалзах зүйлгүй г******* дэмжсэн хариуг Тусгай хамгаалалттай нутгийг удирдлагын газарт хүргүүлснээр Байгаль орчин, аялал жуулчлалын сайд А/*******6 дугаартай тушаалыг 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдөр гаргаж, жилийн хугацаатайгаар олгосон байна.

13. Дээрх үйлдэл нь Тусгай хамгаалалтын газар нутагт газар ашиглах зөвшөөрөл олгох түр журмыг зөрчсөн, сайдын зүгээс Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийл******* тухай хууль, Авилгын эсрэг хуулийг зөрчсөн, хуулийн этгээдэд давуу байдал олгосон шийдвэр болсон байна гэж үзэж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдыг энэ асуудлаар тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэн, үр дүнгийн талаар хариу ирүүл*******ийг 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 01/10246 дугаартай албан бичгээр хүссэн байна.

14. Дээрх албан бичгийг үндэслэн Байгаль орчин, аялал жуулчлалын сайд ******* ******* ******* ******* Түмэн ******* ХХК-ийн газар ашиглах эрхийг *******сгавар болгож, газар ашиглах гэрээг цуцалсан шийдвэр гаргаж, хариуг Авилгатай тэмц******* газарт хүргүүлсэн үйл баримт болжээ.

15. Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас үзвэл ******* ******* ******* ******* Түмэн ******* ХХК нь 2018 оны дугаар сарын 21-ний өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд ...Ардын урлагийн театр байгуулах төслийн хүрээнд Богдхан уулын аялал жуулчлал хөгжүүл******* бүс нутагт газар олгох боломж байгаа эс*******ийг хэлэлцэн шийдвэрлэж, дэмжиж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргаж, 2018 оны дугаар сарын 28-ны өдөр Богдхан уулын Дархан цаазат газрын захиргаанд ...театр байгуулах төслийн хүрээнд аялал жуулчлалын зориулалттай газрыг олгохыг хүссэн бөгөөд уг төсөлд олгох боломжтой газрын талбайн солбилцол болон цэгүүдэд давхцал байгаа эс*******ийг тодруулж өгнө үү гээд цэгүүдийн байршил, солбилцлыг хавсаргасан байна.

17. Н*******эмжлэгчийн газар ашиглах хүсэлтэдээ хавсаргасан 2018 оны дугаар сарын 21-ний өдрийн нэгж талбарын байршлын кадастрын зурагт газрын хаягийг Баянзүрх дүүргийн Залаатын баруун ам гэж тусгаж, 15000 кв.м талбай гэж заажээ.

18. Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2018 оны дугаар сарын 02-ны өдрийн 856 дугаартай албан бичгээр ******* ******* ******* ******* Түмэн ******* ХХК-ийн Богдхан уулын Залаатын амны хязгаарлалтын бүсэд 1.5 га газар ашиглах төсөлдөө байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ хийлгүүл*******ээр ирүүлснийг судлаж үзээд төсөл хэрэгжүүл******* 1.5 га газрын кадастрын зурагт тусгагдсан солбилцолын цэг нь давхцалгүй гээд дэмжсэн саналыг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны байгаль орчны үнэлгээ, аудитын хэлтсийн даргад хүргүүлсэн байна.

19. Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 10/ 7*******1 дугаартай албан бичгээр ...танай саналд Залаатын ам гэсэн боловч солбилцлын цэгээр Б*******ын аманд газар ашиглах эрх авсан Агло ХХК-ийн газартай давхцалтай байна. ******* ******* ******* ******* Түмэн ******* ХХК-ийн ирүүлсэн кадастрын зургийг мэдээллийн санд давхцуулан үз*******эд Залаатын аманд газар ашиглах эрх нь цуцлагдсан Дорнын хээр а******* ХХК, Х ХХК, Э ХХК-иудын газартай давхцалтай байна гэж Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд ******* ******* ******* ******* Түмэн ******* ХХК-ийн материалыг буцаасан байна.

20. Үүний дараа ******* ******* ******* ******* Түмэн ******* ХХК-иас дахин Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр театр байгуулах зорилгоор төсөл гүйцэтгэж, Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хүргүүлж, энэ төслийн хүрээнд Богдхан уулын Залаатын аманд 1.7 га газрыг олгох зөвшөөрөл хүсэж, кадастрын зураг болон байгаль орчны нөлөөллийн үнэлгээ холбогдох баримтуудыг хамт хүсэлтийг гаргаж, хамгаалалтын захиргаанаас давхцалгүй гэсэн албан бичгийг Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газарт хүргүүлж, газар ашиглах эрхтэй болжээ.

21. Дээрх баримтуудаар ******* ******* ******* ******* Түмэн ******* ХХК-ийн 2018 оны дугаар сарын 21-ний өдөр газар ашиглах хүсэлт гаргахдаа, Залаатын аманд газар ашиглах эрх нь цуцлагдсан Дорнын хээр а******* ХХК-ийн газарт хүсэлт гаргасан байх ба газрын хэмжээг 1.5 гэж, харин 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр дахин гаргасан хүсэлтдээ газрын хэмжээг 1.7 болгож өөрчлөн гаргасан болох нь тогтоогдож байна.

