Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 101/ШШ2023/04207

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ундраа даргалж, шүүгч *******, шүүгч ******* нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *******, *******,*******, ******* хаягт байрлах ******* /регистрийн дугаар:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Б*******, хаягт оршин суух бүртгэлтэй /регистрийн дугаар:/-д холбогдох,

 

5,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагч , иргэдийн төлөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Батзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: улсын дугаартай, Toyota Prius 30 маркийн автомашины өмчлөгч нь Монгол Даатгал" ХК-тай 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр "Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээ"-г 1 жилийн хугацаатай байгуулсан. 2022 оны 5 дугаар сарын 08-ны өдөр улсын дугаартай, Toyota Prius 30 маркийн автомашиныг жолоодож явсан нь Баянзүрх дүүргийн газрын арын замд улсын дугаартай, Subaru Forester маркын "Тайгын булаг авто" ХХК-ийн өмчлөлийн ын жолоодож явсан автомашиныг мөргөж, амгалан амаржих газрын эзэмшлийн хаягны самбарыг мөргөсний улмаас даатгалын тохиолдол үүссэн. Зам тээврийн осол, хэргийн үзлэгийг тээврийн цагдаагийн алба гүйцэтгэж, улсын дугаартай, Toyota Prius 30 маркын автомашины жолооч нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.3-т "Жолооч гарцаар замд нийлэх, замаас гарахдаа уг замын дагуу яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө" гэж заасныг зөрчсөнөөс бусдын эд хөрөнгөнд хохирол учруулсан болохыг тогтоосон байна. ын автомашинд учирсан хохирлын хэмжээг 2022 оны 5 дугаар сарын 10-ны өдөр "Арвижих-эстимейт" ХХК нь дугаартай автомашин техникийн үнэлгээний тайлангаар гаргаж 4,725,000 төгрөг, амгалан амаржих газрын эзэмшлийн хаягны самбарын хохирлын хэмжээг 2022 оны 5 дугаар сарын 10-ны өдөр 015 дугаартай үл хөдлөх хөрөнгийн хохирлын үнэлгээний тайлангаар гаргаж 2,347,500 төгрөгийн хохирол учирсныг тус тус тогтоосон байна. 2022 оны 5 дугаар сарын 11-ний өдөр "Тайгын булаг авто" ХХК нь "Арвижих-эстимейт" ХХК-ийн автомашин техникийн үнэлгээний тайлангийн дагуу 4,725,000 төгрөгийг, 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдөр амгалан амаржих газар нь "Арвижих-эстимейт" ХХК-ийн үл хөдлөх хөрөнгийн хохирлын үнэлгээний тайлангийн дагуу 2,347,500 төгрөгийг тус тус даатгалын нөхөн төлбөрт тооцон шилжүүлэхийг нэхэмжилсэн. Ийнхүү "Монгол Даатгал" ХК нь "Тайгын булаг авто" ХХК-ийн хүсэлтийн дагуу хаан банк дахь // тоот дансанд 3,340,000 төгрөгийг, 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хаан банк дахь // тоот дансанд 1,660,000 төгрөгийг нийт 5,000,000 төгрөгийг даатгалын нөхөн төлбөрт тооцон олгохоор шийдвэрлэн, тус тус шилжүүлсэн болно.

