Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 184/ШШ2024/03709

 

 

 

 

 

 

 

 

2024 07 17

 

 

 

 

 

 

184/ШШ2024/03709

 

 

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Амин-Эрдэнэ би

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, ** дүгээр хороо, *********** өөрийн байр хаягт байрлах, *********** ТӨҮГ /РД:********/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, *** дүгээр хороо, *******, ***** тоотод байрлах, *********** ХХК /РД:******/-д холбогдох,

 

Олон улс, улсын чанартай болон тусгай зориулалтын авто зам, замын байгууламж ашигласны төлбөр 2,132,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч *********** ТӨҮГ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Авто замын тухай хуулийн *********** ТӨҮГ нь Авто замын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 11 дүгээр зүйлд заасан чиг үүрэг болон Монгол Улсын Засгийн газраас зам, тээврийн салбарын талаар баримталж буй бодлого шийдвэрийгхэрэгжүүлж, олон улс, улсын чанартай авто зам, замын байгууламжийн ашиглалтын бэлэн байдлыг олон улсын жишигт хүргэх зорилгын хүрээнд үйл ажиллагаа явуулдаг.

Түүнчлэн Улсын авто замын сангийн эх үүсвэрийн нэг болох олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөр авах үйл ажиллагааг зохион байгуулах эрхийг Зам, тээврийн хөгжлийн сайдын 2015 оны 130 дугаар тушаалаар тус төвд шилжүүлсний үндсэн дээр хэрэгжүүлэн ажиллаж байна.

Улсын авто замын сан нь Засгийн газрын Тусгай сангийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3.16-т заасан Засгийн газрын Тусгай сангийн нэг төрөл бөгөөд Авто замын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.7-д заасны дагуу Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 312 дугаар тогтоолоор батлагдсан Авто замын санд хөрөнгө төвлөрүүлэх, захиран зарцуулах журам-аар зохицуулагддаг Төсвийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 18.2, 18.3, 18.5-т заасан улсын төсвийн бүрэлдэхүүн хэсэг юм.

 

*********** ХХК-ийн өмчлөлийн 5 тээврийн хэрэгсэлд 2,132,000 хоёр сая нэг зуун гучин хоёр мянган төгрөгийн нэхэмжлэл үүссэн.

Иймд Зам, тээврийн хөгжпийн сайдын 2023 оны А/226 дугаар тогтоолоор батлагдсан Олон улс, улсын чанартай болон тусгай зориулалтын авто зам, замын байгууламж ашигласны төлбөр авах журам-ын 2.3-т заасны дагуу үүссэн нэхэмжлэхийн дагуу төлбөрийг Авто замын сан д төвлөрүүлэх шаардлагатай байна..

Энэ талаар тус газраас *********** ХХК-д холбогдох утасны дугаараар удаа дараа мэдэгдсэн бөгөөд өнөөдрийн байдлаар үүссэн нэхэмжлэхэд заасан төлбөрийг төлж барагдуулаагүй.

Иймд тухайн цахим төлбөр авах цэгүүд дээрх үүссэн тус байгууллагын нэр дээрх тээврийн хэрэгслүүд нь төлбөрийн нэхэмжлэл үүсэх дээд хязгаараа давсан учир олон улс, улсын чанартай авто зам, замын байгууламж ашигласны төлбөрийн нэхэмжлэхийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.гэжээ.

Нэхэмжлэгч *********** ТӨҮГ шүүхэд гаргасан хүсэлтдээ:

... Хариуцагч нь төлбөрөө бүрэн төлж барагдуулсан тул нэхэмжлэлээсээ татгалзаж байгааг мэдэгдэж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч *********** ТӨҮГ нь хариуцагч *********** ХХК-нд холбогдуулан олон улс, улсын чанартай болон тусгай зориулалтын авто зам, замын байгууламж ашигласны төлбөр 2,132,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан талаарх хүсэлтээ бичгээр ирүүлсэн нь хэрэгт авагдсан зохигчийн тайлбар, хүсэлт болон бусад бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ, 74.2-д Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана гэж тус тус заажээ.

 

Иймд *********** ТӨҮГ-ын нэхэмжлэлтэй, *********** ХХК-нд холбогдох олон улс, улсын чанартай болон тусгай зориулалтын авто зам, замын байгууламж ашигласны төлбөр 2,132,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нь хариуцагчтай эвлэрсэн үндэслэлээр нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт зааснаар *********** ТӨҮГ-ын нэхэмжлэлтэй *********** ХХК-нд холбогдох олон улс, улсын чанартай болон тусгай зориулалтын авто зам, замын байгууламж ашигласны төлбөр 2,132,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Э.АМИН-ЭРДЭНЭ