| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ц.Амармэнд |
| Хэргийн индекс | 181/2023/00219/И |
| Дугаар | 181/ШШ2023/01430 |
| Огноо | 2023-05-10 |
| Маргааны төрөл | Даатгал, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 05 сарын 10 өдөр
Дугаар 181/ШШ2023/01430
Нэхэмжлэгч: 231/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сэг, дүгээр хороо, холбогдох
Даатгалын гэрээний нөхөн төлбөрт 9,170,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч а, нэхэмжлэгчийн өмгөөлөгч ё, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ё, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаё нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч а шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: а миний бие нь өөрийн эзэмшлийн ё улсын дугаартай ё маркийн тээврийн хэрэгслийг 33,000,000 төгрөгөөр үнэлж тээврийн хэрэгсэлд учирсан эрсдлийг даатгуулах зорилгоор ё ХХК-тай 2022 оны 06 сарын 28-ны өдөр “Тээврийн хэрэгслийн “Амгалан нэмэлт эрсдэлтэй” даатгалын гэрээг 1 жилийн хугацаатай байгуулсан. 2022 оны 10 сарын 27-ны өдөр улсын чанартай зам дээр Төв аймгийн Жаргалант сумын Тахилт давааны орчим нутаг дэвсгэрт жолоодож явахад өмнөөс явсан тээврийн хэрэгсэл гэрлээ шилжүүлээгүйн улмаас эсрэг урсгалаас зам руу орж ирсэн үхэртэй мөргөлдөж даатгалын тохиолдол үүссэн. 2022 оны 11 сарын 14-ны өдөр Төв аймгийн Баянчандмань суман дахь цагдаагийн хэсгийн 08/14 тоот албан бичгээр “2022 оны 10 сарын 27-ны өдөр иргэн а нь холбогдож тээврийн хэрэгсэл жолоодож яваад үхэр мөргөж осолд холбогдсон” нөхцөл байдлыг тодорхойлсон. Тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг “Аривжих-эстимейт” ХХК-ийн 2022 оны 10 сарын 28-ны өдрийн үнэлгээгээр 9,170,000 төгрөгийн хохирол учирсныг тогтоосон бөгөөд ё ХХК-д тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний дагуу нөхөн төлбөр олгох хүсэлтийг гаргасан. 2022 оны 11 сарын 10-ны өдөр ё ХХК №03/12-1216 тоот албан бичгээр “гэрээний 9.2.6-д заасан даатгалын гэрээнд тусгагдаагүй эрсдэлийн улмаас гарсан хохирол” гэж нөхөн төлбөр олгохоос татгалзсан. Улмаар Санхүүгийн зохицуулах хорооны 2022 оны 12 сарын 22-ны өдрийн 9/4880 тоот албан бичгээр гомдлыг хүлээн авахаас татгалзаж “даатгапын гэрээний маргааныг иргэний журмаар шүүхэд хянан шийдвэрлүүлэх боломжтой” гэсэн. Би ё маркийн автомашиныг “Нэткапитал Финанс корпораци” ББСБ-тай зээлийн гэрээ, фидуцийн гэрээ байгуулж зээлээр худалдан авсан бөгөөд урьдчилгаа 10,000,000 төгрөгийг “Нэткапитал Финанс корпораци” ББСБ-д шилжүүлсэн. ё ХХК “Нэткапитал Финанс корпораци” ББСБ нь хамтран ажилладаг ё ХХК-тай тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ, жолоочийн хариуцлагын даатгалын гэрээ хийхийг шаардаж 2022 оны 06 сарын 28-ны өдрийн “Тээврийн хэрэгслийн “амгалан нэмэлт эрсдэлтэй” даатгалын гэрээний төслийг “Нэткапитал Финанс корпораци” ББСБ-ийн ажилтан Бин надад танилцуулсан. Даатгалын гэрээ байгуулах явцад даатгалын гэрээний бүх нөхцлийг ё ХХК-ийн урьдаас урьдчилан боловсруулсан Иргэний хуулийн 200 дугаар зүйлд заасан “стандарт нөхцөл”-тэй гэрээний төсөл танилцуулсан. Би гэрээний “үсгийн хэмжээ хэт жижиг тул томоор хэвлэж өгөөч, даатгалын гэрээний төсөлтэй сайтар танилцмаар байна, би гэрээнд ямар нэгэн өөрчлөлт оруулж болох уу” гэж тодруулахад Б.