| 2024 07 17 | 184/ШШ2024/03727 | | Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Амин-Эрдэнэ би Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хороо, *******, Сувд цамхаг оффис *********** ББСБ ХХК-ийн байр хаягт байрлах, *********** ББСБ ХК /РД:******/-ийн нэхэмжлэлтэй, Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, ***дугаар хороо, ****** тоот хаягт оршин суух, **********овогт ***********ын *********** /РД:Г******/-д холбогдох, Зээлийн гэрээний үүрэгт 928,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад ТОДОРХОЙЛОХ нь: Нэхэмжлэгч *********** ББСБ ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...*********** ББСБ ХК 2023 оны 08-р сарын 03 өдөр зээлдэгчийн LendMN аппликейшнээр дамжуулан гаргасан 1 удаагийн зээлийн хүсэлтийг шийдвэрлэж нийт 880,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай 3.99 хүүтэй олгосон боловч хариуцагч уг зээлүүдийн эргэн төлөлтийн хуваарийг 90-ээс дээш хоног хэтрүүлж цахим зээлийн эрх нээх гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, бидний тавьсан шаардлагыг үл биелүүлж байна. Иймд гэрээг дуусгавар болгож өнөөдрийг хүртэл зээлийн шимтгэлд 35,500 төгрөг, нотариатын зардал 13,000 төгрөгийг үндсэн зээлийн хамтаар гаргуулж өгнө үү гэжээ. Зохигчдын эвлэрлийн гэрээнд: ... *********** ББСБ-ын нэхэмжилсэн 928,500 төгрөгийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2024 оны 08 дугаар сарын 17-ны өдөр 428,500 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр 500,000 төгрөгөөр тус тус төлж барагдуудахаар харилцан тохиролцов гэжээ. ҮНДЭСЛЭХ нь: Нэхэмжлэгч *********** ББСБ ХК нь хариуцагч Ш.***********д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 829,415 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ш.*********** нь нэхэмжлэлийн шаардлага 829,415 төгрөгийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2024 оны 08 дугаар сарын 17-ны өдөр 428,500 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр 500,000 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар эвлэрсэн болох нь хэрэгт авагдсан зохигчийн тайлбар, хүсэлт, эвлэрлийн гэрээ болон бусад бичмэл нотлох баримтуудаар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эвлэрэх эрхтэй болох нь түүнд олгогдсон 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн итгэмжлэлээр тус тус тогтоогдож байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд зохигч эвлэрсэн... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ, 74.2-д Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч зохигч талуудын эвлэрлийг... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана, 74.6-д Зохигч эвлэрсэн тохиолдолд зохигч талууд нэхэмжлэлийн нийт шаардлага буюу тодорхой хэсгийн талаар тохиролцож шүүхийн өмнө эвлэрлийн гэрээ байгуулж болно. Гэрээний агуулгыг зохигч талууд бичгээр гарган түүнийг 2 тал хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурснаар эвлэрлийн гэрээ хүчин төгөлдөр болно. Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна гэж тус тус заажээ. Талуудын дээрх эвлэрэл нь хуулийн дагуу, гуравдагч этгээдийн эрх ашгийг зөрчөөгүй байх тул тэдний эвлэрлийг батлах нь зүйтэй бөгөөд тухайн асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл, гомдол гаргах эрхгүй болон захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх талаар зохигчид танилцуулж, тайлбарласан байна. Иймд *********** ББСБ ХК-ийн нэхэмжлэлтэй Ш.***********д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 829,415 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд байгуулсан эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь: 1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт зааснаар *********** ББСБ ХК-ийн нэхэмжлэлтэй, Ш.***********д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 829,415 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг уг төлбөрийг 2024 оны 08 дугаар сарын 17-ны өдөр 428,500 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр 500,000 төгрөгөөр тус тус нэхэмжлэгч *********** ББСБ ХК-нд төлж барагдуулахаар харилцан тохиролцов гэх зохигчийн эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 27,000 төгрөгийг улсын орлогод үлдээн, хариуцагч Ш.***********ас 13,500 төгрөгийг, Төрийн сангийн 100200900941 тоот данснаас 13,500 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч *********** ББСБ ХК-д олгосугай. 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь заасны дагуу захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай. 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай. ШҮҮГЧ Э.АМИН-ЭРДЭНЭ |