| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбатын Амин-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 184/2024/04795/И |
| Дугаар | 184/ШШ2024/03776 |
| Огноо | 2024-07-22 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 07 сарын 22 өдөр
Дугаар 184/ШШ2024/03776
|
| ||||
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Амин-Эрдэнэ би Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, * дугаар хороо*** **** цогцолбор**** дугаар давхарт байрлах, ***********ХХК /РД:******/-ийн нэхэмжлэлтэй, Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, *** дүгээр хороо, ****** тоотод оршин суух, *****гин овогт Батсайханы ***********/РД:**********нд холбогдох, Зээлийн гэрээний үүрэгт 4,417,533.03 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад ТОДОРХОЙЛОХ нь: Нэхэмжлэгч ***********ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Зээлдэгч *********** нь ***********ББСБ ХХК-тай 2022.09.02-ны өдөр ЗГ/2022/18040 тоот Цахим хэрэглээний зээлийн эрх нээх гэрээ-г байгуулж энэхүү гэрээний үндсэн дээр 3,205,990.00 төгрөгийг сарын 2 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай, зээлээ хугацаанд нь төлөөгүй тохиолдолд 4.8 хувийн нэмэгдүүлсэн хүү төлөхөөр зээлдэн авсан. Зээлдэгчтэй байгуулсан Цахим хэрэглээний зээлийн эрх нээх гэрээ-ний хугацаа 2023.09.05-ны өдөр дууссан байх бөгөөд зээлдэгч өнөөдрийн байдлаар 4,417,533.03 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Иймд зээлдэгч ***********аас үндсэн зээлийн төлбөрт 3,205,990.00 төгрөг, үндсэн хүүний төлбөрт 1,081,428.66 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 130,114.37 төгрөг, нийт 4,417,533.03 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ. Зохигчдын эвлэрлийн гэрээнд: ... Батсайханы ***********миний бие 4,417,533.03 төгрөгийг 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 736,255 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 736,255 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 736,255 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 736,255 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 736,255 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 736,258.03 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцов гэжээ. ҮНДЭСЛЭХ нь: Нэхэмжлэгч ***********ХХК нь хариуцагч ***********д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 4,417,533.03 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч *********** нь нэхэмжлэлийн шаардлага 4,417,533.03 төгрөгийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрөөс 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл сар бүр 736,255 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 736,258.03 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар эвлэрсэн болох нь хэрэгт авагдсан зохигчийн тайлбар, хүсэлт, эвлэрлийн гэрээ болон бусад бичмэл нотлох баримтуудаар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эвлэрэх эрхтэй болох нь түүнд олгогдсон 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 4-6/90 дугаартай итгэмжлэлээр тус тус тогтоогдож байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд зохигч эвлэрсэн... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ, 74.2-д Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч зохигч талуудын эвлэрлийг... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана, 74.6-д Зохигч эвлэрсэн тохиолдолд зохигч талууд нэхэмжлэлийн нийт шаардлага буюу тодорхой хэсгийн талаар тохиролцож шүүхийн өмнө эвлэрлийн гэрээ байгуулж болно. Гэрээний агуулгыг зохигч талууд бичгээр гарган түүнийг 2 тал хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурснаар эвлэрлийн гэрээ хүчин төгөлдөр болно. Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна гэж тус тус заажээ. Талуудын дээрх эвлэрэл нь хуулийн дагуу, гуравдагч этгээдийн эрх ашгийг зөрчөөгүй байх тул тэдний эвлэрлийг батлах нь зүйтэй бөгөөд тухайн асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл, гомдол гаргах эрхгүй болон захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх талаар зохигчид танилцуулж, тайлбарласан байна. Иймд ***********ХХК-ийн нэхэмжлэлтэй ***********д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 4,417,533.03 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд байгуулсан эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт зааснаар ***********ХХК-ийн нэхэмжлэлтэй, ***********д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 4,417,533.03 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 736,255 төгрөг, мөн оны 08 дугаар сарын 30-ны өдөр 736,255 төгрөг, 09 дүгээр сарын 30-ны өдөр 736,255 төгрөг, 10 дугаар сарын 30-ны өдөр 736,255 төгрөг, 11 дүгээр сарын 30-ны өдөр 736,255 төгрөг, 12 дугаар сарын 30-ны өдөр 736,258.03 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцов гэх зохигчийн эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 85,630.53 төгрөгийг улсын орлогод үлдээн, хариуцагч ***********аас 42,815 төгрөгийг, Төрийн сангийн 100200900941 тоот данснаас 42,8145 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ***********ХХК -д олгосугай. 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь заасны дагуу захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай. 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.
ШҮҮГЧ Э.АМИН-ЭРДЭНЭ
|
| |||