Далайдамдин хариулахдаа “цаанаас өгсөн төсөл, өөрчлөгдөх боломжгүй” гэж ё ХХК-ийн 119-р салбарын төлөөлөгч Э.Оюунгэрэлийн гарын үсгийг өөрөө зурж надад гэрээний 1 хувийг өгсөн. ё ХХК 2022 оны 06 сарын 28-ны өдөр “Тээврийн хэрэгслийн “амгалан нэмэлт эрсдэлтэй” даатгалын байгуулахдаа гэрээний стандарт нөхцлийг тулган байгуулсан тул гэрээний 8.4 дүгээр заалтын “энэхүү гэрээний 8.5.2-д зааснаас бусад” гэсэн хэсэг, 9 дүгээр зүйлийн 9.2.6 дахь заалт болон бусад миний эрх ашгийг зөрчсөн заалтууд нь Иргэний хуулийн 200 дугаар зүйлийн 201.1, 200.2-т зааснаар хүчин төгөлдөр бус заалт гэж үзэж байна. 2022 онд даатгалын гэрээг байгуулахад Санхүүгийн зохицуулах хороонд байршуулсан нөхцөл дээр тээврийн хэрэгсэл мал амьтнаас учирсан хохирлыг 100 хариуцна гэж Санхүүгийн зохицуулах хороонд гаргаж олон нийтэд танилцуулсан. Иймд ё ХХК-иас даатгалын гэрээний нөхөн төлбөрт 9,170,000 төгрөг төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
2. Хариуцагч ё ХХК нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Манай компанид холбогдуулан гаргасан агийн нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр бүхэлд нь эс зөвшөөрч хариу тайлбарыг гаргаж байна. Үүнд: ё нь 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 222060821871 тоот “Тээврийн хэрэгслийн Амгалан нэмэлт эрсдэлтэй даатгалын гэрээ”-ээр Нэт капитал финанс корпораци ББСБ ХХК-ийн өмчлөлийн Тоёота Вангуард маркийн 5068УАО улсын дугаартай тээврийн хэрэгслийг 1 жилийн хугацаатай даатгуулж талууд гэрээг байгуулсан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ “... 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөр улсын чанартай зам дээр Төв аймгийн Жаргалант сумын Тахилт давааны орчим нутаг дэвсгэрт жолоодож явахад өмнөөс явсан тээврийн хэрэгсэл гэрлээ шилжүүлээгүйн улмаас эсрэг урсгалаас зам руу орж ирсэн үхэртэй мөргөлдөж даатгуулсан тээврийн хэрэгсэл гэмтэж даатгалын тохиолдол үүссэн..." гэж үзжээ. Даатгалын зүйлд хохирол учирсан шалтгаан нь мал амьтдын нөлөөгөөр үүссэн хохирол болох нь тогтоогдсон байх тул талуудын хооронд байгуулсан даатгалын гэрээгээр уг эрсдэлийг хамгаалаагүй болно. Манай компани нь даатгалын бүтээгдэхүүнүүдээ Санхүүгийн зохицуулах хорооноос зөвшөөрөл авсны үндсэн дээр иргэдэд борлуулдаг, тусгай зохицуулалт бүхий салбарт үйл ажиллагаа явуулдаг онцлогтой. Энэ хүрээндээ даатгалын бүтээгдэхүүний гол нөхцөлүүд болох даатгалын гэрээгээр хамгаалагдах эрсдэлүүдийг тодорхойлж, түүнд үндэслэн даатгалын хураамжийн тооцооллыг хийдэг. Нэхэмжлэгчтэй байгуулсан “Амгалан нэмэлт эрсдэлтэй даатгалын