22. Өөрөөр хэлбэл н*******эмжлэгч компани нь 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Богдхан уулын дархан цаазат газрын Залаатын амны хязгаарлалтын бүсэд газар ашиглах эрх нь цуцлагдсан Дорнын хээр а******* ХХК-ийн газарт хүсэлт гаргасан болох нь дээрх баримтуудаар тогтоогдож байх бөгөөд Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас 2018 оны 856 дугаартай албан бичгийн хамт Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газарт хүргүүлсэн кадастрын зураг н*******эмжлэгчийн хүсэлт гаргасан газрын кадастрын зургаас зөрсөн үндэслэлээр материалыг буцаасан тул 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр дахин хүсэлт гаргасан болох нь тогтоогдож байна.

23. Гуравдагч этгээдийн зүгээс н*******эмжлэгчийг ...анхнаасаа газар ашиглах хүсэлтээ Залаатын аманд гаргаагүй харин Б*******ын аманд гаргаж байсан... гэж буруутгаж байгаа боловч энэ нь дээрх бичгийн нотлох баримтуудаар болон ******* ******* ******* ******* Түмэн ******* ХХК-ийн 2018 онд хийлгэж, эрх бүхий байгууллагаар батлуулсан Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайлан, 2018-2022 оны Байгаль орчны менежментийн төлөвлөгөө зэрэг бичгийн нотлох баримтуудаар няцаагдаж байна.

24. Н*******эмжлэгч компани 2018 онд газар ашиглах тухай хүсэлт гаргахдаа 1.5 га газар ашиглах хүсэлт гаргаж байсан боловч материал нь буцаагдан, дахин 2019 онд хүсэлт гаргахдаа 1.7 га гэж газрын хэмжээг ихэсгэн ирүүлсэн хэдий ч хүсэлт гаргасан нэгж талбарын байршлын кадастрын зураг нь Залаатын амны хязгаарлалтын бүсэд буюу газар ашиглах эрх нь цуцлагдсан Дорнын хээр а******* ХХК-ийн газарт гаргаж байсан болох нь хэрэгт авагдсан хүсэлтэд хавсаргасан кадастрын зургууд болон Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайлан, 2018-2022 оны Байгаль орчны менежментийн төлөвлөгөө, бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

25. Мөн Баянзүрх дүүргийн Залаатын амны 1.7 га газарт Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 1608 болон 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 04 дүгээр саналуудад бичигдсэн солбилцол адил болох нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас шүүхэд ирүүлсэн лавлагаагаар нотлогдож байна.

26. Харин Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газарт хүргүүлсэн 2018 оны 856 тоот албан бичигт хавсарган хүргүүлсэн ******* ******* ******* ******* Түмэн ******* ХХК-ийн 2018 оны газар ашиглах хүсэлтэд хавсаргасан г******* 6 цэгээр н*******эмжлэгчийг Б*******ын аманд газар ашиглах хүсэлт гаргасан гэж буруутгах боломжгүй байна.

27. Учир нь Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын 2018 оны 10/7*******1 дугаартай албан бичигт ... захиргааны саналд Залаатын ам гэж бичсэн байх боловч солбицлын цэгээрээ Б*******ын аманд, ******* ******* ******* ******* Түмэн ******* ХХК-ийн ирүүлсэн кадастрын зургийг мэдээллийн санд давхцуулан үз*******эд Залаатын аманд газар ашиглах эрх нь цуцлагдсан Дорнын хээр а******* ХХК ... газартай давхцалтай байна... гэж, хавтаст хэрэгт авагдсан Дорнын хээр а******* ХХК-ийн Баянзүрх дүүргийн Залаатын баруун богины ам 1.7 га газрын талбайн солбилцол зэрэг баримтуудаар н*******эмжлэгч анхнаасаа Залаатын аманд газар ашиглах хүсэлт гаргаж байсан болох нь тогтоогдож байна.

28. Иймд дээрх нөхцөл байдлын хүрээнд н*******эмжлэгчийг эрх бүхий захиргааны байгууллагад 2018 оны дугаар сарын 21-ний өдөр газар ашиглах хүсэлт гаргаж, материал буцаагдсан тул дахин 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр газар ашиглах хүсэлтээ гаргасан гэж үз*******ээр байна.

29. Гуравдагч этгээдийн тухайд:

1/ Т ХХК-ийн Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Богдхан уулын дархан цаазат газрын Залаатын аманд 1.7 га газар ашиглах хүсэлт гаргаж, хамгаалалтын захиргааны 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 1608 дугаар албан бичгийг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Байгаль орчны үнэлгээ, аудитын хэлтэст хүргүүлж, яамнаас 2019 оны 13/371 дугаартай албан бичгээр ...байгаль орчны нарийвчилсан үнэлгээний тайлан, байгаль орчны менежментийн төлөвлөгөөг эрх бүхий байгууллагаар хийлгүүл******* гэж хүргүүлсний дараа 2019 оны дугаар сарын 11-ний өдрийн 10/4053 дугаар албан бичгээр ...давхцалтай тул хүсэлтийг шийдвэрл******* боломжгүй гэж мэдэгдсэн үйл баримттай талууд маргаагүй болно.