Монгол Улсын жолоочийн даатгалын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.2, Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээний 10 дугаар зүйлийн 10.1.2-д заасны дагуу нөхөн төлбөр төлсөнөөс учирсан хохирол болох 5,000,000 төгрөгийг хариуцагч аас гаргуулж, "Монгол Даатгал" ХК-д олгож өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. 2022 оны 4 дүгээр 25-ны өдөр "Монгол Даатгал" ХК-ийн ажилтан над руу утсаар залгаж жолоочийн хариуцлагын даатгал дууссаныг мэдэгдэж, ажилтны өгсөн дансанд даатгалын төлбөрийг шилжүүлэн төлсөн. 2022 оны 5 дугаар сарын 08-ны өдөр улсын дугаартай, приус 30 маркийн автомашин барьж явахад осол болсон ба нөгөө машин болох улсын дугаартай, Subaru Forester машины жолооч эрэгтэй цагдаад дуудлага өгсөн байсан. Би замын цагдаад хандан "Даатгалаа дуудъя" гэж хэлэхэд замын цагдаа хэмжилт хийж байсан бөгөөд хоёр машин хоёуулаа маш их эвдрэлтэй, энд шууд буруутай жолоочийг тогтоох боломжгүй машинуудыг актлаад, хэн буруутайг нь тогтоосны дараа буруутай жолооч даатгалаа дуудна. Түгжрэл үүссэн хоёр машин хоёуулаа төв зам дээр байна ачигч машин дуудаж замын хөдөлгөөн чөлөөлөх хэрэгтэй гэсэн хууль ёсны шаардлагыг биелүүлсэн. Маргааш нь буюу 2022 оны 5 дугаар сарын 9-ний өдөр замын цагдаагийн газарт би ирсэн боловч шалгаж байгаа байцаагч нь "хэрэг чинь орж ирээгүй байна, ирэхээр нь чам руу залгана" гэж хэлээд намайг буцаасан. 2022 оны 5 дугаар сарын 10-ны өдөр улсын дугаартай, Subaru Forester машины жолооч Б.Хонгор гэх эрэгтэй хүн над руу залгаад чиний буруу болсон байна, намайг машинаа үнэлүүлээд ир" гэж байна гэсэн. Замын цагдаагаас өгсөн материалыг Монгол даатгал-д өгөхөд даатгалын ажилтан даатгалаас нь 5,000,000 төгрөг гаргах боломжтой, үлдсэн төлбөрийг та өөрөө төлнө гэсэн. Монгол даатгал нь хоёр хохирсон талд мөнгөн дүнг тэнцүү олгох журмаараа хохирсон машинд 3,340,000 төгрөг, амгалан амаржихийн самбарт 1,660,000 төгрөг ингэж олгогдоно, тэгэхдээ хохирсон машины даатгалын нөхөн төлбөр жолоочдоо олгогдоно, самбарын хохирлыг та өөрөөсөө мөнгөө гаргаж засуулж өгөөд амгалан амаржих газраасаа монгол даатгалаас олгох хохирлын мөнгийг д шилжүүлж өгнө үү гэсэн бичиг хийлгэж "Монгол Даатгалд өгөөд нөхөн төлбөрийг өөрийн дансанд авна гэж хэлсэн бөгөөд материал бүртгэж аваад үлдсэн. Тухайн бичиг мэйлээр ирсэн би зургийн дараад "Монгол Даатгал"-ын пэйж руу нь явуулснаар нөхөн төлбөрийн 1,660,000 төгрөгийг өөрийн дансанд авсан. "Монгол Даатгал" ХК-ийн материал бүртгэж авдаг ажилтан "нөхөн төлбөр манайхаас гарах хэдий ч таниас буцаагаад нэхэмжлэнэ" гэсэн тайлбарыг надад огт хэлээгүй. Үүнийгээ надад хэлсэн, хүлээн зөвшөөрөхгүй гээд уурлаад гараад явсан гэж хуулийн хэлтсийн ажилтандаа худал хэлсэн байсан. "Монгол Даатгал" ХК-ийн ажилтан надаас чатаар авсан осол болсон үеийн зургийг уг иргэний хэргийн материалд хавсаргаагүй байсан. Ослын дуудлагыг эрх бүхий байгууллага бүртгэж, шалгаж тогтоон "Монгол Даатгал" ХК уг хохирлыг төлсөн нь хууль зүйн үндэслэлтэй учраас хохирлыг барагдуулсан гэв.

 

Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Би "Монгол даатгал" ХК-ийн буруу гэж бодож байна. Тухайн үед осол гарсантай холбоотой бүх материалыг "Монгол даатгал" ХК хүлээж аваад манайх бүгдийг хариуцна гэж хэлж авчихаад буцаад нэхэмжилж байгааг буруу гэж үзэж байна гэв.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтууд: нэхэмжлэгчийн нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, "Монгол Даатгал" ХК-иас д олгосон итгэмжлэл, "Монгол Даатгал" ХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Даатгалын тохиолдлын үзлэг хийгдэх үеийн тэмдэглэл, 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр байгуулсан дугаартай Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын даатгуулагчийн гэрээ, ын жолоочийн үнэмлэх, 04-95УАС улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ, Тээврийн цагдаагийн албаны Зам тээврийн осол, хэргийн үзлэгийн тэмдэглэл, Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан тухай 2022.05.11 өдрийн Эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, магадлагаа, д Монгол Улсын зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 51-д заасны дагуу арга хэмжээ авсан тухай мэдэгдэх хуудас, ын жолоочийн үнэмлэх, 12-04УАО улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, Тайгын булаг авто ХХК-ийн 2022.05.11№22/4-9575 албан бичиг, Амгалан амаржих газрын 2020.05.31 албан бичиг, , ны 2022.05.31-ний өдрийн дугаартай Шилжүүлгийн мэдээлэл, Арвижих-эстимэйт ХХК-ийн 2022.05.10-ны өдрийн /ДД№23217600 дугаартай Автомашн техникийн үнэлгээний тайлан, дүгнэлт, хариуцагчийн хариу тайлбар, ослын фото зураг, "Монгол Даатгал" ХК-иас ад олгосон итгэмжлэл, "Монгол Даатгал" ХК-ийн ТУЗ-ын хурлын 2023.07.25№23/22 тогтоол, "Монгол Даатгал" ХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, "Монгол Даатгал" ХК-ийн эзэмшдэг дахь депозит дансны 2022.05.17 өдрийн хуулга, Санхүүгийн зохицуулах хорооны 2021.08.16-ны өдрийн 6/2762 албан бичиг, 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр байгуулсан дугаартай Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын даатгуулагчийн гэрээ;

