| 2024 07 17 | 184/ШШ2024/03711 | | Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Амин-Эрдэнэ би Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 5 дугаар хороо, MN tower 12 давхар *****тоот хаягт байрлах, *********** ББСБ ХХК /РД: ********/-ийн нэхэмжлэлтэй, Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 6 дугаар хороо, ***** *-р гудамж **** тоот хаягт оршин суух, ***********гийн *********** /РД: *********/-д холбогдох, Зээлийн гэрээний үүрэгт 2,529,460 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад ТОДОРХОЙЛОХ нь: Нэхэмжлэгч *********** ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... *********** ББСБ ХХК нь 2021 оны 02 сарын 26-ны өдрийн 2123 тоот Зээлийн гэрээгээр хариуцагчид 2,699,900 төгрөгийн барааг сарын 2,9% хүүтэйгээр 24 сарын хугацаатай хэрэглээний зориулалтаар зээлсэн. Зээлдэгч нь манай ББСБ-аас олгосон зээлээр Сайн Интернэшнл ХХК-с UE55TU7100UXCE маркын зурагт худалдан авсан бөгөөд зээлийн гэрээгээр олгох мөнгөн дүнг Сайн-Интернэшнл ХХК-ийн Хаан банкин дахь дансаар хүлээн авахаар хүсэлт гаргасны дагуу уг дансанд зээлийг шилжүүлсэн болно. Зээлдэгч нь зээлийн гэрээний хавсралтад заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлээ төлөх үүрэгтэй боловч уг хуваарийг зөрчиж эргэн төлөлт хийгээгүй болно. Зээлийн гэрээний 2.1.9-т зээлийн гэрээг зөрчих гэж зээлдэгч нь зээлийн үндсэн төлбөр, түүний хүүгийн төлбөр, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрүүдийг эргэн төлөлтийн хуваарьт хугацааг хэтрүүлсэн, эргэн төлөх хуваарийг 2 буюу түүнээс дээш удаа зөрчсөн, гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй, хуваарьт төлбөрийг 90 болон түүнээс дээш хоногоор хэтрүүлсэн үйлдлийг ойлгохоор заасны дагуу хариуцагч нь зээлийн гэрээний 4.2 дахь хэсгийн 4.2.3 дахь хэсгийг ноитой зөрчсөн байна. Энэхүү зээлдэгчийн ноцтой зөрчил нь зээлийн гэрээний 7 дахь хэсэг-т заасан нөхцөл байдлыг үүсгэсэн учир гэрээний 7.3-т заасны дагуу зээлдүүлэгч гэрээг дангаар цуцлах эрхтэй. Ийнхүү 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар зээлдэгчийн Үндсэн зээлийн үлдэгдэл 1,349,405 төгрөг, Төлөх ёстой хүү 989,360 төгрөг, Нэмэгдүүлсэн хүү 190,695 төгрөг,Нийт 2,529,460 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ. Нэхэмжлэгч *********** ББСБ ХХК шүүхэд гаргасан хүсэлтдээ: ... Хариуцагч ***********гийн *********** нь 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдөр зээлээ бүрэн төлж барагдуулсан тул манай байгууллага нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлтэй байна гэжээ. ҮНДЭСЛЭХ нь: Нэхэмжлэгч *********** ББСБ ХХК нь хариуцагч С.***********д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2,529,460 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлж 2,529,460 төгрөгийг нэхэмжлэгчид бүрэн төлж барагдуулсан үндэслэлээр нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан талаарх хүсэлтээ бичгээр ирүүлсэн нь хэрэгт авагдсан зохигчийн тайлбар, хүсэлт, болон бусад бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ, 74.2-д Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана гэж тус тус заажээ. Иймд *********** ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, С.***********д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 2,529,460 төгрөг гаргуулх тухай иргэний хэрэгт хариуцагч төлж барагдуулсан үндэслэлээр нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь: 1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт зааснаар *********** ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй С.***********д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 2,529,460 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 55,422 төгрөгийг улсын орлогод үлдээн, Төрийн сангийн 100200900941 тоот данснаас 27,711 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *********** ББСБ ХХК-нд олгосугай. 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай. ШҮҮГЧ Э.АМИН-ЭРДЭНЭ |