Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 128/ШШ2021/0560

 

2021 08 31 128/ШШ2021/0560

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Дамдинсүрэн би даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Н, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.У, гуравдагч этгээд М ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.*******, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Э.Ж******* нарыг оролцуулан К******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, Эрчим хүчний яам, Эрчим хүчний яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, Нийслэлийн Засаг дарга, Хот байгуулалт, хөгжлийн газарт тус тус холбогдох захиргааны хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгсдэн төлөөлөгчөөс шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: ...Г.Б би тус шүүхэд ажиллагаа явагдаж буй К******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, Эрчим хүчний яам, Эрчим хүчний яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, Нийслэлийн Засаг дарга, Хот байгуулалт, хөгжлийн газарт тус тус холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа болно.

Миний бие өөрт олгогдсон итгэмжлэлд заасан эрхийнхээ хүрээнд тус шүүхэд гаргасан Эрчим хүчний яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын 2017 оны 02 сарын 24-ний өдрийн 13/2017 дугаар Техникийн нөхцөл, Улаанбаатар хотын ерөнхий архитектор бөгөөд нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын даргын 2017 оны 06 сарын 12-ны өдрийн МЗХ 2017/12-108 дугаартай Баянзүрх дүүргийн 16-р хороо, 72 дугаар хотхон орчмын 8,16,24 дүгээр ашиглалтын шаардлага хангахгүй барилгуудыг дахин барилгажуулах төслийн дулаан хамгаалахын сүлжээний ажлын зураг боловсруулах даалгаврыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, Нийслэлийн Засаг даргын 2017 оны 05 сарын 24-ний өдрийн А/329 дугаар Зураг төсөв боловсруулах ажлын зохион байгуулах тухай захирамжийн захирамжлах хэсгийн 2 дахь хэсэг, захирамжийн 3 дугаар хавсралтын 4 дэх хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. гэжээ

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч К******* ХХК-иас Эрчим хүчний яам, Эрчим хүчний яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, Нийслэлийн Засаг дарга, Хот байгуулалт, хөгжлийн газарт тус тус холбогдуулан Эрчим хүчний яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын 2017 оны 2 сарын 24 -ний өдрийн 13/2017 дугаар Техникийн нөхцөл, Нийслэлийн засаг даргын 2017 оны 5 сарын 24-ны өдрийн А/329 дүгээр Зураг төсөв боловсруулах ажлыг зохион байгуулах тухай захирамжийн захирамжлах хэсгийн 2 дахь хэсэг, захирамжийн 3 дугаар хавсралтын М ХХК-д холбогдох хэсэг, Улаанбаатар хотын ерөнхий архитектор бөгөөд нийслэлийн хот төлөвлөлт, eрeнхий төлөвлөгөөний газрын даргын 2017 оны 6 сарын 12-ны өдрийн МЗХ 2017/12-108 дугаартай Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 72 дугаар хотхон орчмын 5,16,24 дүгээр ашиглалтын шаардлага хангахгүй барилгуудын дахин барилгажуулах төслийн дулаан хангамжийн сүлжээний ажлын зураг боловсруулах даалгавар -ыг тус тус хүчингүй болгуулахыг хүссэн шаардлагад захиргааны хэрэг үүсгэсэн ба 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 6586 дугаар Хэргийг тусгаарлах тухай захирамжаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2-т зааснаар "Комфорт Монгол нэтворк "ХХК-ийн нэхэмжлэлтэй, Эрчим хүчний яам, Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, Нийслэлийн Засаг дарга, Хот байгуулалт, хөгжлийн газарт тус тус холбогдох захиргааны хэргээс "К******* "ХХК-ийн нэхэмжлэлтэй, Эрчим хүчний яам, Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, Хот байгуулалт, хөгжлийн газарт тус тус холбогдох захиргааны хэргийг тусгаарласан байна.

Нэхэмжлэгч К******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Бгээс 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан тухай хүсэлтийг шүүхэд бичгээр болон шүүх хуралдаанд гаргасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй, нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлнэ... гэж заасантай нийцэж байх бөгөөд нэхэмжлэгчээс 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Г*******ын Бд олгосон итгэмжлэлд ...нэхэмжлэлийн шаардлагаас бүрэн, эсхүл хэсэгчлэн татгалзах... гэж итгэмжлэлийг олгосон байна.

Түүнчлэн нэхэмжлэгч К******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Бд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-д Нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх талаар тайлбарласан болно.

Иймд К******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, Эрчим хүчний яам, Эрчим хүчний яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, Хот байгуулалт, хөгжлийн газарт тус тус холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг баримтлан К******* ХХК-иас Эрчим хүчний яам, Эрчим хүчний яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, Хот байгуулалт, хөгжлийн газарт тус тус холбогдуулан гаргасан Эрчим хүчний яамны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын 2017 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 13/2017 дугаар Техникийн нөхцөл, Улаанбаатар хотын ерөнхий архитектор бөгөөд нийслэлийн хот төлөвлөлт, eрeнхий төлөвлөгөөний газрын даргын 2017 оны 6 сарын 12-ны өдрийн МЗХ 2017/12-108 дугаартай Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 72 дугаар хотхон орчмын 5,16,24 дүгээр ашиглалтын шаардлага хангахгүй барилгуудын дахин барилгажуулах төслийн дулаан хангамжийн сүлжээний ажлын зураг боловсруулах даалгавар -ыг тус тус хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-т тус тус заасны дагуу нэхэмжлэгч нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй бөгөөд хэргийн оролцогчид нь уг захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Н.ДАМДИНСҮРЭН