гэрээ” нь манай тээврийн хэрэгслийн даатгалын гэрээнүүдийн нэг төрөл бөгөөд түүний эрсдэлийн ангилалд мап, амьтны нөлөөллөөс үүдсэн эрсдэл даатгагдаагүй, нэхэмжлэгчтэй байгуулсан даатгалын гэрээний хураажид энэхүү эрсдэлийн хураамж тооцоологдоогүй байдлаар хийгдсэн гэрээ болно. Мөн, нэхэмжлэгчтэй байгуулсан даатгалын гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.16 дахь хэсэгт “'Замын хөдөлгөөний дүрэм-тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцож байх үедээ зам тээврийн осол орохыг ойлгоно...” гэж, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6 ““зам тээврийн осол" гэж зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрахыг" хэлнэ гэж тус тус тодорхойлсон байдаг. Дээрх даатгалтай тээврийн хэрэгсэлд хохирол учирсан үйл баримтыг гэрээний эрсдэл, тодорхойлолт, бусад нөхцөлүүд болон хуулийн зохицуулалттай харьцуулан дүгнэж үзэхэд даатгалын гэрээний “зам тээврийн осол” болон гэрээнд заасан бусад эрсдэлд хамаарахгүй тохиолдол байх тул даатгалын гэрээнд заасан даатгалын тохиолдол үүссэн гэж үзэх үндэслэлгүй гэв.
Нэхэмжлэгчээс: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн лавлагаа, тээврийн хэрэгслийн “амгалан нэмэлт эрсдэлтэй” даатгалын гэрээ, автомашины техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлангийн хавсралт, 2022 оны 11 сарын 10-ны өдрийн 03/12-1216 тоот албан бичиг /хуулбараар/, Санхүүгийн зохицуулах хорооны №9/4880 дугаартай албан бичиг, Баянчандмань сумын цагдаагийн хэсгийн №08/14 дугаартай албан бичиг, №109210251 тоот зээлийн гэрээ, фидиуцийн гэрээ,
Хариуцагчаас: Итгэмжлэл, хариу тайлбар, Санхүүгийн зохицуулах хорооны №6/944 тоот албан бичиг, Миг даатгал ХХК-ийн №03/12-1216 тоот албан бичиг, тээврийн хэрэгслийн “амгалан нэмэлт эрсдэлтэй” даатгалын гэрээ, тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ зэргийг ирүүлжээ.
Шүүгчийн захирамжаар: тээврийн хэрэгслийн лавлагаа, тээврийн хэрэгслийн худалдах, худалдан авах гэрээ, “Нэт капитал ББСБ” ХХК-ийн №ШБ-02/1447, авто тээврийн хэрэгслийн гэрчилгээ, Санхүүгийн зохицуулах хорооны №9/1579 тоот албан бичиг, маягт СЗХ04008 баримт зэргийг хавсаргасан байна.
ҮНДЭСЛЭХ нь:
4. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
5. а нь 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Төв аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэр, Тахилт давааны орчим, өөрийн эзэмшлийн ё маркийн 50-68УАО улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа эсрэг урсгалд явж буй жолооч гэрлээ шилжүүлээгүйн улмаас зам руу орж ирсэн үхэртэй мөргөлдөж, унаж явсан автомашин гэмтсэнийг ё ХК-д дуудлага өгч мэдэгдсэн. Мөн Төв аймгийн Баянчандмань сумын цагдаагийн хэсгээс осол болсон талаар тодорхойлсон боловч ё ХХК-иас 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн №03/-1216 дугаар албан бичгээр даатгалын гэрээнд тусгагдаагүй эрсдлийн улмаас гарсан хохирол гэж үзэн нөхөн төлбөр олгохоос татгалзсан.
