Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 184/ШШ2024/03716

 

2024 07 17

 

 

 

184/ШШ2024/03716

 

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Амин-Эрдэнэ би

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, Сөүлийн гудамж, Голомт хотхон, Е байр хаягт байрлах, ***********ББСБ ХХК /РД:**********/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, *** дугаар хороо, **********12 дугаар гудамж, 15 тоот хаягт оршин суух, Боржигон овогт ************лийн *********** /РД:*********/-д холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 3,442,794.16 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, 2024 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ***********ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

...Н.*********** нь 2021 оны 6 сарын 29-ний өдөр зээлийн гэрээ байгуулж 1,999,900 төгрөгийг 24 сарын хугацаатай сарын 3,3% хүүтэй хэрэглээний зориулалтаар зээлсэн. Гэвч зээлдэгч нь зээлийг хугацаанд төлөх үүргээ биелүүлээгүй хуваарь зөрчиж өнөөдрийг хүрсэн. Үндсэн зээлийн үлдэгдэл 1,709,665.79 төгрөг, хүү 1,515,789.69 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 205,338.68 төгрөг, нотариатын зардал 12,000 төгрөг, нийт 3,442,794.16 төгрөгийг хариуцагч Н.***********гээс гаргуулж өгнө үү. Хариуцагчийн тайлбар, төлбөр төлөх нөхцлийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

Зохигчийн эвлэрлийн гэрээнд: ***********ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 3,442,794.16 төгрөгийг хүлээн зөвшөөрч 2024 оны 8 сарын 31-ний өдрийн дотор төлж барагдуулна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ***********ББСБ ХХК нь хариуцагч Н.***********д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 3,442,794.16 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна, 3,442,794.16 төгрөгийг 2024 оны 8 сарын 31-ний өдрийн дотор төлж барагдуулна гэж эвлэрсэн болох нь хэрэгт авагдсан зохигчийн тайлбар, хүсэлт, эвлэрлийн гэрээ зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд зохигч эвлэрсэн... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ, 74.2-д Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч зохигч талуудын эвлэрлийг... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана, 74.6-д Зохигч эвлэрсэн тохиолдолд зохигч талууд нэхэмжлэлийн нийт шаардлага буюу тодорхой хэсгийн талаар тохиролцож шүүхийн өмнө эвлэрлийн гэрээ байгуулж болно. Гэрээний агуулгыг зохигч талууд бичгээр гарган түүнийг 2 тал хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурснаар эвлэрлийн гэрээ хүчин төгөлдөр болно. Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна гэж тус тус заажээ.

 

Талуудын дээрх эвлэрэл нь хуулийн дагуу, гуравдагч этгээдийн эрх ашгийг зөрчөөгүй байх тул тэдний эвлэрлийг батлах нь зүйтэй бөгөөд тухайн асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл, гомдол гаргах эрхгүй болон захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх талаар зохигчид танилцуулж, тайлбарласан байна.

 

Иймд ***********ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй Н.***********д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 3,442,794.16 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчийн эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт зааснаар ***********ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй Н.***********д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 3,442,794.16 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт ...хариуцагч Н.*********** нь нэхэмжлэлийн шаардлага 3,442,794.16 төгрөгийг хүлээн зөвшөөрч, 2024 оны 8 сарын 31-ний өдрийн дотор ***********ББСБ ХХК-д төлж барагдуулна гэх зохигчийн эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,035 төгрөгийг улсын орлогод үлдээн, хариуцагч Н.***********гээс 35,017.5 төгрөгийг, Төрийн сангийн 100200900941 тоот данснаас 35,017.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ***********ББСБ ХХК -д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь заасны дагуу захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Э.АМИН-ЭРДЭНЭ