Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 2018/ДШМ/28

 

Д.*******т холбогдох хэргийн талаар

******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Баттогтох даргалж, шүүгч Б.Ариунбаяр, Б.Намхайдорж нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Долгорсүрэн Прокурор Б.******* Шүүгдэгч Д.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар ******* аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 42 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч Д.*******ын давж заалдсан гомдлоор 1824000590046 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч шүүгч Б.Намхайдоржийн илтгэснээр хянан хэлэлцэв. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ******* оны 7 дугаар сарын 07-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эцэг, эх, эгч, дүү нарын хамт ******* аймгийн ИхУул сумын ******* багт оршин суух, Хөвсгөл аймаг дахь сум дундын шүүхээр 2000 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, хорих ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзахаар шийдвэрлэж байсан, /ИЗ******* регистрийн дугаартай/, ******* ******* овгийн *******

Шүүгдэгч ******* нь зохих зөвшөөрөлгүйгээр 2018 оны 7 дугаар сарын 17-ноос 18-ны өдрүүдэд ******* аймгийн Тосонцэнгэл сумын ******* багийн “Мааньт” гэх газрын ойгоос 5.188 м3 мод бэлтгэж, ойн санд 202.332 /хоёр зуун мянга гурван зуун гучин хоёр мянга/ төгрөгийн хохирол учруулсан, мөн 2018 оны 7 дугаар сарын 21-ний өдөр дээрх модыг иргэн Б. эзэмшлийн улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан ******* аймгийн Тосонцэнгэл сум ******* багийн “Мааньт” гэх газраас ******* аймгийн Тосонцэнгэл сумын төв рүү тээвэрлэсэн гэмт хэрэгт холбогджээ. Анхан шатны шүүх: Шүүгдэгч ******* ******* овгийн *******ыг зохих зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэх, тээвэрлэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.*******ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял ноогдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялын 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2.1, 49.4.1 дэх хэсэгт зааснаар ойн санд учруулсан хохирол болох 606.996 төгрөгийг төлсөн болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д заасныг баримтлан Д.*******ын 1 тооны ******* битүүмжлэх тухай прокурорын 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 5/32 дугаартай тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан ЗАН улсын дугаартай тээврийн хэрэгслийг хууль ёсны эзэмшигч Б.Даваадоржид буцаан олгож, түүний үнэ болох 4.500.000 /дөрвөн сая таван зуу/ төгрөг, 5.188м3 1.6-1.7 метрийн урттай мод, моторт хөрөө зэргийг улсын орлого болгож, шүүгдэгч Д.******* нь шийтгэх тогтоол гарахаас өмнө цагдан хоригдсон хоноггүй, хохирогч нарт төлөх хохирол төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг зааж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдаж, давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэхээр шийдвэрлэжээ. Шүүгдэгч Д.******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Миний бие тус шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 42 дугаарт шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах давж заалдах гомдлыг гаргаж байна. Энэ хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн бөгөөд энэ нь минхүсэл зориг байгаагүй. Би зөвшөөрөлгүй мод бэлтгэж, тээвэрлэсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа боловч модыг тээвэрлэсэн машины үнэлгээтэй санал нийлэхгүй байгаа. Мод тээвэрлэсэн машин нь 1997 оны машин бөгөөд чухам ямар шалгуур үзүүлэлтийг үндэслэн ингэж үнэлэх болсон нь тодорхойгүй байна. Өөрөөр хэлбэл: Эд хөрөнгийн улсын үнэлгээ гаргаж байгаа хүн хэтэрхий нэг талыг барьж хэт өндөр үнэлсэн гэж би үзэж байна. Энэ тухай прокурорын шатанд удаа дараалан хяналтын прокурорт хэлсэн боловч үүнээс бага үнэлэгдэнэ гэж байхгүй, харин ч бага үнэлсэн байна гэж хэлсэн. Чамайг үүнийгээ хүлээн зөвшөөрөхгүй бол 5.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулна, хэргийг чинь задлан гэх мэтээр айлган сүрдүүлж хүчээр хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэх хүсэлтэнд гарын үсэг зуруулсан. Би яах учраас олохгүй, улсын өмгөөлөгчид хандаж өмгөөлөгч авсан боловч өмгөөлөгч маань ч гэсэн одоо хэрэг чинь шүүх рүү шилжих гэж байгаа юм чинь ямар ч нэмэргүй. Харин төлбөрийг нь 2-3 жилд хувааж төлүүлэх талаар хүсэлт гаргаж шийдвэрлүүлье гээд миний хүсэлтийг ойшоож үзээгүй. Шүүх хуралдаан дээр шүүгч надаас хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй эсэхийг болон машины үнэлгээг зөвшөөрч байгаа эсэхийг тодруулж асуусан. Би машины үнэлгээг зөвшөөрөхгүй байна гэдгээ хэлсэн боловч улсын яллагч, өмгөөлөгч над руу хараад толгой сэгсэрч байсан учир арга буюу зөвшөөрч байна гэж хэлсэн. Хавтас хэрэгт шинжээчийн дүгнэлт ямар баримт дээр үндэслэн гарсан гэдэг нь тодорхойгүй байгаа болохыг анхаарч үзэхийг хүсч байна. Мөн хэрэгт миний хүү болох Д.