5.1. Даатгагчийн шийдвэрийг эс зөвшөөрч Санхүүгийн зохицуулах хороонд гомдол гаргасан боловч гомдлыг хүлээж аваагүй тулминий бие тухайн машиныг зээлээр худалдан авахдаа ё ХХК-тай байгуулсан Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний дагуу үнэлгээгээр тогтоогдсон нөхөн төлбөр 9,170,000 төгрөгийг гаргуулах эрхтэй. Тухайн үед бодит болсон байдлыг даатгалын гэрээнд тусгагдаагүй эрсдэлийн улмаас гарсан хохирол гэж үзэн даатгалын нөхөн төлбөр олгохгүй гэсэн үндэслэлийг эс зөвшөөрч байна, мөн даатгалын гэрээ нь стандарт нөхцөлтэй гэрээ тул даатгуулагчийн эрх ашгийг зөрчсөн зохицуулалтууд нь хүчин төгөлдөр бус, Санхүүгийн зохицуулах хорооноос зөвшөөрөгдсөн нийтэд мэдээлсэн гэрээний маягтад зааснаар тухайн даатгал нь мал, амьтнаас учруулах эрсдлийг 100 хувь хариуцах гэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангах үндэслэлтэй гэж маргажээ.
6. Хариуцагч ё ХХК нь иргэн атай Тээврийн хэрэгслийн “Амгалан нэмэлт эрсдэлтэй” даатгалын гэрээ байгуулсан, гэрээний хүчин төгөлдөр байдал болон даатгалын хураамжийн талаар маргаангүй гэж тайлбарласан боловч даатгалын тохиолдол нь гэрээнд тусгагдаагүй эрсдэлийн улмаас гарсан хохирол байсан, талуудын хооронд байгуулсан гэрээний эрсдлийн ангилалд мал, амьтны нөлөөллөөс үүдсэн эрсдэл даатгагдаагүй, мөн нэхэмжлэгчтэй байгуулсан даатгалын гэрээний хураамжид уг эрсдэлийн хураамж тооцоологдоогүй байдлаар хийгдсэн тул шаардах эрхгүй гэж шаардлагыг эс зөвшөөрчээ.
7. Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдсон болно.
8. а нь 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр иргэн М.Жаргалаас “Тоёота Вангурад” маркийн автомашиныг худалдан авах зорилгоор “Нэт капитал финанс корпораци ББСБ” ХХК-тай 23,000,000 төгрөгийн зээлийн гэрээ, Фидуцийн гэрээг байгуулж, уг машиныг худалдан авчээ.
8.1. Улмаар, зээлийн гэрээ байгуулж, автомашиныг зээлдүүлэгч “Нэт капитал финанс корпораци ББСБ” ХХК-ийн өмчлөлд зээлийн гэрээний үүрэг дуусгавар болох хүртэлх хугацаанд шилжүүлэх болсон учир “Нэт капитал финанс корпораци ББСБ” ХХК-ийн шаардлагын дагуу ё ХХК-тай 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр №222060821871 дугаартай “Тээврийн хэрэгслийн амгалан нэмэлт эрсдэлтэй даатгалын гэрээ”-г байгуулжээ.
8.2. Энэхүү даатгалын гэрээнд зааснаар даатгуулагч талыг төлөөлж а, даатгагч талыг төлөөлж ё ХХК нар гэрээ байгуулсан тул даатгуулагч даатгалын зүйлээ даатгагчид даатгуулах, даатгагч нь гэрээнд заасан эрсдэл үүссэн тохиолдолд нөхөн төлбөр олгохтой холбоотой гэрээний үндсэн нөхцөл нь а, ё ХХК-д тус тус хамаарах ба эдгээр нь гэрээний талууд болно.
8.3. Зохигчдын байгуулсан гэрээний даатгалын зүйл нь эд хөрөнгө, гэрээний зорилго нь эрсдлийн улмаас эд хөрөнгөд учирсан гэм хорыг нөхөн төлөх агуулга байгаагаас үзэхэд тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.1-д заасан гэм хорын даатгалын гэрээ байгуулагдсан, мөн хуулийн 431 дүгээр зүйлийн 431.2, 431.3-т заасан даатгалын гэрээг хүчин төгөлдөр гэж үзэх шаардлагыг хангажээ.
