Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 184/ШШ2024/03760

 

 

 

 

 

 

 

 

2024 07 18

 

 

 

 

 

 

184/ШШ2024/03760

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Амин-Эрдэнэ би

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, ***********, Дунд дарь-эх, 36-1866 тоот хаягт оршин суух, ******** овогт ******* *********** /РД:******/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, ***********, Чухаг хотхон ******* тоотод бүртгэлтэй боловч одоогоор Өвөрхангай аймгийн Хужирт сум, ****** баг, 1-1 тоот хаягт оршин суух, ************ овогт ******ын *********** /РД:Й*******/-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 1,367,400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.*********** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

... С.*********** миний бие нь 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Г.***********д 530,000 төгрөгийг 12 сарын хугацаатай, 6%-ийн хүүтэй зээлүүлсэн. Хүү нь 381,000 төгрөг болсон. Нийт 911,600 төгрөг болсон. Зээлийн хугацаа дуусч мөнгөө төлөхгүй тохиолдолд өдрийн 0,5%-ийн алданги тооцохоор гэрээ байгуулсан. Г.*********** нь 911,000 төгрөгөөс нэг ч төгрөг өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. Үүний алданги 455,800 төгрөг болно. Ийм учраас Г.***********аас 1,367,400 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Зохигчдын эвлэрлийн гэрээнд: ... С.***********ын нэхэмжилсэн 1,367,400 төгрөгийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцов. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.*********** нь хариуцагч Г.***********д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,367,400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.*********** нь нэхэмжлэлийн шаардлага 1,367,400 төгрөгийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахаар эвлэрсэн болох нь хэрэгт авагдсан зохигчийн тайлбар, хүсэлт, эвлэрлийн гэрээ болон бусад бичмэл нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд зохигч эвлэрсэн... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ, 74.2-д Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч зохигч талуудын эвлэрлийг... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана, 74.6-д Зохигч эвлэрсэн тохиолдолд зохигч талууд нэхэмжлэлийн нийт шаардлага буюу тодорхой хэсгийн талаар тохиролцож шүүхийн өмнө эвлэрлийн гэрээ байгуулж болно. Гэрээний агуулгыг зохигч талууд бичгээр гарган түүнийг 2 тал хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурснаар эвлэрлийн гэрээ хүчин төгөлдөр болно. Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна гэж тус тус заажээ.

Талуудын дээрх эвлэрэл нь хуулийн дагуу, гуравдагч этгээдийн эрх ашгийг зөрчөөгүй байх тул тэдний эвлэрлийг батлах нь зүйтэй бөгөөд тухайн асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл, гомдол гаргах эрхгүй болон захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх талаар зохигчид танилцуулж, тайлбарласан байна.

Иймд С.***********ын нэхэмжлэлтэй Г.***********д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1,367,400 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд байгуулсан эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт зааснаар С.***********ын нэхэмжлэлтэй, Г.***********д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1,367,400 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн дотор нэхэмжлэгчид төлж барагдуулахаар харилцан тохиролцов гэх зохигчийн эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 36,830 төгрөгийг улсын орлогод үлдээн, хариуцагч Г.***********аас 18,415 төгрөгийг, Төрийн сангийн 100200900941 тоот данснаас 18,415 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч С.***********т олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь заасны дагуу захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.

 

 

 

ШҮҮГЧ Э.АМИН-ЭРДЭНЭ