| 2024 07 17 | 184/ШШ2024/03712 | | Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Амин-Эрдэнэ би Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 1 дүгээр хороо, Юнескогийн гудамж 28, МПМ Цогцолбор, хаягт байрлах, *********** ББСБ ХХК /РД:******/-ийн нэхэмжлэлтэй, Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 9 дүгээр хороо, ***** тоотод оршин суух, Хосбаярын *********** /РД:***********4/-т холбогдох, Зээлийн гэрээний үүрэгт 1,487,645 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад ТОДОРХОЙЛОХ нь: Нэхэмжлэгч *********** ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Х.*********** нь *********** ББСБ-ийн мессэж зээлийн үйлчилгээний нөхцлийг хүлээн зөвшөөрч 2022 оны 03 сарын 21-ний өдөр 140000735585 тоот Зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсан ба мессеж зээл авч, төлж барагдуулж байсан тул зээлийн эрхийн хэмжээ нэмэгдсэн. Х.*********** нь уг гэрээний үндсэн дээр 2022 оны 09 сарын 12-ны өдөр сарын 3,3% хүүтэй 260,000 төгрөг, 3,2% хүүтэй 310.000 төгрөг, 3,4% хүүтэй 120,000 төгрөг, 2022 оны 09 сарын 21-ний өдөр сарын 3,4% хүүтэй 130,000 төгрөг. 2022 оны 09 сарын 25-ны өдөр 3,4% хүүтэй 60,000 төгрөгийг тус тус зээлээр авсан ба хугацаанд нь төлж барагдуулаагүй юм. ББСБ нь ******** хууль болон гэрээнд заасан үүргээ биелүүлж зээл, зээлийн хүүгээ төлж барагдуулахыг шаардан удаа дараа өөртэй нь холбогдож хугацаа олгосон боловч утас харилцаа таслан, худал хэлж өнөөдрийг хүртэл төлбөрийг төлж барагдуулаагүй. Иймд Х.***********эс зээлийн гэрээний үүрэгт 1,487,645 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ. Нэхэмжлэгч *********** ББСБ ХХК шүүхэд гаргасан хүсэлтдээ: ... *********** ББСБ ХХК хариуцагч Х.***********эс зээлийн гэрээний үүрэгт 1,487,645 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Уг мөнгөн дүнг хариуцагч Х.*********** нь бүрэн төлж өр төлбөргүй болсон тул гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ. ҮНДЭСЛЭХ нь: Нэхэмжлэгч *********** ББСБ ХХК нь хариуцагч Х.***********д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,487,645 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан талаарх хүсэлтээ бичгээр ирүүлсэн нь хэрэгт авагдсан зохигчийн тайлбар, хүсэлт болон бусад бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ, 74.2-д Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана гэж тус тус заажээ. Иймд *********** ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, Х.***********д холбогдох зээлийн гэрэнэий үүрэгт 1,487,645 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нь хариуцагчтай эвлэрсэн үндэслэлээр нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь: 1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт зааснаар *********** ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй Х.***********д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1,487,645 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 40,253 төгрөгийг улсын орлогод үлдээн, Төрийн сангийн 100100900941 тоот данснаас 20,126.5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *********** ББСБ ХХКнд олгосугай. 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай. ШҮҮГЧ Э.АМИН-ЭРДЭНЭ |