9. Тээврийн хэрэгслийг эзэмшигч а нь даатгалын зүйл болох “Тоёота Вангурад” 50-68УАО улсын дугаартай автомашиныг Төв аймгийн Жаргалант сумын нутаг, Тахилтын даваа орчимд 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөр жолоодож явах үедээ үхэр мөргөж, зам тээврийн осолд орсонтой холбоотойгоор даатгалын нөхөн төлбөрийг шаардсан боловч даатгагч нь даатгалын тохиолдлыг даатгалын гэрээнд тусгагдаагүй эрсдэлийн улмаас гарсан хохирол байсан, талуудын хооронд байгуулсан гэрээний эрсдэлийн ангилалд мал, амьтны нөлөөллөөс үүдсэн эрсдэл даатгагдаагүй, нэхэмжлэгчтэйбайгуулсан даатгалын гэрээний хураамжид уг эрсдэлийн хураамж тооцоологдоогүй, хуульд зааснаар мал мөргөсөн нь зам тээврийн осол гэж томъёолох боломжгүй тул хууль болон гэрээнд зааснаар нөхөн төлбөрийг татгалзах үндэслэлтэй гэж эс зөвшөөрсөн нь маргааны үндэслэл болжээ.
9.1. Хариуцагч ё ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч буй үндэслэлийг дараах байдлаар тайлбарласан.
а/ Талуудын хооронд байгуулсан Тээврийн хэрэгслийн Амгалан нэмэлт эрсдэлтэй даатгалын гэрээний 9.2.6-д зааснаар “даатгалын гэрээнд тусгагдаагүй эрсдэлийн улмаас гарсан хохирол”-д нөхөн төлбөрийн хариуцлага хүлээхгүй бөгөөд атай байгуулсан даатгалын гэрээний нөхцөлд мал амьтнаас учруулах эрсдэл хамаарахгүй. Учир нь даатгалын үйлчилгээ үзүүлэх этгээдүүд нь даатгалын бүтээгдэхүүнүүдээ Санхүүгийн зохицуулах хорооноос зөвшөөрөл авсны үндсэн дээр иргэдэд борлуулдаг, даатгалын бүтээгдэхүүний гол нөхцөлүүд болох даатгалын гэрээгээр хамгаалагдах эрсдэлүүдийг тодорхойлж, түүнд үндэслэн даатгалын хураамжийн тооцооллыг хийдэг ба нэхэмжлэгчтэй байгуулсан “даатгалын гэрээ”-ний эрсдэлийн ангилалд мал, амьтны нөлөөллөөс үүдсэн эрсдэл даатгагдаагүй, нэхэмжлэгчтэй байгуулсан даатгалын гэрээний хураамжид энэхүү эрсдэлийн хураамж тооцоологдоогүй байдлаар хийгдсэн гэрээ тул хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
б/ Хариуцагчийн зүгээс нотлох баримтаар шүүхэд гаргасан Санхүүгийн зохицуулах хороонд ё ХХК-ийн бүртгүүлж, зөвшөөрөл авсан гэх “МАЯГТ СЗХ04008” баримтад ё ХХК-ийн тээврийн хэрэгслийн төрөлжсөн даатгалын үндсэн эрсдэл хэсэгт “Амгалан даатгал” нь мал амьтнаас учруулах эрсдэлийг /-/ гэж тэмдэглэсэн байх тул уг эрсдэлийг хариуцах үндэслэлгүй гэх хариуцагч тайлбарласан. /хх-54/
в/ Гэвч хэрэгт авагдсан Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн албан бичигт дурдсан тус хорооны цахим хуудаст албан ёсоор нийтлэгдсэн ё ХХК-ийн даатгалын бүтээгдэхүүний мэдэгдлийн маягт СЗХ04008 баримтад тээврийн хэрэгслийн төрөлжсөн даатгалын үндсэн эрсдэл хэсэгт “тээврийн хэрэгслийн төрөлжсөн даатгал” нь мал амьтнаас учруулах эрсдэлийг Макс-100%, кассик-90%, Стандарт-80% гэж зөрүүтэй тэмдэглэсэнтэй холбоотойгоор эргэлзээтэй байдал үүссэн, талууд уг асуудлаар маргасан байдаг. /хх-51/
г/ Эдгээр зөрүүтэй баримтыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд тайлбарлахдаа, Санхүүгийн зохицуулах хороонд ё ХХК-ийн борлуулах бүтээгдэхүүний маягтуудыг бүрэн гаргаж өгсөн боловч хороо нь цахим хуудастаа дутуу байршуулсан байсан, мөн ё ХХК нь тээврийн хэрэгслийн төрөлжсөн даатгалын 7 төрлийн үйлчилгээ үзүүлдэг ба Төгөлдөр, Төгс, Амгалан, Шуурхай, Макс, Классик, Стандарт гэсэн төрлүүдтэй.
