| 2024 07 18 | 184/ШШ2024/03764 | | Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Амин-Эрдэнэ би Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, *** дугаар хороо, *********** тоот хаягт байрлах, *********** ББСБ ХХК /РД:**********/-ийн нэхэмжлэлтэй, Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, ***** хороо, ******* **** дугаар байр ****** тоотод оршин суух, **********гийн *********** /РД:**********/-т холбогдох, Зээлийн гэрээний үүрэгт 595,360 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад ТОДОРХОЙЛОХ нь: Нэхэмжлэгч *********** ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... *********** ББСБ ХХК нь Сангицэрэн овогтой ***********тэй 2023.10.29-ний өдөр 20231029-14780 тоот зээлийн гэрээг байгуулан зээлийн эрх нээсэн. 2023 оны 10 сарын 29-ний өдөр 400,000 төгрөгийг 90 хоногийн хугацаатай 6.9 хувийн хүүтэй z000035845 тоот зээлийг ХААН банк дахь 5094064616 тоот дансанд дээрх зээлүүдийг зээлдэгч С.*********** нь шилжүүлэн авсан. Хариуцагч С.*********** нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа ба 2024.05.24-ний өдрийн байдлаар Z000035845 тоот зээл 2024 оны 1 сарын 27-ний өдөр дуусч үндсэн зээлээс 0 төгрөгийг, хасаж үлдэгдэл дүн 400,000 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 208 хоног /зээлийн гэрээний 90 + хугацаа хэтэрсэн 118 + 0 удаагийн сунгалтаар 0 хоног/-ийн хүү 191,360 төгрөг +шимтгэл 0 төгрөг хүүнд төлсөн 4,000 төгрөгийг хасаж нийт хүү 191,360, Нийт дүн 595,360 төгрөг байна. Нийт үндсэн зээл 400,000 төгрөг, нийт хүү 191,360 төгрөг, шимтгэл нийлбэр 4,000 төгрөг Бүгд нийлээд 595,360 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү.гэжээ. Нэхэмжлэгч *********** ББСБ ХХК шүүхэд гаргасан хүсэлтдээ: ... *********** ББСБ ХХК хариуцагч С.*********** зээлийн гэрээний үүрэгт 595,360 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Уг мөнгөн дүнг хариуцагч С.*********** нь бүрэн төлж өр төлбөргүй болсон тул гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ. ҮНДЭСЛЭХ нь: Нэхэмжлэгч *********** ББСБ ХХК нь хариуцагч С.***********т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 595,360 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан талаарх хүсэлтээ бичгээр ирүүлсэн нь хэрэгт авагдсан зохигчийн тайлбар, хүсэлт болон бусад бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ, 74.2-д Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана гэж тус тус заажээ. Иймд *********** ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, С.***********т холбогдох зээлийн гэрэнэий үүрэгт 595,360 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нь хариуцагчтай эвлэрсэн үндэслэлээр нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь: 1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт зааснаар *********** ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй С.***********т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 595,360 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 18,511 төгрөгийг улсын орлогод үлдээн, Төрийн сангийн 100200900941 тоот данснаас 9,255.5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *********** ББСБ ХХКнд олгосугай. 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай. ШҮҮГЧ Э.АМИН-ЭРДЭНЭ |