| 2024 07 17 | 184/ШШ2024/03725 | | МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Амин-Эрдэнэ даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, **** дүгээр хороо, Төв салбар, өөрийн байранд байрлах, *********** ХК /РД:*********/-ийн нэхэмжлэлтэй, Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг,******* дүгээр хороо, ********* тоот хаягт оршин суух, *******овогт *рын ****************** /РД:**********/, Хариуцагч: Орхон аймаг******, ****** дугаар баг, ********** хороолол * дугаар байр 65 тоот хаягт оршин суух, ******** овогт *********гийн *********** /РД:********** нарт холбогдох, Зээлийн гэрээний үүрэгт 27,693,689.49 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Энхтүвшин, Б.Мөнхжаргал /цахимаар/, хариуцагч О.***********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Аззаяа нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь: 1. Нэхэмжлэгч *********** ХК нэхэмжлэлдээ: ...*********** ХК нь зээлдэгч О.***********, О.*********** нартай 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 340502450799 дугаартай "Зээлийн гэрээ"-г байгуулж, 30,000,000 төгрөгийг жилийн 14.4%-ийн хүүтэй, 60 сарын хугацаатай, хэрэглээний зориулалтаар зээлдүүлж, зээлийг зээлдэгчийн 360000288904 тоот дансанд, 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 340502450799 дугаартай Зээлийн гэрээ"-г байгуулж, 20,920,000 төгрөгийн зээлийн үлдэгдэл дээр нэмэлт 16,500,000 төгрөгийн зээл олгож, нийт 37,420,000 төгрөгийг жилийн 14,4%-ийн хүүтэй, 30 сарын хугацаатай, хэрэглээний зориулалтаар зээлдүүлж, зээлийг зээлдэгчийн 360000288904 тоот дансанд, 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр MN420034340502450799 дугаартай "Зээлийн гэрээ"-г байгуулж, 29,900,000 төгрөгийн зээлийн үлдэгдэл дээр нэмэлт 100,000 төгрөгийн зээл олгож, нийт 30,000,000 төгрөгийг жилийн 14,4%-ийн хүүтэй, 30 сарын хугацаатай, хэрэглээний зориулалтаар зээлдүүлж, зээлийг зээлдэгчийн MN460034360000288904 тоот дансанд, 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр MN420034340502450799 дугаартай Зээлийн гэрээ"-г байгуулж, 22,134,000 төгрөгийн зээлийн үлдэгдэл дээр нэмэлт 7,866,000 төгрөгийн зээл олгож, нийт 30,000,000 төгрөгийг жилийн 12%-ийн хүүтэй, 30 сарын хугацаатай, хэрэглээний зориулалтаар зээлдүүлж, зээлийг зээлдэгчийн MN460034360000288904 тоот дансанд тус тус олгосон. Зээлийн гэрээний хэрэгжилтийн явцад зээлдэгч нь зээлийн төлбөрийг хугацаандаа төлөхгүй байх зөрчлийг удаа дараа гаргаж, зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй. Зээлдэгч О.***********, О.*********** нар нь 2022 оны 10 сарын 10-ны өдрөөс хойш зээлийн төлөлт огт төлөөгүй. 2022 оны 11 сарын 16-ны өдөр зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай мэдэгдэл, 2023 оны 01 сарын 13-ны өдөр зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай мэдэгдэл, 2023 оны 06 сарын 14-ны е өдөр зээлийн гэрээ цуцлах тухай мэдэгдлийг тус тус хүргүүлсэн. Банкны зүгээс зээлдэгчтэй тухай бүр утсаар ярих, биечлэн уулзах, мэдэгдэл хүргүүлэх зэргээр зээлийн гэрээний үүрэг зөрчигдөж байгаа тухай сануулж, зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор урьдчилан мэдэгдсэн. Өнгөрсөн хугацаанд зээлдэгч нь үндсэн зээлд 31,645,061.77 төгрөг, хүүнд 18,817,386.51 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 6,052.12 төгрөгийг тус тус төлсөн. Зээлийн гэрээ болон хуульд зааснаар гэрээг нэг талын санаачилгаар цуцлах үндэслэл бүрдсэн тул *********** ХК нь зээлдэгч О.***********, О.*********** нартай байгуулсан Зээлийн гэрээг цуцалж О.***********, О.*********** нараас үндсэн зээлд 22,820,938.23 төгрөг, хүүнд 4,480,005.44 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 392,745.82 төгрөг буюу зээлийн гэрээний үүрэгт нийт 27,693,689.49 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Ажиллагааны явцад хариуцагч О.***********од холбогдох шаардлагаасаа татгалзаж, зөвхөн О.***********аас зээлийн гэрээний үүрэг шаардаж байна гэжээ. 2. Хариуцагч О.***********аас шүүхэд гаргасан тайлбартаа: ...