Үүнээс Төгс, Төгөлдөр, Макс, Классик даатгалууд нь мал амьтнаас учруулах эсрдэлийг 100-80 хувь хариуцах боловч а нь уг эрсдлийг даатгуулаагүй, харин гарааж, зогсоолд байрлуулсан үед мөргүүлэх, шүргүүлэх эрсдэл болон толины хулгайн эрсдлийг нэмж, 0,3 хувиар даатгуулсан, нийтдээ 1,3 хувь буюу 429,000 төгрөгийг даатгалын хураамжид төлсөн тул даатгалын тохиолдлын эрсдлийг хариуцах боломжгүй гэж тайлбарласан.
10. Хэрэгт цугларсан баримтаас дүгнэхэд ё ХХК-ийн тээврийн хэрэгслийн төрөлжсөн даатгалын үндсэн эрсдэл нь даатгалын хураамжийн хувь хэмжээг 1 жилд ногдох хэсгээр төлөхдөө даатгалын зүйлийн үнэлгээний 3 буюу 2 хувиар хураамж төлсөн тохиолдолд мал амьтнаас учруулах эрсдлийг хариуцдаг болох нь хариуцагчийн шүүхэд гаргасан “Маягт СЗХ04008” баримт, Санхүүгийн зохицуулах хорооноос ирүүлсэн “Маягт СЗХ04008” баримт зэргээр нотлогдсон тул хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбар бодитой гэж дүгнэв.
10.1. Түүнчлэн Санхүүгийн зохицуулах хорооны 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 9/4880 дугаар албан бичгээр иргэн ад хүргүүлсэн хариу албан бичигт “...Тээврийн хэрэгслийн амгалан багцыг сонгож даатгуулсан байх ба тус багцыг сонгосон тохиолдолд гэрээнд заасан мал амьтнаас учруулах эсрдэлээс хамгаалах боломжгүй” гэж дурдсан байх тул, зохигчийн хооронд байгуулсан даатгалын гэрээнд уг эрсдэл хамрагдаагүй гэж үзэх үндэслэлтэй байна.
11. Тодруулбал, “МИГ” даатгал ХХК нь “Төгөлдөр”, “Төгс” “Макс”, “Классик” тээврийн хэрэгслийн даатгалын хувьд 3, болон 2 хувийн хураамжийг тооцон авдаг бөгөөд үүнд мал амьтнаас урчуулах эрсдэл хамаарахаар тэмдэглэгджээ.
Харин “Амгалан”, “Шуурхай” даатгалын хувьд уг эрсдлийг хамруулаагүй буюу хураамжид 1 хувийн хураамжийг төлдөг болох нь тогтоогдож байна.
12. “Стандарт” тээврийн хэрэгслийн даатгалын хувьд 1 хувиар хураамжийг төлсөн ч мал амьтнаас учруулах эрсдлийг 80 хувь хариуцахаар заасан байх боловч уг даатгалын гэрээг банкаар борлуулдаг гэж хариуцагч тайлбарласан, талуудын хооронд “Стандарт тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ” бус “Амгалан нэмэлт эрсдэлтэй даатгалын гэрээ” байгуулагдсан байх тул Стандарт тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний нөхцлөөр даатгалын тохиолдлыг тооцох боломжгүйгээс гадна даатгагч тухайн даатгалын тохиолдлыг 100 хувь хариуцах үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй гэж үзэв.
