| 2024 07 17 | 184/ШШ2024/03708 | | Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Амин-Эрдэнэ би Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, ** дүгээр хороо, **дугаар хороолол, **** тоот хаягт байрлах, ***********ББСБ ХХК /РД:***/-ийн нэхэмжлэлтэй, Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, *** дугаар хороо, **** гудамж, *** тоотод оршин суух, *****ын *********** /РД:*******/-д холбогдох, Зээлийн гэрээний үүрэгт 3,147,889.44 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад ТОДОРХОЙЛОХ нь: Нэхэмжлэгч ***********ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Нэхэмжлэгч Прогресскапитал ББСБ ХХК болон хариуцагч Ц.*********** нарын хооронд 2021 оны 7 сарын 30-ны өдөр Зээлийн гэрээ байгуулагдсан. Тус зээлийн гэрээгээр хариуцагч нь манай компаниас iphone 12 маркийн гар утас худалдан авах зориулалтаар 3,113,910 төгрөгийг, 1 сарын 3,3 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар зээл авсан. Тухайн зээлийг Ц.*********** нь iphone 12 маркийн гар утас худалдан авах зориулалтаар авсан. Иймд талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 3.1.2 дах хэсэгт зааснаар зээлийн зориулалтын дагуу Ц.*********** худалдан авсан iphone 12 маркийн гарутаснытөлбөр 3,113,910 төгрөгийг Сайн интернэшнл ХХК-нд шилжүүлсэн. Мөн Ц.*********** нь тус iphone 12 маркийн гар утасыг эрхийн болон аливаа доголдолдгүйгээр хүлээн авсан болно. Гэвч хариуцагчийн зүгээс зээлийн гэрээний 4 дүгээр зүйл 4.2.3 дах хэсэгт заасан ...Зээлийн төлбөрийг Зээл эргэн төлөх хуваарийн дагуу хугацаанд нь төлж барагдуулах... гэж заасныг зөрчиж хугацаа хэтрүүлэн гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Тодруулбал хариуцагч нь гэрээ байгуулснаас хойш эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлбөл зохих төлбөрийг төлөөгүй байгаа болно. Манай компанийн зүгээс хариуцагч Ц.***********г зээлийн гэрээний үүргээ биелүүлж төлбөрөө төлөхийг удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл сайн дураар биелүүлэхгүй байх тул ийнхүү шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Хариуцагч Ц.*********** нь зээлийн гэрээний үндсэн төлбөрт 1,790,969.83 төгрөг, зээлийн хүү нь 1,239,260.86 төгрөг, нэмэгдүүлсэн хүү нь 140,658.75 төгрөг байх бөгөөд нийт 3,140,889.44 төгрөг төлөхөөр байна. Иймд нэхэмжлэлийг хүлээн авч, хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт 3,140,889.44 төгрөг, мөн нотариатын зардал 7,000 төгрөг, нийт 3,147,889.44 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. Нэхэмжлэгч ***********ББСБ ХХК шүүхэд гаргасан хүсэлтдээ: ... Хариуцагч нь 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдөр өөрийн биеэр ирж төлбөрөө бүрэн төлж барагдуулсан тул нэхэмжлэлээсээ татгалзаж байгааг мэдэгдэж байна гэжээ. ҮНДЭСЛЭХ нь: Нэхэмжлэгч ***********ББСБ ХХК нь хариуцагч Ц.***********д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 3,147,889.44 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан талаарх хүсэлтээ бичгээр ирүүлсэн нь хэрэгт авагдсан зохигчийн тайлбар, хүсэлт болон бусад бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ, 74.2-д Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана гэж тус тус заажээ. Иймд ***********ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ц.***********д холбогдох зээлийн гэрэнэий үүрэгт 3,147,889.44 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нь хариуцагчтай эвлэрсэн үндэслэлээр нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь: 1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт зааснаар ***********ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй Ц.***********д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 3,147,889.44 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 65,316 төгрөгийг улсын орлогод үлдээн, Төрийн сангийн 100100900941 тоот данснаас 32,658 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ***********ББСБ ХХКнд олгосугай. 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай. ШҮҮГЧ Э.АМИН-ЭРДЭНЭ |