Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 184/ШШ2024/03788

 

2024 07 22

 

 

 

 

 

 

184/ШШ2024/03788

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Амин-Эрдэнэ би

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, ******* хороо, Сүхбаатарын талбай 5, тоотод байрлах, *********** ХК /РД:**********/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, ****** хороо, ******** дүгээр гудамж, 11Г тоотод оршин суух, ******овогт *********ын *********** /РД:********/-т холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 12,428,274.87 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, 2024 оны 02 дугаар сарын 06-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч *********** ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

... Эрдэнэ-Очир овогтой *********** нь 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдео ***********тай ЗГ/1105529040 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 13,000,000 төгрөгийн зэзлийг жилийн 19.8 хувийн хүүтэйгээр 30 сарын хугацаатай зээлж авсан болно. Зээлдэгчийн ЗГ/1105529040 дугаарт Зээлийн гзрэзний хугацаа 2026 оны 02 дугаар сард дууссан боловч эргэн төлөлтийг тасалдуулж үндсэн зэзл, ззэлийн хүүг төлөхгүй байгаа бөгөөд 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүрэгтзээлийн үндсэн төлбөр 11,320,868 төгрөг, хүүгийн төлбөр 1,083,534.69 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 12,428,274.87 төгрөг. 3171105529040 дутаартай зээлийн гэрээний үүрэгт нийт 12,428,274.87 төгрөгийг Эрдэнэ-Очир овогтой ***********ээс гаргуулж өгнө үү. гэжээ.

Зохигчдын эвлэрлийн гэрээнд: ... *********** ХК-ийн нэхэмжилсэн 12,428,274.87 төгрөгийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 600,000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 600,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 600,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 600,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 600,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 9,428,274.87 төгрөгөөр төлж барагдуулахаар харилцан тохиролцов. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч *********** ХК нь хариуцагч Э.***********т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 12,428,274.87 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч 12,428,274.87 төгрөгийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл сар бүр 600,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 9,428,274.87 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар эвлэрсэн болох нь хэрэгт авагдсан зохигчийн тайлбар, хүсэлт, эвлэрлийн гэрээ болон бусад бичмэл нотлох баримтуудаар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эвлэрэх эрхтэй болох нь түүнд олгогдсон 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 18/05/44160 дугаартай итгэмжлэлээр тус тус тогтоогдож байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд зохигч эвлэрсэн... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ, 74.2-д Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч зохигч талуудын эвлэрлийг... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана, 74.6-д Зохигч эвлэрсэн тохиолдолд зохигч талууд нэхэмжлэлийн нийт шаардлага буюу тодорхой хэсгийн талаар тохиролцож шүүхийн өмнө эвлэрлийн гэрээ байгуулж болно. Гэрээний агуулгыг зохигч талууд бичгээр гарган түүнийг 2 тал хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурснаар эвлэрлийн гэрээ хүчин төгөлдөр болно. Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна гэж тус тус заажээ.

Талуудын дээрх эвлэрэл нь хуулийн дагуу, гуравдагч этгээдийн эрх ашгийг зөрчөөгүй байх тул тэдний эвлэрлийг батлах нь зүйтэй бөгөөд тухайн асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл, гомдол гаргах эрхгүй болон захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх талаар зохигчид танилцуулж, тайлбарласан байна.

Иймд *********** ХК-ийн нэхэмжлэлтэй Э.***********т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 12,428,274.87 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд байгуулсан эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт зааснаар *********** ХК-ийн нэхэмжлэлтэй, Э.***********т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 12,428,274.87 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 600,000 төгрөг, мөн оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 600,000 төгрөг, 10 дугаар сарын 30-ны өдөр 600,000 төгрөг, 11 дүгээр сарын 30-ны өдөр 600,000 төгрөг, 12 дугаар сарын 30-ны өдөр 600,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 9,428,274.87 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцов гэх зохигчийн эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 213,802.40 төгрөгийг улсын орлогод үлдээн, хариуцагч Э.***********ээс 106,901.2 төгрөгийг, Төрийн сангийн 100200900941 тоот данснаас 106,901.2 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч *********** ХК -д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь заасны дагуу захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.

 

 

 

ШҮҮГЧ Э.АМИН-ЭРДЭНЭ