| 2024 07 22 | 184/ШШ2024/03795 | | Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Амин-Эрдэнэ би Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, ******** хороо, *********, МПМ Цогцолбор хаягт байрлах, *********** ББСБ ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг,****** дугаар хороо, ******** дүгээр гудамж, 39 тоот хаягт оршин суух, ******** овогт *********ийн *********** /РД:*********/-д холбогдох, Гэрээний үүрэгт 1,306,476 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад ТОДОРХОЙЛОХ нь: Нэхэмжлэгч *********** ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Ц.*********** нь *********** ББСБ-ийн мессэж зээлийн үйлчилгээний нөхцлийг хүлээн зөвшөөрч 2021 оны 11 сарын 15-ны өдөр 140000684156 тоот Зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсан ба мессеж зээл авч, төлж барагдуулж байсан тул зээлийн эрхийн хэмжээ нэмэгдсэн. Ц.*********** нь уг гэрээний үндсэн дээр 2022 оны 08 сарын 17-ны өдөр сарын 2,6% хүүтэй 420,000 төгрөгийг, 2,6% хүүтэй 410,000 төгрөгийг тус тус зээлээр авсан ба хугацаанд нь төлж барагдуулаагүй юм. Ц.*********** нь хууль болон гэрээнд заасан үүргээ үл биелүүлж зээл, зээлийн хүүгээ төлж : арагдуулахыг шаардахад удаа дараа худал хэлж өнөөдрийг хүртэл төлөөгүй, холбоо тасарсан. Ц.***********гийн зээлийн гэрээний үүрэг 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар нийт ундсэн зээл 830,000 төгрөг, зээлийн хүү 401,111 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 75,365 төгрөг нийт 1,306,476 төгрөг гаргуулахаар байна. *********** ББСБ нь зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй бөгөөд Монгол улсын иргэний хууль, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд заасны дагуу зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцсон, шаардах эрхтэй байх тул Ц.***********гөөс зээлийн гэрээний үүрэгт 1,306,476 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ. Зохигчдийн эвлэрлийн гэрээнд: ...Хариуцагч нь *********** ББСБ нэхэмжилсэн 1,36,476 төгрөгийг хүлээн зөвшөөөрч, уг төлбөрийг 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн дотор төлж барагдуулна. Энэ хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ. ҮНДЭСЛЭХ нь: Нэхэмжлэгч *********** ББСБ ХХК нь хариуцагч Ц.***********д холбогдуулан гэрээний үүрэгт 1,306,476 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн болох нь хэрэгт авагдсан зохигчийн тайлбар, хүсэлт, эвлэрлийн гэрээ болон бусад бичмэл нотлох баримтуудаар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эвлэрэх эрхтэй болох нь түүнд олгогдсон 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 24/1157 дугаартай итгэмжлэлээр тус тус тогтоогдож байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд зохигч эвлэрсэн... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ, 74.2-д Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч зохигч талуудын эвлэрлийг... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана, 74.6-д Зохигч эвлэрсэн тохиолдолд зохигч талууд нэхэмжлэлийн нийт шаардлага буюу тодорхой хэсгийн талаар тохиролцож шүүхийн өмнө эвлэрлийн гэрээ байгуулж болно. Гэрээний агуулгыг зохигч талууд бичгээр гарган түүнийг 2 тал хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурснаар эвлэрлийн гэрээ хүчин төгөлдөр болно. Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна гэж тус тус заажээ. Талуудын дээрх эвлэрэл нь хуулийн дагуу, гуравдагч этгээдийн эрх ашгийг зөрчөөгүй байх тул тэдний эвлэрлийг батлах нь зүйтэй бөгөөд тухайн асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл, гомдол гаргах эрхгүй болон захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх талаар зохигчид танилцуулж, тайлбарласан байна. Иймд *********** ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ц.***********д холбогдох гэрээний үүрэгт 1,306,476 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчийн эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь: 1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт зааснаар *********** ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй Ц.***********д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1,306,476 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн дотор нэхэмжлэгч *********** ББСБ ХХК-д төлж барагдуулна гэх зохигчийн эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 10,646 төгрөгийг улсын орлогод үлдээн, хариуцагч *********** 5,323 төгрөгийг, Төрийн сангийн 100200900941 тоот данснаас 5,323 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч *********** ББСБ ХХК -д олгосугай. 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь заасны дагуу захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай. 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай. ШҮҮГЧ Э.АМИН-ЭРДЭНЭ |