13. Харин зохигчийн хооронд 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан Тээврийн хэрэгслийн “Амгалан нэмэлт эрсдэлтэй” даатгалын гэрээний 8 дугаар зүйлийн 8.5-д “Даатгуулагчийн дараах буруутай үйлдлээр тээврийн хэрэгсэлд учирсан хохиролд дор дурдсан хувь хэмжээгээр нөхөн төлбөр олгоно” гэж, мөн гэрээний 8.5.2-т “...мал амьтан мөргөсөн зэрэг тохиолдлуудад гарсан хохирлын 40 хувиар олгоно” гэж тус тус заажээ.
Даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т зааснаар "даатгалын тохиолдол" гэж даатгуулсан зүйлд учирсан хохирол, тохиролцсон болзол бүрдэхийг ойлгохоор зохицуулсан, энэ тохиолдолд даатгалын зүйл болох автомашин нь замын хөдөлгөөнд оролцож байх явцдаа мал, амьтантай мөргөлдсөний улмаас бодит гэмтэл учирч, гэмтсэнээр даатгалын зүйлд хохирол учирсан буюу гэрээнд заасан эрсдэл үүссэн үйл баримт тогтоогдсон тул гэрээнд заасан эрсдэл буюу нөхөн төлбөрийг даатгагч олгох үүрэгтэй байна.
Иймд зохигчийн хооронд байгуулсан гэрээний 9 дүгээр зүйлийн 9.2.6-т заасан “даатгалын гэрээнд тусгагдаагүй эрсдэлийн улмаас гарсан хохирлыг хариуцахгүй” гэх хариуцагчийн татгалзал үндэслэлгүй юм.
14. Даатгагч нь тухайн осол гэмтэл болсон, уг ослын нөлөөнөөс шалтгаалан даатгалын тохиолдол үүссэнтэй холбоотой гарсан үнэлгээний тайланд маргахгүй байгаа тохиолдолд зохигчийн хооронд 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан “Амгалан нэмэлт эрсдэлтэй даатгалын гэрээнд заасан зохицуулалт, хэм хэмжээний дагуу хариуцлага хүлээх үүрэгтэй, нэхэмжлэгч шаардах эрхтэй гэж үзэв.
15. Эдгээр үндэслэлээр агийн даатгалын нөхөн төлбөрт 9,170,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг буюу зохигчийн хооронд байгуулсан гэрээний 8 дугаар зүйлийн 8.5.2-т “ ...мал амьтан мөргөсөн зэрэг тохиолдлуудад гарсан хохирлын 40 хувиар олгоно” гэсэн зохицуулалтын хүрээнд хөрөнгийн үнэлгээчин Ц.Хөхөөсүрэнгийн 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр гаргасан №21306/ДД№24681083 дугаартай үнэлгээний тайлангийн 9,170,000 төгрөгийн 40 хувиар буюу 3,668,000 төгрөгөөр хангаж, хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзэв.
16. Хариуцагч тал нь автомашины үнэлгээний тайлан болох 9,170,000 төгрөгийн үнэлгээнд маргаагүй болохыг дурдав.
17. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Далайдамдинд 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, нэхэмжлэгч, хариуцагч нар нь түүний эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх боломжтой талаар тайлбар гаргасныг үндэслэн хэргийг шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, 443 дугаар зүйлийн 443.1 дэх хэсгийг баримтлан 3,668,000 төгрөгийг хариуцагч ё ХХК-иас гаргуулж, нэхэмжлэгч ад олгож, нэхэмжлэлээс 5,502,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгч агаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 161,670 төгрөгийг улсын төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч “Миг даатгал” ХХК-иас 73,638 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ад олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй. Гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