Миний бие нь нэхэмжлэлд дурдагдсан зээлүүдийг тус тус өдрүүдэд авч өөрийн хувийн хэрэгцээнд ашигласан нь үнэн болно. Сүүлд буюу 2022.01.14 өдөр 22,134,000 төгрөгийн зээлийн үлдэгдэл дээр 7,866,000 төгрөгийн нэмэлт зээлийг авч зээлийн нийт үлдэгдлийг 30,000,000 сая төгрөг болгосон. Зээлийн эхний эргэн төлөлтийг 2022.02.10-ны өдөр хуваарийн дагуу 1,160.661.30 төгрөгөөр эхлэн төлж дараах саруудад мөн хуваарийн дагуу зээлийг дээрх мөнгөн дүнгийн дагуу хэвийн төлж байсан билээ. Миний бие 2018 оноос хойш ***********наас цалингийн зээлийг авч байсан ч нэг ч удаа өөрийн төлөлтийг хоцроож банкинд ямар нэгэн асуудал гаргаж байгаагүй өөрийн хүлээсэн үүргээ биелүүлж байсан. Гэвч 2021 оноос хойш ар гэрийн хүчирхийлэлд маш их өртөж байсан тул өөрийн эрхэлж байсан ажлаас өөрийн хүсэлтээр гарч Эрдэнэт хотоос явах шийдвэр гаргаж явсан тул цалингийн зээлээ эргүүлэн төлөх боломжгүй өдийг хүрсэн билээ. Энэ хугацаанд өөрийн эдийн засагчтай байнга холбоотой байсан боловч эрэн сурвалжлах ажиллагаа хүртэл явуулсанд гайхаж байна. Миний бие нь 6 - 15 насны 4 хүүхдийн бүх хүүхдийн суралцах болон бүх хэрэгцээ шаардлагыг өөрөө хариуцаж амьдарч байгаа учир нэхэмжлэлийн дагуух үндсэн зээл болох 22,830.938.23 төгрөгийг хүлээн зөвшөөрдөг, сард 500,000 төгрөгнөөс хэтрүүлэхгүй төлөх боломжтой байгаа тул дээрх нөхцөл байдлыг харгалзан шийдвэрлэж өгнө үү, хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх боломжгүй гэжээ. 3. Хэрэгт авагдсан нотлох баримтууд. 3.1. Нэхэмжлэгч талаас ирүүлсэн нотлох баримт Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Итгэмжлэл, итгэмжлэл, 2018 оны зээлийн гэрээ, 2020 оны зээлийн гэрээ, барьцааны гэрээ, 2021 оны зээлийн гэрээ, 2022 оны зээлийн гэрээ, зээлийн дансны харилцагчийн хуулга, хүү тооцооллын хүснэгт, зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай мэдэгдлүүд, иргэний үнэмлэхийн мэдээлэл, Зээлдэгчийн анкет, өргөдлүүдийн хуулбар, цалингийн зээлийн өргөдлийн маягт, Үнэлгээний хуудас, Орхон салбарын зээлийн хорооны хурлын шийдвэр, Мемориалын баримтууд, Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, Орхон аймгийн Цагдаагийн газрын албан бичиг, Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт, Иргэний үнэмлэхийн лавлагаа, Иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, Орхон аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл, хүсэлт. 3.2. Хариуцагч О.***********аас ирүүлсэн нотлох баримт- Хариу тайлбар, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт. ҮНДЭСЛЭХ нь: 1. Нэхэмжлэгч *********** ХК-иас хариуцагч О.***********д холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 27,693,689.49 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасны дагуу хангаж шийдвэрлэв. 2. Хариуцагч О.***********од холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэг шаардсан нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч *********** ХК татгалзаж байгаагаа илэрхийлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлд заасан нэхэмжлэгчийн эрхийн хүрээнд байх тул мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар О.***********од холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй. 3. Нэхэмжлэгч талаас зээлийн гэрээний үүрэг зөрчсөн үндэслэлээр гэрээг цуцалж хариуцагч О.***********аас үндсэн зээлд 22,820,938.23 төгрөг, хүүнд 4,480,005.44 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 392,745.82 төгрөг буюу нийт 27,693,689.49 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч О.*********** хүү, нэмэгдүүлсэн хүүг хүлээн эс зөвшөөрч, үндсэн зээлийн үлдэгдэл 22,820,938.23 төгрөгийг хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргаж мэтгэлцдэг. 4. Талуудын тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтаар хариуцагч О.***********, О.