Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 184/ШШ2024/03717

 

 

 

 

 

 

 

 

2024 07 17

 

 

 

 

 

 

184/ШШ2024/03717

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Амин-Эрдэнэ би

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Сөүлийн гудамж, 10 дугаар байр хаягт байрлах, *********** финанс Б*********** ХХК /РД:*********/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, ******* дүгээр хороо, ******* хороолол, ***********тоот хаягт оршин суух, ****** овогт ***********н *********** /РД:**************/-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 32,163,812.17 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч *********** финанс Б*********** ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

...Х.*********** нь *********** Финанс Б*********** ХХК-тай 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдөр 1/1176 тоот зээлийн гэрээ байгуулж 30,000,000 төгрөгийг сарын 3,3 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай бизнесийн эргэлтийн хөрөнгийг нэмэгдүүлэх зориулалтаар зээлж авсан. Энэхүү зээлийн гэрээний үүргийн биелэлтийг хангуулахаар 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдөр БГ-1/1176 тоот барьцааны гэрээгээр зээл хүсэгч Х.***********ын өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг, 19-р хороо, 21-р хороолол ***********тоотод орших эрхийн улсын бүртгэлийн ***********дугаарт бүртгэлтэй, 18м.кв талбайтай нэг өрөө орон сууцны зориулалтай үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан. Хариуцагч Х.*********** нь 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний хугацаанд үндсэн зээлэнд 183,351.40 төгрөг, зээлийн хүүнд 19,816,997.44 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 151,212.49 төгрөг нийт 20,151,561.33 төгрөг төлсөн. Тэрээр зээлийн гэрээгээр хүлээсэн үүрэг болох зээл, зээлийн хүүгийн төлбөрөө эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөөгүй, зээлийн хуваарьт төлбөрөө төлж барагдуулах талаар удаа дараа сануулж шаардсан боловч уг хугацаанд төлж барагдуулаагүй, зээлийн гэрээний хугацаа дууссан тул зээлийн гэрээний төлөгдөөгүй үүрэг болох үндсэн зээл 29,816,648.60 төгрөг, зээлийн хүү 2,336,095.25 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 11,068.32 төгрөг буюу нийт 32,163,812.17 төгрөгийг Х.***********аас гаргуулж *********** Финанс Б*********** ХХК-д олгуулж, барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн ***********дугаарт бүртгэлтэй, орон сууцыг худалдан борлуулж үүргийн биелэлтийг хангуулж өгнө үү гэжээ.

Зохигчдын эвлэрлийн гэрээнд: ...Нэхэмжлэгч *********** финанс Б*********** ХХК нь хариуцагч Х.***********аас зээлийн гэрээний үүрэгт нийт 32,163,812.17 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаснаас 7,195,375 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Х.*********** нь зээлийн гэрээний үүрэгт үлдэх 24,968,437.17 төгрөгийг төлөхдөө 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 4,161,406.195 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 4,161,406.195 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 4,161,406.195 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 4,161,406.195 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 4,161,406.195 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 4,161,406.195 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар, дээрх хуваарийн дагуу төлж барагдуулаагүй тохиолдолд Сонгинохайрхан дүүрэг, 19-р хороо, 21 дүгээр хороолол, ***********тоотод орших эрхийн улсын бүртгэлийн ***********дугаарт бүртгэлтэй 18 м.кв талбайтай 1 өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцов гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч *********** финанс Б*********** ХХК нь хариуцагч Х.***********т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 32,163,812.17 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаас 7,195,375 төгрөгийг татгалзаж, хариуцагч Х.*********** нь үлдэх 24,968,437.17 төгрөгийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл сар бүр 4,161,406.195 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар, төлж барагдуулаагүй тохиолдолд Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол, 7В дүгээр байрны 65 тоот орон сууцны 18 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн ***********дугаартай орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн болох нь хэрэгт авагдсан зохигчийн тайлбар, хүсэлт, эвлэрлийн гэрээ болон бусад бичмэл нотлох баримтуудаар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эвлэрэх эрхтэй болох нь түүнд олгогдсон 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 24/2206 дугаартай итгэмжлэлээр тус тус тогтоогдож байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд зохигч эвлэрсэн... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ, 74.2-д Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч зохигч талуудын эвлэрлийг... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана, 74.6-д Зохигч эвлэрсэн тохиолдолд зохигч талууд нэхэмжлэлийн нийт шаардлага буюу тодорхой хэсгийн талаар тохиролцож шүүхийн өмнө эвлэрлийн гэрээ байгуулж болно. Гэрээний агуулгыг зохигч талууд бичгээр гарган түүнийг 2 тал хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурснаар эвлэрлийн гэрээ хүчин төгөлдөр болно. Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна гэж тус тус заажээ.

Талуудын дээрх эвлэрэл нь хуулийн дагуу, гуравдагч этгээдийн эрх ашгийг зөрчөөгүй байх тул тэдний эвлэрлийг батлах нь зүйтэй бөгөөд тухайн асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл, гомдол гаргах эрхгүй болон захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх талаар зохигчид танилцуулж, тайлбарласан байна.

Иймд *********** финанс Б*********** ХХК-ийн нэхэмжлэлтэй Х.***********т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 32,163,812.17 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд байгуулсан эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт зааснаар *********** финанс Б*********** ХХК-ийн нэхэмжлэлтэй, Х.***********т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 32,163,812.17 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэрэгт Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас 7,195,375 төгрөгийг татгалзаж, хариуцагч Х.*********** нь үлдэх 24,968,437.17 төгрөгийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 4,161,406.195 төгрөг, 08 дугаар сарын 30-ны өдөр 4,161,406.195 төгрөг, 09 дүгээр сарын 30-ны өдөр 4,161,406.195 төгрөг, 10 дугаар сарын 30-ны өдөр 4,161,406.195 төгрөг, 11 дүгээр сарын 30-ны өдөр 4,161,406.195 төгрөг, 12 дугаар сарын 30-ны өдөр 4,161,406.195 төгрөгөөр тус тус нэхэмжлэгч *********** финанс Б***********-д төлж барагдуулахаар, төлж барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг зөвшөөрч харилцан тохиролцов гэх зохигчийн эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч эвлэрлийн гэрээгээр хүлээсэн үүргийг эс биелүүлбэл гэрээнд тусгасан Сонгинохайрхан дүүрэг, 19-р хороо, 21 дүгээр хороолол, ***********тоотод орших эрхийн улсын бүртгэлийн ***********дугаарт бүртгэлтэй 18 м.кв талбайтай 1 өрөө, орон сууцыг албадан худалдаж, худалдсан үнийн дүнгээс гүйцэтгээгүй үүргийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 451,970 төгрөгийг улсын орлогод үлдээн, хариуцагч Х.***********аас 176,496 төгрөгийг, Төрийн сангийн 100200900941 тоот данснаас 176,496 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч *********** финанс Б*********** ХХК -д олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь заасны дагуу захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.

 

 

 

ШҮҮГЧ Э.АМИН-ЭРДЭНЭ