Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 184/ШШ2024/03704

 

2024 07 17

184/ШШ2024/03704

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Амин-Эрдэнэ би

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, *** дугаар хороо, * дугаар хороолол, Сөүлийн гудамж, ***** барилгын*** давхарт байрлах, ***********ББСБ ХХК /РД:5013348/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, *** дүгээр хороо, ***********гийн 13 дугаар гудамж, 43 тоот хаягт оршин суух, ****** овогт *******ийн *********** /РД:**********/-д холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 2,371,781.42 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 3 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 2024 оны 3 дугаар сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ***********ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

...Е.*********** нь 2021 оны 11 сарын 08, 11 сарын 10-ны өдрүүдэд онлайн зээлийн гэрээ байгуулж, түүнд нийтдээ 1,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатай 3,44 ба 3,46% хүүтэй зээлийг олгосон. Гэвч зээлдэгч нь зээлийг хугацаанд төлөх үүргээ биелүүлээгүй өнөөдрийг хүрсэн. Дээрх зээлүүдийн үндсэн зээлийн үлдэгдэл, хүү, нэмэгдүүлсэн хүү гээд нийтдээ 2,371,781.42 төгрөгийг хариуцагч Е.***********ээс гаргуулж өгнө үү. Хариуцагчийн тайлбар, төлбөр төлөх нөхцлийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

Зохигчийн эвлэрлийн гэрээнд: ***********ББСБ ХХК -ийн нэхэмжилсэн 2,371,781.42 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Уг төлбөрийг 7 сарын хугацаанд доорх хуваарийн дагуу төлж барагдуулна. 2024 оны 7 сарын 15-нд 330,000 төгрөг, 8 сарын 15-нд 330,000 төгрөг, 9 сарын 15-нд 330,000 төгрөг, 10 сарын 15-нд 330,000 төгрөг, 11 сарын 15-нд 330,000 төгрөг, 12 сарын 15-нд 330,000 төгрөг, 2025 оны 1 сарын 15-нд 391,781.42 төгрөгийг тус тус төлнө гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ***********ББСБ ХХК нь хариуцагч Е.***********т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2,371,781.42 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага 2,371,781.42 төгрөгийг хүлээн зөвшөөрч, 2024 оны 7 сарын 15-нд 330,000 төгрөг, 8 сарын 15-нд 330,000 төгрөг, 9 сарын 15-нд 330,000 төгрөг, 10 сарын 15-нд 330,000 төгрөг, 11 сарын 15-нд 330,000 төгрөг, 12 сарын 15-нд 330,000 төгрөг, 2025 оны 1 сарын 15-нд 391,781.42 төгрөгийг тус тус төлнө гэж эвлэрсэн болох нь хэрэгт авагдсан зохигчийн тайлбар, хүсэлт, эвлэрлийн гэрээ зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд зохигч эвлэрсэн... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ, 74.2-д Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч зохигч талуудын эвлэрлийг... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана, 74.6-д Зохигч эвлэрсэн тохиолдолд зохигч талууд нэхэмжлэлийн нийт шаардлага буюу тодорхой хэсгийн талаар тохиролцож шүүхийн өмнө эвлэрлийн гэрээ байгуулж болно. Гэрээний агуулгыг зохигч талууд бичгээр гарган түүнийг 2 тал хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурснаар эвлэрлийн гэрээ хүчин төгөлдөр болно. Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна гэж тус тус заажээ.

 

Талуудын дээрх эвлэрэл нь хуулийн дагуу, гуравдагч этгээдийн эрх ашгийг зөрчөөгүй байх тул тэдний эвлэрлийг батлах нь зүйтэй бөгөөд тухайн асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл, гомдол гаргах эрхгүй болон захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх талаар зохигчид танилцуулж, тайлбарласан байна.

 

Иймд ***********ББСБ ХХК -ийн нэхэмжлэлтэй Е.***********т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 2,371,781.42 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчийн эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт зааснаар ***********ББСБ ХХК -ийн нэхэмжлэлтэй Е.***********т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 2,371,781.42 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт ...хариуцагч Е.*********** нь нэхэмжлэлийн шаардлага 2,371,781.42 төгрөгийг хүлээн зөвшөөрч, 2024 оны 7 сарын 15-нд 330,000 төгрөг, 8 сарын 15-нд 330,000 төгрөг, 9 сарын 15-нд 330,000 төгрөг, 10 сарын 15-нд 330,000 төгрөг, 11 сарын 15-нд 330,000 төгрөг, 12 сарын 15-нд 330,000 төгрөг, 2025 оны 1 сарын 15-нд 391,781.42 төгрөгийг тус тус ***********ББСБ ХХК-д төлж барагдуулахаар тохиролцов гэх зохигчийн эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 52,900 төгрөгийг улсын орлогод үлдээн, хариуцагч Е.***********ээс 26,450 төгрөгийг, Төрийн сангийн 100200900941 тоот данснаас 26,450 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ***********ББСБ ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь заасны дагуу захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Э.АМИН-ЭРДЭНЭ