*********** нар нь 2018 оны 12-р сарын 13-ны өдөр жилийн 14.40 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай 30,000,000 төгрөгийн, 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр жилийн 14.40 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай, зээлийн үлдэгдлийн хэмжээ 20,920,000 төгрөг, нэмэлт зээлийн хэмжээ 16,500,000 төгрөг нийт зээлийн хэмжээ 37,420,000 төгрөгийн, 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр жилийн 14.4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлийн үлдэгдлийн хэмжээ 29,900,000 төгрөг, нэмэлт зээлийн хэмжээ 100,000 төгрөг нийт зээлийн хэмжээ 30,000,000 төгрөгийн, 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр жилийн 12 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлийн үлдэгдлийн хэмжээ 22,134,000 төгрөг, нэмэлт зээлийн хэмжээ 7,866,000 төгрөг нийт зээлийн хэмжээ 30,000,000 төгрөгийн зээлийн гэрээг тус тус байгуулсан үйл баримт тогтоогдож байх бөгөөд зээлийн гэрээ байгуулаагүй гэх маргаан үүсээгүй. 5. Дээрх гэрээний агуулга, нөхцөл, талуудын тайлбараас үзэхэд тэдний хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн ба талууд хүсэл зоригоо илэрхийлж байгуулсан гэрээ нь Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 42.2-т заасан хэлбэрийн шаардлагыг хангасан хүчин төгөлдөр хэлцэл байна. 6. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийг шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар банк нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээдэг. Мөн Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т Зээлдэгч зээлийг зээлийн гэрээнд заасны дагуу төлөөгүй, эсхүл хууль, зээлийн гэрээнд заасан үндэслэлээр зээлдүүлэгчийн нэг талын санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан бол зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө гэж тус тус заасан байна. Хуулийн дээрх зохицуулалтын дагуу болон талуудын хооронд байгуулагдсан хүчин төгөлдөр зээлийн гэрээний хүрээнд зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүй бол зээлдүүлэгч үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхтэй. 7. Хариуцагч нь дээрх зээлийн гэрээнүүдийн дагуу нэхэмжлэгч *********** ХК-д зээл төлөх үүргээ биелүүлээгүй, гэрээний хугацаанд баталсан хуваарийг зөрчсөн, хугацаа хэтрүүлсэн болох нь хэрэгт авагдсан удаа дараагийн Зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай мэдэгдэлээр тогтоогдож байх тул нэхэмжлэгч талын ...нэг талын буюу банкны санаачилгаар гэрээг цуцалж байгаа гэх тайлбар үндэслэлтэй. Харин хариуцагч талын ...6 - 15 насны 4 хүүхдийн хамт амьдардаг, тэдний суралцах болон бусад бүх хэрэгцээ шаардлагыг өөрөө хариуцаж амьдарч байгаа тул зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг хүлээн зөвшөөрөхгүй гэх тайлбараар шүүх зээлийн гэрээний үүргээс буюу зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгээс чөлөөлөх, хөнгөлөх үндэслэлгүй бөгөөд хуульд заасан хэм, хэмжээний хүрээнд дүгнэлт хийх учиртай. Иймээс дээр дурдсан хуулийн зүйл, заалт, зээлийн гэрээнд заасны дагуу үндсэн зээлийн үлдэгдэл, хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 27,693,689.49 төгрөгийг хариуцагч О.***********д хариуцуулах нь зүйтэй бөгөөд нэхэмжлэгч талын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага үндэслэл бүхий байна. 8. Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитой, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь харьцуулан үзэж хариуцагч О.***********аас зээлийн гэрээний үүрэгт 27,693,689.49 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *********** ХК-д олгож, хариуцагч О.***********од холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод үлдээж, хариуцагч О.***********аас улсын тэмдэгтийн хураамжид 296,418.45 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгов. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч О.***********аас 27,693,689.49 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *********** ХХК-нд олгосугай. 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч *********** ХК нь хариуцагч О.***********од холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч О.***********аас улсын тэмдэгтийн хураамжид 296,418.45 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *********** ХК-нд олгож, нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамж 296,418.45 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй. 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.АМИН-ЭРДЭНЭ | | |