Баярдавгыг гэрчээр асуусан байгаа бөгөөд асуухдаа миний эхнэрийн ах эхнэрийг оролцуулсан. Энэ нь байцаан шийтгэх ажиллагаа зөрчсөн гэж би үзэж байна. Учир нь: Д. нь миний бэргэн эгч учир миний хүүгийн хууль ёсны төлөөлөгч болохгүй. Хүүгийн маань ээжийг байсаар байхад хамт оролцуулахгүй, бэргэн эгчийг минь оролцуулсанд гомдолтой байна. Мөн хүргэнээс маань аавтайгаа хамт мод бэлтгэсэн үү гэх мэтээр тулган шаардсан асуулт тавьсан байна. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ. Шүүгдэгч Д.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэргийг чинь хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх гэж байна. 600.00төгрөг тушаагаад ир гэсэн, мөнгөө тушаагаад ирсэн. Хэргийг одоо шүүх рүү шилжүүлэх гэж байна гэсэн, би машиныг арай өндөр үнэлсэн байна гэхэд аймгаас үнэлгээг тогтоогоод ирсэн тэр одоо хамаагүй гэсэн. Шинжээчийн тогтоосон үнээр л явна гэсэн. Чамайг дахин санал гомдол гаргавал 5.000.000 төгрөгөөр торгоно явдаг газарт чинь явуулна шүү гэсэн. Өмгөөлөгчид би та дахин гомдол бичээд өгөөч гэхэд чадахгүй гэсэн гэв. Прокурор Б.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Давж заалдах гомдол гаргасан байсан гомдолтой холбогдуулан тайлбар хиШүүгдэгч Д.******* манай хүүхдээс мэдүүлэг авсан, тэр мэдүүлэг нь хууль бусаар авсан гэж байна. Гэрч гэдэг нь: Эрүүгийн хуулин дээр хууль ёсны төлөөлөгчөөр тодорхойлохдоо ...хохирогч болон сэжигтэн, ялагдагч тийм хүн оролцоно гэж заасан зүйл байхгүй. Танай хүүхэд Б. авсан мэдүүлэг хууль бус мэдүүлэг биш юм. Хууль зөрчөөгүй сурган хүмүүжүүлэгч буюу нийгмийн ажилтанг байцуулан мэдүүлгийг авсан. Мөн прокурор дуудаад 5.000.000 төгрөгөөр торгоно гэж гомдол гаргасан гэж яриад байна. Яг прокурорын хяналтанд хэрэг ирж байхад танд прокурорын ажиллагаатай холбоотой санал байгаа бол дээд шатны прокурорт гомдлоо гаргаад явах боломж байсан. Хэрэг прокурорын хяналтанд ирэх үед хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг та өөрөө бичгээр гаргаж өгсөн. Прокурор тогтоол бичиж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлсэн байсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан учраас хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлэх саналыг гаргасан гэж үзэж байна. Хэргийн материалтай танилцахад хууль бусаар авагдсан мэдүүлэг, нотлох баримт байгаагүй учраас хэргийг хангалтай нотлогдсон байна гэж үзэж байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Д.******* нь зохих зөвшөөрөлгүйгээр 2018 оны 07 дугаар сарын 17- ноос 18-ны өдрүүдэд ******* аймгийн Тосонцэнгэл сумын ******* багийн “Мааньт” хэмээх газрын ойгоос 5,188 м3 мод бэлтгэж, ойн санд 202,332 төгрөгний хохирол учруулж, улмаар 2018 оны 07 дугаар сарын 21-ний өдөр дээрх модыг иргэн Б. эзэмшлийн улсын дугаартай “Маяти” маркийн цагаан өнгөтэй ачааны автомашиныг ашиглан ******* аймгийн Тосонцэнгэл сумын төв рүү тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан хохирогч, иргэний нэхэмжлэгч Л.,, Т., Ж., Б.Баярдагва, шинжээч Б. нарын мэдүүлгүүд, эд зүйлийн үнэлгээ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна. Шүүхээс хэргийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, хэргийг хянан шийдвэрлэсэн шүүгч хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд бодит байдлаар хянаж өөрийн дотоод итгэлээр үнэлсэн нь үндэслэл бүхий байна. Шүүгдэгч Д.******* давж заалдсан гомдолдоо “...би машины үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байна гэж гомдол гаргаж байгаа хэдий ч...” хэрэгт хөндлөнгийн тусгай мэдлэг бүхий эд хөрөнгийн үнэлгээчний дүгнэлтээр уг автомашиныг 4,500,000 төгрөгөөр үнэлсэнийг үндэслэлгүй гэж үзэх хууль зүйн боломжгүй байна. Харин анхан шатны шүүх шүүгдэгч Д.*******ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнийг улсын орлого болгохдоо тогтоолын тогтоох хэсгийн 6-д ...Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар гэхийг Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар гэж хуулийн зүйл, хэсгийг буруу хэрэглэсэн байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт өөрчлөлт оруулж, шүүгдэгч Д. *******ын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгэзүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. ******* аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 42 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтад “Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар” гэснийг “Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар” гэж өөрчлөлт оруулж, тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.*******ын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Давж заалдах шатны шүүхийн магадлалд оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцлийг магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлсэнээс хойш 30 хоногийн дотор Хяналтын шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БАТТОГТОХ

ШҮҮГЧИД Б.АРИУНБАЯР

Б.НАМХАЙДОРЖ