2/ Байгаль орчны сайдын 2001 оны 218 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах зөвшөөрөл олгох түр журмын 3 дугаар зүйлийн 2-д шаардлага хангаагүй тохиолдолд татгалзсан шалтгаан, үндэслэлийг тодорхой бичсэн албан тоотыг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад ажлын 15 хоногийн дотор явуулна гэж заасан байхад гуравдагч этгээдээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрл******* тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-д ...Захиргааны ерөнхий хуульд заасан хугацаанд хянан шийдвэрлээгүй бол хугацаа өнгөрснөөс хойш 30 хоногийн дотор шүүхэд н*******эмжлэл гаргана гэж заасны дагуу шүүхэд хандаагүй байна.

3/ Харин гуравдагч этгээд ...газар ашиглах тухай хүсэлт гаргаж, хүсэлтийг шийдвэрлээгүй байхдаа н*******эмжлэгчийн хүсэлтийг тэр өдөрт нь Хамгаалалтын захиргаанаас Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хүргүүлж, нэн даруй маргаан бүхий газрыг н*******эмжлэгчид ашиглуулах шийдвэр гаргасан гэж маргаж байгаа болно.

30. Байгаль орчны асуудал эрхэлсэн сайд нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглахтай холбоотой 33 дугаар зүйлийн 1-т дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тодорхой зориулалт, хугацаа, болзолтойгоор байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга хэлбэрээр гэрээний үндсэн дээр ашиглуулж болно, 36 дугаар зүйлийн 1-т Төрийн захиргааны төв байгууллага нь дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг хамгаалалтын захиргаа болон сум дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн гаргана гэсэн зохицуулалтаар, мөн Байгаль орчны сайдын 2001 оны 218 дугаар тушаалаар баталсан Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах, зөвшөөрөл олгох түр журмаар дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглах эрхийг олгодог байна.

31. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн ******* дугаар зүйлийн 1-т иргэн аж ахуйн нэгж, байгууллага Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт заасан журмыг баримтлан газар ашиглах тухай хүсэлтээ хамгаалалтын захиргаа буюу хамгаалалтын захиргаа байгуулаагүй тусгай хамгаалалттай газар нутагт сум, дүүргийн засаг даргад гаргана, ******* дугаар зүйлийн 2-д хамгаалалтын захиргаа буюу Засаг дарга нь газар ашиглах тухай иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хүсэлт болон түүний талаарх саналаа төрийн захиргааны төв байгууллагад уламжилна, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д хүсэлт гаргасан талбай нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэгэн хэмжээгээр давхцаагүй байна гэж заасныг тухайн тохиолдолд хэрэглэвэл хариуцагч эдгээр хуулийн заалтуудын дагуу н*******эмжлэгчийн газар ашиглах хүсэлтийг шалган шийдвэрлэсэн байх бөгөөд гуравдагч этгээдийн хувьд газар ашиглах хүсэлтээ н*******эмжлэгчээс түрүүлж гаргасан гэж үз******* боломжгүй байна.

32. Хариуцагч 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн Газар ашиглах эрх олгох тухай А/******* дугаар тушаалыг Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 1-т Төрийн захиргааны төв байгууллага нь дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн гаргана, 36 дугаар зүйлийн 2-д Тухайн газрыг хоёр буюу түүнээс дээш этгээд ашиглах хүсэлт гаргавал газар ашиглалтын зориулалт, байгаль орчинд үзүүл******* нөлөөлөл, байгаль орчныг хамгаалах талаар авах арга хэмжээний зардал зэргийг харгалзан сонголт хийнэ, Байгаль орчны сайдын 2001 оны 218 дугаар тушаалаар баталсан Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах, зөвшөөрөл олгох түр журмын 3 дугаар зүйлийн 7-д тусгай хамгаалалттай газар нутагт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын ашиглахаар санал гаргаж буй газрууд давхацсан тохиолдолд төслүүдэд хяналт шинжилгээ хийж байгаль орчинд үзүүл******* нөлөөлөл, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргэ******* талаар авах арга хэмжээний зардал, үр өгөөжийн байдал зэргийг харгалзан сонголт хийнэ гэж заасан эрх хэмжээний хүрээнд гаргасан атлаа Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан тохиолдолд гараагүй байхад Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн А/ дүгээр тушаалаар н*******эмжлэгчийн газар ашиглах эрхийг *******сгавар болгосон нь түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрсөн байх тул маргаан бүхий актыг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрл******* тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1, ******* дугаар зүйлийн 1, 36 дугаар зүйлийн 1, 36 дугаар зүйлийн 2, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт заасныг баримтлан ******* ******* ******* ******* Түмэн ******* ХХК-ийн н*******эмжлэлийг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Газар ашиглах эрхийг *******сгавар болгох тухай А/ дүгээр тушаалыг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрл******* тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу н*******эмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан н*******эмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрл******* тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар н*******эмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮГЧ Д.ЧАНЦАЛНЯМ