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч д холбогдуулан, даатгалын гэрээний нөхөн төлбөрийг даатгуулагчид төлсний улмаас учирсан хохирол 5,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

2. Шүүх, нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

2.1. Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч нь нэхэмжлэгчийг шаардах эрхгүй хэмээн дүгнэсэн.

3. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна.

3.1. 2022 оны 5 дугаар сарын 08-ны өдөр болсон зам тээврийн осолд гэм буруутай улсын дугаартай, Toyota Prius 30 маркийн автомашиныг жолоодож явсан ын учруулсан хохирлыг барагдуулсан нийт 5,000,000 төгрөгийг Монгол Улсын жолоочийн даатгалын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.2, 20 дугаар зүйлийн 20.1.2, Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээний 10 дугаар зүйлийн 10.1.2-д заасны дагуу нөхөн төлбөр төлснөөс учирсан хохирол хэмээн үзэж, хариуцагч аас гаргуулахаар шаардсан.

4. Хариуцагч нь нэхэмжлэлийг эс зөвшөөрч, ослын дуудлагыг эрх бүхий байгууллага бүртгэж, шалгаж тогтоон хуулийн дагуу "Монгол Даатгал" ХК уг хохирлыг барагдуулсан хэмээн татгалзлаа тайлбарлаж байна.

5. Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгээр дараах үйл баримт тогтоогдов.

5.1. Хариуцагч нь 2022 оны 5 дугаар сарын 08-ны өдөр улсын дугаартай, Toyota Prius 30 маркийн автомашиныг жолоодож явахдаа Баянзүрх дүүргийн газрын арын замд улсын дугаартай, Subaru Forester маркын "Тайгын булаг авто" ХХК-ийн өмчлөлийн, ын жолоодож явсан автомашиныг болон Амгалан амаржих газрын эзэмшлийн хаягны самбарыг мөргөсөн зам тээврийн осолд гэм буруутай болох нь Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн зөрчил хариуцсан байцаагч, цагдаагийн хошууч Д.ын 2022 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн тэмдэглэл, магадлагаа, д Монгол Улсын зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 51-д заасны дагуу арга хэмжээ авсан тухай мэдэгдэх хуудас зэргээр тогтоогдож байна.

5.2. Зөрчлийн улмаас үүсэх үүргийн талаар зохицуулсан Иргэний хуулийн 2 дугаар дэд хэсэгт гэм хор учруулснаас үүсэх үүргийн харилцааг зохицуулахдаа, хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдад гэм хор учруулсан этгээдийн хүлээх хариуцлагыг хуульчилсан.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1.-д Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй., мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1.-д Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө. гэж зааснаар гэм хор арилгах талаар хуульчилсан.

5.3. Хариуцагч дээрх зам тээврийн осолд буруутай болох нь тогтоогдсоноор 2022 оны 5 дугаар сарын 10-ны өдөр 17 цаг 36 минутад даатгалын тохиолдлын дуудлагыг ******* хүлээн авч, ослын улмаас учруулсан хохирлыг ******* нь 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр байгуулсан дугаартай Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын даатгуулагчийн гэрээ-ний дагуу барагдуулсан буюу *******-иас нийт 5,000,000 төгрөгийн даатгалын төлбөрийг төлсөн болох нь хэрэгт авагдсан Даатгалын тохиолдлын үзлэг хийгдэх үеийн тэмдэглэл, Арвижих-эстимэйт ХХК-ийн 2022.05.10-ны өдрийн /ДД№23217600 дугаартай Автомашн техникийн үнэлгээний тайлан, Тайгын булаг авто ХХК-ийн 2022.05.11№22/4-9575 дугаартай албан бичиг, Амгалан амаржих газрын 2020.05.31-ний өдрийн албан бичиг, ны 2022.05.31-ний өдрийн дугаартай Шилжүүлгийн мэдээлэл зэргээр тогтоогдож байна.

6. Талуудын байгуулсан 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр байгуулсан дугаартай Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын даатгуулагчийн гэрээ нь хуульд нийцсэн, хүчин төгөлдөр байх ба Даатгалын гэрээний 10 дугаар зүйлийн 10.1.2-т Даатгалын тохиолдол гарсан талаар Жолоочийн даатгалын тухай хуулийн 13.1, 13.2-т заасан этгээдэд мэдэгдээгүй бол даатгуулагч, жолоочоос гэж заасны дагуу нөхөн төлбөрийг жолоочоос буцаан нэхэмжлэхээр заажээ.

