| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбатын Амин-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 184/2024/05522/И |
| Дугаар | 184/ШШ2024/03710 |
| Огноо | 2024-07-17 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 07 сарын 17 өдөр
Дугаар 184/ШШ2024/03710
| 2024 07 17 |
184/ШШ2024/03710 |
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Амин-Эрдэнэ би
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, **** дугаар хороо, ******** оффис 4 давхар, **** тоот хаягт байрлах, *********** ББСБ ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, ****** хороо, ****** дүгээр гудамж ******тоотод оршин суух, ********ын *********** /РД:**********1/-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 259,906.69 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч *********** ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Б.*********** нь *********** ББСБ ХХК-н Улаанбаатар баруун салбараас 2024.01.17-ны өдөр 1035200210000846 тоот зээлийн гэрээ байгуулан 300,000 төгрөгийг сарын 3,4%-ийн хүүтэй 12 сарын хугацаатай зээлж авсан. Зээлдэгч Б.*********** нь 1035200210000846 тоот гэрээтэй зээлийн үндсэн зээлийн үлдэгдэл 236,577 төгрөг, зээлийн хүү 11,829.69 төгрөг, 11,500 нотариатын телбөр нийг 259,906.69 төгрөгийг төлөх төлбөртэй байна. Зээлдэгч Б.*********** нь зээл авснаас хойш төлбөрийн хуваарийн дагуу зээлээ төлөхгүй байгаа. 2024.04.30-наас хойш зээлийн төлөлт хийгээгүй байна. *********** ББСБ-ын зүгээс зээлдэгчид зээлээ төлөх хангалттай хугацаа олгож, зээл төлөх бодит боломжийг олгосон боловч зээл, зээлийн хүүгийн үлдэгдэл төлбөрөе төлөхгүй байна. 1035200210000846 тоот зээл нь 21 хоног хугацаа хэтэрсэн байна. Иймд Б.***********аас зээл хүүгийн болон нотариатын төлбөр нийт 259,906.69 төгрегийг гаргуулж өгнө үү. гэжээ.
Нэхэмжлэгч *********** ББСБ ХХК шүүхэд гаргасан хүсэлтдээ:
... ************* ББСБ ХХК хариуцагч Б.***********аас зээлийн гэрээний үүрэгт 259,906.69 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Уг мөнгөн дүнг хариуцагч Б.*********** нь бүрэн төлж өр төлбөргүй болсон тул гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч *********** ББСБ ХХК нь хариуцагч Б.***********д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 259,906.69 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан талаарх хүсэлтээ бичгээр ирүүлсэн нь хэрэгт авагдсан зохигчийн тайлбар, хүсэлт болон бусад бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ, 74.2-д Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана гэж тус тус заажээ.
Иймд *********** ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, Б.***********д холбогдох зээлийн гэрэнэий үүрэгт 259,906.69 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нь хариуцагчтай эвлэрсэн үндэслэлээр нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт зааснаар *********** ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй Б.***********д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 259,906.69 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 8,450 төгрөгийг улсын орлогод үлдээн, Төрийн сангийн 100100900941 тоот данснаас 4,225 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *********** ББСБ ХХКнд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
ШҮҮГЧ Э.АМИН-ЭРДЭНЭ