| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбатын Амин-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 184/2024/05556/И |
| Дугаар | 184/ШШ2024/03757 |
| Огноо | 2024-07-18 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 07 сарын 18 өдөр
Дугаар 184/ШШ2024/03757
| 2024 07 18 |
184/ШШ2024/03757 |
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Амин-Эрдэнэ би
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, **** дүгээр хороо, ******** мянгат, ******* дугаар байрны ****** тоот хаягт байрлах, ***********ББСБ ХХК /РД:********/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, ***** дугаар хороо, ********* тоот хаягт оршин суух, ********* овогт *******гийн *********** /РД: *********5/-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 3,280,563.15 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ***********ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
...'Зээлдэгч Ш.*********** нь 2021 опы 11 дүгаар сарын 03-ны өдөр "***********ББСБ" ХХК-тай 2111-0602 тоот зээлийн гэрээг байгуулж, 2,649,900 төгрөгийг 24 сарын хугацаагаар сарын 3%-ийн хүүтэй, "Сайн интернэшнл ХХК-аас зурагт худалдан авах зориулалтаар зээлэн авсан. Зээлдэгч нь зээлийг cap бүрийн 20-ны өдөр 156,000 төгрөгөөр эргэн төлж, зээлийг хуваарийн дагуу 2023 оны 11-р сарьш 03-ны өдөр төлж дуусгах ёстой ч зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зерчиж, зээлийг төлж дуусгаагүй. Тодруулбал зээлдэгч ******** нь 2021 оны 11, 12 сарууд болон 2022 оны 2, 3,4, 7, 10, сарууд 2023 оны 1 сард нийт 636,876.18 төгрөгийн үндсэн төлөлт, 863,221.85 төгрөгийн хүүгийн төлөлт, 18,401.97 төгрөгийн нэмэгдүүлсэн хүүгийн төлөлт хийсэн. 2024 оны 6-р сарын 4-ны өдрийн байдлаар зээлдэгч Ш.***********ы үндсэн зээлийн үлдэгдэл 2,013,023.82 төгрөг, хүүгийн төлбөр 1,087,540.39 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 164,498.94 төгрөг нийт 3,265,063.15 төгрөгийн зээлийн төлбөрийг төлөөгүй байна. Түүнчлэн, Зээлийн гэрээний 4.2.14-д зээлдэгч гэрээний үүргийг зөрчсөний улмаас зээлдүүлэгч шүүхэд нэхэмжлэл гаргасан бол нотариатын зардлыг зээлдэгч нөхөн төлөх үүрэг хүлээсэн. Нэхэмжлэгчээс гаргасан нотариатын зардал 15,500 төгрөгийг нөхөн төлөх ёстой. Зээлийн гэрээний 2.1.10-т зааснаар зээлдэгч нь зээлийн үндсэн төлбөр, хүүгийн төлбөрийг эргэн төлөх хуваарьт заасан хугацааг хэтрүүлж гэрээний үүргийг ноцтой зөрчиж, ззэлийн гэрээний 7 дахь хэсэгт заасан нөхцөл байдлыг үүсгэсэн учир гэрээний 7.3-т заасны дагуу тзэлдүүлэгч гэрээг дангаар цуцлах нөхцөл байдлыг бий болгож байна.
Зээлийн гэрээний 3.4.4-т зааснаар зээлдэгч нь Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.2 Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж төлбөр, тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйл, 24 дүгээр зүйлийн 24.3 дахь заалт ёсоор зээлийн гэргжий үургээ бүрэн биелүүлж дуусах хүртэлх хэтэрсэн хугацаанд нэмэгдүүлсэи хүү, ззэлийн үндсэн хүүг төлох үүрэгтэй.
Иймд Ш.***********аас 2021 оны 11-р сарын 03-ны өдөр байгуулсаи 2111-0602 тоот Зээлийп гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 2,013,023.82 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 1,087,540.39 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 164,498.94 төгрөг, нотариатыи зардал 15,500 гөгрөг, нийт 3,280,563.15 төгрөг гаргуулж өгнө үү. гэжээ.
Зохигчдын эвлэрлийн гэрээнд: ... ***********ББСБ ХХК-ийн 3,280,563.15 төгрөгийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2024 оны 07 дугаар 30-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 780,563.15 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцов гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ***********ББСБ ХХК нь хариуцагч Ш.***********д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 3,280,563.15 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ш.*********** нь нэхэмжлэлийн шаардлага 3,280,563.15 төгрөгийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрөөс 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл сар бүр 500,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 780,563.15 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар эвлэрсэн болох нь хэрэгт авагдсан зохигчийн тайлбар, хүсэлт, эвлэрлийн гэрээ болон бусад бичмэл нотлох баримтуудаар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эвлэрэх эрхтэй болох нь түүнд олгогдсон 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 13/24/268 дугаартай итгэмжлэлээр тус тус тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд зохигч эвлэрсэн... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ, 74.2-д Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч зохигч талуудын эвлэрлийг... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана, 74.6-д Зохигч эвлэрсэн тохиолдолд зохигч талууд нэхэмжлэлийн нийт шаардлага буюу тодорхой хэсгийн талаар тохиролцож шүүхийн өмнө эвлэрлийн гэрээ байгуулж болно. Гэрээний агуулгыг зохигч талууд бичгээр гарган түүнийг 2 тал хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурснаар эвлэрлийн гэрээ хүчин төгөлдөр болно. Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна гэж тус тус заажээ.
Талуудын дээрх эвлэрэл нь хуулийн дагуу, гуравдагч этгээдийн эрх ашгийг зөрчөөгүй байх тул тэдний эвлэрлийг батлах нь зүйтэй бөгөөд тухайн асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл, гомдол гаргах эрхгүй болон захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх талаар зохигчид танилцуулж, тайлбарласан байна.
Иймд ***********ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй Ш.***********д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 3,280,563.15 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд байгуулсан эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт зааснаар ***********ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ш.***********д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 3,280,563.15 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2024 оны 07 дугаар 30-ны өдөр 500,000 төгрөг, мөн оны 08 дугаар сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 09 дүгээр сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 10 дугаар сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 11 дүгээр сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 12 дугаар сарын 30-ны өдөр 780,563.15 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцов гэх зохигчийн эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 67,439.01 төгрөгийг улсын орлогод үлдээн, хариуцагч Ш.***********гаас 33,720 төгрөгийг, Төрийн сангийн 100200900941 тоот данснаас 33,720 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ***********ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь заасны дагуу захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.
ШҮҮГЧ Э.АМИН-ЭРДЭНЭ