6.1. Зохигч талуудын хооронд Иргэний хуулийн 444 дүгээр зүйлд заасан Хариуцлагын даатгалын гэрээний харилцаа үүссэн бөгөөд Жолоочийн даатгалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.-д Жолоочийн даатгалын үнэлгээний хэмжээ буюу даатгалын тохиолдол бүрд 1 удаа олгох нөхөн төлбөр нь дараах хэмжээтэй байна:, 9.1.1.-д энэ хуулийн 10.1.1, 10.1.2, 10.1.5-д заасан тээврийн хэрэгслийн хувьд таван сая төгрөг хүртэл; гэж тус тус зааснаар Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын даатгуулагчийн гэрээний дагуу, бусдад учруулсан хохирлыг даатгуулагчийн өмнөөс даатгагч нь 5,000,000.00 төгрөг хүртэлх хариуцлагыг даатгах онцлогтой.

6.2. Иргэний хуулийн 8 дугаар зүйлд Иргэний эрх зүйн харилцаа үүсэх үндэслэлүүдийг заасан бөгөөд нэхэмжлэгч нь хариуцагчийг хуульд заасан үүргээ биелүүлээгүй, зам тээврийн осолд хариуцагч гэм буруутай байдлыг үндэслэл болгож нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлсон тул Иргэний хуулийн 8.1.5.-д заасан гэм хор учруулснаас үүссэн эрх зүйн харилцаа гэж үзсэн.

6.2.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д Шүүгч дор дурдсан хуулийн дараахь зүйл, хэсэг, заалтад заасан хэрэг, эрх зүйн маргааныг дангаар хянан шийдвэрлэнэ: 82.1.1.-д Иргэний хуулийн 8.1.1; 8.1.3; 8.1.4; 8.1.6-8.1.8 дахь заалт, мөн хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1.-д Анхан шатны журмаар шүүгч дангаар хянан шийдвэрлэхээс бусад хэргийг 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэй хянан шийдвэрлэнэ. гэж тус тус заасныг баримтлан, хэргийг шүүх бүрэлдэхүүнтэй хянан шийдвэрлэв.

7. Монгол Улсын жолоочийн даатгалын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.2-т Даатгалын тохиолдол гарсан талаар даатгагч, цагдаагийн байгууллагад мэдэгдэх, даатгалын баталгааг шалгуулах, мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.-т Даатгагч нь дараах тохиолдолд хохирогчид олгосон нөхөн төлбөрийг буруутай этгээдээс буцаан нэхэмжлэх эрхтэй:, 20.1.2.-т Даатгалын тохиолдол гарсан талаар энэ хуулийн 13.1, 13.2-т заасан этгээдэд мэдэгдээгүй бол даатгуулагч, жолоочоос гэж тус тус зохицуулсан.

8. Гэвч дээр дурьдсан үйл баримтаар, хариуцагчийг буруутгах үндэслэлгүй байна.

8.1. Даатгуулагч этгээд даатгагчид даатгалын тохиолдол болсон талаар тэр даруй буюу осол болсон 2022 оны 5 дугаар сарын 08-ны өдөр мэдэгдээгүй буюу зам тээврийн осолд гэм буруутай эсэх нь тогтоогдсоны дараа 2022 оны 5 дугаар сарын 10-ны өдөр мэдэгдсэн байх боловч үүнээс болж нэхэмжлэгчийн чухам ямар эрх ашиг хөндөгдөж, зөрчигдсөн болох нь тогтоогдоогүй.

8.2. Даатгуулагч зөвхөн илт санаатай үйлдлээр даатгалын тохиолдол бий болгосон болон бусад буруутай /согтууруулах ундаа гэх мэт/ үйлдэл байхгүй, даатгагчид ердийн боломжит хугацаанд мэдэгдсэн, дээр дурдсан даатгалын нөхөн төлбөр олгоход авсан баримтууд даатгалын тохиолдол хэзээ, хаана үүссэн, хэн гэм буруутай, гэм бурууг хэн тогтоосон зэрэг мэдээлэл агуулсан, тэрхүү мэдээллийг үндэслэн даатгагч нь даатгалын нөхөн төлбөр олгосон байдал нь даатгалын тохиолдлын талаар даатгагч мэдсэн үйл баримтыг илэрхийлж байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэгдэж байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Жолоочийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2-т заасныг баримтлан, хариуцагч аас 5,000,000 төгрөг гаргуулах тухай *******-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 94,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА

 

ШҮҮГЧИД Т.ГАНЧИМЭГ

 

Б.МАНДАЛБАЯР