| 2024 07 17 | 184/ШШ2024/03707 | | Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Амин-Эрдэнэ би Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Blue sky зочид буудлын зүүн талд Гранд оффис 6 давхар 66 тоот хаягт байрлах, *********** ББСБ ХХК /РД:*********/-ийн нэхэмжлэлтэй, Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, ****дугаар хороо, ******** тоотод оршин суух, Боржин овогт Бүдбазарын *********** /РД:**********/-д холбогдох, Зээлийн гэрээний үүрэгт 7,011,008.14 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад ТОДОРХОЙЛОХ нь: Нэхэмжлэгч *********** ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...*********** ББСБ ХХК нь 2023 оны 04-р сарын 11-ний өдөр ЗГ-11857 тоот Зээлийн гэрээгээр хариуцагчид 5,199,900 төгрөгийг сарын 3.10%-ийн хүүтэй, 24 сарын хугацаатай, хэрэглээний зориулалтаар зээлсэн. Зээлдэгч нь манай ББСБ-аас олгосон зээлээр Юмни смарт ХХК-иас Iphone 14 pro загварын rap утас худалдан авч үндсэн зээлд 161,670.90 төгрөг, хүүгийн төлбөрт 288,104.24 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 25,584.86 төгрөг, нийт 475,360 төгрөгийг төлснөөс хойш зээлийн гэрээний хавсралтад заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлээ төлөх үүргээ зөрчиж 2023 оны 12-р сарын 30-ны өдрөөс хойш 185 хоног, нийт 368 хоног хугацаа хэтэрсэн тул зээлийн гэрээний 10.2 дахь хэсэгт заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Иймд зээлийн гэрээний 9.2 дугаар зүйлийн 9.2.1, 9.2.2-т заасны дагуу зээлийн гэрээг цуцалж, зээлдэгчээс 2024 оны 06-р сарын 13-ны өдрийн байдлаар Үндсэн зээлийн үлдэгдэл 5,038,229.10 төгрөг, Төлөх ёстой хүү 1,914,391.06 төгрөг, Нэмэгдүүлсэн хүү 58,387.98 төгрөг, нийт 7,011,008.14 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү. гэжээ. Зохигчдын эвлэрлийн гэрээнд: ... *********** ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 7,011,008.14 төгрөгийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 876,376.14 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 876,376.14 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 876,376.14 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 876,376.14 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 876,376.14 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 876,376.14 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 876,376.14 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 30-ны өдөр 876,376.14 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцов гэжээ. ҮНДЭСЛЭХ нь: Нэхэмжлэгч *********** ББСБ ХХК нь хариуцагч Б.***********д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 7,011,008.14 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.*********** нь нэхэмжлэлийн шаардлага 7,011,008.14 төгрөгийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрөөс 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл сар бүр 876,376.14 төгрөгөөр төлж барагдуулахаар эвлэрсэн болох нь хэрэгт авагдсан зохигчийн тайлбар, хүсэлт, эвлэрлийн гэрээ болон бусад бичмэл нотлох баримтуудаар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эвлэрэх эрхтэй болох нь түүнд олгогдсон 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 1/3252 дугаартай итгэмжлэлээр тус тус тогтоогдож байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд зохигч эвлэрсэн... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ, 74.2-д Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч зохигч талуудын эвлэрлийг... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана, 74.6-д Зохигч эвлэрсэн тохиолдолд зохигч талууд нэхэмжлэлийн нийт шаардлага буюу тодорхой хэсгийн талаар тохиролцож шүүхийн өмнө эвлэрлийн гэрээ байгуулж болно. Гэрээний агуулгыг зохигч талууд бичгээр гарган түүнийг 2 тал хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурснаар эвлэрлийн гэрээ хүчин төгөлдөр болно. Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна гэж тус тус заажээ. Талуудын дээрх эвлэрэл нь хуулийн дагуу, гуравдагч этгээдийн эрх ашгийг зөрчөөгүй байх тул тэдний эвлэрлийг батлах нь зүйтэй бөгөөд тухайн асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл, гомдол гаргах эрхгүй болон захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх талаар зохигчид танилцуулж, тайлбарласан байна. Иймд *********** ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй Б.***********д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 7,011,008.14 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд байгуулсан эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь: 1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт зааснаар *********** ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, Б.***********д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 7,011,008.14 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 876,376.14 төгрөг, мөн оны 08 дугаар сарын 30-ны өдөр 876,376.14 төгрөг, 09 дүгээр сарын 30-ны өдөр 876,376.14 төгрөг, 10 дугаар сарын 30-ны өдөр 876,376.14 төгрөг, 11 дүгээр сарын 30-ны өдөр 876,376.14 төгрөг, 12 дугаар сарын 30-ны өдөр 876,376.14 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 876,376.14 төгрөг, мөн оны 02 дугаар сарын 30-ны өдөр 876,376.14 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцов гэх зохигчийн эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 127,150 төгрөгийг улсын орлогод үлдээн, хариуцагч Б.***********аас 63,575 төгрөгийг, Төрийн сангийн 100200900941 тоот данснаас 63,575 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч *********** ББСБ ХХК-д олгосугай. 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь заасны дагуу захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай. 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай. ШҮҮГЧ Э.АМИН-ЭРДЭНЭ | | |